Нийгэм

January, 2014

  • 7 January

    Бөмбөгөрийн гүүрэн гарцыг нээлээ

    Нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Ди Вай Кэй Би” ХХК-ийн гүйцэтгэсэн Бөмбөгөрийн гүүрэн гарцыг 2014 оны 01 сарын 06-ны орой нээж, явган зорчигчдыг нэвтрүүлж эхлээд байна. Энэхүү гүүрэн гарцыг ирэх долоо хоногт Улсын комисст хүлээлгэн өгөх юм. Тус гүүрэн гарц нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахилгаан шаттай бөгөөд гүүрэн гарцаар ачаалал ихтэй үеэр нэг цагт ойролцоогоор 800 хүн нэвтрэхээр тооцоолж байна. Ирэх …

  • 7 January

    Анхаар! Хуурамч юань гүйлгээнд ихээр орж ирэх болжээ

    Иргэдийн анхааралд! Манай улсын иргэдээс БНХАУ-д зорчих, худалдаа наймаа хийхэд юань солиулах үйл ажиллагаа идэвхэжсэн холбогдуулан хуурамч юань гүйлгээнд орж ирэх болов. Цагдаагийн байгууллагад БНХАУ-д зорчин буцаж ирсэн иргэд хуурамч юань худалдаж авсан талаар гомдол гарган шалгуулах хүсэлт гаргах явдал нэмэгдэж байна. “Найман шарга” төвд байрлах валют солих цэгт үйлчлүүлсэн иргэдийн сольсон валютаас 6000 орчим хуурамч юань илэрсэн хэргийг ЧДЦХ …

  • 6 January

    Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл эхэллээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 2014 оны 01-р сарын 06-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулах тухай А/1070 тоот захирамж гаргасан. Захирамжийн дагуу цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2014 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийг даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллаж байна.  Дүүрэг, хороодод цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын …

  • 6 January

    Бөмбөгөрийн гүүрэн гарц ирэх долоо хоногт бүрэн ашиглалтанд орно

    Нийслэлийн Авто замын газрын захиалгаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бөмбөгөр худалдааны төвийн баруун талд явган хүний гүүрэн гарцыг барих ажил эхэлсэн. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ди Вай Кэй Би” ХХК энэхүү ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гүүрэн гарцын доогуур явган хүний хөдөлгөөнийг хязгаарласан хайс хийж байна. Ирэх долоо хоногт Улсын комисс гүүрэн гарцыг хүлээж авснаар …

  • 6 January

    3 сая дахь иргэнээ орон сууц буюу түүнтэй тэнцэх мөнгөөр шагнана

    Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлж, алдаршуулах бэлтгэл ажлыг хангана Нэгдүгээр сарын 04-ний өдрийн засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр. Монгол Улсын хүн ам 2013 оны эцсээр 2 сая 929 мянга болж, өмнөх оноос 2 хувиар өсөх тооцоо байна. Хүн амын дундаж өсөлт 1990 онд 2.7 хувь байсан бол 2000 онд 1.3 хувь хүртэл буурсан хэдий ч сүүлийн …

  • 4 January

    Дахин төлөвлөлтийн 2-р ээлжийн компаниудыг иргэд сонгоно

    НИТХ-ын 12/43 дугаар тогтоолоор гэр хорооллын дахин төлөвлөлт хийх  2 дугаар ээлжийн байршлыг тогтоосон. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2-р ээлжинд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, 105 дугаар сургууль орчмын 3,7 га газар, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх амины орон сууцны “Дарь эх” хороолол,  Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Мамба дацан” хийд …

  • 4 January

    Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл энэ сарын 6-аас эхэлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 2014 оны 01-р сарын 06-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулах тухай А/1070 тоот захирамж гаргасан. Захирамжийн дагуу цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2014 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийг даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллаж байна.  Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажил эхлэх …

  • 3 January

    Тэтгэврийн нэмэгдэл нь ирэх сарын тэтгэвэр дээр 1 сарын нэмэгдэлтэйгээ хамт нэмэгдэж очно

    Шинэчлэлийн Засгийн газрын “11 11” төвд өнгөрөгч 7 хоногт 470 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирлээ. Эдгээрийн 162 нь нийслэлтэй холбоотой санал хүсэлт байгаад Нийслэлийн Засаг даргын тамгын газар тухай бүрт нь холбогдох байгууллагуудаараа дамжуулан хариу өгч байна. Мөн Хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний аппарат эвдэрсэн. Энэ аппаратыг яаралтай засч, арга хэмжээ авч өгөхийг хүссэн иргэд олноороо хандлаа. Эрүүл мэндийн …

  • 2 January

    3 сарын нэгнийг хүртэл цахилгаан, дулаан, ус хангамжийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангана

    Цахилгаан, дулаан, ус хангамжийн найдвартай ажиллагааг хангах үүрэг өглөө Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Эрчим хүч болон ус хангамжийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах тухай” А/1154 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу өвлийн оргил ачаалал эхэлж байгаа болон шинэ жил, цагаан сарын баярууд дараалан үргэлжлэхтэй  холбогдуулан  2013 оны 12 дугаар сарын 26-наас 2014 оны 03 дугаар сарын …

  • 2 January

    Таны суух автобус хаана явааг интернэт ашиглан мэдэх боломжтой боллоо

    Их хотын иргэн та автобусны буудалд унаа хүлээж зогсох шаардлагагүй болжээ. Таны суух автобус хаана явааг интернэт ашиглан хялбархан мэдэж болно. “БиТиЖиТи” компаниас санаачлан бүтээсэн энэ үйлчилгээнд эхний ээлжинд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Автобус-1”, “Цахилгаан тээвэр” компанийн 200 орчим тээврийн хэрэгсэл хамрагдсан байна. Зорчигч таны хувьд интернэтээр http://bus.gps.mn хаягаар нэвтэрч, аль чиглэлийн ямар автобус яг энэ цаг мөчид хаана явж байгааг мэдэж …

December, 2013

  • 31 December

    “Нарантуул” худалдааны төв рүү орох, гарах гарцыг нэмэгдүүлжээ

    Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг, Захирагчийн ажлын алба, зах, худалдааны төвийн удирдлагууд нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хотын тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах, нийгмийн дэг журам хангуулах, түрээслэгчид, ажиллагсад, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад хамтран ажиллахаар болж санамж бичигт гарын үсэг зурсан юм. Эхний ээлжинд “Нарантуул”,  “Хархорин”  “Барс” …

  • 30 December

    Цэнгүүнд ирэх иргэдийн автомашиныг талбайн ойролцоох зогсоолуудад үнэгүй байрлуулна

    12 сарын 31-нд 22:00 цагаас “Улаанбаатарын мөнгөн шөнө” нийслэлийн шинэ жилийн баярын цэнгүүн болно. Энэхүү цэнгүүнд урлаг соёлын 50 гаруй уран бүтээлчид ая дуугаа өргөж, он солигдох мөчийг нийслэлийн иргэд хамтдаа угтах юм. Харин энэ үеэр галын аюулгүй байдлыг хангах зорилгоор Чингисийн талбайд галын автомашин байрлан ажиллах бол нийслэлийн Замын цагдаагийн газраас цэнгүүнд ирэх иргэдийн автомашинуудыг байрлуулах талбайг зохицуулж,  зам …

  • 30 December

    Нарангийн энгэрт 2-догч түүхий эдийн хөдөлмөр эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллаж байна

    Хогны уутыг дахин боловсруулах чиглэлээр Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг дээр “ТЧМ”, “Сан –Оргиу” ХХК 2-догч түүхий эдийн хөдөлмөр эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллаж байна. Тухайлбал тус холбоо нь төвлөрсөн хогийн цэгүүд дээр очиж байгаа дахин ашиглаж болох гялгар уут, хуванцар эдлэлийг “ТЧМ” ХХК-д нийлүүлж байна. Тус компани нь хог хаягдлыг  дахин боловсруулж траншейны таг, сандал, хогийн сав, хайс, хашаа, замын …

  • 27 December

    Иргэдийн хүсэлтээр “Азийн цагаан дагина”-ын хэмжээг багасгаж, өнгийг сольжээ

    Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу нийслэлээс үнэггүй тарааж буй “Азийн цагаан дагина” хогны уутыг шинэчлэсэн талаар мэдээлэл өглөө. Иргэдээс хогны уутыг “хэт том, нимгэн байна. Ийм зүйлд бараг 3 тэрбум төрөг зарцуулж байгаа нь маш буруу” гэх гомдол их ирдэг байж. Тиймээс эл асуудлыг шийдвэрлэн хэмжээг нь багасгаж, зузаан болгожээ. Тодруулбал, НЗАА-ны удирдлагууд үйлдвэрлэгч хоёр компанитай …

  • 27 December

    Түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнүүдийг худалдан авахдаа сайтар шалгахыг анхааруулж байна

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд даргын баталсан “Шинэ жилийн баярыг угтаж хүнсний зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 5 бялууны үйлдвэр, 7 нийтийн хоол үйлдвэрлэл, томоохон импортлогч худалдаа үйлчилгээний 10 газар нийт 22 …