Нийгэм

June, 2015

  • 30 June

    Мьянмар улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллана

    Монгол Улсын Засгийн газар, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Засгийн газар хооронд байгуулах “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд олголоо. Тус улсын аялал жуулчлалын салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Тус улсыг зорьсон жуулчдын тоо 2010 онд 790 мянга байсан бол 2013 …

  • 30 June

    Алтанбулаг боомтоор гарахдаа 8-10 цаг оочерлож байна

    Монгол Улс, ОХУ-тай иргэд харилцан визгүй зорчиж эхэлсэнтэй холбогдуулан тус улсад зорчих манай иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн тул Алтанбулаг боомтын ачаалал урьд өмнөхөөсөө ихсээд байгаа юм. Хэдий Алтанбулаг боомт 24 цагаар ажиллаж байгаа боловч боомтоор нэвтрэх автомашин, зорчигчид хамгийн багадаа 8-10 цаг, түүнээс дээш хугацаагаар дугаарлаж байна. Тиймээс Алтанбулаг боомтоор албаны болон хувийн ажлаар зорчихоор төлөвлөж байгаа бол дээрх хугацааг …

  • 30 June

    Төөрсөн иргэнийг эсэн мэнд олдлоо

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт өнгөрөөд Минж үржүүлгийн тохойд Туул голын эрэг дагуух модонд, голд хүн алга болсон гэсэн дуудлагыг үүрийн 05:11 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлэг эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж 29 настай, эрэгтэй Ж-г осголтын байдалтай эсэн мэнд олж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж амь насыг нь авран хамгааллаа.

  • 30 June

    Цаг агаарын аюулт үзэгдэл ажиглагдаж болзошгүй

    Мөн ирэх 07, 08 дугаар сард өдрийн их халалтын улмаас аянга цахилгаантай аадар бороо, мөндөр орох, үер буух зэрэг ус, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдаж болзошгүй талаар цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Иймд аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын газарт үүрэг, чиглэлийг өгөн ажиллаж байна. …

  • 30 June

    Гол усны ослоос сэргийлье

    Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан бага насны хүүхэд, иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна.  2015 он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар усны ослын золгүй тохиолдлоор нийт 28 удаагийн усны ослын тохиолдол бүртгэгдэж, 29 хүн амь насаа алдсан байна. Амралт, аялал зугаалганы улирал эхэлсэнтэй холбогдуулан нийт иргэд, эцэг эхчүүддээ анхааруулахад бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа …

  • 30 June

    Мьянмарын ерөнхийлөгч У Тейн Сейний төрийн айлчлал өндөрлөв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад энэ 6 дугаар сарын 28-30-нд төрийн айлчлал хийсэн  Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейний айлчлал өнөөдөр өндөрлөж эх орондоо буцав. Түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр, …

  • 30 June

    Монгол улс, Мьянмарын холбооны бүгд найрамдах улсын хамтарсан мэдэгдэл

    Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Тейн Сейн 2015 оны 06 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийв. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тейн Сейн нар албан ёсны хэлэлцээ хийв. Хоёр улсын Ерөнхийлөгч нар найрсаг, ойр дотно, нөхөрсөг уур амьсгалд хоёр …

  • 30 June

    Наадмаар тав хоног амарна

    Тун удахгүй буюу 18 хоногийн дараа Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам болно. Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг жил бүрийн долоодугаар сарын 11, 12, 13-ны өдөр нийтээр амарч, баяр болгон тэмдэглэхээр хуульчилсан байсан. Тэгвэл энэ жилийн улсын наадам бямба, ням, …

  • 30 June

    Ардчилсан чөлөөт сонгууль явагдсан түүхэн үйл явдлын 25 жилийн ойн баярыг тэмдэглэнэ

    Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/559 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын анхны ардчилсан чөлөөт сонгууль явагдсан түүхэн үйл явдлын 25 жилийн ойн баярыг 2015 оны 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд нийслэлд зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын болон тэмдэглэн өнгөрүүлэх нэгдсэн төлөвлөгөө гаргаж, холбогдох төсвийг батлуулан ажиллахыг ажлын хэсэгт, Түүхэн үйл …

  • 30 June

    Дарханы чиглэлийн замын засвар үндсэндээ дуусчээ

    Хөдөлмөрийн болон техникийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гуравдугаар сард Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай замын байдлыг шалгасан. Засварыг чанаргүй хийснээс их хэмжээний эвдрэл гарч жолооч, зорчигчид эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл бүрдээд байгаа учир өөрийн хөрөнгөөр дахин засахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд гүйцэтгэгч компаниудаас шаардсан юм. Зам засварын ажил ямар байгаатай МХЕГ-ын дэд дарга …

  • 30 June

    Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт оюутнууд тэтгэлгээ гардлаа

    Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор үлгэр жишээ, онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнуудад жил бүр Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгодог. Тэтгэлэг гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд болж шилдэг 34 оюутан Ерөнхий сайдаас тэтгэлгээ гардлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оюутнуудад хандаж …

  • 29 June

    Чингисийн хөшөөг Төв аймгийн Өндөр довд байрлуулна

    Оросын уран барималч Даши Намдаковын урласан Чингис хааны баримлыг Англи улсаас Монгол руу авчирч байгаа билээ. Тус хөшөөг хаана байрлуулах вэ гэсэн маргаан олон нийтийн дунд үүсээд байгаа юм. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Сүхбаатарын хөшөөг буулгаад Чингисийн талбайд тавина гэж мэдээлсэн энэ талаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас тодруулахад: “Манайд одоогоор ямар ч мэдэгдэл ирээгүй байна. Албан ёсны шийдвэр гарсан юм байхгүй” …

  • 29 June

    Авлигын эсрэг төр, хувийн хэвшлийн хамтарсан Зөвлөлдөх ардчиллын танхимыг байгуулна

    “Ил тод-Улаанбаатар академи” зөвлөлдөх ардчиллын танхим байгуулах тухай” асуудлыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын санаачилга, Бүгд найрамдахчуудын Олон Улсын хүрээлэн, Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр “Нээлттэй-Улаанбаатар-2014” Авлигын эсрэг олон улсын форумын Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулсан. Улаанбаатар хотыг олон нийтэд нээлттэй, ил  тод болгох ажлыг эрчимжүүлэх, нийслэл, орон нутгийн захиргааны түвшинд авлигын эсрэг үйл ажиллагааг зохион байгуулах, …

  • 29 June

    МУГЖ С.Жавхлан, МУГТ Ц.Шаравжамц нар Чингисийн талбайд үсээ хусна

    Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан УИХ-ын 76 гишүүнийг огцруулах тэмцлийн эхлэл болгон үсээ хусна хэмээн мэдэгдлээ. Тэрбээр долоодугаар сарын 1-ний өдрийн морин цагт Чингисийн талбайд үсээ хусах бөгөөд энэ үйл ажиллагаанд зөвшөөрөл хүссэн албан бичгээ Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт өнөөдөр өгсөн байна. Үсээ хусах нь: Нэгдүгээрт, Эх орондоо үнэнч байхыг илэрхийлсэн андгай Хоёрдугаарт,  Эх орноо худалдаж идээд байгаа албан тушаалтнуудыг огцорохыг …

  • 29 June

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчид бараалхав

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхийлөгч  Ц. Элбэгдоржийн урилгаар манай оронд Төрийн айлчлал хийж байгаа Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейнд бараалхлаа. Ерөнхий сайд  Ерөнхийлөгч У Тейн Сейн тэргүүтэй төлөөлөгчдөд Монгол Улсад айлчилж байгаад талархал илэрхийлээд, энэхүү айлчлал нь Мьянмарын төрийн тэргүүний түвшинд хийж байгаа анхны айлчлал болохыг онцолж, хоёр орны харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц …