Нийгэм

August, 2013

  • 21 August

    Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүд ажлаа эхэлжээ

       НИТХ-ын дарга, Гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн удирдах хорооны дарга Д.Баттулга өнөөдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийн ажлын явцтай танилцлаа. Эхлээд БЗД-ийн 8,16 дугаар хороо, Батлан хамгаалахын их сургууль орчмын 93,8 га газарт төсөл хэрэгжүүлж байгаа “Баганат өргөө”, Гангар инвест компаниуд дээр очлоо.  “Баганат өргөө” компанийн хувьд 32 айлын газрыг чөлөөлжээ. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний …

  • 21 August

    Нийслэл хот дахь цахилгаан шатнуудыг пайзжуулж байна

     ШӨХТГ-аас мэдээллэснээр нийслэл хотод буй бүх цахилгаан шатнуудыг пайзжуулах ажил эхэлсэн байна. Пайзжуулах ажил энэ сарын 16-ны өдрөөс эхэлсэн бөгөөд пайзанд тухайн цахилгаан шатны үйлдвэрлэсэн он, ашиглах хугацаа болон бусад санамжуудыг байршуулж байгаа аж. Мөн эл ажлын хүрээнд хотод буй бүх цахилгана шатнуудын албан ёсны тооцоог гаргаж, чанарын шаардлага хангахгүй болсон цахилгаан шатнуудыг зогсоох юм байна. Урьдчилсан байдлаар нийслэл хотод …

  • 21 August

    Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүд ажлаа эхэлжээ

    НИТХ-ын дарга, Гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн удирдах хорооны дарга Д.Баттулга өнөөдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийн ажлын явцтай танилцлаа. Эхлээд БЗД-ийн 8,16 дугаар хороо, Батлан хамгаалахын их сургууль орчмын 93,8 га газарт төсөл хэрэгжүүлж байгаа “Баганат өргөө”, Гангар инвест компаниуд дээр очлоо.  “Баганат өргөө” компанийн хувьд 32 айлын газрыг чөлөөлжээ. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний дагуу …

  • 21 August

    Москва хотын Аудитын газартай хамтран ажиллана

    Нийслэлийн Ерөнхий аудитор Ц.Очирбатын урилгаар Оросын холбооны улсын Москва хотын Хяналт тооцооны танхимын дарга Двуреченских Виктор Александрович Улаанбаатар хотод айлчилж байна. Төлөөлөгчдийг  нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга өнөөдөр хүлээн авч уулзлаа. НИТХ-ын дарга “Нийслэлийн Аудитын газар нь нийслэл дүүрэг, төр захиргааны байгууллагуудын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны үр дүн, төсвийн төлөвлөлт гүйцэтгэлд аудит хийж дүгнэлт гаргадаг байгууллага юм. Аудитын стандарт, …

  • 20 August

    Агаарын чанар хэмжигч суурин харуулыг шинэчлэнэ

       Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас“Агаарын бохирдол хэмжигч суурин харуулын автомат төхөөрөмж” нийлүүлэгч сонгон шалгаруулах нээлттэй тендер зарлаж байна. 2009 оноос Улаанбаатар хотын 4 цэгт суурин харуулын тоног төхөөрөмжийг байрлуулж, 24 цагийн турш хэмжилт судалгаа хийсний үндсэн дээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Японы “Horiba” компанид үйлдвэрлэгдсэн эдгээр тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа дууссан тулдэвшилтэт технологи бүхий хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг худалдан …

  • 20 August

    Нисэх, Яармагийн чиглэлд ТЭЦ III-ийн баруун талаар зорчих боломжтой

     Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх зорилго бүхий “Гудамж” төслийн хүрээнд хотын төвийн 33 уулзварыг шинэчлэхээс гадна хэд хэдэн чиглэлд шинээр зам барих, хөдөлгөөний ачаалал ихтэй хуучин замуудыг өргөтгөх ажил үргэлжилж байна. Эдгээр ажлын нэг болох Яармагийн гүүрнээс “Атар Өргөө” ХХК-ийн өмнөх уулзвар хүртэл 2.2 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажил эхэлсэнтэй холбоотойгоор уг замын ачаалал улам нэмэгдсэн. Тиймээс энэ …

  • 20 August

    Энэ долоо хоногт таван уулзвар ашиглалтанд орно

    Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх зорилго бүхий “Гудамж” төслийн хүрээнд 33 уулзвар шинэчлэхээс энэ долоо хоногт таван уулзварын зам барилгын ажил дуусна гэдгийг өнөөдөр болсон “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтын үеэр онцоллоо. Эдгээрээс хамгийн түрүүлж ХӨСҮТ-ийн баруун урд байрлах “Дархан Минж”-ийн уулзварыг ирэх лхагва гараг буюу энэ сарын 21-ний 11.40 цагт албан ёсоор нээхээр боллоо. Нээлтийн ёслолд Ерөнхий сайд болон …

  • 20 August

    2000 гаруй хүн үерийн аюултай бүсэд амьдарч байна

     Ойрын өдрүүдэд бороо их орж байгаатай холбоотойгоор иргэд үерт автаж, эд материал, амь насаараа хохирход хүрч байгаа юм. 2013 оны эхний хагас жилийн байдлаар уснаас болж таван хүн амиа алдсан тохиолдол гарсан бөгөөд нийслэлийн Онцгой байдлын газар 278 хүнийг үер усны аюулаас авран хамгаалжээ. Нийслэлийн хэмжээнд үерийн аюултай бүсэд 2000 гаруй иргэд амьдарч байгаа тул яаралтай нүүлгэн шилжүүлэх ажиллагааг Онцгой …

  • 20 August

    Амгалангийн дулааны станцын нээлт маргааш болно

     Баянзүрх дүүрэгт барих Амгалангийн дулааны цахилгаан станцын барилгын ажлын нээлт маргааш болох бөгөөд нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцох аж. Одоогоор Амгалангийн дулааны цахилгаан станцын газар чөлөөлөх ажил 70 хувьтай байгаа бөгөөд ирэх долоо хоног гэхэд бүрэн чөлөөлж дуусах гэнэ. Мөн газар тэгшлэх зэрэг ажлууд эхэлсэн ч маргааш албан ёсоор тууз хайчлан, нээх юм байна. Сонирхуулахад, газар чөлөөлөх ажилд хотын захиргаанаас нийт …

  • 20 August

    Утааг бууруулахад ирэх жил 200 орчим тэрбум төгрөг зарцуулна

       Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит 20 дугаар хуралдаан өнгөрсөн Даваа гарагт боллоо. Цаашид гэр хорооллыг сайжруулсан зуухаар бүрэн хангахад 45,000 зуух шаардлагатай тул “Цэвэр агаар сан” болон шинээр хэрэгжих  Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар” төслөөс хамтран хэрэгжүүлэхээр болжээ. 2012-2013 оны өвөл нийслэлийн түүхий нүүрс түлэхийг хязгаарласан бүсийн нийт өрхөд 34.000 тонн түлш шаардлагатай байжээ. Гэвч “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн барьсан …

  • 20 August

    ШӨХТГ-аас мэдээлэл хийнэ

       НИТХ-ын дарга Д.Баттулга гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудын ажлын явцтай өнөөдөр 10:00 цагаас танилцана. Мөн өнөөдөр 11:00 цагаас ШӨХТГ-ын хурлын зааланд Улаанбаатар хотын байрнуудын лифтний асуудлыг эцэслэн шийдэх болсон тухай болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Ugluu.mn

  • 20 August

    Автомашины дугаарын хязгаарлалт ирэх 24-ний өдрөөс өөрчлөгдөнө

     Өчигдөр болсон нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар автомашины дугаарын хязгаарлалтанд өөрчлөлт оруулахаар боллоо. Тодруулбал энэ сарын 24-ний өдрөөс 31-ний өдөр хүртэл нийслэлчүүд автомашины дугаарынхаа тэгш сондгойгоос хамаарч замын хөдөлгөөнд оролцох юм. Эл өдрүүдэд одоогийн мөрдөгдөж буй гариг бүрт өөр өөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, зөвхөн сондгой эсвэл тэгш тоогоор төгссөнөөс хамаарч 07:00-21:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцох аж. Найман хоногийн турш л …

  • 20 August

    Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ

     8 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Шишхэд, Хангай нурууны Идэр, Хануй, Урдтамир, Хэнтэй нуруунаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Хэрлэн голын эх болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 40-180 см давсан байна. Ус судлалын харуул Үүр-Цагаан-Үүр, Хүдэр-Хүдэр, Ерөө-Ерөө, Туул-Алтанбулаг, Сөгнөгөр-Сөгнөгөр, Буянт-Ховд, Хэрлэн-Багануур орчимд үерийн …

  • 19 August

    Нийслэлийн утааг 20 хувиар бууруулна

       Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит 20 дугаар хуралдаан өнөөдөр болж тус хорооны дарга П.Цагаан хуралдааныг удирдан явууллаа. Хуралдааны эхэнд тус хороноос 2013 оны эхний хагас жилд хийсэн ажлын талаар Үндэсний хорооны ажлын албаны дарга Р.Мягмар танилцуулав. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн өрхүүдэд 2011-2013 онд нийт 121,6 мянган ширхэг сайжруулсан зуух, 21 мянган ширхэг гэрийн дулаалга, 7,5 мянган дулаан …

  • 19 August

    Нийслэлд 17 хорооны цогцолбор ашиглалтад орно

      Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар энэ онд Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх цагдаа, өрхийн эмнэлэг, хорооны цогцолбор барилгын 17 тендерийн сонгон шалгаруулалтыг 5-р сард хийсэн. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд нийт 10 тэрбум гаруй төгрөгийг төсөвлөсөн бөгөөд Сонгинохайрхан дүүрэгт 6, Баянгол дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 2,  Баянзүрх, Налайх, Чингэлтэй дүүргүүд тус бүр 1 цогцолбор барих юм. Цогцолбор баригдсанаар орчин үеийн …