Нийгэм

September, 2016

  • 30 September

    Улаанбурханы эсрэг вакциндаа хамрагдаарай

    Улаанбурхан өвчин манайд 2015 оны 3 сараас эхэлж дэгдэлт гарч 23464 тохиолдол буюу 10,000 хүн амд 79.2 тохиолдол бүртгэгдсэн юм.   Тус өвчний дэгдэлт  хүйтэн сэрүүний улиралд ихэсдэг учраас эцэг эхчүүд хүүхэд багачуудаа  улаанбурханы эсрэг вакцинд хамруулж мөн дархлааг сайжруулах хоол хүнс хэрэглэж байхыг зөвлөж  байна. Г.Нараа  

  • 30 September

    Хүнс, байгаль орчны сорилтын лабораторийн итгэмжлэлийн техникийн хорооны хурал болов

    Хүнс, байгаль орчны сорилтын лабораторийн итгэмжлэлийн техникийн хорооны хурал 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр болж, дараах 4 байгууллагад итгэмжлэлийн үнэлгээ хийсэн тайланг авч хэлэлцлээ. 1. Хөвсгөл аймгийн МХГ-ын лаборатори 2. Хөвсгөл аймгийн  “Аяны жолоо“ ХХК-ийн лаборатори 3. Номин холдинг ХХК-ийн лаборатори 4. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лаборатори Хүнс, байгаль орчны сорилтын лабораторийн итгэмжлэлийн техникийн …

  • 30 September

    Индонез улсын Бизнесийн өрсөлдөөнийг хянан зохицуулах хороонд ШӨХТГ-ын бие бүрэлдэхүүн ажиллалаа

    Индонез улсын Бизнесийн өрсөлдөөнийг хянан зохицуулах хороо нь Жайка байгууллагын дэмжлэгтэйгээр өрсөлдөөний байгууллага болон хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлээр 3 шатны төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд уг төслийг хэрхэн амжилттай хэрэгжүүлсэн туршлага солилцохоор ШӨХТГ-ын  бие бүрэлдэхүүн өнгөрсөн 09 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд тус улсын Өрсөлдөөний байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Уг сургалтын үеэр Монгол улсын ШӨХТГ-ын байцаагчдад Индонез улсын өрсөлдөөний хууль …

  • 30 September

    Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

    БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 14-р хороо Халдварт өвчин судлалын үндэсний төв, СҮХБААТАР ДҮҮРЭГ 16:00-18:00 цагт: 19-р хороо Хандгайтын богино, Хуурай мухар, Билгүүний энгэр орчмоор, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:30-16:00 цагт: 18-р хороо Гүнтийн зуслан, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 7-р хороо 0119-р ЦА 2Т-7, 19-р хороо 21-р хорооллын 8Б, В-р байр, Толгойтын 31-р гудамж, Гэгээн Мед оношлогоо, эмчилгээний төв, Дүүргийн нэгдсэн эмнэлэг, Зиллион …

  • 29 September

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар сургалт зохион байгууллаа

    Нийслэлийн Онцгой байдлын газраас Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Тэргэнцэртэй иргэдийн холбоо,  Сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харьцах, аврах ажиллагаа явуулах үеийн онцлогийн талаар сургалт зохион байгууллаа. Сургалтанд холбоодын төлөөлөл оролцож дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, аврах ангийн бүлгийн дарга нарт  гамшгийн үеийн аврах, нүүлгэн шилжүүлэх …

  • 29 September

    Японы гамшгийн удирдлагын туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх боломж

    Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, гамшгийн дараах хямралыг богино хугацаанд гэтлэн давах асуудлыг зохицуулах  чиглэлээр Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх Байнгын ажиллагаатай зөвлөл ажилладаг. Тус зөвлөлөөс Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-д хүсэлт тавьснаар 2011-2014 онд “Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл” нийслэл хотын хэмжээнд хэрэгжсэн юм. Төслийн хүрээнд …

  • 29 September

    Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэв

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.09.29/ Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн юм. Энэ үеэр тэрбээр ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийв. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, “Ипотекийн зээлийн хөтөлбөрийг анх Монголбанк санаачилж, Засгийн газарт шилжүүлсэн. Шинэ Засгийн газар байгуулагдаад эргээд Монголбанкинд шилжүүлж байх шиг байна. Ипотекийн зээлийн …

  • 29 September

    Ахмадуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 45/106 дугаар тогтоолоор жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг “Олон улсын Ахмадын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн бол Монгол Улсын Засгийн газар 1992 оноос эхлэн энэхүү өдрийг “Монголын ахмадын өдөр” болгосон. Энэ өдрийг угтан Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар …

  • 29 September

    Нийслэлийн ЗДТГ-ын дэргэд “Хэвлэл мэдээллийн төв “байгуулна

    Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачилгаар Хэвлэл мэдээллийн төвийг Нийслэлийн ЗДТГ-ын дэргэд  нээн ажиллуулахаар боллоо. Тус төв нь нийслэл хотод хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, арга хэмжээний явц, үр дүн болон нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй болгох, шуурхай мэдээллээр хангах үүрэгтэй ажиллах юм. Ингэснээр нийслэлийн удирдлагаас гаргаж байгаа бүхий л шийдвэр, хурлын үйл явц олон …

  • 29 September

    Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлнэ

    Нийслэлийн 377 жилийн ойн баярыг угтан Улаанбаатар хотын хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт,цуглуулалт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэх талаар  Хотын Ерөнхий менежер хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад чиглэл өглөө. Энэ ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалга, голын ай сав дагуу болон зуслангийн бүсэд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, гэрэлтүүлийн шон дээр наасан зарлалыг хуулах, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлыг эрчимжүүлсэн хуваариар …

  • 29 September

    “Улаанбаатарын намар“ маргааш болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын дарга  С.Батболдын санаачилгаар  9  дүгээр сарын  30 -ны өдөр  Жанжин  Д.Сүхбаатарын талбайд  “Улаанбаатарын намар“ нэгдсэн арга хэмжээ болно. Энэ зуны хаалт, намар цагийн эхлэл болох тус арга хэмжээний зорилго нь үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчид дэмжих зорилготой юм.  Энэ өдөр  үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг үндэсний компаниуд халуун хоол, хүйтэн ундаа, амтат бүтээгдхүүнээр  үйлчилгээ эрхэлж, төв талбайд   …

  • 29 September

    Ирэх дөрвөн жил иргэндээ ээлтэй, амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх хөтөлбөрүүдийг хотын дарга хэрэгжүүлнэ

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 3 дугаар хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  С.Батболдын  2016-2020 онд хэрэгжүүлэх  үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байна.  Үйл ажиллагааны хөтөлбөр нь  5  бүлэгтэй. Эдийн засгийн өсөлт  өрх бүрт  Хот байгуулалт , дэд бүтэц   Байгаль орчин, ногоон хөгжил  Нийгмийн хөгжил  Засаглал Хотын засаглалын  хүрээнд бизнес эрхлэхэд таатай эрх зүйн орчныг  бүрдүүлж, хөрөнгө оруулалтын  бодлогыг  хэрэгжүүлэхэд  төр, …

  • 29 September

    Насаар ялгаварлан гадуурхахыг зогсооцгооё

    1990 оны 12 дугаар сарын 14-ний НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр олон улсын ахмадын өдрийг ахмадуудын нийгэмд оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах, тэдэнд тулгамдаж буй асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор тэмдэглэж эхэлсэн юм. Манай улс 1992 оноос жил бүрийн 10 дугаар сарын 1-ны өдрийг албан ёсоор ахмадын өдөр болгон тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил  Эрүүл мэндийн яам, Нийгмийн …

  • 29 September

    Хоол тэжээлийн үндэсний судалгааны баг улаанбаатараас хөдөллөө

    Монгол улсын хүн амын хоол тэжээл, өрхийн хүнсний баталгаат байдал, хоол тэжээлийн байдалд ядуурал, эдийн засгийн хямралын үзүүлэх нөлөөг судлах зорилгоор үндэсний “Хүн амын хоол тэжээлийн байдал” тавдугаар судалгааны багийнхан 9 сарын 28-нд өглөө 08.00 цагаас Улаанбаатар хот, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хөдөллөө. Энэхүү судалгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн Эрүүл мэндийн яамны дэмжлэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр тав дахь удаагаа …