Он солигдох мөчид хотын төв талбайд “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүн болно. Энэ үеэр нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобуснуудыг Чингисийн талбайн 3 талд түр зогсоохоор нийслэлийн Тээврийн газраас төлөвлөжээ. Шинэ жилийн үдшийн цэнгүүн 22:00 цагаас эхлэн 00:00 цагаас өндөрлөх юм. Төв талбайд цугласан иргэддээ зориулан нийтийн тээвэр 00.30 цагаас Чингисийн талбайгаас 20 чиглэлд 23 тээврийн хэрэгсэл үйлчилнэ. Эдгээр автобуснууд нь …
Нийгэм
December, 2013
-
27 December
“Нийтээрээ эрсдэлээс сэргийлье” аян өрнөж байна
Монгол Улсын “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулиудын хэрэгжилт хангуулах зорилгоор Цагаан сар, Шинэ жилийн баяр ёслолын үеэр нийтийг хамарсан хоол хүнснээр дамжих өвчин, халдвар, хордлого, ахуйн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг мэргэжил арга зүйгээр ханган заавар, зөвлөмж өгөх зорилгоор энэхүү …
-
27 December
12 сарын 31-ний үдэш тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хаана
Нийслэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө“ шинэ жилийн баярын цэнгүүн Их эзэн Чингис хааны талбайд 12 сарын 31-нд 22:00-24:00 цагт болно. Энэ үеэр замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулахаар төлөвлөж байгааг бид нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Жаргалсайханаас тодруулллаа. –Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах арга хэмжээний үеэр замын хөдөлгөөний ямар зохицуулалт хийх вэ? -Нийслэлчүүдийн шинэ оноо угтах …
-
26 December
Энэ жил хөдөлмөр эрхлэсэн нийт ял эдлэгсэд 1117,8 сая төгрөгийн цалин авчээ
Хорих ял эдлэгсдийн хөдөлмөрийн үнэлгээ, төлбөр барагдуулалтын өнөөгийн байдал Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хоригдогчийг нийгэмшүүлэх, хөдөлмөрөөр хүмүүжүүлэхийн зэрэгцээ тэдний хийсэн хөдөлмөрийг хуулийн дагуу үнэлж цалин хөлс олгож бусдад учруулсан гэм хохирлын төлбөрийг нь дээрх бодогдсон цалингаас нь барагдуулахад анхааран ажиллаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хоригдогчдыг барилга болон дотоодын барилгын материалын үйлдвэрлэл, хувь хүн албан байгууллагуудтай гэрээгээр ажиллуулах, хорих ангийн …
-
26 December
70 тонн цас хайлуулах бодис цацаад байна
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ 12 сарын 24-ний өдрийн 13 цагаас эхлэн таван портер, бүрэн тоноглогдсон гурван камаз, хоёр 30 машин нийт 10 техник, 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр маршрут замууддаа бодис цацах, зам талбайг цэвэрлэх ажлыг гүйцэтгэлээ. Мөн Замын хөдөлгөөний төв, Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс “Нарны гүүр” орчмын замд хальтиргаа үүслээ гэсэн дуудлагын дагуу хоёр портер, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг …
-
25 December
Нөөцийн махыг нийслэлд 3 цэгт худалдаж эхэллээ
Өнөөдрөөс эхлэн нийслэл хот болон Дархан, Эрдэнэт хотуудын нөөцийн махыг худалдаалж эхлээд байна. Энэ жил нийт 14 мянган тонн нөөцийн мах худалдаалахаар төлөвлөсөн бөгөөд үүний 12 мянган тонныг нийслэлд, Дархан-Уул, Орхон аймагт мянга мянган тооныг тус тус худалдаалах аж. Үнийн хувьд өнгөрсөн жилийнхтэй адил нэг кг үхрийн мах 5950 төгрөг, ямааны мах 4900 төгрөг, хонины мах 5750 төгрөгөөр худалдаалагдах ба …
-
24 December
Чингисийн талбайгаас 31-ний орой иргэдэд 28 автобус үйлчилнэ
Нийслэлийн тээврийн газраас иргэдийн төв талбай дээр ирж он гаргах болсонтой холбогдуулан 31-ний орой Чингисийн тайлбайгаас 28 автобусыг иргэдэд үйлчлүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, энэ сарын 31-нд болох “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүний дараа талбайн гурван талд А, B, C зогсоолуудыг ажиллуулах бөгөөд А зогсоол буюу талбайн урд талын үндсэн зогсоолоос есөн автобус зүүн чиглэлд, B зогсоол буюу нийслэлийн Засаг даргын …
-
24 December
Нийслэлийн Цагдаагийн газраас салютыг болгоомжтой хэрэглэхийг зөвлөж байна
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” Монгол Улсын хууль, Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамж, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан олон нийтийн аюулгүй байдлыг хангах, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, баярын арга хэмжээг зөв зохистой тэмдэглэн …
-
24 December
12 сарын 25-аас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн 10 сарын 23-ны өдөр боллоо. Шуурхай зөвлөлгөөнөөр Нийслэлийн шуурхай мэдээллийн төвийн 310005 дугаарын утсанд өнгөрсөн 14 хоногт иргэдээс ирсэн дуудлагын талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр мэдээллээ. 2013 оны 12 дүгээр сарын 07-ны өдрийн 08.00 цагаас 12 дугаар сарын 21-ний 08.00 цаг хүртэлх 14 хоногийн хугацаанд Шуурхай мэдээллийн төвийн 310005 утсанд иргэд, байгууллагаас 123 …
-
23 December
Ажилласан жилийн нөхөн олговрыг 2015 оноос олгоно
УИХ-ын эмэгтэй гишүүд, иргэдээс 1991-1994 онуудад дөрвөөс дээш хүүхэдтэй 27 жил ажилласан эмэгтэй, 32 жил ажилласан эрэгтэйг нас харгалзахгүй тэтгэвэрт гаргаж байснаас олон иргэн хохирсон тул хуульд хамааруулж өгөхийг хүссэн байна. Эл асуудлаар иргэн шүүхэд хандаж, шүүх иргэний талд асуудлыг шийдвэрлэжээ. Тиймээс журамд өөрчлөлт оруулж 1991-1994 онд дөрвөөс дээш хүүхэдтэй эсвэл 27 жил ажилласан эмэгтэйчүүд, 32 жил ажилласан эрэгтэйчүүд, хөдөлмөрийн …
-
23 December
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мөсөн талбай нээгджээ
Улаанбаатарчуудын цэвэр агаарт өвлийн спортоор хичээллэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар нэгээр нэмэгдлээ. Өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мөсөн гулгуурын талбай, хокейн талбай, мөсөн шагайн талбай нээлтээ хийж, Ерөнхий сайд хүүхэд залуустай хамт гулгасан юм. Өвлийн спортыг дэмжих зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон “BBTC” ХХК-тай хамтран дээрх талбайг ашиглалтад оруулжээ. Өнгөрсөн жил улсын хөрөнгөөр мөсөн гулгуурын талбай барьж байсан …
-
21 December
Шинэ халаалтын технологи бүхий монгол гэр
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей өнөөдөр /2013.12.20/ Шинжлэх Ухааны Академийн удирдлагуудтай уулзаж орон нутагт агаарын бохирдлын хэмжээг хэрхэн багасгах талаар санал солилцлоо. Шинжлэх Ухааны Академийн Хими, хими-технологийн хүрээлэнгээс утаагүй түлшний загвар үйлдвэр барьсан тухай уулзалтын үеэр Доктор, Профессор Д.Батсүрэн хэллээ. Энэ үйлдвэрийн хийж буй утаагүй түлш нь нүүрснээс дутахгүй сайн шаталт сайтай бөгөөд хамгийн гол нь утаа …
-
20 December
Шаардлага хангаагүй бууз, баншны 6 цехийг хаажээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулдаг 56 үйлдвэр, аж ахуйн нэгжид шалгалт явуулжээ. Шалгалтаар нийслэлийн “Тэр их нуур” ХХК, “Шимт-Өргөл” ХХК, “Хөх сайр” ХХК, “Сүбо” ХХК, Архангай аймгийн “Сэрүүн хангайн зам” ХХК-ний хиамны цех, Дархан-уул аймгийн “Дархан болор ган” ХХК-ний “Амттан” буузны цех, “Дэ Со Ар” ХХК-ний “Азын бууз” буузны цех, “Очир голомт” ХХК-ний “Дээж” …
-
19 December
УСУГ, өрөө төлдөггүй Налайхчуудын цэвэр усны хангамжийг зогсоолоо
Ус сувгийн удирдах газраас Налайх дүүргийн цэвэр усны хангамжийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ. Тодруулбал, Налайх дүүргийн долоон хороог цэвэр усаар хангадаг “Чандмань Налайх” Нийслэлийн өмчит үйлчилгээний газар нь Ус сувгийн удирдах газарт 971.6 сая төгрөгийн үлдэгдэл өрөө барагдуулахгүй байгаа юм байна. Тиймээс УСУГ-аас удуу дараа анхааруулсны эцэст ийнхүү цэвэр усыг нь тасджээ.
-
18 December
Доржийн гудамж, монелийн уулзварт гэрлэн дохио суурилуулна
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Доржийн гудамж, монелийн уулзварт гэрлэн дохио суурилуулах тухай” А/1104 тоот захирамж гаргалаа. Захирамжаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Доржийн гудамж, Монелийн уулзварт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах зорилгоор гэрлэн дохио суурилуулах ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга Б.Бадралд үүрэг болголоо. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл