Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн гаргасан захирамжийн дагуу Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газартай хамтран хараа хяналтгүй яваа болон гэр орноосоо дайжсан хүүхдүүдийг илрүүлж, гэр бүлд нь эргэн нэгтгэх, асран хамгаалагчид нь буцаах боломжгүй тохиолдолд халамжийн үйлчилгээнд хамруулах нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд төвийн 6 дүүргийн гудамж, …
Нийгэм
December, 2014
-
23 December
МҮОНТВ-ийн удирдлагыг томилов
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн захирлаар Ц.Лхагвадаш, дэд захирлаар Ч.Батцэнгэл нарыг өчигдөр томилсон. Дэд захирал болоод захирлын сонгон шалгаруулалтад зургаан хүн өрсөлдсөнөөс телевизийн урлагт олон жил ажилласан, дадлага туршлагатай ажлаа мэддэг гэсэн давуу талыг харгалзан дээрх хоёр хүнийг сонгожээ. Д.Анар
-
23 December
Дүнжингараваас улиастай уулзварын хөдөлгөөнийг энэ сарын 26-нд нээнэ
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл буюу Дүнжингарав худалдааны төвөөс Улиастай замын уулзвар хүртэл үргэлжлэх 6.0 км автозамын ажил 90 хувьтай байна. Автозамын ажлыг “Хансуун зам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд тус замыг 15 метрийн өргөн, 4 эгнээ урсгалтайгаар хийжээ. Энэхүү зам нь хотыг зүүнээс баруун тийш холбосон шинэ зам …
-
23 December
Гурван сая дахь иргэнд 958 сая төгрөг төсөвлөжээ
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол Улсын гурван сая дахь иргэн энэ сарын сүүлчээс ирэх сарын дунд хүртэлх хугацаанд мэндэлнэ. Харин үүнд зориулж Засгийн газраас 958 сая төгрөгийг зарцуулахаар тооцоолж байгаа ажээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ талаар хэлэлцэж, гурван сая дахь иргэн, тэдний үе чацуутнуудад олгох мөнгөн шагнал, тэтгэмжийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар тогтсон байна. Дашрамд дурдахад, Монгол Улсын …
-
23 December
Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах эрхийг нийслэлд өглөө
Яам агентлагууд, Улаанбаатарт байршин ажилладаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх цагийг 08.00, ажил дуусах цагийг 17.00, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх цагийг 08.00, их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 09.00 байхаар Засгийн газар 2012 онд тогтоосон байдаг. Харин энэ цагийн хуваариар төрийн бүх байгууллагын ажил ижил цагт цуглах, тарахaд замын хөдөлгөөний түгжрэл удаан хугацаагаар үүсч байгаа юм. …
-
23 December
Нэгдүгээр сарын хоёрны өдөр бүх нийтээр амарна
Энэ сарын 29-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан билээ. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар мөн нэгдүгээр сарын хоёрны өдрийг амралтын өдөр болголоо. Учир нь нэгдүгээр сарын хоёрны өдөр нь баасан гараг тохиож байгаа учир ийнхүү амралтын өдөр болгож харин нэгдүгээр сарын 10-ны өдөр тус өдрийг нөхөж ажиллахаар боллоо. Харин арванхоёрдугаар сарын 30,31-ний өдөр албан ёсны ажлын өдөр билээ. …
-
23 December
Сэрэмжлүүлэг
2014 оны 11 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 2548 буюу 18 хувийг согтуугаар үйлдсэн статистик мэдээ гарсан байна. Мөн сүүлийн өдрүүдэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж эрүүлжүүлэгдсэн, нас барсан иргэдийн тоо өссөн байх тул иргэд баяр ёслолын үеэр архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэх, болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг Нийслэлийн прокурорын газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албанаас сэрэмжүүлж байна.
-
23 December
12 дугаар сарын 31-нд 28 автобус үйлчилнэ
Шинэ оны баярын цэнгүүн 31-ний орой Чингисийн талбайд болж дууссаны дараа 28 автобус иргэдэд үйлчилнэ. Шөнийн 00:00 цагаас 01:00 цагийн хооронд талбай дээр он гаргасан иргэд автобусаар гэртээ харих боломжтой. Тиймээс иргэд Чингисийн талбайн гурван талд байрлах нийтийн тээврийн зогсоол дээрээс явах чиглэлдээ суух боломжтой юм байна. Тодруулбал, Талбайн баруун тал буюу Хэлмэгдэгсдийн хөшөөнөөс, Хуучнаар Ленин клубын урд тал Талбайн зүүн тал …
-
22 December
Дүнжингараваас Улиастайн уулзвар хүртэлх автозам зорчих хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 26-нд нээнэ
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл буюу Дүнжингарав худалдааны төвөөс Улиастай замын уулзвар хүртэл үргэлжлэх 6.0 км автозамын ажил 90 хувьтай байна. Автозамын ажлыг “Хансуун зам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд тус замыг 15 метрийн өргөн, 4 эгнээ урсгалтайгаар хийжээ. Энэхүү зам нь хотыг зүүнээс баруун тийш холбосон шинэ зам …
-
22 December
Пиротехникийн хэрэгслийг хууль бусаар худалдвал хариуцлага тооцно
Улаанбаатар хотын Цагдаагийн газраас “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” Монгол Улсын хууль, Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, шинэ жилийн баярын арга хэмжээг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, пиротехникийн хэрэгслийг хууль бусаар хадгалах, ашиглах, …
-
22 December
Чөлөөлөх дайны түүхэн ялалтын 70 жилийн ойг ирэх онд тэмдэглэнэ
Засгийн газрын хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр болж, чөлөөлөх дайны түүхэн ялалтын 70 жилийн ойг ирэх онд тэмдэглэхээр боллоо. Дэлхийн II дайны төгсгөл болох Чөлөөлөх дайны түүхэн ялалтын 70 жилийн ой 2015 онд тохионо. Монгол, Зөвлөлтийн арми шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн 1945 оны Чөлөөлөх дайны ялалт нь Азийн хэд хэдэн орны ард түмнийг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөгдөхөд шууд тусалсан …
-
22 December
ЗТЯ-ны удирдлагууд байрыг нь эмнэлэг болгохыг дэмжиж байна
Засгийн газрын XIII байр буюу Энхтайваны гүүрний доорхи Зам тээврийн яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэнд, спортын сайд болон УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны зарим гишүүд ЗТЯ-ны байртай танилцсан юм. Энэ үеэр ЗТЯ-ныхан байраа суллаж өгөх сонирхолгүй байна гэх мэдээлэл цацагдах болсныг тус яамныхан үгүйсгэж, хүүхдүүдэд шаардлагатай, хүрэлцээ муутай байгаа хүүхдийн эмнэлгийг байгуулахыг дэмжиж …
-
22 December
Говиос үлэг гүрвэлийн чулуужсан 15 ширхэг өндөг олджээ
Өнгөрсөн есдүгээр сарын эхээр Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн нутгаас үлэг гүрвэлийн өндөг байж болох чулуужсан бөөрөнхий зүйлс олджээ. Тэдгээрийг засмал зам тавьж байсан “Дорноговь АЗЗА” компанийн ажилчид олсон байна. Тэд зам тавьж байсан газраасаа нийт 15 ширхэг ийм чулуужсан зүйл олсон ч тухайн үед холбогдох байгууллагуудад мэдэгдээгүй ажээ. Өнгөрсөн сарын 4-нд залуус олдворуудаа аймгийнхаа музейд хүлээлгэн өгсөн байна. …
-
22 December
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянзүрх, Налайх дүүргийн сургуулиудад хүүхдийн автобус хүлээлгэн өглөө
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өчигдөр Налайх, Баянзүрх дүүргийн найман сургуульд хүүхдийн автобус хүлээлгэн өглөө. Тус дүүргүүдийн алслагдсан хороонд амьдардаг бага насны хүүхдүүдийг зөөвөрлөх сургуулийн автобустай болгох санаачилгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан гаргасан юм. Үүний хүрээнд хүүхэд зөөвөрлөх зориулалттай, аюулгүй байдлыг бүрэн хангасан найман ширхэг автобусыг улсын төсвийн хөрөнгөөр худалдан авч, Баянзүрх, Налайх дүүрэгт хуваарилсныг өнөөдөр сургуулиудад нь хүлээлгэн өглөө. …
-
22 December
Эмээлтийн Үйлдвэрлэл, технологийн парк 14 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана
“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг” болон Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн алслагдсан дүүрэг Багануур, Багахангай, Налайх, ХУД-ын 13-р хороо Шинэ суурьшлын бүсэд “Үйлдвэрлэл, технологийн парк” байгуулахаар заасан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн Үйлдвэрлэл, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл