Нийгэм

December, 2016

  • 8 December

    ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле: Мэдлэгт суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж ажиллана

    ХХААХҮ-ийн сайдын 2016 оны А-24 дүгээр тушаалаар баталсан ХХААХҮЯ-ны шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн хурал   /2016.12.07/ боллоо. Зөвлөлийн хуралд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, МААБХЗГ-ын дарга Л.Чой-Иш, ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, ҮАБЗ-ийн ажлын албаны  ХХАА-н асуудал хариуцсан референт Д.Энхмаа, БСШУЯ-ны  ШУТБГ-ын ахлах мэргэжилтэн, доктор профессор  Г.Сувдаа  болон бусад албаны хүмүүс оролцов. ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегаар …

  • 8 December

    Баянгол дүүргийн прокурорын газраас “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгууллаа

    Баянгол дүүргийн прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн төр захиргааны байгууллагуудтай хамтран “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа. Дүүргийн прокурорын газраас санаачлан зохион байгуулж байгаа уг арга хэмжээнд Баянгол дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд оролцож, тус тусынхаа чиглэлээр иргэдэд хууль зүйн …

  • 8 December

    Ц.Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 159 дүгээр зарлигаар Цэвэгмидийн Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилсон байна. Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулах ёслолын ажиллагаа Улсын Дээд шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр болж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан зарлигийг уншиж танилцуулав. Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон Ц.Зориг өөрийг нь дэмжиж, Ерөнхий шүүгчид …

  • 8 December

    Улаанбаатар хотод аюул учруулж болзошгүй хүчтэй газар хөдлөлтийн голомтууд

    Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 75 хувь нь VII-VIII ба түүнээс дээш баллын чичирхийлэл үүсэх магадлалтай бүсэд багтдаг ажээ. Манай улсын нутаг дэвсгэрт 1900-2000 оны хугацаанд магнитуд нь 7-оос дээш хүчтэй газар хөдлөлт 30 гаруй, магнитуд нь 8-аас дээш хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа болсон. 2010-2016 онд улсын хэмжээнд 3.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэлт жилд дундажаар 44 удаа …

  • 8 December

    12 дугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ихтэй байна

    12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу орохоор байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр (8-10 нд) хүйтний эрч суларч голуудын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн …

  • 7 December

    Эмэгтэй хүний амьдрал хоёр зурааснаас эхэлдэг

     Өнөөдрийн ярилцлагадаа өсвөр насандаа анхны хүүхдээ өлгийдөн авсан хоёр ээжийг урилаа. Анх ээж болсон сэтгэгдэл, хэцүү бэрх бүхнийг хэрхэн давж гарсан тухай яриа өрнүүлсэн юм. Эхний ээж бол Э.Энхжин. Тэр 24 настай ба анх 17 насандаа ээж болжээ. Одоо Гялс төвд сувилагчаар ажилладаг. Харин хоёр дахь ээж бол 16 насандаа ээж болсон Г.Отгонтуяа. Одоо МУИС – д сэтгэл судлаач мэргэжлээр …

  • 7 December

    “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн анхдугаар хурал болов

    Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төслийн Хамтарсан зохицуулах хорооны анхдугаар хурал 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын Соёлын төвд болов. Хуралд Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга …

  • 7 December

    “Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлого” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр /2016.12.07/ “Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлого” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ “Салбарыг бүхэлд нь харсан урт хугацааны стратегийн баримт бичиг болох “Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө”-ний хугацаа …

  • 7 December

    Эрчим хүчний салбарт бизнес эрхлэгчидтэй сайд П.Ганхүү уулзлаа

    Эрчим хүчний барилга угсралтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 30 гаруй аж ахуйн нэгж, компанийн удидлагууд уулзалтад оролцлоо. Монголын эдийн засаг хүндэрч, хувийн хэвшлүүдийн чадавхи суларсан энэ үед салбар яамнаас бодлогоор хэрхэн дэмжиж ажиллах,мөн томоохон төсөл хөтөлбөрүүдэд үндэсний компаниудыг гүйцэтгэгчээр сонгож оролцуулах боломжийн тухайд түлхүү хөндсөн юм.    Эрчим хүчний салбарт өнөөдөр 820 гаруй аж ахуйн нэгж, компани тусгай зөвшөөрөл эзэмшиж, бизнес …

  • 7 December

    Замын цагдаа нар дохионы хэлний анхан шатны сургалтанд хамрагдаж байна

    Замын цагдаагийн алба, Монголын үндэсний дохионы хөгжлийн зөвлөл, Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо төрийн бус байгууллагуудтай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх хөтөч бэлтгэх зорилгоор замын цагдаагийн албаны алба хаагчдад 2016 оны 12-р сарын 07-09-ний өдрүүдэд “Анхан шатны дохионы хэлний чадвар олгох сургалт”-ыг зохион байгуулж байна.    

  • 7 December

    “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирлын үзүүлэх нөлөөг бууруулах нь ” тайланг танилцууллаа

    НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгээс хамтран гаргасан  “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” тайлангийн нээлт  боллоо. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тайланг нээж үг хэлэв. Тэрбээр, юуны өмнө “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг буруулах нь” судалгааны тайланг эцэслэн, зөвлөмж боловсруулж ажилласан НҮБ-ын Хүүхдийн сангийн хамт олон, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн  …

  • 7 December

    “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийж байна

    “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг “Хангарди” ордонд болж байна. Хэлэлцүүлэгт нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдлага, НИТХ, Нийслэлийн ЗДТГ-ын болон харьяа газар, агентлагийн удирдлагууд оролцож байгаа юм. Уг хууль 1994 онд батлагдсанаас хойшхи 22 жилийн хугацаанд Улаанбаатар хот эдийн засаг, нийгмийн харилцааны хувьд өргөжин хөгжиж, эерэг, сөрөг олон асуудал шинээр үүсэхийн хэрээр уг хууль зохицуулалтын чадвараа …

  • 7 December

    Хууль эрхзүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна

    Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг дэлхий нийтээрээ Хүний эрхийн олон улсын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хүний эрхийн олон улсын өдрийг манай улс “Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Энэ өдрийг угтаж нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын хүнийс эрхийн үндэсний комисс, Монголын хуульчдын холбоо хамтран Монгол Улсын нэгдэн орсон олон улсын …

  • 7 December

    Шинэ нисэх онгоцны буудалд 2,4 тэрбум төгрөгийн цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулахаар боллоо

    МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү АНУ-ын Эрчим хүчний яамны Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, таслан зогсоох газрын дарга Лаурел Коттон, Төслийн тогтвортой хөгжлийн менежер Брюс Уаллис, АНУ-ын Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны газрын дарга Жон Б. МакДаниел тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2004 оны 1540 тоот тогтоолоор цөмийн, химийн, биологийн зэвсэг, тэдгээрийг тээгч хэрэгслийг төрийн бус субъектууд …