Нийгэм

May, 2016

  • 26 May

    Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

    Өнөөдөр буюу тавдугаар сарын 26-ны Пүрэв гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 09:30-18:00 цагт: 20-р хороо Гачуурт тосгон, УБ Бодь-Буян, иргэн Наранцэцэг, Рэндэр, Баянмөнх (үйлчилгээ), Тоосгоны үйлдвэр, Баянгол тохижилт ХХК 10:30-17:30 цагт: 2, 4 хороо Цэргийн 8, Сансар хороолол, Билгүүн шагай  ХХК, 169-р Цэцэрлэг, Тэвхэн, …

  • 26 May

    Малын өвчингүй орон болоход Хамтран ажиллана гэв

    Энэ сарын 22-27-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага/ДМАЭМБ/-ын Дэлхийн Ассамблейн 84 дэх удаагийн Ерөнхий чуулганд Хүнс, Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд оролцож байна. Чуулганы үеэр тэрээр  тус байгууллагын Ерөнхий захирал Моник Элуатай ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтанд Монгол улсаас Франц улсад суугаа Онц бөгөөд Бүрэн …

  • 26 May

    Отгонтэнгэр Хайрханы нэрний учир

    Отгонтэнгэр хайрхан уул нь Хангайн нурууны ноён оргил бөгөөд түүний орчны уулсыг оролцуулсан 955км2 талбайг хамруулан 1992 оноос дархлан хамгаалж байгаа билээ. Энэ гайхалтай уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008м өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752м-ээс дээш хэсэг нь мөнх цастай байдаг.  Энэхүү уулын Отгонтэнгэр хайрхан гэж нэрлэгдэх болсон тухай нэгэн домог бий. Та бүхэндээ тэрхүү домгийг сонирхуулъя.       …

  • 26 May

    Бид Монголдоо яаж амьдраад байгаа юм бэ

            Монголчууд бид яаж амьдарч аж төрөөд байгааг сүүлийн үед ойлгохоо болилоо. Бүртгэл, статистикийн ерөнхий газраас гаргасан 2016 оны дөрөвдүгээр сарын нийгэм, эдийн засгийн байдлын тайланд нэг өрхийн сарын дундаж бодит орлого 835.3 мянган төгрөг. Харин бодит зарлага нь 965.0 мянган төгрөг болсныг зарлан тунхаглав. Олж байгаа мөнгөнөөсөө 130 мянга гаруй төгрөгийн илүү зарлагатай айл өрх яаж амьдраад байгаа юм бол, …

  • 26 May

    Иргэд хоорондоо хүүтэй мөнгө зээлэх харилцааг УИХ хааж, Цэц нээв

    Иргэд хоорондоо мөнгө зээлж, түүнийгээ хүүтэйгээр эргүүлэн өгөх харилцааг УИХ Иргэний хуульд өөрчлөлт оруулах замаар хаасан юм. Яаралтай мөнгөний эрэлд гарсан иргэдэд банк, банк бус санхүүгийн байгууллага цаг хугацааны хувьд ч, бүрдүүлэх баримт бичгийн хувьд чирэгдэл учруулдаг тул хэн нэгнээс мөнгө зээлж, хүүтэйгээр эргүүлэн өгөх харилцааг түлхүү сонгодог. Ажилтай орлоготой нь байхад, ажилгүй орлогогүй нь ч бий. Гэхдээ энэ харилцаа …

  • 26 May

    Өнөөдөр болох үйл явдлууд

    09.00 цагт: Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн 1-р хэлтэстэй хамтарсан Нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээг тус дүүргийн ЗДТГ-ын урд талбайд зохион байгуулна. Энэ үеэр дүүргийн прокурор Д.Отгонбаяр тус дүүргийн нутаг дэвсгэр дээр гарсан олны анхаарал татсан зарим хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 94949458, 95958677 09.00 цагт: “Туушин” Зочид буудлын “Сүлд” танхимд “Хэрэглээний статистик: Сургалт, судалгаа ба бизнесийн инноваци” олон …

  • 25 May

    Хогоо ил хаяад торгууль хүлээв

    Сүхбаатар дүүргийн XIX хороо Санзайн зусланд 2016 оны дөрөвдүгээр сард УНН 34-95 улсын дугаартай, Хово маркийн машины жолооч хууль бусаар ил задгай барилгын хог хаягдлаа хаяжээ. Зөрчлийн мөрөөр шалгаж, холбогдох этгээдийг тодруулан дүүргийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийтгэвэрээр Хог хаягдлын тухай хуулийн дагуу 768 мянган төгрөгөөр торгож, хаясан хог хаягдлыг тээвэрлүүлэхээр арга хэмжээ авсан байна. Мөн дүүргийн нутаг дэвсгэр дэх …

  • 25 May

    ХӨСҮТ-ийн явуулын баг Бөмбөгөр, Да хүрээ орчимд ажиллаж байна

    Энэ сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын ажил үргэлжилж байна. Өнөөдөр буюу тавдугаар сарын 25-ны өдрийн байдлаар улаанбурхан, улаануудын эсрэг дархлаажуулалтын хамралт 80,0 хувьтай байна.  ХӨСҮТ-ийн явуулын баг өнөөдөр Бөмбөгөр, Да хүрээ зах, Мари Стопс эмнэлэг дээр ажиллаж байгаа тул дархлаажуулалтад хамрагдаж амжаагүй 18-30 насныхан идэвхитэй хамрагдахыг уриалж байна.

  • 25 May

    Голын усанд осолдож амь насаа алдахаас сэрэмжлүүлж байна

    Урин дулааны улирал ирж, дулаарахтай зэрэгцэн зугаалгаар явж буй хүмүүс, мөн эцэг, эхийн хараа хяналтгүй яваа хүүхдүүд гол усанд осолдлоо гэх дуудлага ирэх нь ихэсдэг. Тухайлбал, тавдугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 10-р хороо, Баянзүрхийн товчооноос нааш 200 метрт хүүхэд усанд живлээ гэсэн дуудлагын дагуу НОБГ-ын харьяа Аврах ангийн албан хаагчид ажиллаж, 14 настай Х.Э нь Туул голоос салаалсан тогтоол …

  • 25 May

    Гэр хороолол болон орон сууцанд 3752 гэрэлтүүлэг шинээр тавина

    Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн гэр хороолол болон орон сууцанд 2016 онд 6.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий 3752 гэрэлтүүлэг шинээр хийхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнээс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн гэр хороололд нийт 2 тэрбум төсөвт өртөг бүхий 1130 гэрэлтүүлгийг шинээр тавина.  Харин нийслэлийн төвийн 6 дүүргийн болон орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 4.9 тэрбум төгрөгийн …

  • 25 May

    Хурд хэтрүүлж камерт бичигдэхэд жолоодох эрхийг шууд хасна

    Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж  нэг удаа хурд хэтрүүлж камерт бичигдэхэд жолоочийн жолоодох эрхийг шууд зургаан сарын хугацаагаар хасч байна.  Тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавиас дээш хувиар хэтрүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэж байна. Түүнчлэн  жолооч нар хяналтын камергүй Нисэх-Яармаг, Баянхошууны замд хурд хэтрүүлсний …

  • 25 May

    Хүрээлэн буй орчны бохирдол дайнаас 200 дахин их үхэл авчирч байна

    Хүрээлэн буй орчин, агаарын бохирдол жил бүр дай­наас 200 дахин их үхэл учруулж байгааг өчигдөр Найробид эхэлсэн Хүрээлэн буй орчны НҮБ-ын хоёрдугаар ассамблейн (UNEA-2) илтгэлд онцол­жээ. 170 гаруй орны төлөө­лөг­ч оролцож байгаа энэхүү уулзалтын зорил­го нь НҮБ-аас өнгөр­сөн есдүгээр сард батал­сан Тогтвортой хөгж­лийн зорилгод хүрэх хөтөл­бөрийг боловсруулж, 2030 он хүртэл хүрээлэн буй орчны талаар баримтлах бодлогыг тодорхойлох юм. 2012 онд …

  • 25 May

    Нэр дэвшигчид сурталчилгаандаа цацах “энэ их” мөнгөөр Эх орноо “архинаас гаргая”

    Сонгуулийн сурталчилганд нэг нэр дэвшигч хичнээн төгрөг зарцуулдаг бол. Хуулиараа хааж боосон ч гэсэн өөрийгөө бусдад таниулахын тулд нэр дэвшигчид заавал реклам сурталчилгаа хийхээс өөр аргагүй байдалд хүрнэ. Нэр дэвшигчид УИХ болон орон нутгийн гээд сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа. Тэд намын гишүүний татвар гэж 100 000 000 төгрөг төлөх нь энүүхэнд. Мөн дээр нь сурталчилгаа тараах материал, ард иргэдтэй уулзах уулзалтууд, гарын …

  • 25 May

    Улаан бурханы эсрэг вакцин хийлгээгүй иргэдийг 20-30 мянган төгрөгөөр торгоно

    Энэ онд улаан бурханы өвчлөл залуусын дунд нэмэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газраас нэмэлт хөрөнгө гаргаж 18-30 насны залууст вакцин хийж эхэлсэн.  Улаан бурхны эсрэг нэмэлт дархлаажуулалт энэ сарын 12-ны өдрөөс эхэлсэн бөгөөд товлосон хугацаа өнөөдөр дуусч байгаа юм. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд нэмэлт дархлаажуулалтад хамрагдах ёстой нийт залуусын 74 хувь нь буюу 466 мянган иргэн хамрагджээ. Тиймээс Засгийн газраас орон даяар …

  • 25 May

    Орон сууцны хороолол доторх инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлын үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэв

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Орон сууцны хороолол доторх инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлын үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх тухай” А/409 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх Орон сууцны хороолол доторх инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлын үлдэгдэл санхүүжилтийн жагсаалтыг батлав. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, …