Нийгэм

January, 2017

  • 19 January

    Цэргийн бүртгэл маргааш дуусна

      Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл маргааш буюу нэгдүгээр сарын 20-нд дуусна. Цэргийн бүртгэлийг энэ сарын 4-20-ны өдрүүдэд есөн дүүргийн 152 хороонд явуулж байгаа юм. Бүртгэлд 18-50 насны эрчүүд цэргийн алба хаасан хаагаагүй өөрийн оршин сууж буй хороондоо очиж бүртгэлээ хийлгэх аж. Мөн бэлтгэл офицерууд 60 нас хүртлээ цэргийн бүртгэлд бүртгүүлнэ. Цэргийн бүртгэлийг хороодын Засаг даргын ажлын байранд …

  • 19 January

    БНХАУ-ын хилийн боомт амарна

    “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу  Монгол, Хятадын хилийн боомтууд 2017 оны 1 дүгээр сарын 27-ноос 29-ны өдүүдэд, БНХАУ-ын цагаан сарын баяр тохиож байгаатай холбоотойгоор  ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

  • 19 January

    Монгол Улс элэг шилжүүлэн суулгах хагалгааг 28 хүнд амжилттай хийсэн байна

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Өргөдлийн байнгын хорооны зарим гишүүд өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын эхэнд УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Бямбадорж, Эрхтэн шилжүүлэн суулгах багийн ахлагч О.Сэргэлэн, Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга П.Батчулуун нар төвийнхөө үйл ажиллагаа болоод тулгарч буй асуудлуудынхаа талаар мэдээлэл өглөө. Монгол Улс элэг …

  • 19 January

    Хан-уул дүүрэгт “Цусны донор” өдөрлөг зохион байгуулагдлаа

    Цус сэлбэлтийн үндэсний төвөөс “Цус хандивлах аян”-ыг зохион байгуулж байгаа.  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Цусны донор” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлстийн дарга Б.Булган, дүүргийн Улаан загалмайн хорооны дарга Д.Ган-Оч болон бусад албаны хүмүүс оролцлоо. Тус өдөрлөгийн хүрээнд Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын болон дэргэдэх хэлтэс албадын 230 гаруй …

  • 19 January

    НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн анхааралд

    Гааль Татварын Мэдээлэл Технологийн Төвөөс Татварын Ерөнхий Газрын орлогын хэлтэст мэдээллийг хүргүүлж, дахин нягталсны дараагаар Сангийн Яамны төрийн сангаар дамжуулан НӨАТ-ын буцаан олголтыг 2017 оны нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулах юм байна. Иймд, иргэн та 2016 оны НӨАТ-ын буцаан олголтын урамшуулалаа авахын тулд мэдээллээ ebarimt.mn цахим хуудсанд бүрэн гүйцэд орсон эсэхийг шалгаарай. Та яг одоо буцаан олголт авах дансны мэдээллээ ebarimt.mn цахим хуудас руу …

  • 19 January

    50 ортой Хүүхдийн шинэ тасаг нээлээ

    Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амьсгалын замын өвчлөл ихэсч, эмнэлгүүдийн ачаалал хэтэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Батлан хамгаалах яамЦэргийн төв эмнэлэгт Хүүхдийн тасаг нээн ажиллуулж эхэллээ. Цэргийн төв эмнэлгийн Мэдрэлийн тасгийн хуучин байрыг сэргээн засварлаж 50 ортой тасгийг шинээр нээсэн бөгөөд тэнд ажиллах 28 эмч, эмнэлгийн ажилтнуудыг сонгон шалгаруулж ажилд нь оруулжээ. Хүүхдийн тасаг нь Баянзүрх дүүргийн …

  • 18 January

    Багахангай дүүргийн ЭМ-ийн төвд архи согтууруулах ундаатай холбоотой хордлогын шинж илэрсэн дуудлага ирээгүй байна

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны А/19 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Багахангай дүүргийн Засаг даргын 2017 оны А/08 дугаар “Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” захирамжаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав. Ажлын хэсэг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхэлдэг 11 байгууллагаас архи 3432, пиво 2968, дарс …

  • 18 January

    74 настай эмээг дээрэмдсэн хэрэгтнүүдийн ялыг хэвээр үлдээв

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт холбогдох хэргийг өнөөдөр хянан хэлэлцлээ. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу шүүх хуралдааныг дахин хийсэн байна. Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нар урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны нэгдүгээр сарын 7-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг байрлах 24 дүгээр байрны орцонд 74 настай иргэн Ц-ийн …

  • 18 January

    Дэлхийн банкны суурин төлөөлөгчтэй уулзав

    Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн Дэлхийн банкин дахь удирдагч Тод Жонсон, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Төсөл хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү нар байлцлаа. Уулзалтаар “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн хэрэгжүүлсэн болон цаашид хийж хэрэгжүүлэх төсөл …

  • 18 January

    Донорын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

    Донорын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төслийн үзэл баримтлалын талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг танилцууллаа. Донорын тухай хуулийг шинэчлэн найруулах шалтгаан нь анагаах ухааны практикт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын шинэ технологи нэвтэрсэн, сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд хорт хавдар, гадны шалтгаант осол гэмтэл эзэлж, жилээс жилд төрөлт нэмэгдэж, төрөлтийн …

  • 18 January

    МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал асуулга авч байна

             Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал асуулга авч байна. 2006 онд батлагдсан, 6 бүлэг, 42 зүйлтэй Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж байгаатай холбогдуулан уг хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар иргэд та …

  • 18 January

    Баянзүрх дүүргийн долоон хорооны хүүхдийн тусламж, үйлчилгээг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт шилжүүллээ

    Томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын А/13 тоот тушаалын дагуу Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хүүхдийн тасагт нийслэлийн Баянзүрх дүүргийн 2, 6, 14, 15, 18, 21, 27 дугаар хорооны хүүхдийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр боллоо. Мөн энэ хүрээнд тус эмнэлгийн хүүхдийн тасагт нэмэлтээр 30 ор дэлгэж, амьсгалын замын өвчний үед үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмжийг …

  • 18 January

    Утааны эсрэг жагсаалд Никитон, Sweety Motion, Lemons нар дуулна

    Ээж аавуудын санаачлагаар эхэлсэн утааны эсрэг хөдөлгөөнд урлагийнхан нэгдэн орсоор байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Утааны эсрэг ээж аавууд” ТББ жагсаал хийж 4000 гаруй хүн цуглан төрд дараах шаардлагыг хүргүүлсэн билээ. Эдгээрээс өнөөдрийг хүртэл заримыг нь биелүүлж байгаа боловч заримд нь хариу өгөөгүй, утааны эсрэг хийх богино, дунд, урт хугацааны төлөвлөгөө гаргаагүй зэрэг явцтай байна. Тиймээс “Утааны …

  • 18 January

    “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд албаны сургалт зохион байгуулж эхэллээ

    Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуультай хамтран шинэчлэн батлагдсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хууль 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих болсонтой холбогдуулан “Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх нь” сэдэвт албаны сургалтыг өнөөдөр эхлүүллээ. Сургалтад Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа газар, …

  • 18 January

    Зургаан дүүргийн гэрэлтүүлгийн арчлалтын aжил үргэлжилж байна

    “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь төвийн зургаан дүүргийн Гэрэлтүүлгийн арчлалтын ажлын хүрээнд 3 техник, 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Бэлхийн замд мөргүүлсэн гэрлийн шонг засварлан буцаан суулгаж, гэрэлтүүлгийн толгой шинээр сольж асалтыг хэвийн болгосон байна. Мөн Дарь-Эхийн хуучин эцсийн буудлаас шинэ эцсийн буудал хүртэлх урд хэсгийн гэрэлтүүлгийн гэмтлийг хөөн, завсарлаж, Хужирбулан, Улаанхуарангийн замын …