Нийгэм

February, 2014

  • 15 February

    Татварын алданги тооцох хэмжээг 0.051 хувь байхаар тогтоолоо

    Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татвар төлөгчөөс үндэслэлгүй илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.051 хувь байхаар тогтоосон байна. Алданги тооцох хэмжээг тогтоохдоо Монголбанкны 2013 оны cap бүрийн статистикийн бюллетеньд тусгагдсан арилжааны банкуудын хүүгийн дундаж үзүүлэлтэд үндэслэжээ.

  • 14 February

    “Буян-Ухаа” цогцолбор хорооллын журам батлагдлаа

    Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар “Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журмыг баталлаа. Гэхдээ энэхүү журмыг батлахад Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-иас шалтгаалах зарчмын зөрүүтэй санал гарсан учраас журмын зарим хэсэгт өөрчлөлт оруулахаар болжээ.“Буянт-Ухаа 1” хорооллын 1764  айлын орон сууцны 60 хувьд төрийн албан хаагчид, 40 хувьд өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, залуу гэр бүлийнхэн хамрагдах боломжтой юм. Төрийн албан …

  • 13 February

    “Буянт-Ухаа 1” орон сууцны журам маргааш батлагдана

    Засгийн газраас иргэддээ хямд өртөгтэй орон сууцжуулах зорилгоор Буянт-Ухаа 1 хорооллын эхний ээлж ашиглалтад орно.  Орон сууцанд орох айлуудыг бүртгэх журмыг маргааш хуралдах Засгийн газрын хуралдаанаар батлах юм байна. Журам батлагдсаны дараа төрийн албан хаагчид болон зорилтот бүлгийн иргэд ямар материал бүрдүүлэх талаар тодорхой журамлах аж. Буянт -Ухаа” хорооллын эхний ээлж болох 567 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулаад байгаа …

  • 13 February

    Байгууллагынхаа дэргэд цэцэрлэгтэй болох асуудлыг нийслэлээс дэмжинэ

    Нийслэлийн Боловсролын газар Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хооронд байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжих үүднээс хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн зорилго нь цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн цэцэрлэг байгуулах үүсгэл санаачлагыг өрнүүлэх, сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих, компанийн нийгмийн хариуцлагаа ухамсарлуулах юм.  Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудын цэцэрлэг байгуулахад …

  • 13 February

    Хүн амын өрхийн бүртгэлийг шинэчилж байна

      Үндэсний Статистикийн хорооноос төрийн мэдээллийн нэгдсэн сан, сүлжээ байгуулах ажлын хүрээнд хүн ам, өрхийн бүртгэлээр засаг захиргааны анхан шатны нэгж бүрт байгуулсан мэдээллийн сангийн бүрдэлтэд мониторинг хийж байна. Энэ ажлын хүрээнд хүн ам, өрхийн анхан шатны бүртгэлийг сайжруулах үүднээс ҮСХ-ноос баталсан маягт, үзүүлэлт бүрээр, нөхөх заавар, аргачлалын дагуу тухайн нутаг дэвсгэрийн нэгжид суурин болон түр оршин суугаа хүн ам, …

  • 12 February

    2014 он усны эрэл хайгуулийн жил

    “Урансалаа” компани нь 2003 онд байгуулагдан уул уурхай, геологи хайгуулын салбарт ажлыг амжилттай гүйцэтгэсээр ирсэн юм. Тус компани нь  ашигт малтмалын эрэл хайгуул, гүний худаг, усны эрэл хайгуул, уул уурхай багаж сэлбэгийн худалдаа, зам барилга, уул уурхай машин механизмын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, геологи хайгуул, усны эрэл, инженер геологи, гидрогеологийн өрөмдлөгийн ажлыг ажилттай гvйцэтгэж байгаа юм байна. …

  • 12 February

    Б.Оюун-Эрдэнэ: Хөрөнгө мөнгөтэй хүмүүс гэрлэлтээ бүртгүүлэхээс татгалзах явдал цөөнгүй гардаг

    МЗХ-ны дэргэдэх “Гэр бүлийн хөгжлийг дэмжих хороо”-ны тэргүүн Б.Оюун-Эрдэнийн өдрийн сонинд өгсөн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна. Монголын Залуучуудын Холбооны дэргэд “Гэр бүлийн хөгжлийг дэмжих хороо” байгуулагджээ. Өнгөрсөн долоо хоногоос үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус хорооны тэргүүнээр Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Оюун-Эрдэнэ сонгогдсон байна. Түүнтэй гэр бүлийн сэдвээр ярилцлаа. МЗХ-ны дэргэд Гэр бүлийн хороо байгуулагдлаа. Энэ …

  • 12 February

    Шүлхий Хятадаас орж ирээгүй гэх баталгаагүй

     Сүхбаатар аймагт гарсан шүлхий өвчин өдрөөс өдөрт хаяагаа тэлж улмаар Хэнтий, Дорноговь аймгийн зарим суманд тархаж аюулын харанга дэлдээд байгаа билээ. Иймээс Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах газрын дарга, хурандаа Д.Намсрайгаас зарим зүйлийг тодрууллаа.  -Сүхбаатар аймагт гар­сан малын гоц халдварт шүл­хий өвчний тэлэлт улам нэмэгдсээр байна. Шүлхийн халд­вар илэрсэн газруудад нөхцөл байдал ямар байна вэ? -Анх Сүхбаатар аймгийн Онгон …

  • 12 February

    Нийслэлийн худалдаа, үйлчилгээний газрууд хаягаа монголоор бичих үүрэг хүлээв

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар тогтоолоор Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмыг шинэчлэн  баталсан. Энэхүү журам  энэ сараас эхлэн мөрдөгдөж байгаа юм.Журамд худалдаа, үйлчилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага аж ахуйн нэгж нь өөрсдийн бие засах газраар үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй үйлчлэх үүрэгтэй гэж заасан байна. Мөн худалдаа, үйлчилгээний гадна хаяг нь хотын өнгө төрх, дизайны шийдэлд нийцсэн гэрэлтүүлэг, …

  • 11 February

    Нийслэлд 54 хүн H1N1 вирусын халдвар авчээ

    “Сүүлийн таван жилд манай улсад H1N1 вирус илэрсээр байгаа. Манай эмч нар нэгэнт энэ өвчнийг бүрэн эмчилж дадсан тул айж эмээх асуудал байхгүй. Өнөөдрийн байдлаар 300 гаруй иргэнээс авсан шинжилгээнээс 54 хүнд энэ вирус илэрсэн. Өвчнүүдийн биеийн байдал хэвийн байна” гэж Халдвар судлалын үндэсний төвийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ч.Уртнасан мэдээллээ. “Томуугийн энэхүү вирус нь амьсгалын замаар …

  • 11 February

    Томоохон зах худалдааны төвүүдийн бие засах газар үнэгүй болно

    Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмыг шинэчлэн батлаад байгаа.  Эл шинэ журмаар мөрдөгдөх нэг асуудал нь томоохон зах худалдааны төвүүдийн нийтийн бие засах газрыг үнэгүй болгожээ. Тус журамд худалдаа, үйлчилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага аж ахуйн нэгж нь бие засах газраар үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй үйлчилнэ хэмээн заасан байна. Энэхүү журмыг энэ сараас эхлэн мөрдөх юм байна.

  • 11 February

    Нийслэлийн Онцгой комиссоос сэрэмжлүүлж байна

    Сүхбаатар аймгийн Онгон, Наран сумдын нутагт мал, амьтны гоц халдварт  шүлхий өвчний сэжиг илэрч 2014 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр уг өвчний онош мөн болох нь Улсын мал эмнэлэгийн ариун цэврийн төв лабраторийн шинжилгээгээр батлагдсан. Шүлхийгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, мал, тэдгээрийн гаралтай түүхий эдийн шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгаж, Нийслэлийн онцгой комиссын даргын  “Мал, амьтны гоц халдварт …

  • 10 February

    Улсын бүртгэлийн үйлчилгээний талаарх бүх мэдээллийг 24 цагийн турш авах боломжтой боллоо

    Улсын бүртгэлийн ерөнхий газар иргэдэд төрийн үйлчилгээг  ойртуулах, Улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээний талаарх шаардлагатай зарим мэдээллийг ажлын бус цагаар болон амралтын өдрүүдэд түргэн, шуурхай хүргэх зорилгоор “Улсын бүртгэлийн нэгдсэн лавлах 1890” дугаарын утсаар олон нийтэд хүргэдэг мэдээллийг 24 цагийн турш “UB лавлах 1617” мэдээллийн төвөөр дамжуулан тасралтгүй хүргэж эхэллээ. Тус газар “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай …

  • 10 February

    Нийслэл эх, нялхсын эндэгдлийг бууруулах зорилтод хөтөлбөр хэрэгжүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/35 дугаар захирамжаар “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих  жил”ийн ажлыг зохион байгуулахаар боллоо. Энэ ажлын хүрээнд нийслэлд амьдарч байгаа нэн ядуу, орон гэргүй, түр оршин суугчид, хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийн эхчүүд, эмэгтэйчүүд,  хүүхдийн  бүртгэл судалгааг шинэчлэн гаргаж,  эрүүл мэндийг  дэмжих,  эрүүл  мэндийн  даатгалд хамруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлыг зохион байгуулах юм. Мөн цэцэрлэг, …

  • 10 February

    Сүүлийн үед зам тээврийн хэргийн улмаас амь насаа алдсан иргэдийн тоо эрс нэмэгдэж байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр болж, өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн газраас мэдээлэл өглөө. “Нийслэлийн Шуурхай мэдээллийн төвийн 310005 утсанд 2014 оны 01 дүгээр сарын 25-наас 02 дугаар сарын 08-ны хооронд иргэд, байгууллагаас 111 гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээлэл ирснээс  44.1 хувийг орон сууцтай холбоотой,  39.6 хувийг цахилгааны доголдолтой …