Нийгэм

February, 2015

  • 23 February

    Цэнхэр хадагны ёслолын Морин жилийн онцлох алдартнуудын жагсаалт

    Энэ сар шинийн баярын нэгэн чимэг, сонирхол татсан үйл явдал нь Монголд анх удаагаа зохиогдсон “Цэнхэр хадагны ёслол” байлаа. Улс төр, нийгэм, урлаг соёлын алдартнууд, олны танил хүмүүс “Цэнхэр хадагны ёслол”-д үндэсний хувцсаараа гангаран оролцож тухайн жилийнхээ өнгийг тодорхойлсон. Хэт хутга, хээнцэр хувцсаараа гоёсон алдартнууд хөөрөг зөрүүлэн хууч хөөрч олны анхаарлын төвд нэгэн үдшийг өнгөрүүлсэн билээ. “Цэнхэр хадагны ёслол”-ыг жилээс …

  • 23 February

    УИХ-ын гишүүн Д.Арвин шинэ 3-р төрөх эмнэлэгт ажиллав

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар төрөх эмнэлэгийн шинэ барилга удахгүй нээлтээ хийх гэж байна. Энэхүү төрөх эмнэлэг нь 2011 оноос баригдаж эхэлсэн. Одоогоор барилгын гүйцэтгэл 100 хувь дууссан бөгөөд Баянзүрх дүүргийн эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр ээлжлэн цэвэрлэгээ хийж байгаа аж. Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин тус төрөх эмнэлгийг хүлээлгэн өгөхийн өмнөх их цэвэрлэгээний ажилд өнөөдөр биечлэн оролцлоо. Өнөөдөр л …

  • 22 February

    Төрийн байгууллагуудыг том оврын автомашин хэрэглэхийг хориглолоо

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж, Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од нарт төрийн өмчит 757 байгууллагад  автомашины ашиглалтын талаар судалгаа хийхийг үүрэг болгосон. Энэхүү даалгаврын дагуу эдгээр байгууллагуудад шалгалт, судалгаа хийхэд 5058 автомашин ашиглаж байгаагийн 812 нь том оврын, 159 дунд оврын жип машин гэсэн судалгааг гаргажээ. Мөн судалгаанд хамрагдсан байгууллагууд нэг автомашинд …

  • 22 February

    Газар өмчлөлийн 2-р ээлжинд сонгогдсон иргэдийн өргөдөл баталгаажуулалт энэ сарын 26-ны өдөр дуусна

    Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхэээр шийдвэрлэсэн. Уг тогтоолын дагуу цахим системээр газар өмчлүүлэх 2 дугаар ээлжийн бүртгэл 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 09-ний өдрийн хооронд явагдаж дууссан. Цахим системээр газар өмчилж авахаар сонгогдсон иргэд 2 дугаар сарын 11-ний …

  • 22 February

    Нийслэлийн Засаг дарга АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Профессор Жэймс С.Фишкинийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкин Улаанбаатар хотод ирлээ. Тэрээр 02 дугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллана. Ажлын төлөвлөгөөний дагуу өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хүндэт зочин болон албаны төлөөлөгчдийг нийслэлийн хүндэтгэлийн гэрт хүлээн …

  • 22 February

    Сар шинээр нийтийг хамарсан хордлого, халдвар гараагүй байна

    Сар шинийн баярын үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах, цаг үеийн тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор улсын хэмжээнд хариуцлагатай жижүүр ажиллуулан, нийслэл, орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагуудаас тогтмол хугацаанд мэдээлэл авч, удирдлагуудыг тухай бүрт мэдээллээр хангаж ажиллалаа. Хоёрдугаар сарын 18-ны өдрийн 15 цагаас 23-ны өдрийн 09 цаг хүртэл нийт 556 улсын байцаагч, дотоод ажилтан, шинжээч, …

  • 22 February

    Сар шинээр Замын цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа

    Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын алба хаагчид  иргэдийн аюулгүй, амгалан тайван  байдлыг хангаж, гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллалаа. Мөн  иргэд, олон нийтэд цаг агаарын нөхцөл байдал, замын хөдөлгөөний ачааллын мэдээлэл, сэрэмжлүүлгийг Авто радио 96.3-аар 15-20 минутын зайтайгаар өгч ажиллав. Сар шинийн өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч …

  • 22 February

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын сар шинийн золголт боллоо

    Хаврын тэргүүн сарын шинийн тавны билэгт сайн өдөр Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид сар шинийн золголтоо хийлээ. Золголтод НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон бусад удирдлагууд оролцож, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг удирдаж байсан үе үеийн удирдлага,  ахмадуудаа урьж хүндэтгэл үзүүллээ  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • 22 February

    Дархан-Уул аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс шинэ байртай боллоо

    Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон албаны бусад төлөөлөгчид энэ сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт албан томилолтоор ажиллаж, салбар хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.  Энэ хүрээнд тус аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн шинэ байрны нээлтэнд оролцсон. Орон нутаг дахь Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүд нь өөрийн гэсэн бие даасан байргүйгээс иргэддээ төрийн үйлчилгээг тэр бүр хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэж чадахгүй …

  • 22 February

    “Нарантуул” худалдааны төв энэ сарын 26-ныг дуустал амарна

    Худалдаа үйлчилгээний газруудын зарим нь өчигдрөөс хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн. Тэгвэл өнөөдрөөс сүлжээ дэлгүүр, супермаркетууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх аж. Харин “Хүчит шонхор” хүнсний зах энэ сарын 25-ныг, “Хар хорин” энэ сарын 23–ныг, “Нарантуул” худалдааны төв энэ сарын 26-ныг дуустал тус тус амрах гэнэ.

  • 22 February

    Дугаарын хязгаарлалт өнөөдрөөс үйлчилнэ

    Сар шинийн баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлээгүй. Учир нь шинийн 1, 2- нд бүх нийтийн амрах баярын өдрүүд, 3, 4-нд амралтын өдрүүд таарсан юм. Тэгвэл өнөөдрөөс ажлын өдөр эхэлж байгаа учир автотээврийн улсын дугаарын хязгаарлалтыг ердийнхөөрөө мөр дөж эхэлнэ. Өнөөдөр 1,6-аар төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй.

  • 22 February

    Говьсүмбэр аймаг руу зорчихгүй байхыг анхааруулж байна

    Сар шинийн баярын өдрүүдэд хүйтний эрч чангарч, орон нутгийг зорих тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдсэн. Тэгвэл гурван хоногийн өмнөөс хүчтэй цасан шуурга шуурч, зам хаагдсанаас ОБЕГ-ын даргын шийдвэрээр баярын өдрүүдэд орон нутгийн зарим замыг хязгаарласан билээ. Энэ сарын 20-ны 23:00 цагаас хоёрдугаар сарын 21-ний 07:00 цаг хүртэл Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн замыг хязгаарласан. Мөн баасан гаригийн өглөөний 07.00 цагаас бямба …

  • 22 February

    Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтынхан дүүрэгтээ шалгалт хийлээ

    Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Дэд даргын баталсан 2015 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн 02-02/28 тоот “Сар шинийн баярыг угтсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” удирдамжийн дагуу Чингэлтэй дүүрэгт худалдаа, үйлчилгээ явуулж байгаа 28 аж ахуйн нэгж, 231 иргэн хамрагдсан шалгалтыг Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн хийжээ. Шалгалтаар хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хаяг, шошгогүй, мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээгүй, …

  • 22 February

    1000 жилийн настай Будда бурханы барималд

    ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан өнгөрсөн нэгдүгээр сард Улаанбаатар хотоос 200 гаруй жилийн настай занданшуулсан шарилыг илрүүлсэн билээ. Энэхүү мэдээлэл цахим ертөнцөөр тархан олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд ч энэ талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулж, мэдээлж байсан юм.  Тэрхүү шарилыг ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн их хувилгааны шавь Цорж Санжжавынх болохыг ажлын хэсгийнхэн тогтоосон юм. Тэгвэл саяхан …

  • 21 February

    Өнөөдөр зарим банкнууд амралтын цагийн хуваариар ажиллана

    Өнөөдрөөс эхлэн зарим банкнууд хэвийн цагийн хуваариар ажиллаж эхэлнэ. Үүнд: Голомт банкны Нарантуул, Да хүрээгээс бусад салбар энгийн буюу амралтын өдрийн хуваарийн дагуу ажиллана. Мөн ХААН банкны Сансар, Үйлдвэр комбинат, Ард кинотеатр, Бичил, 100 айл, Өнөр хороолол салбарууд тус тус 10.00-16.00 цагийн хооронд ажиллана. Харин Хас банкны Ард кинотеатр салбар 11.00-17.00, Түшиг 10.00-18.00 цаг хүртэл, Нарантуул салбар 10.00-19.00, Улаанбаатар их …