Нийгэм

April, 2015

  • 6 April

    Төл бойжилт 99 хувьтай байна

    Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 32.0 хувь буюу 6878.5 мянган эх мал төллөж, 6845.8 мянган төл буюу 18.3 мянган ботго, 39.6 мянган унага, 142.3 мянган тугал, 3394.0 мянган хурга, 3252.1 мянган ишиг хүлээн аваад байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 3.4 саяар нэмэгдэж, төл бойжилт 99.0 хувьтай байна. Мал төллөлтөөр Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Увс, Ховд …

  • 6 April

    Амралтын өдрүүдэд цасан шуурганаар 48 автомашинтай 68 иргэнийг аварсан байна

    Өнгөрсөн амралтын өдөр орсон их хэмжээний цасны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт  машин цасанд сууж хөлдөх осгох эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн, төөрсөн дуудлага нилээдгүй ирсэн байна. Дуудлагуудын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын  бие бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Тухайлбал: Төв аймгийн Баян сум, Мааньтын хорихын зүүн талд 3 том хүн, 5 хүүхэдтэй автомашин цасан боогдсон, машин нь шатахуунгүй болсон …

  • 6 April

    Авлигатай тэмцэх газар 2015 оны нэгдүгээр улиралд юу хийв?

    Авлигатай тэмцэх газар нь хуулиар хүлээсэн чиг үүрэг, 2015 онд дэвшүүлсэн зорилт, жил, улирлын төлөвлөгөөнд тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлж ажилласан бөгөөд эхний улиралд хийсэн ажил, хүрсэн үр дүнг тайлагнаж байна. Төрийн 121 байгууллага авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна Төрийн байгууллагаас хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилго бүхий “Авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын …

  • 6 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    2015 оны дөрөвдүгээр сарын 06-нд  цахилгааны засвар хийх газрууд. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу. Баянзүрх 10.00-17.30 8-р хороо Офицеруудын ордон, Тэнгэр худалдааны төв, ХҮХангамж, 089, 63, 310-р ЦА-ууд, 22-р автобааз, Ботаникийн хүрээлэн, ШУ-ны экспедиц, Дэлхийн зөн амгалан ОНХХ, Тэнүүн хангай, Бридж констракшн, Гангар инвест, Эхэн залаа, Цэргийн халуун ус, дүүргийн Онцгой …

  • 6 April

    Төрийн 121 байгууллага авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна

    Төрийн байгууллагаас хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилго бүхий “Авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын дагуу төрийн 81 байгууллагаас 74 нь, төрийн болон төрийн өмчийн оролцоотой 47, нийт 121 байгууллага 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулан хэрэгжүүлж эхлээд байна. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үнэлгээгээр хангалтгүй үнэлгээ авсан Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Гадаад хэргийн …

  • 6 April

    Өнөөдөр болох үйл явдал

    08:30 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  Хангарди ордны 14 давхарт болно. Зөвлөгөөнөөр нийслэлийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар дүүргийн удирдлагууд мэдээлэл өгч, цаг үеийн асуудлыг хэлэлцэнэ. Хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор нийслэлийн Засаг дарга холбогдох албаныханд үүрэг өгнө. Утас: 88054500 09:00 цагт “Төвлөрсөн бус цэвэр, бохир усны цогц шийдэл” үндэсний хэлэлцүүлэг семинар “Туушин” зочид буудлын 5 давхарт болно. Нийслэлийн …

  • 4 April

    15 цагийн байдлаар 324 зам тээврийн осол гарчээ

    Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст өнөөдөр буюу 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 15 цагийн байдлаар 324 зам тээврийн ослын дуудлага мэдээлэл хүлээж авсан байгаа нь бусад өдрүүдийнхтэй харьцуулахад 3 дахин өссөн байна. Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн зүүн талын замд 9 автомашин, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн …

  • 4 April

    “Дохын халдвартай цусаар шахсан жимс”-ний асуудлыг МХЕГ-аас шалгаж байгаа гэв

     Монголд  “Дохын халдвартай цусаар шахсан жимс жимсгэнэ” орж ирсэн гэх мэдээлэл нийгмийн цочроолоо.  Цус гүйсэн аятай жимсний зураг  цахим ертөнцөөр нэг шуугиан тарьж байна.  Бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэж байгаа хоол хүнсний ихэнхи хувь нь өмнөд хөршөөс орж ирдэг. Тэр дундаа жимс, жимсгэнийг урд хөршөөс их хэмжээгээр оруулж ирдэгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Хоол хүнсний эрүүл аюулгүй байдал манай улсын …

  • 4 April

    Зөрчилтэй барилгуудад арга хэмжээ авч байна

    МХЕГ-аас зохион байгуулж буй “Хүний төлөө – Зөв тус” аянаар дэд бүтцийн салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдүүлэх, ажил, үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагад зөвлөн туслах, мэргэжил арга зүйгээр хангах, сайн дадал, туршлагыг хуваалцан үзүүлэх сургалт зохион байгуулах зэргээр барилга, байгууламжийн болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулахад тус дөхөм болохуйц ажлыг хийж байгаа юм. Түүнчлэн зөрчилтэй, зөрчлөө арилгаагүй, улсын байцаагчийн …

  • 4 April

    Амралтын өдрүүдэд болох үйл явдал

    Бямба гарагт /2015.04.04/ 08:30 цагт Монголын Оюун Ухааны академиаас санаачлан зохион байгуулж буй “Ой тогтоолтын улсын аварга-2015” оюуны спортын 5 дахь удаагийн тэмцээн  Монгол – Япон төвд болно. Утас: 97129200, 91169577 10:30 цагт Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит “MOCK TRIAL” шүүхийн мэтгэлцээний тэмцээн  болно. Утас: 98066116 14:00 цагт Нийслэлийн МАН-ын хороо үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн нээлтийн үйл ажиллагаа Тусгаар …

  • 3 April

    Э.Бат-Үүлийн “ичмээр” гуйлт

    Сүүлийн үед цахим сүлжээгээр Монголчуудийн шүтээн болсон Бурхан халдун ууланд гарсан Хятад, Өвөр Монгол иргэдийг сөхрүүлж суулгасан, хэл амаар доромжилсон гэх бичлэг шуугиан тариад буй. Бурхан Халдун Уул нь Хэнтийн нуруунд багтах, Чингис хааны төрсөн нутаг бөгөөд түүний онгон байдаг гэсэн домогтой, Монголчуудын эрхэмлэн шүтдэг уул юм. Эзэн богд Чингисийн үеэс тахигдаж ирсэн анхны Төрийн тахилгат уул бөгөөд Монголчууд үеэс …

  • 3 April

    Аялал жуулчлалын салбарын “Улисс”-ийн шагналтан илтгэл тавилаа

    Нийслэлийн Аялал жуулчлалын газрын урилгаар аялал жуулчлалын салбартаа Нобелийн шагнал хэмээн нэрлэгддэг “Үлисс”-ийн шагналт судлаач, Хонконгийн Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, профессор Кайе Чон Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. Тэрээр өнөөдөр “Нийтийн үйлчилгээний чанар ба соёл” сургалтыг зохион байгуулсан юм.  “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд явагдсан тус сургалтад аялал жуулчлалын яам, агентлагууд, жуулчидтай шууд харилцдаг төрийн бусад байгууллагын …

  • 3 April

    Зам тээврийн осол зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийг судалжээ

    Дүүргийн 3 дугаар прокурорын газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар 2015 онд хийх ажлынхаа төлөвлөгөөнд “Эрүүгийн нөхцөл байдлын тоон мэдээнд дүн шинжилгээ хийж, түүнд тулгуурлан тодорхой төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах  арга хэмжээ авах” ажил төлөвлөсний дагуу Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг судалсан байна. Судалгааны дүнгээс …

  • 3 April

    Зөрчил гаргасан автомашиныг зөөж, шилжүүлэх журамд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна

    “Нийслэлд зориулалтын ачигч чирэгч авто машин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түгжрэлийг бууруулахтай холбогдсон зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх журам”-ыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа. Журмын төсөлд энэ төрлийн ажил, үйлчилгээ эрхлэх, гэрээ байгуулах эрхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар батлагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн шалгаж, шийдвэрлэхээр тусгажээ. …

  • 3 April

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зөвлөгөө мэдээллийн төв ажиллуулж эхэллээ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Сургалт, мэдээлэл, үйлчилгээний төвөө өргөтгөн Зөвлөгөө, мэдээллийн төв болгон ажиллуулж эхэллээ. Энэ төв Мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэд, аж ахуйн нэгжид үзүүлж байгаа ажил, үйлчилгээтэй холбоотой бүх мэдээллийг нэг цэгт төвлөрүүлэн, албан бичиг, өргөдөл, гомдол хүлээн авч хариу өгөх юм. Мөн мэдээлэл хүлээн авах, зөвлөгөө, мэдээлэл өгөх 1800-1286 дугаарын нээлттэй утас ажиллуулан, цахим мэдээллийн “Touch screen” комьютерыг …