Нийгэм

February, 2014

  • 24 February

    Хустайн нурууны хамгаалалтын захиргааны үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ

    Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үүргийг “Хустай цогцолбор газар” төв-төрийн бус байгууллагаар таван жилийн хугацаанд гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулахыг Байгаль, орчин ногоон хөгжлийн сайд С.Оюунд зөвшөөрлөө. Улсын тусгай хамгаалалттай газарт менежментийг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль тогтоомжийг нарийн чанд мөрдөх, санхүүжилтийг шийдвэрлэх, аялал жуулчлал, олон улсын чанартай судалгаа шинжилгээний ажлыг явуулах зарчмын талаар тодорхой тусгаж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг …

  • 24 February

    Хүнсний талон олголтыг 4 дүгээр сар хүртэл түр зогсжээ

    Түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг орон нутагт хэзээнээс олгох талаар лавласан иргэнд “Ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийн нөөц дууссан тул шинээр хэвлүүлж байна. Энэ 7 хоногт багтаан ойгоос мод бэлтгэх эрхийн бичгээр аймгуудын хэрэгцээг саадгүй хангана” гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас мэдээлжээ. Өндөр настнуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулж өгөөч гэсэн хүсэлтийг “11 11 төв”-өөр дамжуулан Нийгмийн даатгалын ерөнхий газарт …

  • 24 February

    Нийслэлийн 4 хэсэгт ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэг ажиллаж байна

    Зүүн аймгийн зарим сумдын нутаг дэвсгэрт Олон улсын хөл хориот мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч оношлогдон,  халдварын тархалт нэмэгдэж байгаа учраас  нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Онцгой комиссын даргын шийдвэрээр Багануур, Багахангай, Налайх, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн юм. Мөн  Улаанбаатар хотод шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилэн сэргийлэх зорилгоор Хэрлэн, Багахангай, …

  • 21 February

    ”Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нэмэлт өөрчлөлт орлоо

    НИТХ-ын  2013 оны 3/31  дугаар  тогтоолоор “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан бөгөөд журмын дагуу НИТХ-аас тогтоосон 20 байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Харин төсөл хэрэгжих явцад үүсч буй зарим харилцааг боловсронгуй болгож зохицуулах зайлшгүй шаардлага гарч байгаа учраас журамд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Журамд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн явц, Монгол улсын …

  • 21 February

    Иргэд орон сууц худалдан авах гэрээг буруу байгуулснаар хохирогч болж байна

    Нийт 50 гаруй компани орон сууцны метр квадратаас дутаасан болох нь шалгалтын явцад тогтоогдлоо. Үүнээс шалтгаалан иргэдэд 2.8 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Харин энэ хохирлоос ердөө 400 сая төгрөгийг л барагдуулаад байгаа бөгөөд харин эсрэгээр хохирол барагдуулах хүсэлгүй байгаа компаниудын асуудал шүүхийн шатандаа шилжээд байгаа аж. Тэгвэл энэ бүх асуудал анх гэрээ байгуулахаас үүдэлтэй хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Ихэнхи барилгын …

  • 21 February

    Маргааш УБЕГ хагас ажиллана

    Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивын ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан Иргэний баримтын архивын хэлтэс энэ бямба гаригт 10.00-16.00 цагийн хооронд иргэдэд үйлчилж  архивын лавлагаа олгохоор болсон байна. Учир нь Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд  заасны дагуу болзлыг хангасан эхчүүд гуравдугаар сарын 1-ний дотор Халамж үйлчилгээний газарт материалаа бүрдүүлж өгөхтэй холбогдуулан архиваас төрсний болон нас барсны лавлагаа олгох ажлын …

  • 21 February

    Нийслэлийн алслагдсан дүүрэг, хороодыг нэгдсэн сүлжээнд холбоно

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 02 сарын 20-ны өдөр болж, Хороодыг нийслэлийн нэгдсэн сүлжээнд холбох ажлын талаар хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий танилцуулсан юм. Нийслэлийн нэгдсэн сүлжээ нь 2010 онд анх байгуулагдсан бөгөөд 2011, 2012 онуудад үе шаттайгаар Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг сүлжээнд холбожээ. Өнөөдрийн байдлаар 177 байгууллага нэгдсэн сүлжээнд холбогдоод байгаа юм. Тус сүлжээ нь …

  • 21 February

    Их,дээд сургуулиудын дэргэдэх цайны газруудыг шалгана

    Монголын оюутны холбоо, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран их, дээд сургууль, МСҮТ-ийн дэргэд үйл ажиллагаа явуулж буй цайны газруудад шалгалт оруулахаар болжээ. Тодруулбал, оюутнуудаас МОХ-д “чанарын шаардлага хангахгүй орчин нөхцөлд оюутнуудад хоол хийн үйлчилж байна” гэсэн гомдол удаа дараа ирж байгаа тул энэхүү шалгалтыг явуулахаар болсон байна. Оюутнууд өөрсдийн сургуулийн цайны газрын үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ МОХ-нд хүсэлт илгээх болон …

  • 21 February

    Төрийн байгууллагын үйлчилгээнд шинэ программ нэвтрүүлнэ

    Нийслэлийн ЗДТГ болон “Мобиком” корпораци хамтран Улаанбаатар хотод барьж буй барилга, байгууламж, авто замын мэдээлэл түгээх аппликейшн-ийг  удахгүй олон нийтийн хүртээл болгох ажээ. Барилга болон авто замын компаниуд зөвшөөрлөө бүгдийг авсан эсэхийг дээрх программын тусламжтайгаар иргэд өөрсдийн гар утаснаасаа мэдэх боломжтой. Мөн энэхүү технологийн онцлог нь тухайн барьсан болон барьж буй барилга, авто замыг утасны камераараа авахад хэний эзэмшил, ямар …

  • 21 February

    Багануур дүүрэгт шинэ сургууль ашиглалтад орлоо

    Багануур дүүрэгт одоогоос 7 жилийн өмнөөс баригдаж эхэлсэн 640 хүүхдийн суудалтай олон улсын жишиг сургууль тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар “Бридж констракшн” компани энэхүү сургуулийн барилгыг барьсан байна.2013  оны эхэнд барилгын ажил 20 гаруй хувьтай байсан бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хөрөнгө оруулагч Дэлхийн банк, захиалагч БШУЯ, гүйцэтгэгч “Бридж констракшн” компаниудын хамтын ажиллагааг уялдуулах үүднээс …

  • 20 February

    Авто худалдааны цогцолборын эхний ээлж 7 сард ашиглалтад орно

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай, “Нийслэлийн тээврийг хөгжүүлэх сан”-гийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай, “Авто худалдааны цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай, Авто худалдааны цогцолбор орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулж, дүрмийг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. Налайхад бага оврын цэвэрлэх байгууламж барина Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг …

  • 20 February

    “Буянт -Ухаа ” хорооллын бүртгэлийг ирэх сарын 1-нээс бүртгэж эхэлнэ

    “Буянт -Ухаа 1” хорооллоос орон сууц худалдаж авах иргэд ямар материал бүрдүүлэх болон хэзээнээс захиалга авч эхлэх талаар ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгаас зарим асуултад хариулт авлаа. -Шинээр барьсан “Буянт-Ухаа” хороололд орон сууц худалдаалах журмыг Засгийн газраас батлаад байгаа. Орон сууц авах хүсэлтэй иргэдийн бүртгэл хэзээнээс эхлэх бэ. Хамрагдах иргэд ямар бичиг баримт бүрдүүлсэн байх ёстой вэ? -Одоогоор зээлд хамрагдах хүсэлтэй …

  • 20 February

    Иргэд хөрөнгө оруулалтад хяналт тавих боломжтой

    Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2014 оныг ил тод байдлыг хангах жил болгон зарлаж, “Шилэн тендер” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тиймээс нийслэлийн иргэд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын худалдан авах ажиллагаан дахь оролцоо, хяналтыг дээшлүүлэх зорилгоор “Шилэн тендер ба иргэний  оролцоо” сэдэвт уулзалтыг зохион байгуулахаар боллоо. Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл хөтөлбөрийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд орж ажилладаг, худалдан …

  • 20 February

    Манай улсын нийт малын тоо 45,127,158 толгойд хүрсэн байна

    Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн 2013 оны эцсийн мал тооллогын дүнгээр манай улсын нийт малын тоо 45,127,158 толгойд хүрсэн. Өнгөрсөн оныхтой харьцуулахад 4.2 сая толгой буюу 10.3 хувиар өссөн байна. Малын тоог 5 төрлөөр авч үзвэл, хонь 20.060.254, ямаа 19.218.499, үхэр 2.908.491, адуу 2.618.452, тэмээ 321.462 толгой байна. Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Говьсүмбэр аймаг …

  • 20 February

    Үнэт цаасны бүртгэлийн журмыг шинэчлэн баталлаа

    Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар Үнэт цаасны бүртгэлийн журмыг шинэчлэн баталлаа. Ингэснээр 2009 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр батлагдсан үнэт цаасны бүртгэлийн журам хүчингүй болж байна. Шинээр батлагдсан “Үнэт цаасны бүртгэлийн журам” нь хөрөнгийн зах зээлийн шинэ орчин, систем болон зах зээлд шинээр нэвтэрсэн эрх зүйн актуудтай уялдаа холбоотой байх бөгөөд үнэт цаасны бүртгэлийн үйл ажиллагааг илүү олон улсын стандартад …