Нийгэм

July, 2017

  • 19 July

    Долдугаар сард нийт 68 удаагийн ой хээрийн түймэр гараад байна

    2017 оны 07 дугаар сард улсын хэмжээнд нийслэл Улаанбаатар хот болон 16 аймгийн 25 суманд нийт 68 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 61337 га ой, хээрийн бүс шатсан байна. Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 1071 албан хаагч, 87 автомашин, Зэвсэгт хүчнээс 461 албан хаагч, 39 автомашин, орон нутгаас 1358 иргэн, 143 автомашин тус тус дайчлагдан нийт 2890 …

  • 19 July

    Үндэсний их баяр наадмаар 386 байцаагч хяналт тавьж ажиллажээ

    Үндэсний их баяр наадмын үеэр МХЕГ, НМХГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэн,  Хүй долоо худаг, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэдийг хамруулж, шалгалтыг зохион байгууллаа. 2017 оны 07 дугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд 386 улсын байцаагч албан хаагчид болзошгүй хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх, түүхий эд, бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлын …

  • 19 July

    “Оюу-Толгой ХХК” 53 сая төгрөгийн үнэ бүхий хэрэгсэл, мөнгөн хандив гардууллаа

    “Оюу-Толгой ХХК” болон тус компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” –аас ой хээрийн түймэрт ажиллаж байгаа алба хаагчдад зориулж хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл болон бэлэн мөнгө нийлсэн 53 сая төгрөгийн хандивыг гардууллаа. https://www.facebook.com/588990477781350/videos/1721300514550335/ Энэ үеэр Оюу Толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Ой хээрийн түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад Монголын ард түмэн хандиваа өргөсөөр байгааг хараад бахархаж …

  • 19 July

    АНУ-ын Чикаго хотод амьдарч байгаа монголчууд 1,116,000 мянган төгрөгийг хандивлалаа

    Ойн түймэрт ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх, Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор  төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эд материалын болон мөнгөн хандив ирүүлсээр байна. Тухайлбал, өчигдөр АНУ-ын Чикаго хотод амьдарч байгаа 10,000 гаруй монголчуудын төлөөлөл болж яруу найрагч Х.Тэргэл болон бизнесийн үйл ажиллагаа явуулдаг н.Батцэнгэл нар хандив цуглуулах аян өрнүүлж, 1,116,000 мянган төгрөгийг хандивлалаа.

  • 19 July

    ХХААХҮЯ-наас ОБЕГ-т 32,2 сая төгрөгийн тусламж үзүүллээ

    Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас  санаачлан түймрийн голомтод ажиллаж байгаа онцгой байдлын албан хаагчид,  галыг унтраахад оролцож буй иргэдийн хэрэгцээнд 32,2 сая төгрөгийн мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдийн тусламжийг үзүүллээ. Тусламжийн хүрээнд 6 тонн мах,  хатаасан болон лаазалсан мах, бээлий хувцас хэрэглэлийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн  Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, Бригадын генерал …

  • 19 July

    Түймрийн голомтонд ажиллаж буй 150 гаруй хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүллээ

    Улсын онцгой комиссоос энэ сарын 16-ны өдөр өгсөн үүрэг даалгаврын дагуу Төв аймгийн Батсүмбэр сумын 3 багийн нутаг дэвсгэрт гарч буй гал түймрийг унтраах ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайдын “Эмнэлгийн анхан шатны тусламжийн бэлэн байдлыг хангах ажлын хэсгийг байгуулан ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд Төв аймгийн Батсүмбэр нутгийн 3 дугаар багийн нутагт байрлах “Цагаан нуга” зусланд Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх …

  • 19 July

    Өвс, тэжээл экспортлохыг хориглолоо

    Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар өвс тэжээл экспортлохыг хориглосон байна. Нийт нутгаар гандуу, зуншлага тааруу байгаа учир одоо бэлтгэсэн болон цаашид бэлтгэх өвс, тэжээлийн нөөцийг нэн шаардлагатай газруудад оновчтой хуваарилж, яаралтай хүргэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд үүрэг болголоо.

  • 19 July

    Налайх дүүргийн залуус түймрийн эсрэг аянд нэгджээ

    Улсын хэмжээнд гарсан ой хээрийн түймрийг унтрааж байгаа гал сөнөөгчид, иргэддээ туслах аяныг Налайх дүүргийн ЗДТГ-ын залуучууд санаачилан 2017 оны 07 сарын 15-ны өдөр дүүрэгтээ Гал түймрийн эсрэг аян зохион байгууллаа. Налайхчууд хандивын аянд идэвхтэй оролцон нийтдээ нэг сая гаруй мянган төгрөгний үнийн дүн бүхий хоол хүнс, эд материалын тусламжийг бүрдүүлжээ. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, дүүргийн МАН-ын хорооны дэд дарга …

  • 19 July

    Д.Даваадулам:Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас дэмжлэг авахыг хүссэн иргэдийн өргөдлийг 3 цэгт авна

    Улаанбаатар хотын хэмжээнд 216 мянган өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч байна. Иргэдэд орон сууц худалдан авахад тулгардаг гол асуудал болох урьдчилгаа төлбөрийг шийдэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар Гэр хорооллыг хөгжүүлэх сан байгуулж, Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрөө Гэр …

  • 19 July

    Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд зарим газраар түр зуурын бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр байна. 2017 оны 07 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Говийн аймгуудын ихэнх нутаг болон баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар …

  • 18 July

    Долоодугаар сард олон жилийн дунджаас 0.5-1.5 градусаар ихэнх нутгаар халуун байна

    2017 оны долоодугаар сараас  наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас гаргажээ. Энэ зуны цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. Ерөнхийдөө уур амьсгал олон жилийн дунджаас 0.5-1.0 дулаан байх бөгөөд хур тунадас олон жилийн дундажтай адил байх төлөвтэй байна. ДОЛООДУГААР САРД ИХЭНХ НУТГААР ДУНДЖААС 0.5-1.5 ГРАДУСААР ХАЛУУН БАЙНА  Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгийн өмнөд, Завханы хойд болон зүүн, Говь-Алтай, …

  • 18 July

    Монгол гэнэт ХУЖААГҮЙ болсон нь

    Улс төрийн сонгууль дуусчихсан юм чинь би жаахан улстөржиж болно биз дээ? Ганцхан сарын өмнө би бараг баруун хөлийнхөө эрхий хурууг хүртэл муу ХУЖАА хуруу хэмээн хардмаар санагдаж байлаа. Жорлонд ганцаараа дуулсан дууг маань нойлын цаасан дотор суулгасан нууц камер бичээд ч байгаа юм шиг. Энэ өдрүүдэд асуудал их байсан, их байсан. Нэг залуу гишүүн ХҮЧИНДЭГЧ болж бусад нь алаад …

  • 18 July

    Ой, хээрийн түймэр тавьсан этгээдүүдийг шалгаж, 36 сая төгрөгийг нөхөн төлүүлээд байна

    Цагдаагийн байгууллагад энэ оны долоодугаар сарын 16-ны өдрийн байдлаар ой, хээрийн гал түймрийн хэрэг, зөрчлийн тухай 105 мэдээ, мэдээлэл хүлээн авч шалгажээ. Үүнээс 71 түймрийн эзэн холбогдогчийг тогтоож, 34 хэрэг, зөрчлийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж байна. Мөн ой, хээрийн түймэр тавьж байгаль экологид хохирол учруулсан этгээдүүдийг Монгол Улсын Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгаж, 36 сая төгрөгийг нөхөн төлүүлжээ. …

  • 18 July

    Хотын дарга өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах албан даалгавар гаргалаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай албан даалгавар гаргалаа. Албан даалгаварт улс, нийслэлийн болон бусад хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх авто зам, инженерийн шугам сүлжээ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн их, урсгал засвар, шинэчлэлтийн ажлыг графикт хугацаанд нь гүйцэтгүүлэн өвлийн улирал эхлэхээс өмнө байнгын ашиглалтад хүлээн авах ажлыг шуурхай …

  • 18 July

    Ганданд хадгалагдаж байгаа эртний ном судрыг сэргээн засварлаж, цахим хэлбэрт оруулна

    Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй танилцлаа. Төлөөлөгчид төв хийд болон ховор үнэт номын сангаар орсон юм. Мөн Берлин хотын төлөөлөгчдөд Гёте институт хэрэгжүүлж буй төслөө танилцууллаа. “Гандантэгчинлэн хийдийн сэргээн засварлах урлан байгуулах” төсөл нь 2 жилийн хугацаанд хэрэгжих юм байна.  Ганданд хадгалагдаж байгаа эртний ном …