Нийгэм

November, 2016

  • 25 November

    Австрали руу цалинтай дадлага хийхийг хүсэгчдийн АНХААРАЛД

    Гадаад харилцааны яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ. Тус мэдэгдэлдээ “Австрали Улсын Соёл солилцооны хөтөлбөрт хамруулах, тухайлбал Австралийн 2300 орчим фермүүдэд хорь гаруй мэргэжлээр нэг жилийн хугацаатай цалинтай дадлага хийлгэх тухай зар гаргаж буй ICMA Agency нь Австралийн Хил хамгаалал, цагаачлалын албанаас зөвшөөрөл аваагүй, хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байгааг мэдэгдэж, иргэдийг сэрэмжлүүлж байна” гэсэн байна. Тиймээс иргэд анхаарал сэрэмжтэй байж мэдээллийн …

  • 25 November

    Монгол инженерүүдийн хийсэн ухаалаг тоолуурыг 16 мянга гаруй айл хэрэглэж байна

    Эрчим хүчний сайд П.Ганхүү тэргүүтэй холбогдох албаныхан энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллалаа. Тэд эхний өдөр эрчим хүчний байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудал цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо. Түүнээс гадна онцлох ажлуудыг ч хэлэлцсэн юм. Тухайлбал, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн өвлийн бэлтгэл ажил хангагдаж, энэ сарын 15-ны өдрөөс өвлийн горимд шилжсэнийг …

  • 25 November

    Монгол Улс Интернэт хэрэглэгчдийн тоогоор 90 дүгээрт орж байна

    Интернэт болон мэдээлэл технологийн бусад хэрэгслийг ашиглаж буй хэрэглэгчдийн тоогоор Өмнөд Солонгос дэлхийд нэгдүгээрт орж байна гэж НҮБ-ын агентлаг мэдэгдлээ. Тус улс энэ үзүүлэлтээр хоёр жил дараалан тэргүүллээ. Харилцаа холбооны салбарын олон улсын холбоо /The International Telecommunication Union/ дэлхийн 175 улсыг хамруулсан жил тутмын “ICT development index-2016” буюу мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн итгэлцүүрийг мягмар гарагт гаргажээ. Уг тайланд гар утас, …

  • 25 November

    Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Энэ сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганаар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг “Улс тунхагласны баярын өдөр” болгон тэмдэглэн бүх нийтээр амрахаар шийдвэрлэсэн. Гэвч энэ жилийн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр амралтын өдөр буюу Бямба гариг таарч байгаа учир амралтын өдрийг ажлын өдөрт шилжүүлж 2016 оны 11-р сарын 25-ны Баасан …

  • 25 November

    Томоохон зах, худалдааны төвүүд амарна

    УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдрийн баасан гарагт бүх нийтээр амрах шийдвэр гаргасан. Иймд маргааш “Нарантуул”, “Хархорин” зэрэг томоохон, зах худалдааны төвүүд амарна. УИХ-ын хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Улс тунхагласны баярыг бүх нийтээр амрах өдөр болгосон билээ. Үүний дагуу худалдааны төв, захууд ажиллахгүй.

  • 24 November

    Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Энэ сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганаар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг “Улс тунхагласны баярын өдөр” болгон тэмдэглэн бүх нийтээр амрахаар шийдвэрлэсэн. Гэвч энэ жилийн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр амралтын өдөр буюу Бямба гариг таарч байгаа учир амралтын өдрийг ажлын өдөрт шилжүүлж 2016 оны 11-р сарын 25-ны …

  • 24 November

    Архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг 2058 аж ахуйн нэгжид шалгалт явууллаа

    Улаанбаатар хотын цагдаагийн газраас 2016 оны 11 дүгээр сарын 09-16-нд нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг 2058 аж ахуйн нэгжийг шалгаснаас 230 зөрчил илрүүлж, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 35 иргэн, аж ахуйн нэгжийг 6.378.000 төгрөгөөр, Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн 104 иргэнийг 5.200.000 төгрөгөөр, Захиргааны хариуцлагын тухай хуулийн холбогдох заалтаар 32 аж ахуйн нэгж, иргэнийг …

