Дэлхийн II дугаар дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын ЭСЯ-наас энэ сарын 4-нд зохион байгуулсан Жанбэй дэх Монгол, Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээ боллоо. Монгол Улс, ОХУ, Армен, Азербайжан, Беларус, Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистан зэрэг орнуудын Элчин сайд, Элчин зөвлөх, Цэргийн атташе нар болон бусад дипломат ажилтнууд, ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын удирдлага, …
Нийгэм
May, 2015
-
8 May
21 метрийн урттай угсраа автобус үйлчилгээнд гарна
Нийтийн тээвэрт 21 метрийн урттай угсраа автобус үйлчилгээнд явуулахаар болсон. Тавдугаар сарын 30-н гэхэд эхний хорин угсраа автобус орж ирэх бөгөөд ирэх сарын 1-нд Энхтайвны өргөн чөлөө буюу 5 шарын уулзвараас Офицеруудын аюулгүйн тойрог хүртэл үйлчилгээнд гаргах төлөвлөгөөтэй байгааг нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат хэллээ. Беларусь улсын “МАЗ” компанид үйлдвэрлэсэн уг автобус 120 хүний багтаамжтай юм байна. эх сурвалж: undesten.mn …
-
8 May
Өнөөдрөөс эхлэн авто замыг хэсэгчлэн хаана
Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор 2015.05.08-наас 2015.06.01-ны хооронд доорхи авто замуудыг доорхи хуваарийн дагуу хэсэгчлэн хаах болсон тул Жолооч, зорчигч та бүхэн өөр чиглэлийг сонгон зорчих, замын хөдөлгөөнд заасан тэмдэг, тэмдэглэлийн дагуу анхаарал болгоомжтой оролцоно уу.
-
8 May
Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдлээ арилгахыг мэдэгдэв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Төв, Баян-Өлгий аймгийн Засаг дарга нарт хууль зөрчсөн үйлдлийг арилгах талаар албан тоот хүргүүллээ. Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу шалгахад Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан тушаалтнууд нь 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Урьхан санаа” ХХК-ийн газрыг мэдээллийн санд оруулахдаа газрын хэмжээ, байрлал өөрчлөгдсөн байхад Борнуур сумын газрын даамлаас баталгаажилт …
-
8 May
УИХ-ын дарга мод тарина
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан бөгөөд энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон сурталчилдаг билээ. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга З.Энхболд жил бүр оролцож …
-
8 May
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Монгол Улсын Ерөнхий прокуророос танилцуулга ирүүллээ
2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “Шийдлийн цаг”-аар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол хүнд дэлхий нээлттэй, дэлхийн хүнд монгол нээлттэй байх учиртай. Монголчууд өөрийн хүн байтугай малаа ч удаан хашдаггүй ард түмэн. Гэтэл шүүх, прокурорын бүрэн эрхийг булаалдан хэн дуртай нь хилийн хориг тавиулах тохиолдол олон байна” гээд Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Тагнуулын ерөнхий …
-
8 May
Цэцэрлэгийн багш нар сургалтад хамрагдлаа
Цэцэрлэг бол хүүхэд саатуулах газар бус тэнд хүүхдүүд хөгжих ёстой. Үүний тулд багш өөрөө хөгжсөн байх шаардлага тавигдаж байгаа юм. БСШУЯ-аас багшийн хөгжилд зориулсан олон ажлыг үе шаттай явуулж байна. Энэ удаа БНСУ-ын Глокал олон улсын нийгмийн халамжийн төвтэй хамтран сургуулийн өмнөх боловсролын багш нарт зориулан “Урлагаар дамжуулан хүүхдийг хөгжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтыг БНСУ-ын урлагийн дээд …
-
8 May
Азийн Залуучуудад Монгол соёлоо сурталчилна
Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн ээлжит XIII Ерөнхий Ассамблейг 5-р сарын 18-21-ний өдрүүдэд “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулахаар болсон билээ. Уг чуулганд Азийн 23 улсын бодлого боловсруулагч, судлаач эрдэмтэд болон шийдвэр гаргах түвшний нийт 600 зочид төлөөлөгч оролцох юм. Ассамблейн зочид төлөөлөгчид тавдугаар сарын …
-
8 May
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Евразийн Эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга В.Б.Христенко бараалхлаа
Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Оросын Холбооны Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Евразийн Эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга В.Б.Христенко бараалхлаа. Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлийн энэхүү бүтэц нь сүүлийн гурван жил “Гаалийн холбоо” нэрээр явсан бөгөөд энэ оны эхээр Евразийн эдийн засгийн холбоо болж байгуулагдсан. Манай улсын …
-
8 May
Шатахууны дутуу шахах явдал эрс багасчээ
Стандартчилал хэмжилзүйн газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудад өчигдөр шалгалт хийсэн юм. Тус байгууллагаас шатахуун түгээх станцуудын баталгаажилтыг хийхээр зургаан сар тутамд энэ шалгалтыг явуулдаг юм. Энэ удаагийн шалгалтаар станцуудаас ноцтой зөрчил илрээгүй гэж байна. Ер нь сүүлийн үед шатахуун дутуу шахах асуудал гараагүй гэдгийг Стандартчилал хэмжилзүйн газрын байцаагч хэлж байна. Гол нь зарим иргэд дутуу мэдээллээс …
-
8 May
Ялалтын баярын өдөр бүх нийтээрээ мод тарина
-Шинээр тарьсан моддод бар код олгож, цахим бүртгэлжүүлэх ажлыг эхлүүлэхээр боллоо- Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу энэ тавдугаар сарын 9-ний бямба гаригт буюу Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойн өдөр Монгол орон …
-
8 May
Мөрдөн байцаалтын шатанд 411 сая 500 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв
Авлигатай тэмцэх газар 2015 оны эхний 4 сард хуульд заасан харьяаллын 194 үйлдэл, 190 холбогдогчтой эрүүгийн 127 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 21 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад мөрдөн шалгасан хэрэг 9.5 хувиар өсчээ. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргээс 2015 оны эхний 4 сард Эрүүл мэндийн …
-
8 May
ХХАА-н сайд Р.Бурмаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ
Үр тарианы тариалалтыг энэ сарын 4-нөөс эхэлсэн, төмс хүнсний ногооны тариалалт энэ сарын 10-наас эхэлж ирэх сарын 10 хүртэл үргэлжилнэ гэж Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Сайдын цаг” уулзалтын үеэр хэллээ. Энэ жил 328,6 мянган га-д үр тариа үүнээс 300 мянган га-д улаан буудай, 13,9 мянган га-д төмс, 8,7 мянган га-д хүнсний ногоо, 33 мянган га-д тосны ургамал, 16 …
-
8 May
Автотээврийн хэрэгслийн татвар төлөх хугацаа энэ сард дуусна
Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр …
-
8 May
Цахим системээр газар өмчлүүлэх 3 дугаар ээлжийн бүртгэл үргэлжилж байна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна. Харин газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл