Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж өнөөдөр Оюутан-цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцон үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Эрхэм генерал, офицер, ахлагч нар аа, Хүндэт дайчид, оюутан-цэргүүд ээ, Эрхэм хүндэт ард иргэд ээ! Монгол Улсын батлан хамгаалахын шинэ нөөц хүчин, цэргийн албаны шинэ хэлбэр оюутан-цэргийн хоёрдугаар ээлж тангаргаа өргөлөө. Эр цэргийн тангараг өргөсөн хүний зүрхэнд Эх орон бүтнээрээ …
Нийгэм
August, 2015
-
12 August
Оюутан цэргүүд тангараг өргөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн Засгийн газарт чиглэл өгсөн 2013 оны 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 тоот тогтоолын дагуу Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд нар хамтарсан тушаал гаргаж 2014 оны дөрөвдүгээр сараас “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон даяар эхлүүлсэн билээ. “Оюутан цэрэг-2015” хөтөлбөр амжилттай өндөрлөж, Чингисийн талбай дээр энэ оны оюутан цэргүүд эх …
-
12 August
82 настай “фэйсбүүкчин” эмээ
Мэдээллийн эрин зуунд олон нийтийн цахим сүлжээ буюу фэйсбүүк хэрэглэдэггүй хүн бараг үгүй болжээ. Тэгвэл Монголын хамгийн өндөр настай ФЭЙСБҮҮК хэрэглэгч эмээг та бүхэнд танилцуулья. 1934 онд төрсөн нас сүүдэр 82-ыг зооглож яваа ануухан энээ эмээгийн хаяг нь Buurai Buurai. Орчин үесэг, цоглог эмээдээ уншигчдынхаа өмнөөс урт насалж, удаан жаргахыг ерөөе. Г.Эрдэм
-
12 August
Өршөөлийн хуулиар суллагдсан залуусыг нээлттэй ажлын байранд зуучилна
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж Өршөөлийн тухай хуульд хамрагдан хорих ангиас суллагдах иргэдийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн ажилд зуучлахаар боллоо. 2015 оны 8 дугаар сарын 11-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар “Өршөөлийн тухай хууль”-ийг хаалттай дэгээр хэлэлцэж баталсан. Уг хуулиар 3000 гаруй хоригдол суллагдах бөгөөд үүний дийлэнх нь залуучууд байгаа юм. Сүүлийн жилүүдэд хорих ангид ял эдэлж …
-
12 August
МЗХ наймдугаар сарыг “Залуу насандаа сайхан амьдаръя” уриатайгаар эхлүүллээ
Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохын төлөө зорилтыг дэвшүүлэн сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл энэ наймдугаар сарыг “Залуу насандаа сайхан амьдаръя” уриатайгаар “Залуу” сар болгон зарлалаа. “Залуу” сар болгож буй нь залуучуудын нийгмийн идэвхийг сайжруулах, тэдний дуу хоолойг сонсож, орон нутгийн залуучуудад …
-
12 August
Орон сууцны үнэ өнгөрсөн оныхоос 10,23 хувиар буурчээ
Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2015 оны 07-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна. Тус судалгаагаар ОСҮИ 07-р сард 12.3 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 1.49 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -5.58 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.23 хувиар …
-
12 August
Малчид, тариаланчдад мэргэжил аргазүйн сургалт явуулна
Хүнс, хөдөө аж ахуйн яам, КОПИА-Монгол Төв, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв хамтран 2015-2017 онд “Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү ёслолын ажиллагаанд ХХААЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Амгаланбаатар, ХААҮШУОНТ-ын захирал С.Жавхлан, БНСУ-ын хөдөөгийн хөгжлийн агентлагын КОПИА-Монгол төвийн захирал Чой Юун Чоль нар болон бусад албаны …
-
12 August
Цэрэнтогтох хүү эмнэлгээс гарчээ
Найман сартай бяцхан дүүгээ аварч өөрөө наян хувийн түлэгдсэн Цэрэнтогтох хүүгийн бие сайжирч эмнэлгээс гарчээ. Солонгосын Хангасва эмнэлэгт эмчлүүлж эмчилгээгээ дуусгасан ба эмнэлгээс өчигдөр гарсан байна. Үлдсэн зарим нэг эмчилгээ болон физик эмчилгээг эх орондоо хийлгэх юм. Одоо биеийн байдал нь тун сайн байгаа бөгөөд удахгүй 8-р сарын 12 нд эх орондоо ирэхээр болсон байна. Мөн энэ хугацаанд сэтгэл зүрхээрээ …
-
12 August
Буянт-Ухаад шалган нэвтрүүлэх бүртгэлийн cистем ашиглалтад орлоо
Хууль зүйн яам БНСУ-ын Койка олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт Э-иммигрэйшн системийг хөгжүүлэх төслийг 2012 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд шинээр хийгдсэн ISM шалган нэвтрүүлэх бүртгэлийн системийг Буянт-Ухаа боомтод 8 дугаар сарын 10-ны өдрөөс ажиллуулж эхэллээ. Манай улсад 2016 онд болох АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтын үеэр зорчигч, тээврийн …
-
12 August
БНСУ-д хөдөлмөр эрхлэх иргэддээ хандсан зөвлөмж
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд 2012 онд байгуулсан “Виз олгох нөхцлийг хөнгөвчлөх тухай хэлэлцээр”-ийн дагуу БНСУ-д зорчих манай иргэдэд 90 хүртэлх хоногийн хугацаатай виз олгох болсон билээ. Гэтэл сүүлийн үед БНСУ-д аялал, жуулчлалын зориулалттай 90 хүртэлх хоногийн хугацаатай визээр зорчсон манай зарим иргэд хөдөлмөр эрхлэх тохиолдол цөөнгүй гарч байна. Аялал, жуулчлалын зориулалттай визээр зорчоод улмаар тус …
-
12 August
Малчид, тариаланчидад мэргэжил арга зүйн сургалт явуулна
Хүнс, хөдөө аж ахуйн яам, КОПИА-Монгол Төв, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв хамтран 2015-2017 онд “Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү ёслолын ажиллагаанд ХХААЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Амгаланбаатар, ХААҮШУОНТ-ын захирал С.Жавхлан, БНСУ-ын хөдөөгийн хөгжлийн агентлагын КОПИА-Монгол төвийн захирал Чой Юун Чоль нар болон бусад албаны …
-
12 August
Байгууллагын нэр төрд халдсандаа уучлал хүсэв
“Ийгл” телевизийн “Иргэний мэдээ” сэдэвт нэвтрүүлгийн шууд утсаар иргэн О.Очирхуяг 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр холбогдож Авлигатай тэмцэх газарт ажилд ороход 3 сая төгрөгийн ханштай байдаг талаар ярьжээ. Энэ иргэний хэлсэн үнэн эсэхийг тодруулж холбогдох арга хэмжээг авахаар байгууллагын дотоод хяналт шалгалтын ажлын хүрээнд иргэн О.Очирхуягтай уулзаж, болсон асуудлын талаар тодруулга авсан байна. Тэрээр “Тухайн үед би худлаа …
-
11 August
“Хог bucket challenge” аянд ЭМСЯ нэгдлээ
Эрүүл мэнд, спортын яам харьяа байгууллагууд болох Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Биеийн тамир спортын хөгжлийн төвийн 40 гаруй албан хаагчидтай “Хог bucket challenge” аянд нэгдлээ. Эрүүл мэнд, спортын салбарынхан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах нийтийн эзэмшлийн талбар болох гэр хорооллын гудамж талбайг цэвэрлэлээ. Тус хорооны нутаг дэвсгэр нь нам дор газар байрладаг учир үер …
-
11 August
8 сарын эхний 10 хоногт зам тээврийн ослоор 1 хүн амиа алджээ
2015 оны 08 дугаар сарын 01-10-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд нийт 3028 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас осол хэргийн шинжтэй 2214 дуудлага хүлээн авч, хүн гэмтсэн 97 осол гарч, ослын улмаас 129 хүн гэмтсэн байна. Эд материалын хохиролтой зам тээврийн осол 84 гарсан. Улсын хэмжээнд нийт 9 ослоор 10 хүн нас барсан. Үүнээс нийслэлд 3 ослоор 3 хүн, хөдөө орон нутагт 6 …
-
11 August
Японы нэрт эрдэмтэд эдийн засгийн хөгжлийн онолын лекц уншина
Монголбанкнаас эдийн засаг болон эрх зүйн шинжлэх ухааны суурь судалгаа эрхлэн явуулдаг дэлхийн хэмжээний эрдэмтэн судлаачдыг урьж, Монгол улсын эдийн засаг, санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд зах зээлийн эдийн засаг, эрх зүйн тогтолцооны хөгжлийн хандлагын талаар лекц уншуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ удаад Япон Улсын алдарт Токиогийн их сургуулийн хууль зүйн профессор Шозо Ота болон Киотогийн их сургуулийн эдийн засгийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл