Засгийн газрын зарим гишүүдийг огцруулсантай холбогдуулан Ерөнхий сайд захирамж гаргаж эзэн болсон яамдуудыг Ардчилсан намын сайдуудад хариуцуулан үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Тэгвэл Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Хүн, амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ажил хүлээн авсан даруйдаа тус яамны агентлагуудын даргыг чөлөөлж, оронд нь хуучин ажиллаж байсан хүмүүсийг нь томилсон юм. Тодруулбал, Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагууд болох Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, …
Нийгэм
August, 2015
-
13 August
Угсраа автобус замын хөдөлгөөнд саад үүсгэнэ
Угсраа автобус замын хөдөлгөөнд саад үүсгэнэУгсраа автобус энэ сарын 15-наас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд явна. Үүнтэй холбогдуулан Энхтайваны өргөн чөлөөнд давхцал ихтэй явдаг чиглэлүүдийг бууруулах юм. Одоогоор 19 чиглэлийн 350 орчим автобус Энхтайваны өргөн чөлөөгөөр зорчиж байгаа. Шинэ төлөвлөлтөөр 11 чиглэлд 25 орчим автобусыг Энхтайваны өргөн чөлөөгөөр явуулахаар төлөвлөж байгаа талаар нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдэгдсэн. Иргэдэд үйлчилгээ хүргэх шаардлагатай …
-
13 August
Траншейны нүхэнд автомашинаа гэмтээвэл хохирлоо нөхөн төлүүлнэ
Иргэд траншейны нүх рүү автомашиныхаа дугуйг оруулж доод хэсгийн эд анги болон явах ангиа эвдсэн тохиолдол их гардаг. Хуулинд нэрлэснээр үзлэгийн таг буюу траншейны нүх нь холбооны, бохир болон цэвэр, халуун усны гэх мэт тус тусдаа үүрэг зориулалт бөгөөд хариуцах эзэнтэй байдаг байна. Тиймээс ирэх есдүгээр сарын нэгнээс мөрдөж эхлэх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар энэ асуудлыг шийдэж жолоочид учирсан хохирлыг тухайн нүхний …
-
13 August
Бага оврын тракторыг хүүгүй зээлээр олгож байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ХХАА-н сайдын тушаалаар малчид, тариаланчдад бага оврын тракторыг түүний дагалдах хэрэгсэл болох хадуур, тармуур, анжисны хамт урт хугацааны хүүгүй зээлээр олгох ажил үргэлжилж байна. Монгол улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу 8400 бага оврын трактор, 253 хадуур, тармуур, анжисыг урд хөршөөс авчирч, малчид болон тариаланчдад худалдаж байгаа юм. Энэхүү бага оврын тракторын үнэ …
-
13 August
БНХАУ-д тэтгэлгээр суралцах залуус урилгаа гардаж авлаа
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх тухай санамж бичгийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилээс бакалавр, магистр, докторын сургалтад суралцах оюутнуудад тэтгэлгийн урилгыг өнөөдөр гардуулж өглөө. Энэ хичээлийн жилд 20 оюутныг бакалаврт мэргэжлийн чиглэл харгалзахгүй, 96 магистр, 35 докторыг боловсрол судлал, урлагийн ухаан, геологи, барилга, барилга байгууламж, …
-
13 August
Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхдүүд 6 давхраас унах гэж байсныг аварчээ
Бага насны хүүхдийг харах хүнгүй гэрт нь үлдээсний улмаас бага насны хүүхэд цонхоор унах гэж байна гэсэн дуудлага өдөр бүр цагдаа болон Онцгой байдлын газарт ирсээр байна. Өчигдөр л гэхэд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 40 дүгээр байрны 6 дугаар давхраас бага насны 2 хүүхэд унах гээд байна гэсэн дуудлага цагдаа болон нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн байна. Бага насны хүүхдүүдийг аварсан …
-
13 August
Цахим сүлжээгээр худалдаалагдаж буй эм эмийн бэлдмэлийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна
Иргэдээс хүлээн авсан мэдээллийн мөрөөр НМХГ-ын эм био бэлдмэлийн улсын байцаагчид цахим сүлжээгээр дамжуулан эм, биологийн идэвхит бүтээгдэхүүн, витамин борлуулдаг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийж байна. Шалгалтын явцад тусгай зөвшөөрөлгүй, Монгол улсын эм эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хугацаа нь дууссан, хаана хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй эм эмийн бэлдмэлүүд илэрсэн байна. Ийм учраас баталгаагүй газраас эм эмийн бүтээгдэхүүн авч …
-
13 August
Хэрлэн голд нэг хүн энджээ
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хийд багийн нутаг Хэрлэн голд иргэн О /48 настай, эрэгтэй/ усанд живсэн тухай мэдээллийг 2015.08.12-ний өдрийн 15:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цогцсыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Мөн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай багийн нутагт Амарбаясгалант хийд орох замд 10-20 машин шаварт суусан өндөр …
-
13 August
Таван иргэний амь насыг аварчээ
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр төмөр замын Чойр өртөөний бохирын шугамд цэвэрлэгээ хийж байсан 5 ажилтан ухаан алдсан тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 15:17 цагт ирсэн байна. Энэ үеэр ээлжийн бус, амралтын цагаар тухайн орчинд зорчиж явсан тус газрын Аврах, гал унтраах 37 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, …
-
13 August
Бээжин хотын төв талбайд алхах цэрэг эрсийн жагсаалын бэлтгэлийг шалгав
БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монголын цэрэг эрс оролцох билээ. Цэрэг эрсийн жагсаалын бэлтгэлийн явцтай өчигдөр Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Алтансүх нарын албаныхан танилцав. Бэлтгэлийн үеэр Бригадын генерал Р.Сүхбат бүрэлдэхүүнд хандаж \”Бэлтгэл үндсэндээ хангагдаж байна. Гэхдээ та бүхний алхах …
-
13 August
Шүүгч Г.Ганбаатар: Иргэдийн төлөөлөгчийн ач холбогдлыг өргөнөөр харах нь чухал
Шүүх дэх иргэдээр овоглосон төлөөллийн оролцоог идэвхжүүлж, эрх зүйн байдалд нь анхаарал хандуулж, тэдний “дуу хоолой”-г сонсох нь шүүхийн шинэтгэлийн зайлшгүй хөндөх сэдэв. Нийгмийн идэвх мэдрэмж өндөртэй, зохих түвшний эрх зүйн мэдлэг мэдээлэлтэй, “часхийсэн” иргэдийн төлөөлөгчид шүүхэд нэн шаардлагатай. Харамсалтай нь иргэний үүргээ ухамсарлаж, шүүхэд хүндэтгэл дүүрэн ирэхээсээ илүү айж эмээх, шүүхэд эрэл хайгуулын ажил нэмчихдэг хүмүүс ч байсаар байна. …
-
13 August
МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирлээ
УИХ-аар Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэж, яаралтай баталсан. Өршөөлийн хууль батлагдсан даруйд нэгэн хүн ярианы сэдэв болсон нь МАХН-ын дарга Н.Энхбаяр. Түүнийг Шадар сайд болох нь. Эх орондоо ирэх нь гэсэн мэдээлэл цахим хуудсуудаар тарж эхэлсэн. Тэгвэл эх орондоо ирэх нь гэсэн мэдээлэл үнэн болох нь батлагдаж, МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр орой 23:30 цагт Улаанбаатарт газардлаа. Түүнийг Эрүүл мэнд, спортын сайд …
-
13 August
А.Ганбаатар: “Оюутан-цэрэг” хөтөлбөрөө улам өргөжүүлнэ
“Оюутан цэрэг-2015” хөтөлбөр амжилттай өндөрлөж, оюутан дайчид өнөөдөр Чингисийн талбай дээр тангараг өргөлөө. Энэ үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх, “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч А.Ганбаатартай ярилцлаа. -“Оюутан цэрэг” хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ удаа хоёр дахь ээлжийн хөтөлбөр амжилттай өндөрлөж, 1000 оюутан-цэрэг тангараг өргөлөө. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсны ач …
-
13 August
Ерөнхий сайд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өдөр тутмын үйл ажиллагаа болон транзит заал байгуулах, зорчигчдын танхимыг өртгөтгөх барилгын ажлын явцтай танилцлаа. Энэ танилцах үйл явц нь урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт хийгдсэн бөгөөд Сөүл-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэг тус буудалд буух үетэй давхацсан юм. Ерөнхий сайдтай хамт “Найрсаг Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч …
-
13 August
Өнөөдөр болох зарим үйл явдал
09:30 цагт: “НҮБУАӨСК-ийн хүрээнд 2015 оны хэлэлцээрт Монгол Улсын оруулах хувь нэмэр” урьдчилсан төслийг магадлах хэлэлцүүлэг “Бишрэлт Плаза” Зочид буудал болно. Утас: 99106727 10:00 цагт: Хуурамч будаатай холбоотой асуудлаар ажлын хэсэг гарч сарын туршид импортоор орж ирж буй будаанд дээж аван шалгасан дүнгийн тухай, цахим сүлжээгээр зарагдаж байгаа витамин болон хаяг шошгын зөрчилтэй эм, бүтээгдэхүүний талаар сэрэмжлүүлэг мэдээлэл өгөхөөр НМХГ-ын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл