Нийгэм

June, 2017

  • 28 June

    Төв, Сэлэнгэ, Хэнтийд гарч буй түймрийн голомт уруу алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэлээ

    ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар 24 алба хаагчийг 2017.06.27-ны өдрийн 10:10 цагт ГТТГ-ын дарга, хурандаа С.Залуухүү, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн захирагч, хурандаа Д.Намсрай нараар ахлан МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэлээ. Мөн 2017.06.27-ны өдрийн 14:30 цагт ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг ахлан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд …

  • 28 June

    Толгойт чиглэлийн нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо

    Сонгинохайрхан дүүргийн 3, 4 дүгээр хороонд байрлах Толгойтын гудамжны автозамын шинэчлэлтийн ажлын хүрээнд Толгойтын эцсээс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Үүний дагуу дээрх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг 2017 оны зургаадугаар сарын 28-аас долоодугаар сарын 3-ыг хүртэл хязгаарлах тул нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал …

  • 28 June

    Төрийн албаны албан тушаалуудад томилогдохоор нэр дэвшсэн 225 хүний урьдчилсан мэдүүлгийг хянажээ

    Авлигатай тэмцэх газар 2017 оны 06 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 148 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна. Өнгөрсөн долоо хоногт 225 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 208, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 12, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсэж …

  • 28 June

    Шүүхийн архивын үйлчилгээг иргэдэд ойртууллаа

    Шүүхийн төрөлжсөн архив иргэдэд үзүүлэх архивын үйлчилгээг хөнгөн, шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор gmail-д суурилсан шүүхийн архивын дотоод сүлжээг бий болгож, “Ойрхон архив” лавлагааны бүтээгдэхүүнийг нэвтрүүлж байна. Уг бүтээгдэхүүн нь иргэн өөрт хамгийн ойр байрлах шүүхийн тамгын газрын архивт өөрөө болон итгэмжлэгдсэн төлөөлөгч /өмгөөлөгч/-өөр дамжуулан хүсэлтээ гаргаж, нутаг дэсвгэрийн харьяалал үл харгалзан Монгол Улсын шүүхээр шийдвэрлэсэн хэргээс лавлагаа, хуулбарыг гаргуулан авах боломжийг …

  • 28 June

    Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт суманд гарсан түймрийн утаа нийслэлд орж ирсэн байна

    Улсын хэмжээнд он гарсаар нийслэл Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 103 удаа, нийт 119 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртсөн байна. Цурманд оруулсан: Булган аймгийн Тэшиг суманд 2, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, суманд тус бүр …

  • 28 June

    Налайх дүүргийн шинэ зам ашиглалтанд орлоо

    Нийслэлийн авто замын сангийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил эрчимтэй хийгдэж байна. Буян Налайх худалдааны төвөөс Онцгой байдлын хэлтэс хүртэлх Даваажав, Дамдины гудамжны авто замын өргөтгөлийн ажил 2017 оны 06-р сарын 19-ний өдөр дууссан. Өнөөдөр “Хангай сервис” бөөний төвөөс зах хүртэлх Найрамдлын гудамжны авто замыг богино хугацаанд …

  • 28 June

    Улаанбаатарт 32-34 хэм дулаан байна

    Өнгөрсөн өдрүүдэд ихэнх нутгаар +30 градус давж халлаа. Энэ хугацаанд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр агаарын температур +22 – +27, Алтайн өвөр говь, Орхон Сэлэнгийн сав газар, Дорнод Монголын тал нутгаар +36 – +40 градус, бусад нутгаар +30 – +35 градус хүрч халлаа. Үүнээс хамгийн Өмнөговийн Мандал-Овоод +40 градус хүрч халжээ. Зургадугаар сарын 28-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан …

  • 27 June

    Шүүгчийн сонгон шалгаруулалтын босго өндөрслөө

    -Н.Мөнхзул: Журам шинэчлэгдсэнээр шүүгчийн сул орон тоо богино хугацаанд нөхөгдөх боломжтой болсон-     Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны зургадугаар сарын 08-ны өдрийн 103 дугаар зарлигаар Шүүгч сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталсан. Бүх шатны шүүхийн шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд ямар өөрчлөлт орсон талаар Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзултай ярилцлаа. -Монгол Улсын …

  • 27 June

    Баянзүрх дүүрэг жишиг гудамжтай боллоо

    Нийслэлийн есөн дүүргээс анх удаа Баянзүрх дүүргийн иргэд өөрсдийн санаачлагаар дүүрэгтэйгээ хамтран амьдарч буй гудамж талбайгаа засч тохижуулах ажлыг эхлүүлсэн байдаг. Мөн бусдынхаа ая тухтай орчинд амьдрах нөхцөл бололцоог хангаж амралтын болон хүүхдийн тоглоомын талбайнуудыг ч байгуулах ажлаа үргэлжлүүлээд байгаа юм. Тэгвэл тус дүүргийн 22 дугаар хороо буюу Алтан-Өлгийд дахин нэг жишиг гудамж нэмэгджээ. Хорооны иргэдийн санаачлагаар “Өгөөж” иргэдийн бүлэг …

  • 27 June

    Шүлхий өвчний эсрэг вакциныг долоодугаар сарын II хагаст багтаан нийлүүлэх шийдвэрийг ОХУ гаргажээ

    ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2017 оны 6 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохиогдсон Петербургийн олон улсын эдийн засгийн форумд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцох үеэр хүрсэн тохиролцоо, шийдвэрүүд бодит ажил хэрэг болж, үр дүнгээ өгч эхэллээ. Тухайлбал, форумын үеэр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачев нарын гарын үсэг зурсан “Монгол Улсад …

  • 27 June

    Өмгөөлөгч  Г.Батбаярыг хэн тэрбумтан болгов?

    “Тэрбумтан өмгөөлөгч” гэж мундаг хүн. Яг үнэндээ Г.Батбаяр өөрийгөө амрагийнхаа сайтаар дамжуулан ингэж бичүүлдэг. Татварт 100 гаруй сая төгрөг аваачаад тушаачихсан болохоор тэрбумтан гэж нэрлүүлэх учиртай  гэж санасан байх. Гэвч тэрээр ямар замаар тэрбумтан болов гэдэг нь анхаарал татаж байна. Түүний өмгөөлж буй хэргүүд тэрбумтан болгож чадахааргүй. Тусгай сургалттай 29 дүгээр сургуулийн багш нар түүнд тэрбум төгрөгийн хөлс төлж өмгөөлөл …

  • 27 June

    Гол усны ослоос сэрэмжлүүлж байна

    Ихэнх нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь их болсон. Ингэхдээ санамсар болгоомж алдсаны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Он гарсаар 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 12 аймгийн 26 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 38 удаагийн усны осол гарч, …

  • 27 June

    С.Ганбаатарт холбогдох асуудлыг шүүхээс цагдаагийн байгууллагад дахин буцаалаа

    МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар  тавдугаар сарын 23-ны өдөр гадаадын иргэнээс хандив авсан талаар цагдаагийн  байгууллага тогтоосон. Уг хэргийг  Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  шийдвэрлүүлэхээр албан ёсоор шилжүүлсэн билээ. Харин Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 19 дүгээр захирамжаар С.Ганбаатарт холбогдох Сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргийг нэмж шалгуулах даалгавар өгч Цагдаагийн …

  • 27 June

    СЕХ: Хоёр дахь санал хураалтын зардал 7.2 тэрбум төгрөг болно

    Сонгуулийн Ерөнхий хорооноос   дөнгөж сая цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэхдээ  “1,357,788 сонгогч буюу 68.27 хувь нь санал хураалтад оролцсон. Санал хураалт болсноос хойш дүн автомат системээр СЕХ-ны автомат системд ирсэн. Өчигдөр буюу санал өгөх өдөр 27 хүн нас барсан. Мөн түр хасалт хийлгэсэн 44 мянган сонгогч байсан. Үүнээс 3388 сонгогч өөрийн хэсэгтээ санал өгсөн. Улсын хэмжээнд сонгуулийн …

  • 27 June

    Долдугаар сард болох үйл явдлын товчоон

    Долдугаар сарын 01-нээс наймдугаар сарын 10-ны хооронд “Булган хөгжил-Энэ биш сан”, Булган аймаг, БОАЖЯ хамтран Сайхан сум Өрмийн цагаан нуур, Дондогийн Булагт зохион байгуулна. Долдугаар сарын 05-нд Монголын Хоршоологчдын өдөр тохионо. Долдугаар сарын 06-нд Сонгуулийн тухай хуулийн дагуу анхан шатны сонгуульд оролцож санал тоологдсон нийт сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх …