Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Улсын Онцгой комиссын ээлжит бус хуралдаан зарлан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Өнөөдрийн /2017.07.16/ байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр суманд ес, Төв аймгийн Батсүмбэр суманд тав, Эрдэнэ суманд нэг, Булган аймгийн Сэлэнгэ, Гурванбулаг суманд тус бүр нэг түймэр асч байна. Харин Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн Мухартад гарсан түймрийг цурманд оруулжээ. …
Нийгэм
July, 2017
-
16 July
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түймрийн голомтод ажиллалаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр /2017.07.15/ шуурхай хуралдаан зарлан түймрийн нөхцөл байдлыг хэлэлцсэний дараа Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд гарч буй түймрийн голомтод ажиллалаа. Тэрээр Онцгой байдлын албан хаагчдад хэрэгцээтэй байгаа хүнс, хувцас зэргийг хүлээлгэн өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
13 July
Дааганы уралдаанд Говь-сүмбэр аймгийн алдарт уяач Б.Нямсүрэнгийн зээрд түрүүллээ
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны түрүүг насны ангилалаар хүргэж байна. Түрүү магнайд, Говь-сүмбэр аймгийн Баян-тал сумын алдарт уяач Б.Нямсүрэнгийн зээрд даага, Аман хүзүүнд, Өвөрхангай аймгийн харьяат З.Батбаярын хул алаг даага, Айргийн гуравт, Төв аймгийн Архуст сумын уяач Б.Баярбаатарын хул даага, Айргийн дөрөвт, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын …
-
13 July
Үндэсний их баяр наадам:Зургаа начин, хоёр харцага, хоёр заан,нэг гарьд цолтон төрлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит бөхийн барилдаанд тав давсан бөхчүүдэд Монгол Улсын начин цол, зургаа давсан бөхчүүдэд Монгол Улсын харцага цол, долоо давсан бөхчүүдэд заан цол, найм давсан бөхөд Монгол Улсын гарьд цол олголоо. Монгол Улсын начин цолтонгууд: Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” спорт …
-
13 July
Найдангийн Түвшинбаяр заан цол хүртэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит бөхийн барилдаанд долоо давсан Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Булган хангай” дэвжээ, “Женко” клубын бөх Найдангийн Түвшинбаяр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Нэгдэлийн Жаргалбаяр нарт Монгол Улсын заан цол …
-
13 July
Ц.Содномдорж Улсын Арслан цол хүртлээ
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит 512 бөхийн барилдаанд найм давж үзүүрлэсэн Увс аймгийн Улаангом сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Өлзийтогтохын Бат-Оршиход Монгол Улсын гарьд цол, ес давж түрүүлсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх Цэдэвийн Содномдоржид Монгол Улсын арслан цол олгов.
-
12 July
Наадмын хөтөлбөр /07.12/
Долоодугаар сарын 12-н буюу өнөөдөр соёолон насны морьдын уралдаан болон шагайн харвааны шигшээ харваагаар Үндэсний их баяр наадам эхэлж байна. Тулгар төрийн 2,226, Их монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хүргэе. 7 дугаар сарын 12. Лхагва 08.00 Шагайн харвааны шигшээ харваа Шагайн асарт 08.00-12.00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг Сурын талбайд 9.00-11.00 Хүчит бөхийн …
-
12 July
Үндэсний их баяр наадам:7-р сарын 12-ны үзвэр үйлчилгээний хөтөлбөр
Тулгар төрийн 2226, Их монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг бүхэн эхээр нь хүргэж байна. 7 дугаар сарын 12. Лхагва 07.00-9.20 Соёолон насны морьдын уралдаан Хүй долоон худагт 08.00 Шагайн харвааны шигшээ харваа Шагайн асарт 08.00-12.00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг Сурын талбайд 9.00-11.00 …
-
11 July
Баяр наадмын амралтын өдрүүдэд өрхийн эмнэлэг ажиллана
Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 11-16-нд хооронд нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотор, мэс засал, гэмтлийн кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-15.00 цагийн хооронд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр боллоо. 2017 оны долоодугаар сарын 10-17-ны өдрийг хүртэл хариуцлагатай жижүүр ажиллуулах …
-
11 July
Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга шагай харвалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их наадмыг нээн үг хэлж, баяр наадмын нээлтийн ёслол, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг үзэж сонирхсоныхоо дараа сурын талбайд зочилж эрхий мэргэн харваачид, тэнд хуран цугларсан наадамчин олонтой мэндчиллээ. Сурын талбайд зочлох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч наадамчин олонд хандаж …
-
11 July
Зөвшөөрөлгүй гар дээрээс худалдаалж буй хоол хүнс, хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг НМХГ-аас анхааруулж байна
Баяр наадмын үеэр хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрчим хүчний чиглэлийн 386 улсын байцаагч хяналт шалгалт хийж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ жил нийт 800 нийтийн хоол, худалдаа эрхлэх зөвшөөрөл олгогдсон. Төв цэнгэлдэх хүрээлэнд нийтийн хоолны чиглэлээр 400, худалдааны чиглэлээр 100, Хүй долоо худагт нийтийн хоолны 200, худалдааны 100 зөвшөөрөл олгогджээ. Өнгөрсөн жилүүдэд иргэд, аж ахуй нэгж …
-
11 July
Төв цэнгэлдэх хүрээлэнд НЦГ-ын шуурхай удирдагын штаб ажиллаж байна
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Төв цэнгэлдэх хүрээлэнд Нийслэлийн цагдаагийн газрын Шуурхай удирдлагын штаб ажиллаж байна.Иймд та бүхэнд хүүхэд төөрсөн, халаасны хулгайн болон бусад гэмт хэрэг, зөрчилд өртсөн, цагдаагийн байгууллагын туслалцаа шаардлагатай тохиолдолд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 10 дугаар хаалганд байрлаж буй НЦГ-ын Шуурхай удирдлагын штабт хандана уу.
-
11 July
“Сайланс Вайт” электро хөгжмийн наадам болно
Үндэсний их баяр наадмын хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр “Монгол Микс Прожек” ХХК 9 дэх удаагаа 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Үндэсний Соёл, амралтын хүрээлэнд “Сайланс вайт” электро хөгжмийн наадмыг зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн наадмаар Монгол орны байгалийн сайхныг нийт иргэд төдийгүй гадны жуулчдад илтгэх зорилготойгоор “Ус, Агаар мэт” гэсэн агуулгын дор зохион байгуулж байна. …
-
11 July
Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Төрийн их тугандаа хүндэтгэл үзүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их наадмыг нээн үг хэлснийхээ дараа Төрийн есөн хөлт их цагаан туганд хүндэтгэл үзүүлэв. Төрийн тэргүүн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээний төвд залсан Төрийн есөн хөлт их цагаан тугийг нар зөв тойрсны дараа туганд мэхийн ёсолж хүндэтгэв.
-
11 July
УИХ-ын дарга М.Энхболд шагайн асраар зочилж шагай харвалаа
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр (2017.07.11) Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж, сонирхлоо. Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд энэ үеэр Үндэсний их баяр наадмыг шууд дамжуулж буй Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн ярилцлагад оролцож, наадамчин зон олондоо баярын мэндчилгээ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл