Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөл”-ийн анхдугаар хуралдаан болж бүх яам, шаардлагатай зарим агентлагт дэд зөвлөл байгуулах тухай зөвлөмжийг Засгийн газарт өгөхөөр тогтлоо. Засгийн газар зөвлөмжийг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх юм. Дэд зөвлөлтэй болсноор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан нийтийн тээвэр, зам, орон сууц, бусад барилга, байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг нь …
Нийгэм
April, 2017
-
14 April
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр ирэх сарын нэгнээс эхэлж хэрэгжиж эхэлнэ
Засгийн газрын хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон холбогдох албаны хүмүүс тус хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын үйл ажиллагаанд заасны дагуу 2020 он хүртэл хэрэгжүүлж, 4 зорилт бүхий 75 цогц ажлыг хийж гүйцэтгэснээр хепатитийн вирүсийн халдварын тархалтыг …
-
14 April
Гэр хорооллын иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Соёлын үйлдвэрлэл” дэд хөтөлбөр батлуулах тухай, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг шинээр байгуулах, зарим хороодод төрийн үйлчилгээг шилжүүлэх тухай зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулж, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чирэгдлийг бууруулах зорилгоор Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг гэр хороололд байгуулах саналыг хуралдаанд танилцуулсан юм. Хотын хүн амын суурьшил, ялангуяа …
-
14 April
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
2017 оны 04 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс хоорондын хөндий, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн …
-
13 April
Цармын бүргэдийг эмчилж, тэнхрүүлэн байгальд нь буцаан тавилаа
Нийслэлийн шуурхай утас болох 310005 утсанд энэ сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн “Цагдаагийн гудамжны эмнэлгийн хашаанд хөл нь гэмтсэн бүргэд шувуу байна” гэсэн иргэний мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу нийслэлийн Байгаль орчны газар, Агнуурын мэргэжлийн байгууллагын төлөөлөл газар дээр нь очиж шалгахад цармын бүргэд хөл чанга уяатай удаан байсны улмаас яс нь цухуйж шархалсан, хумс нь тайрагдаж нисэх чадваргүй турж …
-
13 April
“Эмэгтэйчүүд хөгжлийн төлөө” чуулга уулзалт боллоо
Өнөөдөр /2017.04.13/ Төрийн ордонд Налайх, Сэлэнгэ, Дархан, Увс, Ховд аймгийн эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон “Эмэгтэйчүүд хөгжлийн төлөө” чуулга уулзалт боллоо. Чуулга уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан арга хэмжээг нээж үг хэлэхдээ нийгэм, эдийн засаг, төсөв, санхүүгийн байдлын талаар товч мэдээлэл хийв. Тэрбээр мөн УИХ-ын гишүүний хувьд хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулж, уг арга хэмжээг зохион байгуулж, оролцож …
-
13 April
Э.Наранцэцэг: Ид ажлын үеэр шуурхай үйлчилсэн шүүхэд баярлалаа
Хэнтий аймгийн Баянмөнх сумын малчин Э.Наранцэцэг шүүхийн үйлчилгээнд баярласан сэтгэгдлээ ирүүллээ. Тэрбээр “Хэд хоногийн өмнө манай суманд Бор-Өндөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхээс хүмүүс ирж иргэдэд мэдээлэл өгч, сургалт зохион байгуулах тухай сонсоод очсон. Зорьж ирсэн хэрэг маань ч бүтэж, шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтны тусламжтайгаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлээ бүрдүүлж өгсөн. 1989 онд Баянмөнх сумын захиргааны байр шатаж …
-
13 April
“Камержуулалт” болзолт уралдаан зарлалаа
Нийслэл хотод үйлдэгдэж буй гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд орон сууц түүний гадна орчин, гэр хорооллын гудамж, талбайг камержуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Цагдаагийн газраас санаачлан Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Гэмт …
-
13 April
Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөн болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөнийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо Төрийн ордонд анх удаа зохион байгуулна. Зөвлөгөөнд Монгол Улсын 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын 9 дүүргээс ирсэн 400 гаруй шүүхийн иргэдийн төлөөлөгчдөөс гадна төрийн болон төрийн бус байгууллага, судлаачид зэрэг нийтдээ 800 гаруй төлөөлөгчид …
-
13 April
БНСУ-ын Нунсан хотын төлөөлөгчид Налайх дүүрэгт айлчиллаа
Бүгд Найрамдах Солонгос Улсын төлөөлөгч Нунсан хотын олон улсын харилцааны тусгай зөвлөх Ион Жонкү, олон улсын харилцааны менежер Ким Кванки, олон улсын харилцааны зохицуулагч Чой Миёон нар 2017 оны 04-р сарын 12-ны өдөр Налайх дүүргийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон бусад албаны хүмүүс оролцож, Монгол Солонгос хоёр орны …
-
13 April
Шуудайнд хийсэн хүний цогцос олджээ
Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоонд тулгуурлан олон төрлийн шинэлэг ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Тухайлбал Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 87 ширхэг хяналтын камер, нийслэлийн төв магистрал зам буюу “СХД-5 шар – БЗД-Офицер” чиглэлд суурилуулсан …
-
13 April
Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсдсэн алба хаагчдад эмгэнэл илэрхийллээ
Бидний хамтран зүтгэгч, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн Зэвсгийн офицер ахмад Б.Мөнгөншагай нь албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдаж, бидэнд нөхөж баршгүй гарз учирлаа. Тэрээр 1987 онд Төв аймгийн Баян суманд төрсөн. 1994-2002 онд Төв аймгийн Баян сумын 8 жилийн дунд сургууль, 2002-2004 онд Улаанбаатар хотын Багахангай дүүргийн 10 жилийн дунд сургууль, 2004-2009 онд Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн …
-
13 April
Шархадсан цэргийн албан хаагчид эмнэлгээс гарчээ
Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн байрлалын район Төв аймгийн Алтанбулаг сумын Очир толгой орчимд 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн бэлтгэлийг хангах үед гарсан ослын улмаас шархадсан цэргийн алба хаагчдын биеийн байдал сайжирч, өчигдөр буюу 2017 оны 4 дүгээр сарын 12-ны 19.00 цагийн орчимд О.Ууганбаяр, Л.Очирбат, Ж.Баднаанямбуу нарын 3 цэргийн алба хаагч, 4 дүгээр …
-
13 April
Зулын гол болсон эмэгтэйн ар гэрийнхэн 12:00 цагаас мэдээлэл хийнэ
Завхан аймгийн Идэр сумын иргэн эмэгтэй өөрийгөө шатаасан хэрэг өнгөрөгч гуравдугаар сарын 28-ны өдөр гарсан билээ. Тэгвэл зулын гол болж амиа егүүтгэсэн эмэгтэйн ар гэрийнхэн хэвлэлийнхэнд хандахаар болжээ. Талийгаач Т Завхан аймгийн Идэр сумын ЗДТГ-т төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд ажлаасаа халагдсаны улмаас өөрийгөө шатаасан гэх мэдээ бий. Уг хэргийг Завхан аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм. Харин талийгаачийн …
-
13 April
Д.Сарангэрэл: Сууц өмчлөгчдийн холбоодын тухай шинэчилсэн хуулийг 2017 онд өргөн барина
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы анхны хуралдаан /2017.04.12/ 09 цаг 21 минутад 57.9 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар Байнгын хорооны 2016 оны 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Барилга, хот байгуулалтын яамны мэдээлэл сонссон юм. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл Сууц өмчлөгчдийн холбоодын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл