Нийгэм

January, 2015

  • 6 January

    Улсын сайн малчин ирэх сард тодорно

    Монгол Улсын Засгийн газраас мал аж ахуйн салбарт тогтвортой ажиллаж, амжилт гаргаж байгаа малчдыг “Улсын сайн малчин” цол, тэмдгээр шагнаж ирсэн билээ. Уламжлал болон тогтсон эл арга хэмжээ 1992 оноос эхэлсэн бөгөөд өнөөгийн байдлаар 496 малчин энэ цолыг хүртээд буй. Энэ жилийн тухайд орон нутгийн удирдлагууд Засгийн газрын 2009 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан журмын 1 дүгээр хавсралтын 3.8 дахь …

  • 6 January

    МУГЖ С.Жавхлан шинэ жилээ ингэж тэмдэглэжээ

    “Монгол өлсөх учиргүй” тоглолтоо хийсэн МУГЖ С.Жавхлан шинэ жилийн баяр тэмдэглэхгүй гэдгээ хэлж байсан. Тэгвэл 12 сарын 29-ний өдөр тоглолтынхоо орлогоос  “Цагаан даваа”-ны хогийн цэг дээрх 200-300 хүүхдүүдэд монгол үхрийн сүү бэлэглэжээ. Тэрбээр “Би “Монгол өлсөх учиргүй” хувьсгалт тэмцлийн тоглолтын орлогоосоо та нартаа сүү авч ирлээ. Энэ бол миний монголоо гэсэн цагаан сэтгэлийн минь илэрхийлэл юм. Энэ 31-ний орой Монгол …

  • 6 January

    2014 оны эцэст Монгол Улсын нийт хүн ам 2995949-д хүрлээ

    Монгол Улсын нийт хүн амын тоо 2014 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 2995949 болж, өмнөх оныхоос 65672 хүн буюу 2.2 хувиар өслөө. Одоо 4051 хүүхэд шинээр мэндлэхэд Монгол Улсын хүн ам гурван саяд хүрэх тооцоолол гараад байна. Гурван сая дахь иргэнийг тодруулахдаа тухайн өдрийн 00 цагаас эхлэн 24 цаг хүртлэх хугацаанд төрсөн төрөлт бүрийн мэдээллийг үндэслэх юм. Ингэхдээ Монгол …

  • 5 January

    Залуус нэгдэж 5 дүүргийн 1000 гаруй хүүхдийг баярлуулжээ

    Монголчууд бид баяр ёслолын үеэр олон олон хүмүүсийг баярлуулах тэр дундаа хүүхэд, хөгшидийг баярлуулах хүсэлтэй, сайхан сэтгэлт ард түмэн. Буян буяны дээд нь бусдыг баярлуулах гэдэг. Тэгвэл Сүхбаатар дүүргийн Залуучуудын  холбооноос “Хүүхэд Бүрийг Хайрлая” аяныг  санаачлан оны өмнө амжилттай хэрэгжүүлсэн байна. Уг  аян нь 2014 оны 12 сарын 12- оос 29-ны өдрүүдэд өрнөж нийт 5 дүүргийн 1000 гаруй хүүхдэд бэлэг өгч, нэн ядуу 30 гаруй …

  • 5 January

    МҮОНРТ-ийн уран бүтээлчид шүүхэд хандахаар болжээ

    МҮОНРТ-ийн үндэсний зөвлөл өнгөрөгч амралтын өдөр гэнэт хуралдаж тус телевизийн ерөнхий захиралаар ажиллаж байсан М.Наранбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Олон нийтийн радио телевизийн тухай хуулинд заасны дагуу тус байгууллагын эрх барих дээд байгууллага нь үндэсний зөвлөл байдаг. Харин өнгөрөгч 9 жилийн хугацаанд олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлд хэн гэж нөхөд байдаг ямар эрх үүрэг хэрэгжүүлдэгийг олон нийт бараг мэддэггүй …

  • 5 January

    Иргэний зөвлөлийн гишүүд сургалтанд хамрагдлаа

    Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 132 дугаар тушаалаар томилогдсон сургалтын багийн бүрэлдэхүүн орон нутгийн Иргэний зөвлөлийн гишүүдийн дунд сургалт зохион байгуулав. Ховд аймагт явагдсан сургалтанд Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн, Говь-Алтай аймагт явагдсан сургалтад Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн, Булган аймагт явагдсан сургалтад Булган, Өвөрхангай, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн, Говьсүмбэр аймагт явагдсан сургалтад Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар …

  • 5 January

    Нэг ийм юм болоод байна аа…

    За, сайн байцгаана уу? Ажил амьдралууд нь мэдээж сайн биз дээ. Надад нэг ийм юм тохиолдоод, надаас илүү ухаантай, ухамсартай, холын бодолтой та нартай хуваалцаж санал шүүмжлэлийг сонсмоор байгаа юмаа. Өөрийгөө товч танилцуулахад 28 настай, хөөрхөн биш гунхсан сайхан биш нэг тийм амьтан. Нар сар навч цэцэг шиг ганц сайхан хүүтэй одоо ой гарантай хөдөө эмээ өвөө дээрээ байдаг юм. …

  • 5 January

    436 зам тээврийн ослын 154 нь согтуугаар үйлдэгджээ

    Шинэ оны эхний  болон амралтын өдрүүдээр тайван байлаа гэж Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ. Нийтдээ 11053 дуудлага ирснээс ихэнх нь цагдаагийн 102 дугаарын утсанд хандсан мэдээлэл байжээ. Эдгээр дуудлагаас 597 зөрчил гаргасан хүнийг торгож, 14 хүнийг баривчилж, 419 зөрчил арилгуулж, 22 тээврийн хэрэгсэл журамласан байна. Мөн дуудлагын ихэнх нь согтуугаар зодолдох, бэртэж гэмтэх, зам тээврийн осолд холбогдсон зөрчил байв. 12 …

  • 5 January

    Үндэсний зөвлөлийн “сэгсэлзүүр”

    Сэгсэлзэх. Нэг ийм үг монгол үгийн санд байх. Гэхдээ амьдрал дээр энэ үгийг нэг их хэрэглээд байдаггүй. Харин энэ сарын 2-нд буюу олон нийтийн амралтын өдрөөр яаран сандран хуралдсан МҮОНРТ-ийн Үндсэний зөвлөлийн хурал дээр Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамын аяглахыг хараад өөрийн эрхгүй “сэгсэлзэх” гэх үгийг үгийн сандаа оруулахаас аргагүй байдалд орлоо. Миний хүндэлдэг бас хайрладаг, бахархдаг жүжигчний нэг яах …

  • 5 January

    МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Ц.Оюундарь сонгогджээ

    Сүүлийн хэдэн өдөр хэл амны бай болж, олон нийтийн анхаарлын гол төвд байсан МҮОНРТ-ийн асуудал цэгцэрлээ. Өнөөдөр Үндэсний зөвлөл  хуралдаж МҮОНРТ-ийн захирлаар Ц.Оюундарийг томилсон байна. Ц.Оюундарийг хуралдаанд оролцсон нийт гишүүд бүгд дэмжсэн бөгөөд 100 хувийн саналаар сонгожээ. Тэрээр МҮОНРТ-ийн захиралд нэр дэвшихийн тулд АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн билээ. Тэрбээр сургуулиа төгсөөд анх Монгол Телевиз буюу …

  • 4 January

    “Буянт-Ухаа-2” орон сууцанд хувийн хэвшлийнхэн хамрагдахаар боллоо

    Энэ онд ашиглалтад орох “Буянт-Ухаа-2” орон сууцны хороололд хувийн хэвшлийнхнийг хамруулах болсон тухай Төрийн орон сууцны корпорацийн захирал мэдэгдээд байна. Хямд үнэтэй орон сууцны хаалгыг ийн хувийн хэвшлийнхэнд нээх болсон нь дараагийн орон сууцыг барих санхүүжилтийн эх үүсвэрийг босгох гарц хайж буй хэрэг аж. Гэхдээ дээрх байрны үнэ зах зээлд борлуулагдаж байгаа байрны үнээс бага ч “Буянт-Ухаа-1” хорооллынхоос өндөр байх …

  • 4 January

    Нийслэл ажилгүйдэл, аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч ажиллана

    Нийслэлийн удирдах ажилтнуудын 2015 оны анхны ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөлгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл холбогдох албаныханд өглөө. Энэ оны 3 дугаар сараас эхлэн  хэрэгжүүлэх, зам засвар, шинэчлэлт, барилга, байгууламж, тохижилтын ажлын төлөвлөгөө, графикийг урьдчилан гаргаж,  ажлын хэсэг байгуулахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт, шуурхай зөвлөлгөөний хуралд гэмт …

  • 4 January

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн боллоо

    Нийслэлийн удирдах ажилтнуудын 2014 оны  анхны  шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнөөр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн нийт дүүргүүд дээр  гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад хулгай, дээрэм, архидан согтуурч танхайрах, согтуугаар авто замын хөдөлгөөнд оролцох гэмт хэргийн гаралт өссөн үзүүлэлттэй байна. Харин онц, ноцтой томоохон хэмжээний осол гэмтэл буурсан …

  • 4 January

    МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын асуудлын эргэн тойронд

    МҮОНРТ хэмээх их айл шинэ оныг нэлээн бужигнаантай угтаж байна. Хуучин оны төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболдын чуулганы үеэр хэлсэн үгнээс болж МҮОНРТ-ийн уран бүтээлчид эсэргүүцэн уучлалт гуйхыг хүссэнээр асуудал улам хурцадсан. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 2015 оны 01 сарын 02-ны “амралтын өдөр” яаран сандран хуралдаж Ерөнхий захирал М.Наранбаатарын өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ. Сосорбарам гавьяатын давшилт, асуудлыг нягт …

  • 4 January

    Ч.Уртнасан: Баярын өдрүүдэд 33 хүн золгүйгээр амь насаа алдсан

    Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 535 офицер, 754 цагдаа, 170 машинт эргүүлийн алба хаагчид шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Энэ хугацаанд цагдаагийн алба хаагчид 2900 гаруй тээврийн хэрэгслийг шалгаж, зөрчил гаргасан 597 хүнд торгох арга …