Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. Он гарсаар буюу 2015 оны есдүгээр сарын 25-ний байдлаар зөвхөн Энхтайваны өргөн чөлөөнд 1-р эгнээнд зорчсон нийт 202308 зөрчил бүртгэгдэж торгуулийн хуудас илгээгдсэн байна. Зөвхөн нэг өдөрт буюу 2015 оны 09 сарын 24-ний өдөр …
Нийгэм
September, 2015
-
29 September
Залуус намрын ургац хураалтын ажилд оролцлоо
Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж, Ерөө сумын Залуучуудын Холбоо хамтран “Намрын ажил” төслийн хүрээнд ургац хураалтын ажлыг зохион байгууллаа. Ургац хураалтын ажилд “Хөдөлмөрч залуус” клубийн 30 гаруй залуу оролцож Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сангийн аж ахуйн нарийн ногоон талбай дээр болон тариан талбай, үтрэм дээр гурав хоног ажилласан юм. Энэ хугацаанд намрын ургац хураалттай танилцаж, байцаа, лууван, төмс …
-
29 September
Олон улсын нэр хүндтэй сэтгүүлчдийн байгууллагын ерөнхийлөгчөөр монгол хүн сонгогдлоо
Энэ сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа хуралдсан Олон Улсын Пресс клубуудын холбоо (IAPC)-ны Ерөнхий ассамблей олон чухал асуудал хэлэлцэж, шийдвэрлэсний дотор Б.Баярсайханыг тус олон улсын байгууллагын ерөнхийлөгчөөр томиллоо. Б. Баярсайхан нь Монголын үндэсний пресс клубын тэргүүн бөгөөд “Амин Медиа” группийн Ерөнхий захирлаар ажилладаг. Уг албан тушаалд өмнө нь монгол хүн тэр тусмаа эмэгтэй хүн сонгогдож байгаагүй бөгөөд энэ …
-
29 September
Түвшин тогтоох шалгалт явагдаж байна
Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн анги байгууллагын бие бүрэлдэхүүний болон гамшгаас хамгаалах ангиллын сургалт зохион байгуулах, аюул, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрхлэх албан хаагчийн ур чадварын түвшинг тогтоох зорилгоор сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн түвшин тогтоох шалгалтыг 2015 оны 09 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газарт явуулж байна. Түвшин тогтоох шалгалтыг эссе бичлэг, илтгэх …
-
29 September
Намрын ногоон өдрүүд Мишээл экспод үргэлжилж байна
Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс ногоо, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжийг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх зорилготой “Намрын ногоон өдрүүд 2015” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. Энэ арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэд харилцан туршлага солилцох, худалдаа үйлчилгээгээ өргөжүүлэх үүднээс уламжлал болгон арав дахь жилдээ зохион байгуулж …
-
29 September
Ургац хураалт 31.3 хувьтай байна
ХХААЯ-наас үр тарианы хураалт 31.3 хувьтай байна хэмээн мэдэгдлээ. Тодруулбал тариаланчид 92.9 мянган га талбайгаас 78.9 мянган тонн үр тариа хураан авчээ. Үр тарианы болц, цаг агаарын хүйтрэлээс шалтгаалан ургац хураалтын ажил удаашралтай байгаа аж. Ургацын урьдчилсан балансаар энэ онд 265 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай хураан авах төлөв гарсан бөгөөд хүн амын гурилын 58.2 хувийг …
-
29 September
Богдхан уулын тахилгын ёслолын ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам” 2012 оны 181 дугаар зарлигт Их Тахилгат хайрхан, Алтан хөхий, Алтайханы Таванбогд, Суварга хайрхан, Бурхан халдун, Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг таван жил тутам зохион байгуулахаар заасан. Зарлигийн дагуу Богдхан хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг 2015 оны 10 дугаар сарын 07-нд буюу XVII жарны …
-
29 September
АМГ-ын будлиан илэрчээ
“Баян газар”, “Ундрах өргөө констракшн” ХХК-ийн хуулийн зөвлөхүүд ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын будлианы талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ сарын 28-ны өдөр Ховд аймгийн Богч талбайд болсон сонгон шалгаруулалт будлиантай явагдсан гэж тэд үзэж байгаа юм. Сонгон шалгаруулалтыг будлиантай явуулсан гэх хэд хэдэн баримт тэдэнд бий аж. Материал хүлээж авахдаа эхний компаниудад 20-30 минут, харин сүүлийн компаниудад …
-
29 September
“Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” мэргэжлийн хөтөлбөрт үнэлгээ хийв
Хууль сахиулах их сургуулиас Шилдэг хөтөлбөр, сургалтын арга зүй шалгаруулах уралдааныг зарлаад байна. Тус уралдааны шинжээчдийн комисс Онцгой байдлын сургуулиас хэрэгжүүлж буй “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” мэргэжлийн сургалтын хөтөлбөр, Гамшгаас хамгаалах албаны тэнхмээс хэрэгжүүлж буй “Онцгой байдлын үеийн тусгай арга зүй/тактик” хичээлийн сургалтын арга зүйд үнэлгээ хийжээ. Энэ үеэр “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Онцгой байдлын …
-
29 September
Сургагч багш нар гамшгийн аюулыг эрсдэлгүй давахад суралцлаа
Онцгой байдлын ерөнхий газраас “Мерси кор Монгол” олон улсын байгууллагатай хамтран “Гамшгийн аюулыг тооцъё, эртлэн төлөвлөе, эрсдэлгүй давъя” сэдэвт сургагч багш бэлтгэх бүсчилсэн сургалтыг Улаанбаатар хот, Баянхонгор, Завхан, Увс аймагт 2015 оны 09 дүгээр сарын 02-ноос 23-ны өдрүүдэд тус тус зохион байгуулан явууллаа. Сургагч багш бэлтгэх сургалтын нээлтэд ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, “Мерси кор …
-
29 September
Сүхбаатар, Дорнод аймгуудад хадлан бэлтгэлийн ажил ид өрнөж байна
Сүхбаатар, Дорнодыг чиглээд замд гарахад боодолтой өвс тэвхийтэл ачсан хүнд даацийн авто машинууд өдөр, шөнөгүй зөрж байлаа. Энэ нь өнөө жил Сүхбаатар, Дорнодод зуншлага сайн байсантай холбоотой. Түүний дээр бичин жилийн зуд болох тухай ам дамжсан яриа ч өвсний эрэлтийг нэлээд нэмэгдүүлсэн бололтой. Улаанбаатар хотоос хөдлөөд Баянзүрхийн товчоогоор гарахад л хадлангийн өвс задгай нөөцөлсөн хашаанууд замын хажуугаар эгнэж байв. Энэ …
-
29 September
Хяналт шалгалтын компаничилсан хэлбэрээс татгалзаж байна
МХЕГ-аас Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх мэдлэг, чадвар олгох сургалтыг нийслэл, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газрын эрсдэлийн удирдлага хариуцсан мэргэжилтнүүдэд явуулж байна. МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд сургалтыг нээж хэлсэн үгэндээ эрсдэлийн үнэлгээг сайн хийж, хүнд суртал, чирэгдэл, хууль бус хандлага, үйлдлээс хол байж шуурхай, мэдрэмжтэй ажиллахыг онцлоод “Ирэх онд бид урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, зөвлөн туслах …
-
29 September
Буудайн чанарыг богино хугацаанд тодорхойлох боломжтой боллоо
Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сан буудайн цавуулгийг хэмжих тусгай шинжилгээний багажтай боллоо. Энэхүү багаж нь улаан буудай, рапс зэрэг бүхий л төрлийн үр тарианы чанарыг тодорхойлох боломжтой боллоо. Швед Улсын Пертен компанийн үр тарианд шинжилгээ, хяналт хийх зориулалт бүхий IM9500 загварын багажийг өнөөдөр ХХААЯ-нд хүлээн авч улаан буудайн чанарын туршилт хийлээ. Өмнөх жилүүдэд буудайн цавуулгийн хэмжээг гар аргаар тодорхойлдог байсан. Ингэхдээ …
-
29 September
Бумбатын рашааны зүүн талд усан толио, хиймэл нуурын зориулалтаар газар эзэмших эрх олголоо
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмших эрх олгох тухай” А/764 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Газар барилгажилтын зөвлөлийн хурлын шийдвэрийг хянан үзээд нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бумбатын рашааны зүүн талд усан толио, хиймэл хөв нуурын зориулалтаар 21493 метр квадрат газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олголоо. …
-
28 September
“Шүүхийн шинэ менежмент” хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцууллаа
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэхүү хуралд Шүүхийн захиргааны хэлтсийн дарга С.Энхбаяр, Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг нар оролцож, “Шүүхийн шинэ менежмент” хөтөлбөрийг танилцууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан энэхүү хөтөлбөр нь шүүхийн үйлчилгээг үр нөлөөтэй, бүтээмжтэй, хариуцлагатай хэрэгжүүлэхүйц чадварлаг захиргаа, дэд бүтцийг бүрдүүлэх зорилготой. Хөтөлбөрийн дагуу 2020 он …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл