Нийгэм

July, 2015

  • 12 July

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үндэсний баяр наадмаа дээдлэн сайхан наадахыг хүсэн ерөөлөө

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэж сонирхоод, сурын талбай болон шагайн асарт зочлон наадамчин олонтой мэндчиллээ. Ерөнхий сайд Монголын Үндэсний олон нийтийн телевиз болон Монголын телевизүүдийн холбооны гишүүн телевизүүдэд ярилцлага өгч, дэлхийд гайхуулсан соёлын арвин өв …

  • 12 July

    Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2015.07.12/

    Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр  дараах арга хэмжээнүүд болно. Үүнд, Их Чингисийн талбайд: 21:00 цагт: “Талын бүжиг” Монгол үндэсний  бүжгийн  наадам Төв Цэнгэлдэх хүрээлэнд: 09:30 цагт: Хүчит бөхийн барилдааны гурвын даваа 10:00 цагт: Хүүхдийн барилдааны гурвын даваа 11:20 цагт: Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа 11:20 цагт: …

  • 11 July

    Цэвэр наадахыг гадаадууд уриалж хогыг “инээмсэглэл”-ээр сольж байна

    Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд  хоггүй цэвэрхэн  наадах санал санаачлага их гардаг. Тэгвэл энэ удаад  гадаадууд санаачилжээ.  Тодруулбал ОХУ, Украйн,  Өвөрмонголоос наадам үзэхээр ирсэн жуулчид Төв цэнгэлдэх хүрээлэнгийн  гадна хоггүй наадахыг  уриалж байна.  Тэд хог өгсөн хүнд инээмс эглэсэн тэмдэг өгч байгаа бөгөөд  их хэмжээний хог цуглуулсан ажээ. Эх сурвалж: www.dorgio.mn

  • 11 July

    “Ахыг аваръя” хандивын аян өрнөж байна

    Найлайх дүүрэгт өнгөрсөн зургаадугаар сарын 10-нд айлын гэр шатаж 16 настай Г.Цэрэнтогтох, 8 сартай А.Амарболд дүүгээ дүрэлзсэн галаас аварч, өөрөө 80 хувийн III зэргийн түлэгдэлт авсан юм. Эрэлхэг зоригтой ах Г.Цэрэнболд хүүд яаралтай гадаад руу явуулж мэс ажилбар хийх шаардлагатай байсан учраас гэр бүлийнхэн нь нутагт нэгт монголчууддаа хандан хүүгийн эмчилгээний зардлыг цуглуулах хандивын аяныг өрнүүлээд байгаа билээ. Хүү одоогоор …

  • 11 July

    Баяр наадмын өдрүүдэд ажиллах авто зогсоолууд

    Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын өдрүүдэд наадамчдад үйлчлэх авто зогсоолуудын талаарх мэдээллийг хүргэж байна. ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН – “А” зогсоол нь хоёр талбайтай. Эхний зогсоол нь Цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы баруун талд байрлана. Дээрх зогсоол руу орж ирэхдээ Чингисийн өргөн чөлөөгөөр Энхтайваны гүүрээр нэвтэрч, 120 мянгатын автобусны буудлын хойд уулзвараар баруун …

  • 11 July

    Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн их тугандаа хүндэтгэл үзүүлэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их наадмыг нээн үг хэлснийхээ дараа Төрийн есөн хөлт их цагаан туганд хүндэтгэл үзүүлэв. Төрийн тэргүүн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээний төвд залсан Төрийн есөн хөлт их цагаан тугийг нар зөв тойрсны дараа туганд мэхийн ёсолж хүндэтгэв. Энэ нь Монгол …

  • 11 July

    Ц.Элбэгдорж: Монгол наадам бол Монголын бахархал бүхний цогцлол юм

    Үндэсний их баяр наадмын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төв цэнгэлдэхээс шууд дамжуулж буй МҮОНТВ-ийн нэвтрүүлэгт оролцов. Урлагийн гавъяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ж.Батбаярын хөтөлсөн уг нэвтрүүлгийн үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Монгол наадмын өөрийн онцлог гэж байдаг. Монгол наадам монгол газар нутгийн энгээр нэг болдог. Бүх хүн наадмаа хүлээдэг. Морио уядаг. Сайхан дээл хувцсаа бэлтгэдэг. Монгол наадам бол Монголын бахархал бүхний цогцлол …

  • 11 July

    Төрийн дээд одон медаль, Шүүхийн тэргүүний ажилтан цол тэмдэг гардууллаа

    Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шүүхийн байгууллагад үр бүтээлтэй ажилласан дараах хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнасныг өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд гардуулж өгөх ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд Шүүхийн ерөнхий …

  • 10 July

    Уяачид цагдаа нарын тулаанаар хүүхдийн нулимстай наадам эхэллээ

    Уяачид, цагдаа нарын тулаанаар төрийн наадам эхэллээ. Өглөө 7:30-д 25000 байсан өвдгөвч тохойвч 8:00 цагт 70-100000 төгрөг болж үнэд орсоноор 100 гаран хурдан хязаалан уралдааны замд гаралгүй гарааны зурхайгаар доголон нулимстай буцлаа. Цээживч хантааз малгай бүтэн ч өвдгөндөө порлон хийгээгүйн улмаас гологдлоо. Бүтэн жилийн хөдөлмөр итгал найдвар баяр баясгалан цахилгаан бороохойны шажигнах дуунаар алга боллоо… Хүүхдийн эрхийг хамгаалах нэрийн дор …

  • 10 July

    Нийт прокурор ажилтнуудад Баярын мэндчилгээ

    Монголын тулгар төрийн 2224 жил, Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө,  тусгаар тогтнолоо сэргэн мандуулсаны 104 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан нийт прокурор, ажилтнууддаа баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэе. Энэхүү Их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар прокурорын байгууллагад олон жил үр бүтээл гаргаж ажилласан прокурор ажилтнуудыг төрийн дээд одон медалиар шагнасан …

  • 10 July

    Цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    Тулгар төр байгуулагдсаны 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам маргааш албан ёсоор эхэлнэ. Баяр наадмыг тохиолдуулан  УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон УИХ, Засгийн газрын гишүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлээ. 

  • 10 July

    Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр нэр бүхий хүмүүсийг шагналаа

    Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан – Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга Т.Булган – Гадаад хэргийн яамны Ази, Ойрхи Дорнод, Африкийн газрын дэд захирал Г.Бямбасүрэн – Сангийн  яамны Төрийн захиргааны удирдлагын газрын  Санхүү, зохион байгуулалтын хэлтсийн дарга С.Мөнгөнцэцэг – Хууль …

  • 10 July

    Түрүүлж, айрагдсан морины хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ

    Хүүхдийн төлөө үндэсний газраас өнөөдөр хязаалан насан уралдаж, унасан морио айрагдуулсан хүүхдүүдэд хүндэт өргөмжлөл, медаль, нэг сая төгрөгийн даатгалын хадгаламжаар бэлэг барилаа. Шагналыг тус газрын дарга И.Нарантуяа гардуулсан юм. Уг шагналыг энэ жилийн наадмын зургаан насанд айрагдсан морины хүүхдүүдэд олгоно гэдгийг албаныхан хэлж байлаа. Ч.Бямбажав-Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул аймгийн Алдарт уяач, Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатарын “Загал бор” үрээ …

  • 10 July

    Монголын цагдаагийн баг, тамирчид цагдаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо

    Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон хотод зохион байгуулагдсан Цагдаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Пауэрлифтингийн төрөлд Монголын Цагдаагийн баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 2 хvрэл медаль хvртэж амжилттай оролцлоо. Тус тэмцээнд цагдаагийн дэд хурандаа Эрдэнэцогт алт, ахмад Баярмаа алт, дэд хурандаа Хишигтогтох мөнгө, хошууч Баярмагнай хvрэл, дэд хурандаа Ууганбаяр хvрэл медаль тус тус хvртлээ. Цагдаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  Монголын цагдаагийн …