Нийгэм

July, 2017

  • 21 July

    Цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ

    Жил бүрийн намар эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхдээ цэцэрлэгийн гадаа хонон өнжин бүртгүүлдэг билээ. Харин энэ жилийн хувьд Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд нээлттэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, цахим бүртгэл мэдээллийн нэгдсэн удирдлагаар төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдийн бүртгэлийг цахим …

  • 21 July

    Өгөөжийн уулзвараас хойш Баруун 4 замын уулзвар хүртэлх хэсгийн замыг түр хаана

    Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг эхлүүлээд байна. Уг ажилтай холбоотойгоор Өгөөжийн уулзвараас хойш Баруун 4 замын уулзвар хүртэлх хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2017 оны долоодугаар сарын 21-ний өдрийн 22:00 цагаас 2017 оны долоодугаар сарын 22-ны өдрийн 10:00 цаг хүртэл хязгаарлаж, цахилгааны шугамын шилжүүлэг, нөөц турба байрлуулах …

  • 21 July

    Мэндчилгээ

    Налайх дүүрэг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр 7 дугаар сарын 21-22 өдрүүдэд тохиож байна. Энэ баярын өдөртэй холбогдуулан Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Нэргүй  мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна. Налайх дүүргийн ИТХ

  • 21 July

    Өмнөговь аймагт “Ми ми” гэх нэршилтэй бодист холбогдох 11 хэргийг илрүүлжээ

    “Caffeine Sodium Benzoate” буюу “Ми Ми” гэх нэршилтэй бодисыг БНХАУ-ын иргэд гэрийн нөхцөлд гарган авч сэргээш байдлаар өргөн хэрэглэдэг. Монгол Улсаас БНХАУ-д нүүрс экспортлох болсонтой холбоотойгоор нүүрс тээврийн, хүнд даацын автомашины Хятад, Монгол жолооч нар ажлын ачаалал даах чадвараа нэмэгдүүлэх, нойр хүрэх, ядаргаанаас сэргийлэхийн тулд 2008 оноос “Ми ми” гэх бодисыг хэрэглэж эхэлжээ. Энэ хэрэглээг даган Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан …

  • 21 July

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа  нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орж, сэрүүхэн байна. 2017 оны 07 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн,  зүүн аймгуудын нутгийн хойд болон говийн аймгуудын нутгийн өмнөд  хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар …

  • 20 July

    Шүүхийн хайр ивээлийг дааж явах тухай л бодож байна

    -10 жилийн ялаас долоог нь хасуулсан бүсгүйн яриаг хүргэж байна- Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр ял эдэлж байсан цөөнгүй иргэн суллагдсан. Тэдний нэг Ү-тэй ярилцлаа. Тэрбээр эмэгтэйчүүдийн хорих анги буюу 407 дугаар ангид хоригдож байгаад, ялын тэгшитгэлээр суллагджээ. -Уучлаарай, та ямар хэргээр ял шийтгүүлсэн юм бэ? -Амар хялбар аргаар амьдрах гэсэн ухаан мөчид бодол, шуналаасаа болж …

  • 20 July

    12 түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна

    2017 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 10:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1, Хүдэр суманд 1, Төв аймгийн Эрдэнэ суманд 1, нийт 3 түймэр асаж байна. Харин Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3, Мандал сумын 3, Хүдэр суманд 1, Төв аймгийн Батсүмбэр сумын 4, Булган аймгийн Сэлэнгэ сумын 1, нийт 12 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. Түүнчлэн …

  • 20 July

    Өнөөдөр Монгол Улсын Их Хурал үйл ажиллагаагаа эхэлсэн өдөр тохиож байна

      1990 оны 7 дугаар сард Монголд анх удаа олон намын оролцоотой анхны чөлөөт, ардчилсан сонгууль болж  Ардын Их Хурлыг шинэчлэн байгуулсан билээ. Энэхүү Ардын Их Хурал “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хууль батлан гаргаж, уг  хуулийн дагуу хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах эрх бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага болох Улсын Бага Хурлыг байгуулсан …

  • 20 July

    ШТС-ын хажууд гарсан галыг шуурхай унтраав

     Хан-Уул дүүргийн Өлзийтийн Авто Тээврийн Шалган Нэвтрүүлэх Товчооны дэргэдэх Мон-Суль шатахуун түгээгүүрийн зогсоолд 2017.07.20 ний өглөөний 5 цаг 5 минутад цемент тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийн дугуй буудаж гал гарсан байна.             Гал түймрийн дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газар мэдээллээ. …

  • 20 July

    “МИАТ” компанийнхан 10 алба хаагчид гэр бүлийн хамтаар нэг удаа үнэгүй зорчих эрх бэлэглэв

    Түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид болон Онцгой байдлын байгууллагад дэмжлэг үзүүлэх хандив, тусламж Онцгой байдлын ерөнхий газарт тасралтгүй ирсээр байна. Энэхүү сайн дурын аянд нэгдсэн “Төрийн банк”-ны бүтээгдэхүүн хариуцсан захирал Л.Жамбалсүрэн 10 сая төгрөгийг, “Чингис хаан олон улсын нисэх буудал”-ын хамт олноос 7,720,000 төгрөгийг тус тус хандивлалаа. Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК-ийн зүгээс хамт олныхоо дунд хандивын аян өрнүүлж …

  • 20 July

    Д.Оюунхорол:Төрийн шийдвэрийг үл тоодог аж ахуйн нэгжтэй хатуу тэмцэнэ

    Богдхан уулын байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газарт иргэд, аялагчид, жуулчдад зориулан автомашин, дугуйны зогсоол, стандартад нийцсэн хогийн цэг зэргийг байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүний дагуу БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Богдхан уулын тус байгалийн цогцолбор газарт газар эзэмшиж байсан “Энигма” компанийн 42 га газраас 3 га-г нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм. Гэвч “Энигма” компани 3 га газрыг чөлөөлж өгөхгүй хэмээн эсэргүүцсээр …

  • 20 July

    Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд зарим газраар түр зуурын бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр байна. 2017 оны 07 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, борооны …

  • 19 July

    Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 12 төрлийн тэмдэг, тэмдэглэгээ байршууллаа

    Горхи-Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа Байгал орчны тухай багц хуулийн хэрэгжилтийг хангах байгалийн цогцолборт газрын хамгаалалтын горим, дэглэмийг сайжруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд хуучин тэмдэг тэмдэглэгээг сэргээн засварлах шинээр тэмдэг тэмдэглэгээ шаардлагатай газруудын судалгааг гарган тусгай хамгаалалттай газрын тэмдэг тэмдэглэгээний стандартын дагуу 12 төрлийн 51 ширхэг анхааруулах болон хориглох мөн мэдээллэх тэмдэг ойжуулалт хийсэн талбайн тэмдэг тэмдэглэгээг шинээр байршууллаа. Эх сурвалж: БОАЖЯ

  • 19 July

    Төмөр замчид ойн түймрийг унтраахад оролцлоо

    Монгол орны хойд болон төвийн аймгуудад гарсан ой хээрийн түймэрийг унтраахад төр болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд идэвхтэй оролцож, байгаль орчноо хамгаалах үйлсэд нэгдэж буй. Зам тээврийн салбарынхан ч ой хээрийн түймрийг унтраахад бие сэтгэлээрээ оролцож байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэ сарын 16-ны өдөр ой хээрийн түймэрт шаардлагатай гал унтраах ажилд бэлэн байх үүрэг чиглэлийг салбар газруудад өгсөн …

  • 19 July

    Эрх нь зөрчигдсөн хүүхдүүд өмгөөлөгч Г.Батбаяртай холбоотой асуудлаар Ерөнхийлөгчид хандахаар боллоо

    Бид саяхан болоод өнгөрсөн анхаарлын төвд байсан асуудлыг их л амархан мартчихсан бололтой юм. Гэвч сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний гэр бүлийнхэн нь өөрсдөд нь тохиолдсон, тэдний эрх ашгийг зөрчсөн асуудлыг марталгүй санасаар яваа аж. Тусгай 29 дүгээр сургуульд дохионы хэл мэддэг багш тун цөөхөн байв. Энэ нь сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч, боловсрох эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудал юм. Тиймээс хүүхдүүд …