  • 24 November

    1000 гаруй алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна

    Хүйтний эрч чангарч цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газар, Цагдаагийн Ерөнхий Газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдээс 1000 гаруй алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж, 30 гэмт хэргийг илрүүлж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, биеэ авч явах чадваргүй 117 иргэнийг ар …

  • 24 November

    Тэнсэн харгалзах ял шийтгүүлсэн ялтнуудыг сургалтад хамруулжээ

    Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн захиргааны хяналтанд байгаа шүүхээс хорих ялыг нь тэнсэн хянан харгалзсан, хорих ангиас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээдүүдэд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” чиглэлээр сургалтыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ныөдөр зохион байгуулсан байна. Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд …

  • 24 November

    Гадаад харилцааны яамнаас сэрэмжлүүлж байна

     Австрали Улсын Соёл солилцооны хөтөлбөрт хамруулах, тухайлбал  Австралийн 2300 орчим фермүүдэд хорь гаруй мэргэжлээр нэг жилийн хугацаатай цалинтай дадлага хийлгэх тухай зар гаргаж буй ICMA Agency нь Австралийн Хил хамгаалал, цагаачлалын албанаас зөвшөөрөл аваагүй, хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байгааг мэдэгдэж, иргэдийг сэрэмжлүүлж байна. ГХЯ

  • 24 November

    ЯТТ-ийн үйлчилгээ шаардлагатай иргэдэд ОН-ийн нислэг 90 хувь хүртэл хөнгөлөлт үзүүлэх боломжтой

    Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэх, нөхөн олговор олгох замаар орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэхээр болжээ. Монгол Улсын нийт нутгаар өвөлжилт хүндэрч цаг агаарын аюултай үзэгдэл бий болсон, цас олон жилийн дунджаас ихээр орж, орон нутгийн авто замууд хаагдах эрсдлийг харгалзан үзэж ийнхүү арга хэмжээ авахаар болсон байна. Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт …

  • 24 November

    Ж.Эрдэнэбат: ЕБС-ийн сурагчдыг цас, мөсний цэвэрлэгээнд дайлчилж болохгүй гэв

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоос хотын цас, мөсний цэвэрлэгээний чиглэлээр зохион байгуулж байгаа ажлынх нь талаар мэдээлэл сонсч  үүрэг, чиглэл өглөө. Сүүлийн өдрүүдэд цас дараалан орж, 13 см, зарим газраа 26 см зузаан цасан бүрхүүл тогтсон. Замын хальтиргаа, гулгааг арилгахад 695 тонн давс, 438 тонн бодис зарцуулж, 189 тонн давс, 597 …

  • 24 November

    Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг Дундговь аймагт ажиллалаа

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг зүүн болон говийн аймгуудад ажиллаж байна. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймагт ажиллаж, аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хурлаар хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, цахилгаан эрчим хүч, дулаан хангамж, зам арчлалт, …

  • 24 November

    Шүүгчид Тайваньд туршлага судалж байна

    Шүүхийн ерөнхий зөвлөл, Тайвань дахь Монгол, Түвдийн хороо болон Тайванийн Шүүхийн ерөнхий газар хамтран зохион байгуулдаг шүүгч нарын туршлага судлах, 11 дэх удаагийн сургалт энэ сарын 21-ний өдөр Тайвань улсын Тайпэй хотын Шүүхийн академид эхэллээ. Энэ удаагийн сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн Б.Уранцэцэг, анхан болон давж заалдах шат, Улсын дээд шүүхийн …

  • 24 November

    Чингэлтэй дүүргийн 1345 сурагч Хүннүгийн үеийн түүх, соёлын дурсгалтай танилцлаа

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар их сургуультай байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тус сургуулийн түүх археологийн музейг батлагдсан хуваарийн дагуу  Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын  1345 сурагч  үзэж сонирхжээ . Цаашид хүүхэд багачууд, иргэдэд түүх, соёл, ёс заншил, Монголын оюуны соёлыг түгээн дэлгэрүүл эх, сурталчлах олон талт ажлуудыг хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.   …