Нийгэм

January, 2015

  • 1 January

    2015 оноо төв талбайдаа угтан авлаа

    Эх орны дөрвөн зүг, найман зовхист шинэ жилийн баярын түрлэг эгшиглэж Монголчууд 2014 оноо түүхийн хуудсанд залж, 2015 оноо угтан авлаа. Улиран одсон 2014 он Монгол түмний хувьд ололт амжилт арвин их байж, дэлхийн оюун ухаан, урлаг, спорт, аялал жуулчлал, шинжлэх ухаан зэрэг бүхий л тавцанд Монгол хүн нэрээ гаргаж чадсан билээ. Улс орны хувьд засаг төр солигдсон, эдийн засаг …

  • 1 January

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

    Эрдэнэт хот. Уулын баяжуулах үйлдвэр Эрхэм хүндэт ард иргэд ээ, Гучин гурван жилийн өмнө ажлын гараагаа эхэлж байсан төрөлх үйлдвэрээсээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна Эрдэнэт үйлдвэр бол манай мөнхийн найрамдлын бэлгэдэл Монголын ард түмнийг бүтээлч үйлсэд уриалан дуудагч гайхамшигт бүтээн байгуулалт билээ. Монголчууд бидний бүтээн босгох эрин үе ирж байна. Өнгөрсөн богино хугацаанд улс орны хэмжээнд олон …

December, 2014

  • 31 December

    Эрхэм уншигч, хамтран ажиллагч байгууллага, хамт олонд шинэ жилийн мэнд дэвшүүлье

    Амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэн цэгнэх энэ жилийн сүүлчийн өдөр өнөөдөр. Шинэхэн орсон цасны жавар гялалзан туяарах гацуур модны чимэглэл, гудамжаар зөрөн өнгөрөх хэн бүхний жаргалтай инээмсэглэлээс үргэн одно. Хүн бүр шинэ жилийн дуу аялмаар, хүүхэд бүр хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэмээр хамгийн жаргалтай ч жаахан гунигтай оны сүүлчийн энэ өдөр. Түүхийн шаргал хуудсанд шилжих 2014 он зарим нэгэнд нь явуулмааргүй их амжилт …

  • 30 December

    Мэргэшсэн нягтлан бодогчид тангараг өргөлөө

    2014 оны сүүлчийн энэ өдөр МҮЭ-ийн Соёлын төв ордонд шинээр мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан нягтлан бодогчид тангараг өргөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Энэхүү үйл ажиллагааг Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс зохион байгуулсан бөгөөд шинээр эрх авсан хүмүүс мэргэжлийн ёс зүйг сахихаа батлан тангараглаж тангараг өргөдөг уламжлалтай. 2014 оны сүүлийн хагас жилд явагдсан мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтаар …

  • 30 December

    Нэгдүгээр сарын 1, 2-ны өдөр худалдааны төвүүд ажиллахгүй

    Өнөөдөр буюу 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн Худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг хүргэе. “Улсын их дэлгүүр” 08:30-22:00, “Номин” их дэлгүүр 08:30-22:00, “Мах мall” 10:00-21:00, “Grand plaza” 09:00-21:00, “Минж плаза” 10:00-22:00 , “Наран mall” 10:00-22:00 цагуудад ажиллах бол “Нарантуул” зах, “Бөмбөгөр” худалдааны төв, “Баянгол” худалдааны төв, “Меркури”, “Саруул” төвүүд жирийн цагийн хуваарийн дагуу ажиллана. 2015 оны нэгдүгээр сарын 1, 2-ны …

  • 30 December

    Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр зүүн зүгийн нутгаар, нэгдүгээр сарын 3-ны өдөр  баруун зүгийн нутгийн зарим газраар цас орох төлөвтэй байгаа ажээ. Нэгдүгээр сарын 2, 3-нд баруун болон говийн нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Тиймээс иргэд аян замд гарахдаа автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангахад онцгой анхаарахын дээр шатахууны хангалттай нөөцтэй явах, дулаан …

  • 30 December

    МСЭ-ээс салбарынхандаа хандан мэдэгдэл гаргалаа

    Өнөөдөр манай улсад 500 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрээс МҮОНРТ олон нийтийн статустай, Монцамэ агентлаг Засгийн газраас хамааралтай, бусад нь үндсэндээ хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай байна. Ийнхүү манай салбарын 99  хувь нь хувийн хэвшилд тулгуурлаж, бүх эрсдлээ өөрсдөө үүрч чадаж байгаа нь энэ салбарын хэдэн зуун хөрөнгө оруулагч, хэдэн мянган ажиллагсдын гавьяа юм. Гэтэл …

  • 30 December

    Баярын өдрөөр банкнуудын ажиллах цагийн хуваарь

    Баярын өдөр буюу арванхоёрдугаар сарын 31, нэгдүгээр сарын 1-нд банкуудын ажиллах цагийн хуваарийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

  • 30 December

    Аж ахуйн нэгжүүд дүүрэгтэйгээ хамтран шинэ жилийн уур амьсгал бүрдүүллээ

    Шинэ жилийн баярыг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсээс дүүрэг бүр нутаг дэвсгэрийн хэмжээндээ шинэ жилийн баярын уур амьсгалыг бүрдүүлэх үүрэг өгсөн. Энэ үүргийн дагуу нийслэлийн 9 дүүрэг аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран гудамж, талбайд гэрлэн чимэглэл хийж, шинэ жилийн уур амьсгалыг бүрдүүллээ. Тухайлбал, СХД –ийн “Талх чихэр” ХХК цаа буга хөлөглөсөн өвлийн …

  • 30 December

    Нийслэлээс хувийн хэвшлийнхэнд 10 цэцэрлэг шинээр байгуулах эрх олголоо

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/1067 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын 2014 оны A/608 дугаар захирамжаар томилогдсон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох” шинжээчийн Ажлын хэсгийн  дүгнэлтийг үндэслэн иргэн Д.Батсуурийн  “Шинэ зууны багачууд”, М.Алимаагийн “Мөнхжин”,  Ж.Эрдэнэжаргалын “Хан Билгүүдэй”, Д.Цэрэндашийн “Мөнхийн алаг үрс”,  Л.Доржпүрэвийн “Нарны багачууд”, …

  • 30 December

    “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн 21 цагт эхэлнэ

    Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан 12-р сарын 31-ний үдэш “Их эзэн Чингис хааны талбай”-д зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн үдэш”  шинэ жилийн цэнгүүн 21 цагт эхэлнэ. Цэнгүүний ерөнхий найруулагчаар ДБЭТ-ийн найруулагч  Сарантуяа ажиллаж байгаа бөгөөд цэнгүүнд  “Шар айраг”, “Sweetymotion”, “Ньюанс”, 3 охин, “Улаан сарнай”, Чинбат, Наран, Болд  зэрэг хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөх юм. Цэнгүүний үеэр талбайн өмнө хэсэгт …

  • 30 December

    Нийслэлээс бичил бизнесийн 219 төсөлд 939 сая төгрөгийн санхүүжилт олголоо

    Нийслэлийн Засаг даргын санаачилсан “Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийг Нийслэлийн ИТХ-ын 16/17 тоот тогтоолоор баталсан. Энэ хүрээнд нийслэлийн 152 хороонд Хадгаламж зээлийн хоршоод байгуулагдан барьцаа хөрөнгийн дутагдалтай бичил бизнес эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээ авах боломж нээгдэх, ажлын байр бий болох, иргэд хоршиж бизнесээ хөгжүүлэх, хамтарч нийгмийн асуудлаа шийдэх боломжтой болсон төдийгүй Хадгаламж зээлийн хоршоод бий болсон. Харин 12 дугаар …

  • 30 December

    Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн гүүр хүртэлх авто замыг нээлээ

    Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл буюу Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн гүүр хүртэл үргэлжлэх 6.0 км автозамын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, “Хансуун зам” ХХК-ийн ерөнхий захирал Х.Алтансүх болон бусад албаны хүмүүс …

  • 30 December

    754 цагдаа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

    Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 535 офицер, 754 цагдаа, 170 машинт эргүүлийн алба хаагчид шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг,  зөрчлөөс урьдчилан сэргийлж, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс өндөржүүлсэн  бэлэн байдалд энэ сарын 27-ны өдрөөс 2015 оны  нэгдүгээр сарын 2-ны өдрийг хүртэл ажиллаж байна. Цагдаа нар эдгээр өдрүүдэд …

  • 30 December

    Зарим автозамд 85 тонн бодис цацлаа

    “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГнь 2014 оны 12 сарын 29-ний өдөр орсон цасыг тухайн өдрийн 17 цагаас эхлэн Автогрейдер, Камаз, Ковш зэрэг тусгай тоноглол бүхий 13 машинаар, 12 сарын 30-ны өглөөний 04 цаг хүртэл даваа, гүвээ, гүүр, өгсүүр зам, уулзвар, шулуун зам гэсэн дөрвөн чиглэлээр маршрутын дагуу 85 тонн бодис цацлаа. Мөн өнөөдөр 07 цагаас дээрх замуудад тусгай тоноглолтой долоон …