10:00 цагт БСШУСЯ-ны 401 тоот хурлын танхимд 2016 оны залуу монгол судлаачдын зуны сургуулийн нээлт болно. Энэ удаагийн зуны сургуульд 12 орны 30 залуу судлаач оролцоно. 11:00 цагт Иргэний танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор зохион байгуулж буй Олон Улсын Монголч эрдэмтдийн XI хурлын тухай хэвлэлийн бага хурал хийнэ. 2016 оны 8 дугаар сарын 15-наас 18-ны өдрүүдэд …
Нийгэм
August, 2016
-
8 August
Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь
Өнөөдөр буюу наймдугаар сарын 08-ны даваа гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10.30-17.30 цагт: 22-р хороо Өлгийн 3, 16, 18, 19, 20, 31, Ойн 1, 2-р гудамж, 69А, Б, 88, 89, 91, 106-р байр, Зүтгэл найдвар ЗБН, МЦХ ХК, ШУТИС-ийн ХМТС-ийн дотуур байр болон тэдгээрийн …
-
8 August
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
Малчид, ард иргэдийн анхааралд: 9-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар бороошиж сэрүүсэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2016 оны наймдугаар сарын 08-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөөс секундэд 6-11 …
-
5 August
Ус, үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
2016 оны наймдугаар сарын 05-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум орчмоор үерийн аюултай түвшинг 10 см даван хүчтэй үерлэж байна. Мөн Хөвсгөлийн уулсаас эх авах Үүр гол Цагаан-Үүр сум орчмоор үерийн түвшинг 80 см тус тус давж үерлэж байна. Иймд дээрх голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэд, аялал …
-
5 August
Нийтийн албанд томилогдсон албан тушаалтнууд 30 хоногийн дотор ХАСХОМ-ээ бүртгүүлнэ үү
Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөсурьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасны дагуу УлсынИх Хурал, Засгийн газраас томилогддог албан тушаалтнууд тухайн албан тушаалд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болонхөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах үүрэгтэй. Иймд Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаанаар томилогдсон төрийн …
-
5 August
М.Батбаяр, Г.Тэнгэр, Т.Аубакар нарыг хувийн ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ
Авлигатай тэмцэх газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх чиг үүргийг …
-
5 August
Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулахад германы “НЕКСУС” төсөлтэй хамтарна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ХНБГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн бүс нутгийн асуудал хариуцсан захирал Рут Эрлбэктэй уулзлаа. Уулзалтаар ХБНГУ-ын Олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа “Нексус” төслийн талаар санал солилцож, төслийн 2 дугаар шатыг эхлүүлэх хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Төсөл нь ХБНГУ-ын Эдийн засгийн Хамтын ажиллагаа, Хөгжлийн яамны санхүүжилтээр Ази, Номхон далайн бүс нутгийн …
-
5 August
Н.Энхбаяр: … шөнө дөлөөр, хэвлэл мэдээллийнхэн байхгүй үед ирж баривчлах байх
Авлигатай тэмцэх газрын /АТГ/ 30 гаруй ажилтан өнөөдөр Монгол ардын хувьсгалт намын /МАХН/ байранд очсон юм. АТГ-ын мэдээлж буйгаар өмгөөлөгчийн хамтаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулжээ. Үүний дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр МАХН-ын төв байранд очсон сэтгүүлчдийн зарим асуултад хариуллаа. -Сая юу болоод өнгөрөв. АТГ-аас таныг баривчлахаар ирсэн гэх мэдээлэл байна? -Мэдээж намайг баривчлах гэж ирсэн. Өмгөөлөгч гэж тагнуул хүн …
-
5 August
“Уул усны домог” тоглолт маргааш Чингисийн талбайд болно
“УУЛ УСНЫ ДОМОГ” ТОГЛОЛТЫН ХӨТӨЛБӨР Хэзээ: 2016.08.06. 21:00 Хаана: Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай Эхлэл фанфар /Цогт тайж киноны хөгжмөөс/ Монгол ардын уртын дуу “УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН” УБ чуулгын уртын дуучин МУГЖ Г.Хонгорзул, МУСТА Б.Батболд. Р.Бат-Эрдэнийн хөгжим “АЙСУЙ ХҮЛГИЙН ТӨВӨРГӨӨН” Улаанбаатар чуулгын “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал. Удирдаач: МУСТА Р.ГАнбат. “ДАРЬ ЭХ” Удирдсан багш: Норовсамбуу, туслах багш: Л.Энхцэцэг, Дэлгэрцэцэг, …
-
5 August
Улаанбаатар хотын 424.0 м2 газрын шарилжийг хадна
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөрийн өгсөн үүргийн дагуу 2016 оны 8 сарын 6-нд Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, төвийн 6 дүүргийн ТҮК, ногоон байгууламжийн чиглэлээр гэрээгээр ажил гүйцэтгэдэг 20 хувийн хэвшил, ТББ-ын 695 хүн 43 хадагч машин, 111ш гар хадуур, 100ш тармуур, 100 гаруй хайч багаж хэрэгсэлтэй, Дунд голоос гурвалжингийн гүүр, Эх нялхсын урд болон арын …
-
5 August
Намын дэргэдэх оюутны холбоо Төрийн ордонд хуралдаж дотоод асуудлаа ярилцдаг болж
Төрийн ордонд оюутны холбоо хуралддаг болсон гэнэ. Энэ чинь юу гэсэн үг вэ. Яасан том хийрхэл, ямар том “тэнэглэл” вэ. МАН ялалт байгуулсан байж болно. Тус намын дэргэдэх оюутны холбооны дарга нь УИХ-ын гишүүн болсон байж ч болно. Гэхдээ оюутны холбооны уулзалтаа Төрийн ордонд хийнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ. Энд чинь хууль тогтоох дээд байгууллага хуралдаж, улс орны …
-
5 August
Г.Баянжаргал:Н.Энхбаяр даргад хүчээр өмгөөлөгч томилох оролдлого хийсэн
Өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаяртай АТГ-ын алба хаагчид уулзаж байцаалт авчээ. Энд дарж уншина уу
-
5 August
БХБ-ын сайд Г.Мөнхбаяр АХБ-ны төлөөлөлтэй уулзлаа
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өнөөдөөр Азийн хөгжлийн Хот байгуулалтын ахлах мэргэжилтэн Эндрю Майкинтаяр тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтад АХБ-ны “Ирээдүйн хотууд хөтөлбөр”-ийн зохицуулагч, Хот байгуулалтын салбарын ахлах мэргэжилтэн Г.Бат-Эрдэнэ болон тус яамны холбогдох албаны хүмүүс байлцсан юм. Энэ үеэр Азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн жилүүдэд Азийн улс орнуудын нийт иргэдийн 60-80 хувь нь нийслэлдээ шилжин …
-
5 August
Шуурхай мэдээ:Монголчуудын баримт бичиг, эд бараа галд өртжээ
Энэ 8 дугаар сарын 4-ний 22:00 цагийн орчим Бээжин-Эрээн чиглэлийн “Есөн луу” компанийн зорчигч тээврийн автобус Ша Хуа Юань суурины ойролцоо шатсан тохиолдол гарлаа. Тус автобусанд нийт 37 монгол иргэн зорчиж явсан бөгөөд иргэдийн амь нас, эрүүл мэнд хохироогүй, иргэдийн зарим ачаа, бичиг баримт галд өртсөн байна. Иргэдийг замын үйлчилгээний цэгт байрлуулсан. Бээжин дэх ЭСЯ-наас тээврийн компани, цагдаагийн байгууллага, даатгалын …
-
5 August
“Улаанбаатараас шууд дамжуулж байна” баримтат кино маргааш нээлтээ хийнэ
Монголын рок хөгжмийн үүсэл хөгжлийн түүхийг харуулсан АНУ-ын найруулагч Лорен Нэппийн “LIVE from UB” буюу “Улаанбаатараас шууд дамжуулж байна” баримтат кино нь энэ сарын 6-нд Монголд нээлтээ хийх гэж байна. Энэхүү баримтат киноны нээлтийн талаар өнөөдөр /2016.08.05/ мэдээлэл хийлээ. “Улаанбаатараас шууд дамжуулж байна” хэмээх баримтат кинонд шинэ үеийн ирээдүйтэй хамтлагийн нэг болох “Моханик” хамтлагийн өнөө цагийн үндэсний соёлын илэрхийлэл болсон …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл