Нийгэм

March, 2015

  • 11 March

    Алтны ханш буурав

    Алтны ханш өчигдөр 1170 ам.доллар болж 110 ам.доллараар унажээ. Тус таваарын ханш долоон хоногийн өмнө 1205 ам.доллар байсан юм. Шинжээчдийн үзэж буйгаар, АНУ-ын эдийн засгийн үзүүлэлт, улс орнуудын валютын эсрэг ам.долларын ханш чангарсан нь алтны үнэд сөргөөр нөлөөлжээ. Түүнчлэн алтны эрэлт багасч буй үзэгдэл ч холбоотой аж. Тэгвэл 2011 оны наймдугаар сарынхтай харьцуулахад алтны үнэ 37 хувиар хямдраад байгаа аж. …

  • 10 March

    2015 оныг Залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр /2015.03.11/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийнхээ эхэнд 2015 оныг Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо уриан дор “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж буйгаа танилцуулаад манай улсын нийт хүн амын 38.5 хувийг 18-35 насны залуучууд эзэлж байгаа нь Монгол Улсыг залуучуудын орон болсныг илтгэж байна гэлээ. Мөн 2013 …

  • 10 March

    Монголд гэрэл зургийн анхны алба байгуулагдсаны 80 жилийн ой болно

    Өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд “Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо”-оос мэдээлэл хийв. Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо энэ оны нэгдүгээр сарын 31-нд хоёрдугаар их хурлаа хийж, бүтэц зохион байгуулалтаа шинэчлэн, дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулж “нэгдсэн” хэмээх тодотголдоо илүү ойртон үйл ажиллагаагаа өргүүлж эхлээд байна. Энэ нь санаандгүй зүйл биш юм. Монголд гэрэл зургийн анхны алба байгуулагдсаны 80 жилийн ой энэ …

  • 10 March

    Азийн залуучуудын чуулганы үеэр ажиллах сайн дурын ажилтнуудыг бүртгэнэ

    Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Чуулганыг 2015 оны 5-р сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. Чуулганд дотоод, гадаадын 600 орчим зочид төлөөлөгчид оролцох юм. уг чуулганы зохион байгуулалтанд оролцох 100 сайн дурын залуусыг бүртгэж эхлээд байна. Ерөнхий чуулган салбар хэлэлцүүлгүүдээс гадна “Залуу бизнес эрхлэгч, манлайлагч залуучуудын уулзалт”, “Зүүн Хойд …

  • 10 March

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрх нь зөрчигдөж байна гэв

    Өнөөдөр Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн хэвлэл мэдээллийн төвд Хөвсгөл, Өмнөговь, Увс, Архангай зэрэг хөдөө орон нутаг, бусад аймгаас ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн ялгаварлан гадуурхалт, төрийн халамж, асран хамгаалагч, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг улсаас харж, хандаж байгаа гэдэг ч бодит байдалд үгүй юм шүү” гэж хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэлж байна. Нэн ялангуяа хөдөө орон …

  • 10 March

    Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлье

    Барилга угсралтын ажлын явцад зөрчил гарч барилгын бат бэх, тогтвортой байдал алдагдах, техникийн ашиглалтын аюулгүй байдлыг хангаагүйгээс хүний эрүүл мэнд, амь насыг хохироох зэргээс шалтгаалан тухайн барилгын ажлыг зогсоох, хэсэгчлэн болон бүтнээр буулгах шаардлага тулгарах гэхчлэн болзошгүй эрсдлээс хүний амь нас, аж ахуйн нэгжүүдийг хамгаалах зорилгоор МХЕГ-аас зөвлөмж гаргалаа. Зөвлөмжинд компани өөрийн дотоод хяналтын журмыг боловсруулж, хэрэгжүүлэх, бетон цутгалтын ажлыг …

  • 10 March

    Хятадын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

    Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2015-2016 оны хичээлийн жилд бакалавр, магистр, докторын сургалтад нийт 128 оюутныг (78 бакалавр, 50 магистр, доктор) БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Үүнд: Байгаль орчин ногоон хөгжил, хөдөө аж ахуй, анагаах ухаан, эрүүл мэнд, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, …

  • 10 March

    “Цэргийн алдар” цол тэмдгийг Монгол цэргийн музейн хамт олон хүртлээ

    Монгол цэргийн түүхэн гавъяа, алдар сууг олон нийтэд таниулах, сурталчилах үйлсэд зүтгэж яваа хамт олон бол Монгол Улсын Батлан хамгаалах яамны харъяа Монгол цэргийн музей. Монгол цэргийн музей нь монгол цэргийн дайчин замналыг өгүүлсэн, эх орныхоо төлөө гарамгай гавъяа байгуулсан, үе үеийн дайчин хөвгүүд тэдний яндашгүй их гавъяа байгуулахдаа эдэлж хэрэглэж байсан эд өлгийн түүхэн дурсгалт зүйлсийг олборлох, хадгалан хамгаалах, …

  • 10 March

    НАМОХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Гантулга томилогджээ

    “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны холбоо ээлжит 6 дугаар их хурлаа энэ сарын 1-ны өдөр буюу Эх орончдын өдөр хуралдуулжээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр МАН-ын дэргэдэх НАМОХ-ны Ерөнхийлөгч Д.Гантулга Хяналтын хорооны дарга Х.Энхбат, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Батдорж, Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Айдос, Бага хурлын гишүүн А.Чулуунчимэг, Ж.Дамдинцэрэн нар хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлаар Монголын оюутан залуусын өнөөгийн асуудал, шийдэл, шинэчлэл, үйл ажиллагаа, …

  • 10 March

    Хөөр баярын нулимстай “Монгол хатад” цэнгүүн болж өндөрлөв

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын8-наар нийслэлд олон үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Эдгээрээс хамгийн содон нь “Монгол хатад” хүндэтгэлийн цэнгүүн байсан юм. Уг хүндэтгэлийн арга хэмжээг Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн санаачилж, Эрхэмсэг хүмүүний “Элеганс” сэтгүүл,  Шуурхай хөтөч-Zone.mn сайт хамтран зохион байгуулсан. Туушин ресторанд зочдоо хүлээн авсан “Монгол хатад” цэнгүүнд урлаг, соёлын алдартнууд хүрэлцэн иржээ. Азийн “Шилдэг эмэгтэй жүжигчин” цолыг …

  • 10 March

    Кондуктор, зорчигчтoй нийлж бусдын эрх чөлөөнд халдсан “бололтой”…

    М:30 Вокзал-Япон цэргийн цогцолбор-Өвөр согоот чиглэлд явдаг 3761 УНХ улсын дугаартай автобусны кондуктор н.Х таны харж байгаа энэ охинтой хамтран бусдыг элдвээр доромжилж, гоо сайхан болон эрх чөлөөнд нь халдсан ажээ. Тодруулбал энэ сарын 7-ны өдрийн 12 цагийн орчим Долоон буудлаас  М:30 Вокзал-Япон цэргийн цогцолбор-Өвөр согоотын чиглэлд явдаг  автобусанд зорчигч эмэгтэй 15 настай охин, дөрвөн настай хүүгийн хамт суусан байна. …

  • 10 March

    Мөнгөгүй бол өвдөх, гэмтэх ч эрх байхгүй

    Улсдаа ганцхан гэгддэг энэ эмнэлгийн бүтэн нэр нь “Гэмтэл, согог судлалын үндэс­ний төв” юм. Гэмтэж бэртсэн л зорин ирдэг ганц газар нь энэ. Хуулиндаа 24 цагийн дотор эмчлүүлэхэд ямар ч үнэ төлбөргүй байдаг. Хүн бүр л тэгж ойлгон гэмтэж бэртсэн тохиолдол энэ эмнэлгийн хаалгыг даруй татдаг нь ойлгомжтой. Гэтэл саяхан хөлөө гэмтээгээд тэр даруй эмчлүүлэхээр  очтол эмч нь “зураг авахуулаад …

  • 10 March

    Нөөцийн махны урамшууллын мөнгийг олгуулахаар ажиллаж байна

    Улаанбаатар хотын хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж мах бэлтгэлийн компаниуд өнгөрсөн онд нийтдээ 14,544,6  тонн  нөөцийн мах бэлтгэсэн. Тухайлбал, “Баатрууд тэнгэр” ХХК 3,212,7 тн,  “Мах импекс” ХК 3,112,1тн,  “Мах маркет”ХХК 3,006,5 тн, “Эй Эн Ди Эм” ХХК 3,035 тн,  Дархан хотод “Дархан мийт фүүд” ХХК 1081,4 тн, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК 1096,9 тонн мах нөөцлөөд буй. Гэвч эдийн …

  • 10 March

    Нийтийн тээврийн жолооч, ажилчид баасан гарагт жагсахаар боллоо

    Нийтийн тээврийн автобусны зарим жолооч, кондукторууд хуучнаар “Автобус 1” компанийн хашаанд ажил хаялт зарлахаар болоод байгаа.  Үүнд, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ынхан буюу “Автобус 1”, “Автобус II”, “Автобус III” компанийн ажилтнууд бүгд оролцох гэж байгаа талаар шум байсан. Гэвч тэд хажил хаяхаа хэд хоногоор хойшлуулаад байгаа аж. Учир нь тэд удирдлагууддаа ирэх баасан гараг хүртэл боломж олгосон байна. Ирэх баасан гараг …

  • 10 March

    Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан 2015 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Улсын Ерөнхий Прокурорын Газарт хяналтын прокуророор ажиллаж байсан  А.Дулмаа, Д.Эрдэнэцэцэг нарыг өндөр насны тэтгэвэрт гарч байгаатай нь холбогдуулан хүлээн  авч хүндэтгэл үзүүллээ. Улсын Ерөнхий Прокурорын Газрын МШАХТХэлтэст хяналтын прокуророор ажиллаж байсан  А.Дулмаа  1996 онд МУИС-ын Хууль зүйн ангийг төгсөөд прокурорт ажилласнаас хойш прокурорын байгууллагад  тасралтгүй 18 жил ажиллажээ. Улсын Ерөнхий …