Нийгэм

June, 2015

  • 29 June

    Мэргэжлийн хяналтынхан ойн төгөлөө хүлээлгэж өглөө

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан улсын ойн санг 2.5 га таримал шинэсэн ойгоор нэмлээ. “МХЕГ-ын нэрэмжит ойн төгөл”-д жил бүр нөхөн сэргээлт, тарилт хийж ургуулснаа Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газрын Ойн, ногоон байгууламжийн хэлтэст хүлээлгэн өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч, ажилтан, албан хаагчид 2010 оны тавдугаар …

  • 29 June

    Шуурхай мэдээ

    Яг одоо Дулааны цахилгаан станц-4 ТӨХК ээлжит засварын ажил хийж байх явцад доголдол гарсны улмаас эрчим хүчний систем чадлын дутагдалд орж Төв аймаг, Улаанбаатар хотын Налайх, Багахангай, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг Диспетчерийн үндэсний төвөөс түр хягаарлах арга хэмжээ авч байна. Хэрэглэгчид та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.

  • 29 June

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар ганцаарчилсан уулзалт хийв

    Чингисийн талбайд болсон албан ёсны угталтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийлээ. Ганцаарчилсан уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орны хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойших 59 жилийн хугацаанд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын талаас анх удаа Төрийн тэргүүний түвшинд …

  • 29 June

    Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчийг угтах ёслол болов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр  ирсэн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейнийг  албан ёсоор угтах ёслол өнөөдөр өглөө Чингисийн талбайд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  эрхэм зочныг Чингисийн талбайд албан ёсоор угтан авахад төрийн хүндэт харуул жагсч, Төрийн дуулал эгшиглэв. Хоёр улсын Төрийн тэргүүн хүндэт харуул, угтан авсан албаны хүмүүстэй мэндчилсний …

  • 29 June

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д хийсэн айлчлалаа дүгнэн хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өглөө

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд эхлээд ОХУ-д айлчилсан. Хоёр хөршийнхөө нэгэнд айлчлал хийсний дараа манай гадаад бодлогын том тулгуур, гуравдагч хөрш АНУ-д ажлын айлчлалаа амжилттай хийж дуусгалаа. Та бүгд сонирхож байгаа байх, аяны богц ямар байв гэж. Аяны богцоо хоёр хувааж ярья гэж бодож байна. JP Morgan компани манай Хөгжлийн банктай хамтраад 400 сая америк долларын дүрмийн …

  • 29 June

    Гантай аймгуудад Улсын Онцгой комиссын ажлын хэсэг ажиллаж байна

    Манай орны ихэнх нутгаар хэт халалтын улмаас ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий бүс нутгаар хуурайшилт нэн аюултай зэрэглэлд хүрч, төв, баруун зүгийн нутгаар зуншлага муу, гантай байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг, тушаал, удирдамжийн дагуу Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг төв болон  баруун зүгийн нутагт ажиллаж …

  • 29 June

    Э.Бат-Үүл: “Хариуцлагыг нь хүлээлгэж, анх байсан байдалд нь оруулна”

    S.Outlet’s-д өгөх Мэргэжлийн байгууллагуудын хариу Дэлхийн брэндээр монголчуудаа гоёж байгаагаа гайхуулж, өдөр болгон шахуу задгай талбайн зад хямдрал хэмээн утсаар уриалан дууддаг “S.Outlets” бэлэн хувцасны дэлгүүрийнхэн урсгал нь татраад олон жилийн нүүрийг үдэж буй Сэлбэ голын улаан голыг таслахаар шийдэв бололтой. Тодруулбал, тэд Сэлбэ голын эргийг ашиглаж Сэлбийн эргийг түрээд зогсохгүй, гол дээр нь шороо асгаж, хэд, хэдэн барилгын ажилд …

  • 29 June

    Ерөнхий сайдНҮБ-ын зарим удирдлагуудтай уулзлаа

    Ерөнхий сайд АНУ-д хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд дэлхийн улс төрийн томоохон төв болох НҮБ-ын зарим удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Я.Елиассонтой уулзах үеэрээ Монгол Улс НҮБ-ын харилцаа улам бүр өргөжин хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох болсноороо хүн төрөлхтний нийтлэг …

  • 29 June

    Нийслэлийн Худалдан авах ажиллагааны дарга АТГ-т шалгагдаж байгаа юу

      Төрийн албыг  хувьдаа ашиг орлого  олох  зорилгоо болгон авлига хахуулийн  хэрэгт холбогдсон байж болох   албан тушаатнуудыг АТГ-аас шалгадаг. Ингэхээр  тэд мэдээллийг иргэд хөдөлмөрчидөөс голдуу авдаг ажээ. Үе үе  АТГ-аас төрийн зарим байгууллагуудын удирдлагуудыг шалгах болсон тухай мэдээлэл чих дэлсдэг нь цаанаа учиртай биз. Тэгвэл  нэг сая гаруй хүнтэй нийслэл хотын бүх тендер, худалдан авахын үйл ажиллагааг удирдаж байдаг Нийслэлийн …

  • 29 June

    Ерөнхий сайд Блүүмбергт ярилцлага өгч Нью Иоркийн хөрөнгийн биржтэй танилцав

    АНУ-д ажлын айлчлал хийсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Нью-Йорк хотноо мэдээллийн Блүүмбэрг компанийн үйл ажиллагаатай танилцаж, Монголын улс төр эдийн засгийн талаар дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Блүүмбергийн сэтгүүлчид Монголын эдийн засгийн өсөлт өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны тухай мөн АНУ-ын хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх талаар асуулт тавьж хариулт авлаа. Ерөнхий сайд дараа нь Дэлхийн санхүүгийн гол төвүүдийн нэг болох  Нью-Йоркийн …

  • 26 June

    Ховдын байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн Blue Mon-д нээгдлээ

    Өнөөдөр Blue Mon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд сайн санаат, хүмүүнлэгийн нэгэн үзэсгэлэн дэлгэгдлээ. Энэ бол “Зүрхэнд уяатай нутаг” гэрэл зургийн үзэсгэлэн юм. Ховд аймгийн үзэсгэлэнт сайхан байгалийг тольдон харахуй эл үзэсгэлэнг Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан, “Өнөөдрөөс сайхан маргааш” ТББ-ын залуус зохион байгуулсан юм. Зүрхний ховдол хоорондын 2 цоорхой, 2 судас солих гэсэн оноштой Ховд аймгийн Дөргөн сумын харьяат нэг ой 5 сартай Б.Доржсамбууг …

  • 26 June

    Б.Баттулга: Манай компани хэзээ ч талхаа хөгцөртөл нь удааж байгаагүй

    Талх чихэр ХХК-ийн талх хөгцтэй байсан талаар нэгэн хэрэглэгч олон нийтийн цахим сүлжээнд хэдхэн хоногийн өмнө зураг хөрөгтэй мэдээлэл нийтэлсэн билээ. Тэгвэл нийслэлийн иргэдийн 60-70 хувийг талх, нарийн боовоор хангадаг хүнсний томоохон үйлдвэрийн нэг Талх чихэр ХХК-аас тайлбар өглөө. Өдөрт хэрэглээндээ тааруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд агуулахад хөгц ортол нь хадгалж байгаад худалдаанд гаргана гэсэн асуудал байхгүй гэдгийг батлан хэлж байв. …

  • 26 June

    Бас нэгэн мунхаг сүсэг буюу Тэнгэр цэвэрлэж, Хаан тодруулагч Мөнхсаруул

    Урианхан Б.Галаарид Нэг. Үйл явдлын тойм Өвөрхангайн Мөнхсаруул гэгч эмэгтэй олны анхаарлын төвд орж иржээ. “Тэр хүн хэн бэ? Үнэхээр шидтэн үү?” гэж хэдэн сарын өмнө зарим нэгэн хүмүүс хэрэг болгон асуухад нь нэг их ач холбогдол өгөөгүй. Зөв бурууг ялгах эрүүл саруул ухаантай хүмүүс хүртэл “Мөнхсаруул гэдэг эмэгтэй сонин юм ярьж байна. Өөрийн чинь тухай ч бас яриад байна” …

  • 26 June

    Зүүн хойд Азийн залуус сайн дурын үйлсийн төлөө чуулж байна

    “Нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоо” Зүүн хойд Азийн залуучуудын чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Чуулганыг Ази, Номхон далайн энх тайван, хөгжлийн төлөө хөдөлгөөн /APPDSA/ санаачлан,“Дэлхийн энхийн их наадам”, “Сайн дурын байгууллагуудын сүлжээ”, “Монголын залуучуудын холбоо”, “БОНХАЖЯ” хамтран зохион байгуулж байгаа юм. Уг чуулганыг Ази-Номхон далайн Энхтайван, хөгжлийн төлөө хөдөлгөөний дарга, UNESCAP-ийн нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн Марко Ронкарати, УИХ-ын гишүүн, НҮБ-ын …

  • 26 June

    “Дэлхийн хүүхдийн аж байдал” тайланг танилцууллаа

    НҮБ-ын Хүүхдийн сангаас жил бүр уламжлал болон гаргадаг “Дэлхийн хүүхдийн аж байдал” тайланг Монгол улсад танилцуулах ажиллагаа өнөөдөр боллоо. Тайлан танилцуулах үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь Хүүхдийн төлөө Лобби бүлгийн ахлагч С.Одонтуяа, ХАХНХ-ийн Дэд сайд Мөнхбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн сурин төлөөлөгч Роберто Бенес, ХТҮГ-ын дэд дарга Т.Түвшин, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Ньют-Ю Сой, төрийн, төрийн бус байгууллага, …