Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 11-нд зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай, сэрүүхэн байхыг анхааруулж байна. 2017 оны 05 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын зарим нутаг болон зүүн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд …
Нийгэм
May, 2017
-
9 May
Маргаашаас цаг агаар сэрүүсч, салхи шуургатай байна
Маргааш нутгийн төв хэсгээр, 11-нд зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай, сэрүүхэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна. 2017 оны тавдугаар сарын 09-ний 20 цагаас тавдугаар сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд …
-
9 May
Ялалтын баяр:Увс аймгийн иргэн Бадам Улаан армид 94 морь бэлэглэж байжээ
Эх орны дайны ялалтын 72 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Нэгэн цагт Монгол, Оросын цэрэг дайчид эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж, цус урсгасан дайнд ялалт байгуулсан бөгөөд тэдний ялалтыг мөнхжүүлэх, үрэгдсэн цэрэг дайчдаа санан дурсах үүднээс дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу өнөөдөр Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө болон Ялалтын маршал гэгдэх Г.К.Жуковын хөшөөнд цэцэг …
-
9 May
Налайх дүүргийн төрийн байгууллагууд нээлттэй хаалганы өдөрлөг хийж байна
Налайх дүүрэгт төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулах, тэдний санал хүсэлтийг авах, тулгамдаж буй асуудалд газар дээр нь хариу өгөх зорилгоор дүүргийн төрийн байгууллагууд хуваарийн дагуу нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна. 05 сарын 08-ны өдөр дүүргийн Газрын алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Хууль зүйн туслалцааны төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Худалдан авах ажиллагааны албанаас дүүргийн Соёлын ордны өмнөх талбайд нээлттэй хаалганы өдөрлөг хийж, …
-
9 May
Г.Батбаяраа та өмгөөлөгч болохоос яллагч биш
Хувийн амбийц хөөсөн хүмүүс нийгмээр дүүрэн болсоор. Тэдний нэг нь өөрийгөө “ӨМГӨӨЛӨГЧ” хэмээн нийтэд цоллох дуртай нэгэн эрхэм бол Г.Батбаяр. Нэг ёсондоо бусдын зовлонгоор жаргал хийгч гэхэд нэг их буруудахгүй байх. Гэтэл хуулийн хүрээндээ “Өмгөөлөгч нь хувь хүн болон хуулийн этгээдэд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх, тухайлбал тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг Үндсэн хуулийн, арбитрын, захиргааны, иргэний болон …
-
9 May
Нийслэлийн автозамын эвдрэлийг нано технологийн резинэн асфальтаар нөхдөг болно
Нийслэл хотод тулгамдаж буй асуудлуудыг ухаалгаар шийдвэрлэж, ард иргэдийн амьдрах орчинг илүү таатай болгох ажлын хүрээнд Ухаалаг Улаанбаатар дэд хороо нь олон улсад шалгарсан орчин үеийн өндөр технологи буюу нано асфальтаар замын эвдрэл гэмтлийг хялбараар нөхдөг технологийг нийслэлийн автозам засварын салбарт ашиглахаар боллоо. Орчин үеийн дэвшилтэт технологи, ноу-хауг шингээсэн нано резинэн асфальт нь бүх төрлийн материал дээр барьцалдах чадвар өндөртэй, …
-
9 May
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн талаарх эмнэлгийн дүгнэлтийг хүлээлгэн өгөв
Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын тушаалаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд эмнэлгийн дүгнэлт гаргах комиссын бүрэлдэхүүн, чиг үүргийг мөн нэр дэвшигчийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний төрлийг тус тус баталсан билээ. Комиссын даргаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат томилогдон ажиллаж байгаа бөгөөд комисс нь эрүүл мэндийн салбарын нарийн мэргэжлийн тэргүүлэх мэргэжилтнүүдээс бүрдсэн байна. Эрүүл мэндийн сайдын дээрх тушаалын …
-
9 May
ОХУ-ын Забайкальст осолдож бэртсэн охидын биеийн байдал хэвийн байна
ОХУ-ын Забайкальст уржигдар Монголын гимнастикчдийн баг тамирчдын сууж явсан “Hyundai” маркийн автобус осолдсон байна. Тодруулбал Орос-Хятадын хилийн зүг “Чита-Забайкальск” замаар явж байгаад осолджээ. ОХУ-ын Забайкальск хязгаарын Дотоод хэргийн газраас мэдээлснээр бол Читагаас 50 километрийн зайтай, Карымск дүүргийн Дарасун хэмээх тосгоны ойролцоо болсон байна. Оросын хууль сахиулах байгууллагынхан ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Гэвч нөхцөл байдлыг нягтлан шалгахад орчуулагч шаардлагатай …
-
9 May
Л.Ганбаяр: Хүүхдээр бизнес хийж болдоггүй юм
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Л.Ганбаяртай ярилцлаа. Манай улс 1.1 сая хүүхэдтэй. Хүүхдийн мэс заслын бүхий л эмчилгээг эдний тасгийн 12 эмч, 24 сувилагч хариуцаж ажилладаг гэхээр Л.Ганбаяр эмчийн багийнхны хариуцлага өндөр. Ачаалал ихтэй ч ажилдаа дуртай тэрбээр “Монголчууд олуулаа болох хэрэгтэй” гэж олонтаа хэлж байсныг ярилцлагынхаа эхэнд онцолъё. Товлосон цагтаа түүний …
-
9 May
Налайх дүүрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зөвлөгөөн зохион байгууллаа
2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүрэгт “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь – 2017” сэдэвт нэгдсэн зөвлөгөөн боллоо. Уг зөвлөгөөнд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлийн дарга Б.Нэргүй, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга Л.Сүх-Очир, дүүргийн прокурорын, Хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Ариунболд, Цагдаагийн хэлтсийн дарга цагдаагийн …
-
9 May
Хэлмэгдэгчдийг цагаатгах нөхөх олговор олгох асуудлаар ханджээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга М.Энхболд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд” ТББ-ын төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч, уулзаж ярилцав. Уулзалтад УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, комиссын нарийн бичгийн дарга П.Нарандалай, комиссын анхны дарга, УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж, “Цаазлагдсан …
-
9 May
Улаанбаатарт 17 хэм дулаан байна
Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар, 10-нд ихэнх нутгаар, 11,12-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурч сэрүүсэхийг анхааруулж байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч шөнөдөө 0-2 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр …
-
8 May
Фатима Сумар:Өндөр настан, хүүхдүүдэд ус хангамжийн үйлчилгээг хэрхэн хүргэх вэ гэдэгт анхаарч ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Фатима Сумартай уулзлаа. Мянганы сорилтын корпорацийн Хөрөнгө оруулалтын менежментийн хороо 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, Монгол улстай байгуулах 2 дахь компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн ТЭЗҮ, нарийвчилсан судалгааны ажлыг эхлүүлэх шийдвэр гаргажээ. Үүний дагуу хоёр дахь компакт гэрээгээр хэрэгжүүлэх …
-
8 May
Дөрвөн настай хүүг заазуурдаж хөнөөсөн Хятад иргэнд 25 жилийн хорих ял оноолоо
БНХАУ-ын иргэн дөрвөн настай хүүг заазуурдаж амь насыг нь хохироосон хэрэг өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-ны өдөр гарсан. Тэгвэл тус хэргийн шүүх хурал өнөөдөр 09:00 цагт Сонгинохайрхан Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Хятад ард улсын иргэн Өргөнталд холбогдох ЭХТА-ийн 91.2.2, 91.2.6, 91.2.12,91.2.15, 91.2.16-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2017.05.08-ны 09:00 цагт хуралдаж 25 жилийн хорих ял …
-
8 May
Х.Бат-Ялалтыг шүүгчид нөлөөлсөн гэж үзэн торгох шийтгэл ногдуулжээ
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Ялалтад холбогдуулан хөтөлсөн нөлөөллийн мэдүүлгийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22, 38 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээр тус шүүхээс хянан хэлэлцээд Х.Бат-Ялалтыг шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл