Нийгэм

February, 2017

  • 4 February

    “Эрдэнэ-зуу” музейгээс бурхан алдагдсан хэргийг шүүхээр шийдвэрлэлээ

    Т, Д, М нар нь 2014 оны 05 сарын 18-19-нд шилжих шөнө бүлэглэн, шунахайн сэдэлтээр, тээврийн хэрэгсэл ашиглан Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэ-зуу” музейд хууль бусаар нэвтрэн орж, 7 ширхэг бурхан хулгайлж, нийт 96.077.505 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас 2016 оны 12 дугаар сарын 05-ны …

  • 3 February

    “Улаанбаатар уушги нэгтэй” хөтөлбөрийн элчүүд тодорлоо

    БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Улаанбаатар уушги нэгтэй” хөтөлбөрийн элчүүдэд өнөөдөр батламж гардууллаа. Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан, “Харанга” хамтлагийн дуучин Ц.Чулуунбат, “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр, Гэр бүл судлаач Л.Нарантуяа, Жүжигчин Ж.Баясгалан, Хийлч Х.Дэлгэрцэцэг, Эдийн засагч Д.Жаргалсайхан, Жүжигчин Б.Баттөмөр, ОУХМ, МУГТ Б.Гангаамаа гэсэн 10 алдартан агаарын бохирдлыг бууруулахад ард иргэдийг уриалан ажиллахаар ийнхүү элч төлөөлөгчид боллоо. Элчүүд …

  • 3 February

    Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийг хэлэлцлээ

    Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан.   Хууль зүйн байнгын хорооны 2017 оны 07 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажпыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажпын хэсгийг байгуулж, …

  • 3 February

    “Мөнгөн Улаанбаатар” арга хэмжээний үеэр иргэдэд нийтийн тээврээр үйлчилнэ

    “Мөнгөн Улаанбаатар”  өвлийн спорт наадмын цасны  баярын үйл ажиллагааг 2017 оны 2 дугаар сарын 4-ны бямба гаригт “Хүй 7 худаг” дахь “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-т зохион байгуулна. Уг арга хэмжээний үеэр нийслэлийн Тээврийн газраас иргэдэд том оврын 2 автобусаар үйлчлэх юм. Иргэдэд үйлчлэх автобус маргааш Хувьсгалчдын музей /Хэлмэгдэгсдийн хөшөө/ – “Хүй 7 худаг” чиглэлээр явах бөгөөд өглөө 08:45-09:00, орой 17:00-17:30 …

  • 3 February

    Галзуу өвчнөөс сэрэмжлүүлж байна

    Нийслэл хотын хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа төдийгүй 70 орчим хувь нь гэр хороололд амьдардаг гэх судалгаа бий. Эдгээр айл өрхийн тэжээвэр нохойноос гадна сүүлийн үед золбин муур, нохой ихсэх болсон нь ард иргэд галзуу өвчний эрсдэлд өртөх аюулыг улам нэмэгдүүлж байгаа юм. 2017 он гарсаар Хөвсгөл, Увс, Говь-Алтай, Өмнөговь, Булган аймгийн зургаан сум, Улаанбаатар хотын Чингэлтэй, Багахангай, …

  • 3 February

    Ахлах дэслэгч Г.Ганбаярыг “Онцгой байдлын албаны төлөө-2” тэмдгээр шагналаа

    Галын аюулаас дөрвөн хүний амь аварсан Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбаярыг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч, “Онцгой байдлын албаны төлөө-2” тэмдгээр шагналаа. Г.Ганбаяр нь энэ сарын 24-ний өглөө ажилдаа явах замдаа айлын байшинд гал гарч буйг мэдэн, цонхыг нь хагалан дөрвөн хүний амийг нь аварсан байна. Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны …

  • 3 February

    Nikkei: Туйлдсан Монгол орон өөдлөх-уруудахын зааг дээр байна

    Японы нийслэл Токио хотод төвтэй, дэлхийн санхүүгийн нөхцөл байдлын талаар дүгнэлт хийдэг томоохон сонин болох “Nikkei Asia Review”-гийн тоймч Кэн Койанаги Монголын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар бичсэнийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. ТОКИО. /Nikkei/. Уул уурхайн салбарт түшиглэсэн Монголын эдийн засаг 2011 онд 17 хувиар өсч байлаа. Харин ашигт малтмалын үнийн супер мөчлөгийн улмаас Монгол Улс үүнээс ердөө хэдхэн жилийн дараа гадаад …

  • 3 February

    Д.Жигжиднямаа даргаа ГЭМТ ХЭРЭГТНҮҮД-ийг бүтцийн өөрчлөлтөөр халах уу?

    Ирэх пүрэв гарагт буюу энэ сарын 09-ны өдөр УБТЗ маш том бүтцийн өөрчлөлт хийхээр зэхэж байна. Уг бүтцийн өөрчлөлтөөр тус газрын даргаар ажиллаж байсан Л.Пүрэвбаатарын үед ажиллаж байсан хүмүүсийг халж солих нь тодорхой болсон. Бүтцийн өөрчлөлтийг хийх Д.Жигжиднямаа даргаас асууя. Та өөрийнхөө томилсон гэмт хэрэгтнүүд буюу УБТЗ–ын Дотоод Аудитын албаны даргаар Ж.Пунцаг, УБТЗ–ын худалдан авалт, хангамжийн албаны дарга Р.Зоригт, Хүнийн …

  • 3 February

    Авлигын гэмт хэрэг Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь

    УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЯНАЛТЫН ПРОКУРОР, ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР  БЯМБАЖАВЫН ӨНӨРМАА. Авлига нь төрийн тогтвортой байдал, нийгмийн аюулгүй байдалд аюул занал учируулж ардчилсан тогтолцоо, нийгмийн үнэт зүйлс, ёс суртахууны эрхэм чанарыг үнэгүйдүүлэн хууль дээдлэх ёсыг аажимаар устгаж байгааг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч үүний эсрэг тууштай тэмцэх аргыг эрэлхийлж зөвхөн үндэстний хэмжээнд биш олон улсад мөрдөгдөх хэм хэмжээг тогтоосны нэг …

  • 3 February

    Налайх дүүргийн албан бус боловсролд хамрагддаг хүүхдүүд “үдийн цай” уудаг боллоо

    Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй. Тэр дундаа хүүхэд бүр тэгш орчинд сурч хүмүүжиж, боловсрол авах эрхтэй. Гэвч албан бус насан туршийн боловсролд хамрагддаг хүүхдүүд ЕБС-ийн бага ангийн сурагчдын адил “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй. Энэ асуудлыг Налайх дүүрэгт шийдвэрлэж, албан бус насан туршийн боловсролд хамрагддаг бага дунд ангийн 130 гаруй хүүхэд 7 хоногт 2 удаа “Үдийн цай” хөтөлбөрт хамрагддаг …

  • 3 February

    Энэ сард 2, 7 улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигч албан татвар, төлбөрөө төлнө

    Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлдөг. 1 болон 6-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигч нэгдүгээр сард татвар төлбөрөө төлөхөөр заагдсан. Өнгөрөгч нэгдүгээр сард нийслэлийн хэмжээнд 1 болон 6-аар төгссөн улсын дугаартай 80757 тээврийн хэрэгсэл албан татвар, төлбөрт хамрагдах байсан аж. Үүнээс 24161 буюу 30 хувь нь хамрагдсан байна. Тээврийн хэрэгсэл эзэмшигч заасан хугацаанд …

  • 2 February

    Нийслэлийн иргэд Бямба гаригт номоо солилцоно

    Нийслэлийн Соёл, урлагийн газар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг өнгөрсөн 1-р сард төв талбайд амжилттай зохион байгуулсан билээ. Нийслэлийн 300 гаруй иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншихаар эхлүүлсэн тус өдөрлөг сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гаригт уламжлал болон зохион байгуулагдахаар товлогдсон нь ийнхүү 2-р сарын 4-ны Бямба гаригийн …

  • 2 February

    Тусгаар тогтнолын төлөөх “Мөнхийн үйлс” үзэсгэлэнг нээлээ

    Их жанжин Д.Сүхбаатарын мэндэслний 124 жилийн ойн хүрээнд Монголын Үндэсний музейд хадгалагдаж байгаа Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын түүхт түр үзмэрийн үзэсгэлэнг нээлээ. Монгол улсынүүхтүүхийн нэгээхэн илэрхийлэл болсон энэхүү үзэсгэлэнд Жанжин Д.Сүхбаатар болон МаршалХ.Чойбалсан нарын эдэлж хэрэглэж байсан эд зүйл багтсан байна. Ойролцоогоор 160 гаруй үзмэр зөвхөнМонголын үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж байдгийг ийнхүү олон нийтийн өмнө дэлгэж байгаа юм байна. Түр …

  • 2 February

    “ПРИУС” машинаар агаарын бохирдол ихтэй бүсүүдэд эргүүл хийнэ

    Иргэд өөрсдийн эзэмшлийн 21 “ПРИУС” машинаар агаарын бохирдол ихтэй бүсүүдэд эргүүл хийж, ард иргэдэд ухуулга сурталчилгаа хийх ажлаа  өнөөдөр эхлүүллээ. БОАЖЯ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/ хамтран “ЦЭВЭР АГААР-ИРГЭН МИНИЙ ҮҮРЭГ ОРОЛЦОО” төслийг эхлүүлж буй нь энэ.  Энэхүү төсөл нь  дэвшилттэй, хэмнэлттэй хэрэглээний соёл төлөвшүүлэх, хаягдал дугуй, ажилласан тос зэрэг хог хаягдлыг шатаадаг, хог хаягдлаа ил задгай хаядаг буруу …

  • 2 February

    УИХ, Засгийн газрын гишүүд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

    Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө Өнөөдөр жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой тохиож байна. УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ, Засгийн газрын гишүүд мөн иргэдийн төлөөлөл Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.