Нийгэм

February, 2015

  • 24 February

    Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргилыг хилээр гаргахыг хоригложээ

    УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан  Ц.Мөнх-Оргилыг хилээр гарах эрхийг нь хаагаад найм хонож байгаа ажээ.  Энэ мэдээллийг эх сурвалжууд үнэн гэдгийг хэлж байгаа ч мэдээлэл өгөхөөс татгалзан хэдэн биен рүүгээ чихэж тайлбар өгөхөөс татгалзаж байна. Тодруулбал  ШШГЕГ-аас тодруулахад “Энэ талаар  манайхаас бус Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас тодруулах хэрэгтэй” гэдгийг мэдэгдсэн.  Үүний дагуу Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий …

  • 24 February

    Газрын эрхээ баталгаажуулах хугацааг энэ сарын 27-ныг хүртэл сунгалаа

    Цахим системээр бүртгүүлж, газар өмчилж  авахаар сонгогдсон  иргэд энэ сарын 26-ны дотор  газраа  баталгаажуулах ёстой байсан. Энэ ажил хоёрдугаар сарын 11-нээс эхэлсэн ч цагаан сарын баяр таарсан учир иргэд сар шинийн дараагаас идэвхтэй хандан дараалал үүсгэх болжээ.  Тиймээс Нийслэлийн өмчийн харилцааны газраас  өргөдлийг 27-ны өдрийг дуустал хүлээн авахаар болсон байна. Баянзүрх дүүрэгт газар өмчлөхөөр сонгогдсон иргэд дүүргийн өмч, газрын харилцааны …

  • 24 February

    НИТХ-ын дарга Д.Баттулга Жеймс С.Фишкинийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкин Улаанбаатар хотод ажиллаж байна. Айлчлалын хүрээнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга ноён Жэймс С.Фишкинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Бидний урилгыг хүлээн авч Улаанбаатар хотод зочилж байгаа танд талархал илэрхийлье. Оройтсон …

  • 24 February

    20-р сургуулийн биеийн тамирын заалыг тендерийн хэмнэлтийн хөрөнгөөр засварлана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-үүл “Тендерийн хэмнэлт зарцуулах тухай” А/148 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар  Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн биеийн тамирын заалны их засварын ажилд шаардлагатай 42,0 сая төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих 20 дугаар сургуулийн барилгын давхрын өргөтгөлийн тендерийн хэмнэлтийн хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэлээ. Засварын ажлыг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулан, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн …

  • 24 February

    Нийслэлийн эмнэлэгүүдийн хүүхдийн тасаг байгуулах хөрөнгийг төсвийн тодотголын төсөлд тусгалаа

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, нийслэлийн 2015 оны төсвийн тодотголын төслийг урьдчилан хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа. Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу нийслэлийн 2015 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ. Ингэхдээ нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн нийгэм, эдийн …

  • 24 February

    Монгол цэргийн жавхаа 3 дахь жилдээ болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монгол цэргийн жавхаа” уралдаан зохион байгуулах тухай А/140 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 3 дахь жилдээ зохион байгуулна. Тус уралдааны шалгаруулалтын …

  • 24 February

    Өнөөдөр болох үйл явдал

    11:00 цагт Монголын Үндэсний номын сангийн уншигчдын танхимд Эмнести Интернэшнлийн Дэлхийн хүний эрхийн төлөв байдлыг танилцуулах уулзалт болно. 11:30 цагт ирэх гуравдугаар сарын 2-11-ний өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотод болох олон улсын аялал жуулчлалын “ITB Berlin” үзэсгэлэнд Монгол Улс анх удаа түнш орноор оролцох гэж буй талаар Төрийн ордны Г танхимд хэвлэлийн бага хурал болно. Утас: 88080619 11:30 цагт Нийслэлийн ИТХ-ын …

  • 24 February

    Аянгат удган Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захидал илгээжээ

    Амар байна уу. Ерөнхийлөгч Элбэгдоржоо Би болбоос чиний захирдаг Хөх Монголын эгэл нэгэн улаач, эгэл нэгэн гэрийн авгай, эгэл нэгэн иргэн чинь, энэ Монголын нэг эс байна. Өлсөж явснаа мартсан өнөөгийн та нарыг өлсөөд хэвтэж байхад чинь би орь залуу эх байлаа, ажлаа таслаад ч очдог, нялх хүүхдээ тэврээд ч очиж дэмждэг байлаа. Бидний төлөө хөөрхий минь гээд байдаг чадлаараа …

  • 24 February

    Лүнрэг Эш Төмөр: Шинийн найманд “Наран мэт мандах хонин жил” шашин номын цэнгүүнийг зохион байгуулна

    “Редакцийн зочин” булангийнхаа энэ удаагийн зочноор Лүнрэг Эш Төмөрийг урьж ярилцлаа. Тэрбээр шинийн найманд “Наран мэт мандах хонин жил” шашин номын цэнгүүнийг зохион байгуулах гэж байна.  -Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу? -Миний бие Лүнрэг буюу Эш Төмөр гэж хүн байна. “Монгол шүтээн” цогцолборын тэргүүн, айлдлын багш, шашин судлаач. Сүүлийн жилүүдэд “Даян дэлхийг засах Монгол ухаан” хэмээх дөрвөн бүлэг бүхий …

  • 24 February

    Нийслэл хотын зарим нутаг дэвсгэрийн агаарын чанарын хэмжилтийн мэдээ

    Нийслэлийн Агаарын чанарын албаны орчны агаарын чанарын хэмжилтийн 4 автомат суурин станцын Амгалан, Нисэх, Толгойт, Телевиз орчмын агаарын чанарын хэмжилтийн мэдээг 2015.02.17-02.23-ны байдлаар тоймлон хүргэж байна. Агаар бохирдуулагч үндсэн 4 бодисын өнгөрсөн 7 хоногийн хэмжилтийн дүнгээс харахад Азотын давхар исэл(NO2)-ийн хамгийн их агууламж 02.17-нд Телевиз орчимд 0.069 мг/м3 буюу хүлцэх хэмжээнээс 1,7 дахин их, Хүхрийн давхар исэл(SO2) -ийн хамгийн их …

  • 24 February

    Өнөөдөр сар хүрч буй 3 сая дахь иргэн болон түүний нас чацуутнуудад хүндэтгэл үзүүллээ

    Өнөөдөр Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин болон түүний үе чацуутнууд, тэднийг эх барьж авсан эмч, эх баригч нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо. Модон морь жилийн үхэр сарын шинийн 4-ний өдөр буюу аргын тооллын 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 цаг 27 минутад төрсөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын охин Монгол Улсын 3 …

  • 24 February

    Олон нийтийн цагдаагийн ажилтны сургалт зохион байгуулагдаж байна

    Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2015 онд баталсан орон тоонд багтаан Нийслэлийн дүүрэг, хороодод Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллах хүсэл сонирхолтой иргэдийг судлан бүртгэх ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд судлагдсан 136 иргэнийг 2015 оны 1 дүгээр сард бүртгэн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, тэнцсэн 41 иргэнийг 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс Цагдаагийн Ерөнхий газрын Сургалт, дадлагын …

  • 23 February

    Баярын өдрүүдэд 321 хүүхэд шинээр мэндэлжээ

    Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харъяа эмнэлэг эрүүл мэндийн байгууллагууд энэ сарын 18-23-ны 09 цаг хүртэл хариуцлагатай жижүүр томилон ажилласан байна. Үүнд Шүд, Эрүү нүүрний төв болон  дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг 10-16 цагийн хооронд ажиллуулж эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлжээ. Баярын үеэр өлсгөлөн зарлаж буй иргэдийн нэг болох Цэрэннадмид /59 настай эмэгтэй/ энэ сарын 20-ны орой түргэн тусламжаар …

  • 23 February

    Увс аймгийн Өмнөговь суманд янгир ямаа хамуурчээ

    Увс аймгийн Өмнөговь сумын нутагт янгир ямаа хамуурч орон нутгийн хэмжээнд арга хэмжээ авч байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаа талаарх мэдээлэл цацагдаж эхэллээ. Тодруулбал, Өмнөговь сумын Улиастай, Баянгол багийн нутагт орших Төрийн тахилгат Алтан Ханхөхий, орон нутгийн тусгай хамгаалалттай Яргайт ууланд бэлчээрлэн амьдардаг янгир ямаанууд хамуурч одоогийн байдлаар зургаан настай тэх, гурван настай эм янгир хамуурсан байдалтай үхсэн байсныг …

  • 23 February

    “Хүний амь нас эрсдэх нөхцөл үүссэн байсан”

    Ноён ууланд олборлолт явуулахыг эсэргүүцэж өлсгөлөн зарлаж байсан “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүдийг урьд шөнө 00.50 цагийн орчимд албадан тараасан гэх мэдээлэл гарсан.  Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.  Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга цагдаагийн хурандаа Б.Баатархүүгийн сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэж байна.  -Өлсгөлөн зарласан иргэдийн ямар шалтгаанаар тараасан нь тодорхой бус байна …