Нийгэм

June, 2017

  • 26 June

    10 дугаар хорооллын туслах замыг шинэчлэн засварлана

      Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10-р хорооллын “МТ” шатахуун түгээх станцаас хойш 300 метр туслах замыг шинэчлэн засварлахаар болжээ. Уг ажлыг эхлүүлэх нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон тус хорооны иргэд, оршин суугчид оролцов. Замын ажил хийх хэсэгт зуны улиралд борооны ус тогтдог, өвлийн улиралд хальтиргаа гулгаа ихээр үүсч …

  • 26 June

    Д.Өлзийбаяр: Иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож байна

    Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа өглөөний 07:00 цагт албан ёсоор эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит 7 дахь удаагийн сонгуульд  нутаг дэвсгэрийн хэмжээнд  аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум дүүргийн 339 сонгуулийн хороо 1983 хэсгийн санал авах  байр   ажиллаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн нэрсийн жагсаалтад 1 сая 978 мянга 298 мянган сонгогч бүртгэгджээ. Үүнээс 904 мянга …

  • 26 June

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ

    Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа өнөөдөр  албан ёсоор өглөө 07:00 цагаас эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Улсын Их Хуралд суудал бүхий Монгол Ардын намаас Халтмаагийн Баттулга, Монгол Ардын намаас Миеэгомбын Энхболд, Монгол Ардын Хувьсгалт намаас Сайнхүүгийн Ганбаатар нар нэр дэвшин өрсөлдөж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит 7 дахь удаагийн сонгуульд  нутаг дэвсгэрийн …

  • 24 June

    СЕХ:Иргэдийг жагсаал, цуглаан, үймээн самуунд уриалахгүй байхыг анхааруулж байна

    Үндсэн хууль, сонгуулийн тухай хууль тогтоомжийн дагуу Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэлийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо бүрэн хангаж, 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Сонгогч Таныг хөндлөнгийн нөлөөнд авталгүйгээр саналаа нууцаар гаргах боломжоор хангах ажлыг бүх шатны сонгуулийн байгууллагууд зохион байгуулж байна. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, Улсын Их Хурлын 2017 оны …

  • 24 June

    Улаанбаатар төмөр замын 67 жил шийдэгдээгүй газрын асуудлыг шийдвэрлэлээ

    Монгол Улс, ОХУ-ын Засгийн газрын хоорондын 1949 онд хийсэн хэлэлцээрийн дагуу Манай улсын Засгийн газар Улаанбаатар төмөр замын обьектуудын газрыг баталгаажуулах үүрэг хүлээсэн байдаг. Өнөөдрийг хүртэл 67 жилийн турш УБТЗ-ын удирдах газраас авахуулаад бусад обьектын газар баталгаажаагүй, эзэмших гэрчилгээгүй байсан аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд энэ сарын 21-ний өдөр захирамж гаргаж Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр …

  • 24 June

    Нийслэлийн сонгуулийн 403 хэсгийн хороодод хяналтын камер суурилууллаа

    2017 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг автомат системээр тоолох бөгөөд нийслэлд санал авах  хэсгийн хороодын байруудыг дүрс бичлэгийн  IP камераар тоноглож байна.  Хяналтын камер суурилуулах уг ажлыг нийслэлийн Сонгуулийн хороо, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран хийж байгаа юм. Санал авах 403 хэсгийн хороог камержуулж, санал авах байранд санал хураах, тоолох үйл ажиллагааг баримтжуулна. Хяналтын камер суурилуулах ажилд нийслэлийн Мэдээллийн …

  • 24 June

    ЦЕГ-аас иргэдэд анхааруулж байна

    Монгол Улс төрийн тэргүүнээ сонгох долоо дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа явагдаж байна. Та бүхэн сонгуулийн үеэр бусдын ятгалга, нөлөөнд автахгүй, хууль бус жагсаал, цуглаанд оролцохгүй байх нь хуулиа хэрэгжүүлж буй иргэний үүрэг юм. Та Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй боловч сонгуулийн сурталчилгаа нэрээр бусдыг илтэд гүтгэн доромжлох нь хуулиар хориотой. Иймд та сонгох эрхээ эдлэхдээ …

