Нийгэм

November, 2013

  • 20 November

    Залуучуудыг ажилд зуучлах “Худалдаа, үйлчилгээний салбарын зуучлал” аян өрнөж байна

    Өнгөрсөн зунаас эхлэн МЗХ дэргэдээ “Залуучуудын хөдөлмөрийн бирж”-ийг байгуулж, ажил олгогч, ажил хайгчдын дунд гүүр болоод явж байгаа юм. Байгуулагдсан цагаасаа эхлэн тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, байнгын болон цагийн ажлын байранд нийтдээ 3000 гаруй хүнийг ажилд зуучилсан бөгөөд төрийн болон хувийн аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээний салбарын 1000 орчим байгууллагатай хамтарч ажиллаж байна. Энэ 11-р сарын эхээр МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын …

  • 20 November

    Оюутнуудын 70 мянгыг өнөөдрөөс олгоно

    Их, дээд сургуулийн бакалаврын болон магистр, докторын өдрийн ангийн суралцагчдад олгодог үндэсний 70200 төгрөг болон урамшууллын тэтгэлгийг өнөөдрөөс олгож эхлэх ажээ. Тодруулбал, нэг улирлын буюу 9, 10, 11,-р сарын тэтгэлгийн мөнгө оюутнуудын “Ухаалаг” карт болох Төрийн банкны дансанд байрших юм байна. Тэтгэлэг олгох журамд өөрчлөлт ороогүй тул өнгөрсөн жил олгож байсны дагуу оюутнууд амжилттай сайн суралцсаныхаа урамшуулалт тэтгэлгийг авах боломжтой …

  • 20 November

    Өнөөдөр “Хүүхдийн эрхийн конвенцийн өдөр”

    Өнөөдөр олон улсын “Хүүхдийн эрхийн конвенцийн өдөр” тохиож байна. Жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ НҮБ-аас өөр өөр уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Бидэнтэй нэгд, үгээ хэлцгээе” гэсэн уриан дор олон улсад тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай Конвенц бол хүүхдийн эрхийн тухай цогц хууль бүхий баримт бичиг юм. Конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблей …

  • 19 November

    120 мянгатад цахилгаан шат бүхий явган хүний гарц барина

    Нийслэлийн автозамын газраас Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу 120 мянгатын автобусны буудлын орчимд ирэх жилээс цахилгаан шат бүхий явган хүний гарц барихаар болжээ. Уг байгууламж нь Хархорины гүүрэн гарцтай адил өндөртэй байх бөгөөд цахилгаан шаттай гэдгээрээ онцлог байх гэнэ. Цахилгаан шатыг ирэх оноос ашиглалтад оруулахаар Нийслэлийн автозамын газрынхан ажиллаж байгаа бөгөөд одоогоор хөрөнгө оруулалт нь шийдэгдэж, зураг төслийн ажлаа хийж …

  • 19 November

    “Хальтиргаагүй Улаанбаатар” аян гурван сар үргэлжилнэ

    Өвлийн улиралд жил бүр хальтиргааны улмаас 24 мянган хүн унаж бэртдэг гэсэн статистик судалгаа бий. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээгээр ч нийт унаж бэртсэн хүмүүсийн 60 % нь хальтиргаа гулгааны улмаас гэмтдэг байна. Иймээс хүн амын унаж бэртэх тохиолдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн төр захиргааны болон хууль хяналтын байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд  хамтран 2013 оны 11 сарын 20-ноос “Хальтиргаагүй …

  • 19 November

    Цагаан сараар гурван өдөр нийтээрээ амрахаар шийдвэрлэв

    Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2013.11.19/ үдээс өмнө хуралдаж, эхлээд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Үндэсний их баяр наадмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Харин хуулийн төслийг санаачлан өргөн барьсан гишүүдийн нэг болох гишүүн Г.Батхүү төсөл санаачлагчдын саналаар уг хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргасныг гишүүн …

  • 19 November

    Хязгаарлалтыг цуцалбал машиндаа хоноё

    Дугаарын хязгаарлалтыг цуцлах уу, үгүй юу гэсэн асуудлаар хотын захиргаа иргэдийн саналыг сонссон биш эгээтэй л хоёр найзыг маань муудалдуулчихсангүй. Бүтэн сайн өдөр бидний хэдэн найзууд уулзалдаж, нийгэм, эдийн засгийн талаар буу халав. Нэг маань ирэх гэж баахан цаг алдсан болохоор ерөнхийдөө ярианы гол сэдэв замын  түгжрэл байлаа. Тэр яриа яван явсаар өөр сэдэв рүү хальснаас болоод нөхдийн дунд халуухан …

  • 19 November

    Явган хүний зам дээр хууль зөрчин барьсан барилгыг нураах эсэхийг НМХГ шийдэнэ

    Нийслэлийн иргэдээс эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд нь ноцтойгоор халдаж, явган хүний зам дээр барилга баригдаж байгаа талаар нийслэлийн ЗДТГ-т гомдол ирүүлжээ. Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэр Нарны зам дагуу, Номин худалдааны төвийн эсрэг талд явган хүний зам дээр өнгөрсөн 05-р сараас эхлэн иргэдийн явах замыг хаан барилга барьж эхэлсэн байна. Гомдлын мөрөөр холбогдох албаны хүнээс тодруулахад нийслэлийн Ерөнхий …

  • 18 November

    Архи, согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг түр зогсоох санал асуулга явуулж байна

    Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 600  гаруй аж ахуйн нэгж архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйчлэх тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Өөрөөр хэлбэл нийслэлийн 300 гаруй хүн тутамд архи зардаг дэлгүүр байна  гэсэн үг юм. Тиймээс архины нөлөөллийг бууруулж, архи худалдаалдаг цэгийг багасгах зорилгоор “Архины хяналтын тухай хууль”-ийг УИХ-аар хэлэлцэхээр болоод байгаа билээ. Харин энэ хууль батлагдах хүртэл архи, согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг …

  • 18 November

    “Нарантуул-2”-ын удирдлагууд галын хэрэгт холбогдуулан 4-5 хүнийг шалгуулах хүсэлт гаргажээ

    “Нарантуул-2” захад энэ сарын есний өдөр гал гарч 100 орчим түрээслэгч хохироод байгаа билээ. Урьдчилсан байдлара галын шалтгааныг Онцгой байдлын газраас “зориулалтын бус цахилгааны утас ашигласан”-аас болсон хэмээн мэдэгдсэн. Тэгвэл галын дүгнэлтийн талаар “Нарантуул-2” захын удирдлагууд өнөөдөр мэдээлэл өглөө. Захын удирдлагууд болон түрээслэгчид шинжээчдийн хийсэн галын дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа аж. Учир нь тус захын цахилгааны утас, шийдийг нэг жилийн …

  • 18 November

    Дугаарын хязгаарлалтыг зогсоох тухай албан ёсны шийдвэрийг НИТХ-аас гаргана

    Хүйтний улирлад дугаарын хязгаарлалтгүй болох талаар нийслэлийн иргэдээс 2013 оны 11 сарын 13-наас эхлэн 48 цагийн турш санал авлаа. Санал асуулгыг НЗДТГ-ын www.ulaanbaatar.mn, www.facebook.com/ub.gov цахим хуудас  болон Замын цагдаагийн газрын stop.mn сайт, facebook /Замын-Цагдаагийн-Газар/ хаягаар, news.mn, gogo.mn, olloo.mn, medee.mn sudalgaa.mn сайтуудаар мөн “Улаанбаатар сонсож байна” нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөр дамжуулан Мобикомын 100 мянган хэрэглэгчийн дунд мессежээр авсан юм. Мэдээллийн сайтууд …

  • 18 November

    Хүний хөгжил сангийн мөнгийг нөхөн олгох ажил энэ сард дуусна

    Хүний хөгжил сангаас 2010 оны хоёрдугаар сараас эхлэн Монгол Улсын иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хишиг хувь олгохоор болсон билээ. Иргэд хишиг, хувиа бэлэн мөнгө, хувьцаа, оюутны сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалын хэлбэрээр авах боломжтой бөгөөд төрөөс 21 мянган төгрөгийг сар болгон өгч эхэлсэн. Одоогийн байдлаар иргэн бүр 1.5 сая төгрөгөөс 500 мянгыг нь аваад байна. Харин хувь, хишгээ хүртэж …

  • 18 November

    Өвөлжилтийн болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна

    Энэ онд улсын хэмжээнд 145 мянган малчин өрхөд 44.3 сая, хонин толгойд шилжүүлснээр 72.5 сая толгой малыг өвөлжүүлэх бэлтгэл ажлыг хийжээ. Малчдын түвшинд 1.1 сая тонн өвс, 21.7 мянган тонн сүрэл, 42.2 мянган тонн ногоон тэжээл, 40.7 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 45.9 мянган тонн гар тэжээл бэлтгэж, төлөвлөгөөт зорилтыг 82.5 хувиар хангаад байна. Засгийн газрын 210 дугаар тогтоолоор өгсөн аймаг, …

  • 17 November

    ЗАР: Философийн “халз тулаан” зохион байгуулагдана

    Монгол Улсын Их Сургууль, Нийгмийн Шинжлэх Ухааны сургууль, Философийн тэнхим “Эмнести Интернэшнл” Олон Улсын Хүний Эрхийн Байгууллага 2013 оны 11 дүгээр сарын 20-нд Дэлхийн Философийн өдөрт зориулан философийн мэргэжлийн оюутнуудын дунд философийн халз тулаан зохион явуулах гэж байна. Тус халз тулаан нь оюутны шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн, дэвшүүлж буй асуудлыг ойлгох, эргэцүүлэн тунгаах, аргумент дэвшүүлэх, илтгэх, дүгнэлт гаргах чадварыг нэмэгдүүлэх, орчин …

  • 15 November

    Гадаадад амьдарч байгаа иргэд газар өмчлөх боломжтой болно

    Гадаадад  байгаа Монгол Улсын иргэн газар өмчилж авах нөхцөл бүрджээ. Энэ талаар Нийслэлийн өмчийн харицааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дарга Б.Загдсамбараас тодрууллаа. -Гадаадад амьдарч байгаа иргэд газар өмчлөх боломжтой болсон гэсэн. Энэ талаар тодруулаач? -Гадаадад  амьдарч байгаа иргэн газар өмчлөх эрх нь хуулиар нээлттэй байдаг. Гэвч өмнө нь гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэн газар өмчилж авах нөхцөл …