Нийгэм

December, 2013

  • 23 December

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мөсөн талбай нээгджээ

    Улаанбаатарчуудын цэвэр агаарт өвлийн спортоор хичээллэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар нэгээр нэмэгдлээ. Өчигдөр Үндэсний цэцэрлэгт  хүрээлэнд мөсөн гулгуурын талбай, хокейн талбай, мөсөн шагайн талбай нээлтээ хийж, Ерөнхий сайд хүүхэд залуустай хамт гулгасан юм. Өвлийн спортыг дэмжих зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон “BBTC” ХХК-тай хамтран дээрх талбайг ашиглалтад оруулжээ. Өнгөрсөн жил улсын хөрөнгөөр мөсөн гулгуурын талбай барьж байсан …

  • 21 December

    Шинэ халаалтын технологи бүхий монгол гэр

     УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей өнөөдөр /2013.12.20/ Шинжлэх Ухааны Академийн удирдлагуудтай уулзаж орон нутагт агаарын бохирдлын хэмжээг хэрхэн багасгах талаар санал солилцлоо. Шинжлэх Ухааны Академийн Хими, хими-технологийн хүрээлэнгээс утаагүй түлшний загвар үйлдвэр барьсан тухай уулзалтын үеэр Доктор, Профессор Д.Батсүрэн хэллээ. Энэ үйлдвэрийн хийж буй утаагүй түлш нь нүүрснээс дутахгүй сайн шаталт сайтай бөгөөд хамгийн гол нь утаа …

  • 20 December

    Шаардлага хангаагүй бууз, баншны 6 цехийг хаажээ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулдаг 56 үйлдвэр, аж ахуйн нэгжид шалгалт явуулжээ. Шалгалтаар нийслэлийн “Тэр их нуур” ХХК, “Шимт-Өргөл” ХХК, “Хөх сайр” ХХК,  “Сүбо” ХХК, Архангай аймгийн “Сэрүүн хангайн зам” ХХК-ний хиамны цех, Дархан-уул аймгийн “Дархан болор ган” ХХК-ний “Амттан” буузны цех, “Дэ Со Ар” ХХК-ний “Азын бууз” буузны цех, “Очир голомт” ХХК-ний “Дээж” …

  • 19 December

    УСУГ, өрөө төлдөггүй Налайхчуудын цэвэр усны хангамжийг зогсоолоо

    Ус сувгийн удирдах газраас Налайх дүүргийн цэвэр усны хангамжийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ. Тодруулбал, Налайх дүүргийн долоон хороог цэвэр усаар хангадаг “Чандмань Налайх” Нийслэлийн өмчит үйлчилгээний газар нь Ус сувгийн удирдах газарт 971.6 сая төгрөгийн үлдэгдэл өрөө барагдуулахгүй байгаа юм байна. Тиймээс УСУГ-аас удуу дараа анхааруулсны эцэст ийнхүү цэвэр усыг нь тасджээ.

  • 18 December

    Доржийн гудамж, монелийн уулзварт гэрлэн дохио суурилуулна

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Доржийн гудамж, монелийн уулзварт гэрлэн дохио суурилуулах тухай” А/1104 тоот захирамж гаргалаа. Захирамжаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Доржийн гудамж, Монелийн уулзварт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах зорилгоор гэрлэн дохио суурилуулах ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга Б.Бадралд үүрэг болголоо. …

  • 17 December

    Салют, бенгалийн гал, бусад хэрэгсэл ашиглах, худалдах талаар ААН, байгууллага, иргэдэд сэрэмжлүүлж байна

    Салют, бенгалийн гал, бусад хэрэгсэл ашиглах, худалдах талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд сэрэмжлүүлж байна Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Пиротехникийн хэрэгсэл /салют, бенгалын гал, бусад/ импортлох, ашиглах эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагын анхааралд: • Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоолоор баталсан “Пиротехникийн хэрэгсэл худалдаалах, ашиглахыг хориглох тухай журам” –ын хэрэгжилтийг ханган ажиллах …

  • 17 December

    Орон сууцыг өнөөдрийн ханшнаас 50 хувийн хямд үнээр хэрэглэгчдэд нийлүүлэх бүрэн боломжтой

                Аливаа улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгодог хамгийн гол нөхцөл нь хүн амын дундаж давхарга байдаг гэдэг. Дээд мэргэжилтэй, тогтмол ажлын байртай хэн боловч өөрийгөө дундаж давхаргад тооцох байх. Хятадад дээд сургууль төгсгөсөн мэргэ¬жил¬тэнд төрийн албанд ажилласны эхний таван жил 40 ам.метр сууц, 15 жил ажилласны дараа 70 гаруй ам.метр талбай бүхий орон сууц маш хөнгөлөлттэй нөхцөлөөр …

  • 17 December

    Гурван тэрбумын уутыг хайгаад олсонгүй

    Нийслэлийн Засаг дарга нь захирамжлаад гурван тэрбум төгрөгөөр хогны уут тарааж байгаа ч манайд нэг л удаа ирэв. “Ингэхдээ арваннэгдүгээр сард ирээд, өмнөх сарын хогны уут шүү, удахгүй арваннэгдүгээр сарын уутыг өгнө”  гээд 15 ширхэг ногоон уут өгөөд явав. Үүнээс хойш дахин сар гаруй хугацаа өнгөрсөн ч өнөөх уутны сураг алга. Уг нь сар бүр айл болгонд хогны уут өгнө …

  • 17 December

    Микроавтобуснууд, Нарантуул захын зөвхөн хойд талын хаалгаар гарна

    Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг, Захирагчийн ажлын алба, зах, худалдааны төвүүдийн удирдлагууд замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад хамтран ажиллахаар болж санамж бичигт гарын үсэг зурсан.  Талууд санамж бичигт гарын үсэг зурснаар зөвхөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад хамтран ажиллаад зогсохгүй нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хотын тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах, нийгмийн дэг журам хангуулах, түрээслэгчид, …

  • 16 December

    “Хар хорин, Нарантуул” орчмын замын түгжрэлийг удахгүй арилгана

    Авто машин байтугай явган хүний түгжрэл үүсч байдаг нарантуул захын авто замын түгжрэл, бөглөрөл тун удахгүй багасах нь ээ. Тодруулбал, захуудын ойролцоох замын түгжрэл багасгах зорилгоор Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах Ажлын хэсэг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Нарантуул”, “Хархорин” захын удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Гэрээнд заасны дагуу “Нарантуул” захын хашаан дотор хөдөлгөөн зохицуулах 20 …

  • 16 December

    Бөмбөгөрийн гүүрэн гарц 12 сарын 30-нд ашиглалтад орно

    Нийслэлийн Авто замын газрын захиалгаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бөмбөгөр худалдааны төвийн баруун талд явган хүний гүүрэн гарц барих барилгын ажил 60 хувьтай хэрэгжиж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ди Вай Кэй Би” ХХК энэхүү ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гүүрэн гарцын трасст орсон рекламын самбар, цахилгаан ба холбооны кабель шугам зэрэг объектыг шилжүүлж, тулгуурын суурийн …

  • 16 December

    Залуусын анхны архигүй клуб нээгдэв

    Оюутан сурагчид, архигүй орчинд чөлөөт цагаа өнгөрөөх хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй байх архигүй анхны клуб нээгдлээ. Нийслэл хотын төвийн бүс болох III, IV хорооллын эхэнд байрлах “Залуус-21” клубыг Шинэчлэлийн Засгийн газрын дэмжлэг, Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр “Эрүүл идэвхтэй амьдралын клуб”-ын хамт олон байгуулсан юм.“Архи, согтууруулах ундаагүйгээр хүмүүс нөхөрлөж, ярилцаж, бүжиглэж, амралт чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрөөж болохыг залуустаа хэлж уриалахын …

  • 13 December

    2014 онд өргөтгөн шинэчлэх болон шинээр тавих автозамын талаар дэлгэрэнгүй мэдээлэл

    НИТХ-ын 2013 оны 11 сарын 28-ны хуралдаанаар нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан. Нийслэлийн ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндсэн 4 бүлэгт хувааж  516 ажил, арга хэмжээ хийхээр төлөвлөн баталсан юм. Ирэх онд хот байгуулалт, газар зохион байгуулалтын чиглэлээр 438 ажил үйлчилгээ хийхээр тусгасан бөгөөд хотын авто замын сүлжээг сайжруулж, түгжрэлийг бууруулах чиглэлээр 33 ажил багтжээ. Эдгээрээс …

  • 13 December

    Анхаар! БНСУ хурдан шуурхай явуулж өгнө гэж иргэдээс их хэмжээний мөнгө залилж байна

    БНСУ-д явахаар бүртгүүлсэн иргэдээс Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн нэрийг барьж хурдан шуурхай явуулж өгнө гэж их хэмжээний мөнгө авч хууран мэхлэх, залилаж мөнгө авах явдал гарч байгаа учраас та бүхнийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. БНСУ-ын хөдөлмөрийн биржд байршуулах бүртгэл нь үнэ төлбөргүй бөгөөд солонгосын талаас татгалзаагүй тохиолдолд байрших бүртгэл хийлгэсэн иргэн ажил хайгчаар байрших болно. Ажил хайгчаар байршсан нь …

  • 13 December

    Сурагчдын II улирлын амралтын хуваарь гарлаа

    Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын амралтын хуваарийг гаргажээ. Хуваарийн дагуу хөдөө орон нутгийн болоод нийслэл хотын сурагчдын II улирлын амралт зөрүүтэй эхлэх юм байна. Тодруулбал, Нийслэлийн сурагчдын II улирлын амралт:   * I–V ангийн сурагчид 2013 оны аравхоёрдугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны нэгдүгээр сарын 26-ныг дуустал таван долоо хоног, * VI-IX ангийн сурагчид 2014 оны нэгдүгээр …