Нийгэм

March, 2017

  • 17 March

    ГССҮТ үйлчлүүлэгчдэд ээлтэй орчныг бүрдүүлжээ

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “Үйлчлүүлэгчдэд ээлтэй орчны шинэчлэл”-ийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон албаны бусад хүмүүс оролцлоо. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ тус эмнэлэг нь зөвхөн ЭМЯ-аас санхүүжилт авалгүйгээр аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхнээс нийгмийн хариуцлагынх нь хүрээнд дэмжлэг авч, хамтран ажиллаж, олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн шинэлэг шийдлээр эмнэлэгтээ ийнхүү …

  • 17 March

    “Иргэн бүрт эрүүл хүнс” уриан дор аюулгүй хүнс сарын аян эхэллээ

    Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс ил тод хяналтын тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 45 иргэн, аж ахуйн нэгжийг оролцуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2017.03.15-2017.04.15-ны хооронд зохион байгуулж буй “Аюулгүй хүнс” сарын аяны нээлтийг хийлээ. Аяны нээлтэнд НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, Тамгын газрын дарга М.Баянмөнх, ХАБХААХХ-ийн дарга Д.Энхбат, ЭМБСХХ-ийн дарга Д.Цэнд-Аюуш, ЧД дэх МХХ-ийн дарга Д.Хишигбаатар нар оролцож, иргэд …

  • 17 March

    Монгол цэргийн өдөрт зориулсан ёслолын жагсаал боллоо

    Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баяр, Монгол цэргийн өдөрт зориулсан ёслолын ажиллагаа 03 сарын 16-нд Уурхайчдын талбайд боллоо. Налайх цэргийн хотхоны анги салбаруудын цэргийн дуут жагсаал, Байлдааны туг залах ёслолоор өнөөдрийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн юм. Үүний дараагаар Налайх дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ч.Раднаабазарт Налайх цэргийн хотхоны ахлаач, хурандаа …

  • 17 March

    У.Хүрэлсүх: “Иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах чадварыг эзэмшүүлэх шаардлагатай байна

    Монгол Улсын Шадар сайд, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга У.Хүрэлсүхийн санаачилгаар 2017 оныг “Газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй орчин бий болгох” жил болгох үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлөөс жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх лхагва гарагт  газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах …

  • 17 March

    Г.Мөнхбаяр Баянгол дүүрэг дэх дахин төлөвлөлтийн барилгын ажилтай танилцлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүргийн дагуу Засгийн газрын гишүүд нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байна. Тэд Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудтай нийслэлийн удирдлагуудын хамт газар дээр нь очиж танилцан, шийдвэрлэх арга замын талаар ярилцаж байгаа юм. Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, нийслэлийн Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нар өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллаж, дахин төлөвлөлтийн барилгын ажлын …

  • 17 March

    Ц.Шижир:Гэр хорооллын эрчим хүчний шөнийн тариф тэглэснээс хойш зуслангийн зарим хэсгийн айлуудын цахилгааны хүчдэл муу байгаа.

    Засгийн газрын гишүүд өнөөдрөөс нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байна. Энэ хүрээнд Эрчим хүчний сайд П.Ганхүү өнөөдөр Сүхбаатар дүүрэгт ажиллалаа. Улаанбаатар хотын хүн ам ихтэй дүүргүүдийн нэг болох тус дүүргийн цахилгаан, эрчим хүчний өнөөгийн байдал болон тулгамдаж буй асуудлын талаар сайдад танилцууллаа. Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир хэлэхдээ “Манай дүүрэг 20 хороотой. 9 дүгээр хорооноос хойш гэр хороолол байдаг. Гэр хорооллын …

  • 17 March

    Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

        Өнөөдөр буюу 2017 оны гуравдугаар сарын 17-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.   БАЯНГОЛ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 20-р хороо Мон Хюндай Киа, Бүрд, УБ менежмент, Мон-Таг, Асфальт, Ган-гүүр ХХК-ууд, Төмөр замын ажилчдын байр, Иточу корпораци, Баганат өргөө, эдгээрийн ойр орчмоор,   ХАН-УУЛ ДҮҮРЭГ 10:30-18:00 цагт: 9, 10-р …

  • 17 March

    Улаанбаатарт өдөртөө 0 хэмийн хүйтэн байна

    2017 оны 03 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгийн нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Увс нуур болон Дархадын хотгор,  Хүрэн Бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, Монгол …

  • 16 March

    Баянгол дүүрэгт 72 айлын орон сууц ашиглалтанд орлоо

    Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хэмжилт, дүгнэлтийг үндэслэн  Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай ашиглахыг хориглосон 172 барилгын жагсаалт гарсан байдаг. Үүний 52  барилга нь  Баянгол дүүргийнх юм. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй  17,18, …

  • 16 March

    Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлж ажиллахыг даалгалаа

    Нийслэлийн Онцгой комиссын дарга, Улаанбаатар хотын Захирагч С.Батболд шар усны болон хур борооны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай албан даалгавар гаргалаа. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын мэдээгээр нийт нутгийн 70 орчим, нийслэлийн нутаг дэвсгэрийн 60 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтож хаврын огцом дулааралтын үед шар усны үер болж болзошгүйг …

  • 16 March

    Чихрийн шижингийн үеийн эмчилгээний шинэ аргыг Монголд нэвтрүүлнэ

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Раул Консепсион болон “Генетикийн инженер, биотехнологийн төв”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.     Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг манай хоёр орны эрүүл мэндийн салбарын хооронд харилцаа, хамтын ажиллагаа хөгжсөнөөр Монгол Улсын анагаах ухааны салбарт шинэ дэвшилтэт техник, технологи, эмчилгээний шинэ арга хэлбэр нэвтрүүлэх, биотехнологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд …

  • 16 March

    Налайх дүүрэг доторт 1,4 км авто замыг бүрэн шинэчилнэ

    Энэ онд хийгдэх Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын зураг төсвийн гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй Налайх дүүргийн ЗДТГ-ын Хот төлөвлөлтийн хэлтэс, холбогдох байгууллагын төлөөлөл энэ сарын 15-нд уулзалт хийлээ. Тус гудамжуудын авто замуудыг ашиглалтад оруулснаас хойш өнөөг хүртэл шинэчлэлт огт хийгдээгүй тул хучилт бүхэлдээ бүтцийн эвдрэлд орсон. Тиймээс нийслэлийн хөрөнгө оруулалтаар авто замын шинэчлэлийг цогц байдлаар хийхээр төлөвлөөд байна. …

  • 16 March

    Засгийн газрын гишүүд нийслэлд ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүргийн дагуу Засгийн газрын гишүүд энэ долоо хоногт нийслэлд ажиллана. Тэд Засгийн газрын үйл ажиллагаа, шийдвэрийн хэрэгжилт болон зарим байгууллагын үйл явцтай танилцах юм. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт Монгол Улсын Шадар сайд У. Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар, Баянгол дүүрэгт Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, БХБ-ын сайд Г.Мөнхбаяр, …

  • 16 March

    Дэлхийн усны өдрийг “Хаягдал ус – Нөөц баялаг” уриан дор тэмдэглэнэ

    Жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэдэг. Манай улсын хувьд 2005 оноос энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн юм. Дэлхийн усны өдрийг энэ жил НҮБ-аас “Хаягдал ус” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр заасан байна. Монгол Улсад хэрхэн тэмдэглэх талаар өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Энэ жилийн усны өдрийн гол онцлог …

  • 16 March

    Шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийг хүлээн авах ажиллагаа боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилж, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит хуралдаанаар шинэчлэгдэн батлагдсан Гамшгаас хамгаалах хуулийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа  боллоо. Хуулийг хүлээн авах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Н.Энхболд болон УИХ, Засгийн газрын гишүүд, Онцгой байдлын …