  • 24 June

    Улаанбаатарт өдөртөө 28-30 хэм дулаан байна

    Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 градусыг давж халахыг онцгойлон анхааруулж байна 2017 оны 06 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:  Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун хойноос, …

  • 23 June

    А.Ганбаатар: Есөн хөлт их цагаан тугийг дуурайлган үйлдэхийг хориглолоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай зарлиг гаргалаа. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатартай ярилцав. -Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай 136 дугаар зарлиг гаргасан байна. Энэ зарлигийн ач холбогдол, зарлиг гаргах болсон шалтгаан юу вэ? – Монгол Улс шинэ Үндсэн хуулиа 1992 онд баталсныг бүгдээрээ мэдэж байгаа. …

  • 23 June

    МУГЖ Г.Ариунбаатарт 80 сая төгрөгийн мөнгөн шагнал олгов

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, бүжигчин О.Анужин нарыг хүлээн авч уулзаж баяр хүргэлээ. Г.Ариунбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг “BBC Cardiff singer of the world 2017” уралдаанд тэргүүн байр эзлээд эх орондоо ирээд байгаа юм. Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, урлагийн гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын шүлэг …

  • 23 June

    Гандангийн дэнжид “Аялал жуулчлалын жишиг гудамж” байгуулна

    “Хүрээ”-нээс өгсүүлээд Улаанбаатар хот болтлоо хөгжсөн нийслэлийн түүхийн өв соёл, уламжлалыг хадгалан үлдсэн газар бол “Гандангийн дэнж”. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг энэ дэнжийг тохижуулах, үндэсний болон   орчин үеийн өнгө төрх шингэсэн цогцолбор болгон хөгжүүлэх төслийг олон жил ярьж, бичиж, эрдэмтэн судлаачид, архитекторчид зураг төсөл хийж байсан юм.  Иргэдийн дэмжлэг, зөв төлөвлөлт, бодлого үгүйлэгдсэний уршгаар өнөөдрийг хүртэл Гандангийн дэнжийн өрх …

  • 23 June

    15 мянган иргэн “Хөдөлмөрийн бирж”-ээр үйлчлүүлснээс 2000 иргэн нь ажилд орохоор болжээ

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 19, 20-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Өдөрлөг хоёр өдөр үргэлжлэх хуваарьтай байсан ч хоёр дахь өдөр нь цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж үйл ажиллагаагаа төлөвлөгөөнийхөө дагуу Сүхбаатарын талбайд явуулж чадаагүй юм. Гэхдээ иргэдийн хүсэлтийн дагуу иргэдийг яамны байранд хүлээн авч уулзан, тэднийг ажилд зуучлах үйл ажиллагааг үргэлжлүүлэв. Тус нээлттэй …

  • 23 June

    ЭХЭМҮТ-ийн эмчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

    Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эх барих, эмэгтэйчүүдийн эмч ажилтай Б.У нь  2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн Г.Г-д соруурын аргаар үр хөндэх мэс ажилбар хийх үедээ өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Г.Г-нбие махбодид нь хүнд гэмтэл учирсан хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар яллах …

  • 23 June

    Энэ сарын 26, 27-нд согтууруулах ундаа худалдаалахгүй

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 00.00 цагаас 6 дугаар сарын 28-ны өдрийн 00.00 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбай дээр нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл …

  • 23 June

    “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөр батлагдлаа

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан  болж байна. Хуралдаанаар “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийг хэлэлцэж баталлаа. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжийн 63.9 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэр, хоршооны салбарт хөрөнгө оруулалт болон зах зээлийн уян хатан бодлогыг хэрэгжүүлж, үйлдвэрлэл эрхлэгчдийг кластераар хөгжүүлэн үйлдвэрлэлийг дэмжиж, “Улаанбаатарт …