Тусгаар тогтносон, бүрэн эрхт Монгол Улсын нийт казах иргэд ээ, Хаврын баяр буюу Нарны баяр, Наурызыг тохиолдуулан халуун элгэн нутгийнхаа дөрвөн зүг, найман зовхист аж төрж, амьдран суугаа Та бүхэндээ энэ сайхан баярын өдрийн мэндчилгээг гүн хүндэтгэлтэйгээр өргөн дэвшүүлье. Баярын мэндчилгээгээ казах түмний төлөөлөл болсон эрхэм хүмүүстэй хамтран дэвшүүлж байгаадаа би баяртай байна. Наурызын баяр өнө эртний түүхтэй. Хүн төрөлхтөн …
Нийгэм
March, 2017
-
22 March
Н.Лүндэндорж:Хөвсгөл аймгийн шүүх бол шүүх засаглалтын нүүр царайг илтгэсэн том шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймаг дахь шүүхүүдэд ажиллаж, 2016 оны ажлын тайлангаа танилцууллаа. Шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, шүүгч ажилтнуудын санал сэтгэгдлийг сонсч, Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн талаар иргэдтэй уулзалт хийсэн болон орон нутгийн хуульчдад лекц уншиж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгсөн энэхүү …
-
22 March
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Чингэлтэй дүүргийн 1-3 дугаар хорооны иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол, ЭМНД-ын Ерөнхий газрын НД-ын Бодлого хэрэгжилт судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг, ЭМНД-ын Ерөнхий газрын ЭМД-ын ахлах мэргэжилтэн Н.Хишигсүрэн, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат нар оролцлоо. Иргэдэд Улсын их хурлаас батлан гаргасан хуулиуд, …
-
22 March
Шуурхай:Жолооч иргэдийн анхааралд
Өчигдрөөс эхлэн манай орны ихэнх нутгаар их хэмжээний нойтон цас орж, цаг агаарын нөхцөл хүндэрсний улмаас замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсч, зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй байна. Иймд иргэд, жолооч нар цаг агаарын нөхцөл байдал, тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн …
-
22 March
Төөрсөн иргэдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын ихэнх нутаг болон төв, говийн аймгуудын зарим нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний нойтон цас, 24-нд говийн аймгуудын нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи 23-нд говь тал хээрийн нутгаар 12-14 м/с …
-
22 March
Монгол Улсын нийт хүн амын 3.9 хувь нь Казах үндэстэн
Казах үндэстний уламжлалт баяр болох Өдөр шөнө тэнцдэг энэ өдөр Казах түмэн Нарны Буюу Наурызын баяраа тэмдэглэж байна. Наурызын баярыг тохиолдуулан Үндэсний Статистикийн хорооноос Монгол Улсын Харьяат Казах Үндэстэн нэртэй тоон судалгаа гаргажээ. Монгол Улсын нийт хүн амын 3.9 хувь нь Казах үндэстэн, Казахууд баруун бүсийн хүн амын 25.1 хувийг эзэлдэг юм байна. Баян-Өлгий аймагт нийт Казах иргэдийн 75.5 хувь нь амьдардаг. Казахууд Баян-Өлгий, …
-
22 March
Монгол хүн сансарт анх ниссэний 36 жилийн ой тохиож байна
Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэний 36 жилийн ойн өдөр тохиож байна. Одоогоос яг 36 жилийн өмнө буюу 1981 оны 3-р сарын 22 ны өдөр ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа , ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Жанибековын хамт Союз 39 хөлгөөр сансарт хөөрч Салют 6 сансрын станцтай холбогджээ. Владимир Жанибеков Жүгдэрдэмидийн Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа …
-
22 March
Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна
2017 оны 03 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төв, говийн аймгуудын зарим нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, баруун, төв, говийн аймгуудын зарим нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. …
-
21 March
Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээлгэж өгөв
Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр (2017.03.21) Их жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо. Ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, албаны бусад хүмүүс оролцов. Мөн нийслэлийн …
-
21 March
“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Үүний дагуу энэ оны гуравдугаар сарын 22-ны өдөр улс даяар “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлнэ. Мөн Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын …
-
21 March
Шатсан автобусны талаар мэдээлэл хийлээ
Өнөөдөр 09:30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо Сансарын тунель орчимд Ч41 буюу Баруунсалаа-Халдвартын чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан автобус шатсан хэрэг гарсан. Автобус 2007 онд БНСУ-д үйлдвэрлэгдсэн Монгол Улсад 2016 оны тавдугаар сард импортоор орж ирсэн “НЧБ” ХХК-ийн эзэмшлийн автобус байжээ. Гал гарсан гэх дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах 010 дугаар ангийн бие …
-
21 March
Шүүх хурлын үеэр жирэмсэн эх амаржив
Дөнгөж сая Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хурлын үеэр Чимгээ гэх эмэгтэй төрж, 3.2 кг хүүтэй болсон гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Ч-г шүүгчийн туслах Б.Солонго эх барьсан байна. Эх хүү хоёрын бие сайн байгаа бөгөөд тэднийг эмнэлэгт хүргээд байгаа аж. Энэ явдлыг Хан-Уул дүүргийн шүүхийнхэн ихэд бэлэгшээж байгаа гэнэ. н.Чимгээ нь Хан-Уул дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч бөгөөд …
-
21 March
Монгол Улс дэлхийн хамгийн аз жаргалгүй орнуудын нэгд тооцогджээ
Дэлхийн аз жаргалын өдөр гуравдугаар сарын 20-нд тохиодог. Үүнтэй уялдуулж BBC ангентлагаас дэлхийн хамгийн таатай болон аз жаргалгүй орнуудын жагсаалтыг гаргажээ. НҮБ-ийн судалгаанд үндэсэлсэн уг жагсаалтад 155 орон эрэмбэлэгдсэнээс Монгол Улс 100-д орсон байна! Хөрш орнуудаасаа тээр хол хоцорч, дайн самуунтай Сьерра-Лион, Сири, Сомали, Нигерь улсуудаас ч дор орсон шинэ үеийн ардчилсан Монгол Улсыг дэлхий дахинаа хэрхэн үнэлж байгааг …
-
21 March
“Улаанбаатар марафон-2017” бүх нийтийн гүйлтийг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан “Улаанбаатар марафон-2017” олон улсын бүх нийтийн гүйлтийг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Бүх нийтийн гүйлтийг БСШУСЯ, нийслэлийн Захирагчийн ажлын алба, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Үндэсний Олимпийн хороо, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, МОХ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах юм. Ажлын хэсгийн хуралдаанд нийслэлийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл