Шинэчлэлийн Засгийн газраас нээлттэй зарласан үйлдвэржилтийн төслийн дүн мэдээллийг өчигдөр болсон “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцууллаа. Энэ ажлыг анхнаас нь ил тод, нээлттэй явуулахыг чухалчилж байна. 2013.12.23-наас 2014.01.17-ны 17:00 цаг хүртэл төслийн санал хүлээн авч, төслийн жагсаалтыг 2014.01.22-нд www.zasag.mn-д нээлттэй мэдээлсэн. Нийт 1151 төсөл хүлээн авснаас 500 сая төгрөгөөс бага үнийн саналтай 381, 500 саяас …
Нийгэм
January, 2014
-
23 January
Ууц чанах зөвшөөрөлтэй 11 цэг ажиллаж байна
Сар шинийн баярыг угтаж нийслэлийн хэмжээнд эрүүл ахуйн шаардлага хангасан 11 цэгт ууц, өвчүү чанах, 21 байгууллагад хөлдөөсөн бууз, баншны үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгосон байна. Эрүүл ахуйн шаардлага хангасан дээрх 33 цэгийн байршил, ажиллах цагийн хуваарь, захиалга авах утсыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлж байна. УЛААНБААТАР ХОТОД 2014 ОНЫ САР ШИНИЙН БАЯРААР УУЦ ЧАНАХ ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦЭГҮҮДИЙН …
-
23 January
Сар шинээр иргэдэд 212 тээврийн хэрэгсэл нэмэлтээр үйлчилнэ
Цагаан сарын баярын өдрүүдэд хот хооронд нэмэлт автобус зорчихоор боллоо. Шинийн нэгнээс гуравны өдрүүдэд нийтдээ нэмэлтээр 212 тээврийн хэрэгсэл хот хооронд зорчих юм байна. Тодруулбал, хот хоорондын тээвэрт шинийн нэгэнд үндсэн 122 тээврийн хэрэгсэлд нэмэлтээр 70 тээврийн хэрэгсэл зорчино. Харин шинийн 2-нд үндсэн 141 дээр нэмэлтээр 65 тээврийн хэрэгсэл, шинийн 3-нд үндсэн 157 нэмэлтээр 77 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ. Тухайлбал …
-
23 January
Автобуснууд 500 төгрөгөөр үйлчилж эхэллээ
Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо /ТОАҮЭХ/-оос мэдэгдсэний дагуу өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийнхэн тасалбарын үнээ 500 төгрөг болголоо. Нийтийн тээврийн газраас тасалбарын үнийг нэмэх асуудлаа түр хойшлуулах санал тавьсан ч ТОАҮЭХ хүлээж авсангүй. Тасалбарын үнийг нэмэх болсон шалтгаанаа байнгын алдагдалтай ажилладаг гэсэн шалтгаанаар тайлбарласан билээ. Тодруулбал, төрөөс тухайн сард нь эсвэл жилд гарах алдагдлын зөрүүг татаас хэлбэрээр олгоогүй учир 2009-2013 …
-
23 January
Иргэд хорооныхоо мэдээллийг цахимаар авах боломжтой боллоо
Улаанбаатар хотын гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Азийн сан, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, гэр хорооллын Захирагчийн ажлын алба, хороодын Засаг дарга нар болон хэсгийн ахлагчидтай хамтран гэр хорооллын 87 хороонд “Иргэдийн оролцоотой газрын зураглал хийх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүллээ.Төслийн хүрээнд дээрх газрын зураглалуудыг багтаасан цахим /онлайн газрын зураглалын сан бүхий/ www.manaikhoroo.mn вебсайт нээжээ. Энэхүү хуудаснаас иргэд …
-
23 January
Байшингаа дулаалснаар жилд дунджаар 400 мянган төгрөг хэмнэх боломжтой
Улаанбаатар хотын гэр хороололд нийт 189,000 айл өрх оршин суудгаас 45 хувь нь монгол гэрт, 55 хувь нь байшинд амьдардаг. Эдгээр өрхүүд өвлийн улиралд орон байраа дулаацуулахад зориулж жилд дунджаар 850-940 мянган тонн түүхий нүүрс, 750-800 мянган шоо метр мод шатаадаг гэсэн статистик байна. Гэхдээ ийм хэмжээний түүхий нүүрс болон мод шатааж агаар бохирдуулахгүй байх боломж гэр хорооллын иргэн бүрт …
-
22 January
Архины хордлогоор жилд дунджаар 373 хүн нас барж байна
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж байгаатай холбогдуулан уг хуулийн төсөлд олон нийт, холбогдох албаны хүмүүсийн саналыг тусгах, танилцуулах зорилгоор Хууль зүйн яам, Монгол Улсын Их хурал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт дүүргүүдийн удирдлага, холбогдох хэлтсийн ажилтнууд, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, хороодын Засаг …
-
22 January
ШӨХТГ-аас усны үнийг хоёр дахин нэмэхээр төлөвлөжээ
Ус сувгийн удирдах газраас өнгөрсөн онд аж ахуйн нэгж, үйлдвэр, иргэдийн ахуйн хэрэглээний усны үнийг шат дараатайгаар нэмэх саналыг ШӨХТГ-т хүргүүлээд нэмэх шаардлагагүй гэсэн хариуг аваад хэсэг чимээгүй болсон. Тэгвэл ШӨХТГ-аас усны үнэ тарифыг хоёр дахин, түүнээс илүү хувиар нэмэхээр төлөвлөсөн байна гэж Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос мэдэгдлээ. Тодруулбал дөрвөн ам бүлтэй, тоолууртай орон сууцны айл …
-
21 January
Баяраас өмнө гэр хорооллын зарим гудамжуудыг гэрэлтүүлэгтэй болгох ажил эхэллээ
Сар шинийг угтсан зарим арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын А/09 дүгээр захирамжийн дагуу гэр хорооллын гэрэлтүүлэггүй гудамжуудад шинээр гэрэлтүүлэг тавьж эхэллээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас гэр хорооллын гудамж, замуудын гэрэлтүүлгийг нэг бүрчлэн шалгаж, шинээр гэрэлтүүлэг тавих шаардлагатай газруудыг тогтоосон юм. Сар шинийн баяраас өмнө Баянзүрх дүүргийн Маахуур толгойн 1,2-р гудамж, Улиастайн хуучин эцэст, …
-
21 January
“Бишрэлт” болон “Улаанбаатар” их дэлгүүрүүд хямдрал нэрээр үйлчлүүлэгчдээ хуурчээ
Сар шинийн баярыг тохиолдуулан дэлгүүр, үзэсгэлэн худалдааны газруудад бараа бүтээгдэхүүний хямдралтай, урамшуулалт худалдаа зохион байгуулж байгаа байдалд ШӨХТГ-аас хяналт шалгалт хийж байгаа ажээ. Шалгалтын явцад “Бишрэлт Косметик энд Фейшн” ХХК-ийн “Бишрэлт” их дэлгүүр нь 10-70 хувь хүртэл хямдрал зарлалаа хэмээн зар сурталчилгаа явуулж байгаа боловч тус дэлгүүрийн бэлэн хувцас, үнэртэн, гоо сайхны тасгуудад 10-50 хувийн хямдралтай худалдаа явагдаж байсан аж. …
-
21 January
Баянзүрхчүүд 286.8 тн хог цэвэрлэлээ
Монголын уламжлалт “Цагаан сар”-ын баярыг хоггүй угтаж, иргэдийн ая тухтай амарч, баярлах нөхцлийг бүрдүүлэх үүднээс нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу өнгөрсөн амралтын өдөр бүх нийтийн их цэвэрлэгээ хийсэн байна. Дүүргийн 28 хорооны 946аж ахуйн нэгж байгууллагын 5865, ерөнхий боловсролын 10 сургуулийн 414, 7их дээд сургуулийн224, 9 цэцэрлэгийн 157, 67СӨХ-ийн 553 хүн, 91 төрийн байгууллагын 1400 албан хаагч цэвэрлэгээнд …
-
21 January
МХЕГ-аас иргэдэд зөвлөмж хүргэж байна
Удахгүй сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийт иргэд та бүхэндээ сар шинийн мэнд дэвшүүлж дараах зөвлөгөөг хүргэж байна. -Худалдаа, үйлчилгээний газраас бараа бүтээгдэхүүн сонгон авахдаа шошгод хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн болох, хадгалалтын хугацаа, хэрэглэх, хадгалах нөхцөл заагдсан эсэх, тухайн барааны чанар илт муудсан эсэхийг сайтар нягтлан үзэх; -Түргэн гэмтэж чанар байдлаа алддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжгүй болон чингэлэг, …
-
21 January
УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг өнөөдөр өөрийн санаачилсан “Архидан согтуурлыг хянах тухай” хуулийг иргэдэд танилцуулна
УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг өнөөдөр өөрийн санаачилсан “Архидан согтуурлыг хянах тухай” хуулийг иргэдэд танилцуулж, тэдний саналыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон байна. Энэхүү хэлэлцүүлэг нь Нийслэлийн иргэний танхимд 13.00 цагаас болно. Тус хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд, дүүрэг хороодын төлөөлөл, иргэд оролцоно.
-
21 January
2 байршилд нэмж нийтийн бие засах газар барина
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах” тухай А/21дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжих нийтийн бие засах газрын барилгын жагсаалтыг гарган батлах, батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг холбогдох дүүргийн Засаг дарга нарт шилжүүлэн, хууль тогтоомжинд нийцүүлэн зохион байгуулахыг даалгалаа. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын …
-
20 January
Шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо өсчээ
Өнөөдрийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны үеэр шүүхийн захиргааны удирдлагын газар, шүүхийн судалгаа мэдээллийн төвөөс өнгөрсөн 2013 оны шүүн таслах ажиллагааны мэдээг сэтгүүлчдэд танилцууллаа. Өнгөрсөн 2013 онд эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд 10901 хүнд холбогдох 7248 хэргийг хүлээн авч, 8065 хүнд холбогдох 6169 хэргийг шийдвэрлэжээ. Энэ нь өмнөх оноос 0,1 хувиар өссөн байна. Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны журмаар 1960 эрүүгийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл