Нийгэм

December, 2013

  • 11 December

    Өнөөдөр “Бөмбөгөр” орчмын замыг хаана

    “Бөмбөгөр” худалдааны төвийн зам дагуу явган хүний гүүрэн гарц хийхээр болсон тул өнөөдөр оройн 23.00 цагаас маргааш өглөөний 06.00 цаг хүртэл тус худалдааны төв орчмын автозамын хөдөлгөөнийг хаахаар болжээ. Мөн гүүрэн гарцын дам нурууг хоёр кранаар өргөж тавих тул иргэдийг зам хаах хугацаанд худалдааны төвийн ойр орчимд явахгүй байхыг холбогдох байгууллагууд анхааруулж байна.

  • 11 December

    2014 онд гэр бүлийн зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил

    НИТХ-ын 2013 оны 11 сарын 28-нд болсон  ээлжит хуралдаанаар нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан. Ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг үндэслэн боловсруулсан байна.  НИТХ-ын 2013 оны 13/52 дугаар тогтоолоор баталсан 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 3 чиглэлийн хүрээнд 16 мянга …

  • 10 December

    Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 6.3 хувиар өсчээ

    Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал (2013 оны эхний 11 сарын байдлаар) Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2013 оны 11 дүгээр сарын эцэст 42.9 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.6 мян.хүн буюу 6.3 хувиар өсчээ. Ажиллах хүчний 2013 оны 3 дугаар улирлын судалгааны дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1176.0 мянга …

  • 10 December

    Амьд төрсөн хүүхдийн тоо 4827-оор нэмэгджээ

    Үндэсний статистикийн хорооноос мэдээллэж буйгаар улсын хэмжээнд 2013 оны эхний 11 сард 73075 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 73445 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 4748 буюу 6.9 хувиар, хүүхдийн тоо 4827 буюу 7.0 хувиар өссөн байна. Мөн нялхсын эндэгдэл 1033 болж, өмнөх оны мөн үеийнхээс 4 хүүхэд буюу 0.4 хувиар, 1-5 хүртэлх насандаа 1284 хүүхэд эндэж, …

  • 10 December

    Шинэ жилийн баяр тэмдэглэхдээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна

    Цагдаагийн байгууллагад осгож, хөлдөж амь насаа алдах тохиолдлууд өдөр алгасалгүй бүртгэгдсээр байна.  Дийлэнх нь архи согтруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас  эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа юм. Ялангуяа баяр ёслолын өдрүүдэд энэ төрлийн дуудлага ихэсдэг тул иргэдийг тэмдэглэлт үйл явдал, шинэ жилийн баяр тэмдэглэхдээ архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэх , архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ харгалзах хүнтэйгээр гэр …

  • 9 December

    Тээвэрлэлт хийх компани байхгүйгээс 678,3 тонн боловсруулсан түлш гацаанд оржээ

    Боловсруулсан түлш тээвэрлэх компанийн асуудлыг энэ 7 хоногт шийдвэрлэх үүрэг өглөө Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр болж,  дүүргийн Засаг дарга нар цаг үеийн асуудлаар мэдээллэдэг уламжлалын дагуу Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нар мэдээлэл хийлээ. Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо  боловсруулсан түлш тээвэрлэлтийн асуудал хүндрэлтэй байгааг албаныханд дуулгалаа. Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны …

  • 9 December

    14-р сургуулийн сурагчид 4 сургуульд хуваагдан хичээллэж эхэллээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Шуурхай мэдээллийн төвийн 310005 дугаарын утсанд иргэн, байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн санал гомдлын талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр танилцууллаа. “2013 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 08.00 цагаас 12 дугаар сарын 07-ны 08.00 цаг  хүртэлх 28 хоногийн хугацаанд Шуурхай мэдээллийн төв 310005 утсаар иргэд, байгууллагаас 260 гомдол, санал …

  • 9 December

    Баянхошуунаас 36-р сургууль хүрэх сурагчдын автобусны маршрут

    Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний дагуу сурагчдыг осол гэмтэлд орохоос урьдчилсан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор алслагдсан сургуулийн сурагчдыг тээвэрлэх их багтаамжийн автосбуыг  тусгай маршрутаар 4 чиглэлд туршилтаар явуулж эхлээд байгаа юм. Эдгээрээс Баянхошуунаас 36-р сургууль хүрэх сурагчдын автобусны маршрутыг дэлгэрэнгүй танилцуулж байна. Тус чиглэлд Автобус-1 компанийн их багтаамжийн автобус үйлчлэх бөгөөд сурагчдыг …

  • 7 December

    Авто зам ашигласны төлбөрт 20-70 мянган төгрөг авна

    Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журмыг нийслэлийн ИТХ-аар өнгөрсөн сард баталсан. Энэхүү журмыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Шалган бүртгэх товчоогоор орж ирж байгаа орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөрийг 1000-5000 төгрөгийг хооронд авахаар болжээ. Ингэхдээ  зорчигч тээврийн хэрэгслээс хураамж авахгүй бөгөөд суудлын тэрэгнээс 1000 төгрөг, ачааны …

  • 7 December

    Цэргүүд барилгын 7 төрлийн мэргэжил эзэмшиж байна

    Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн салбартаа хийж буй шинэчлэлийн бодлогын нэг нь хугацаат цэргийн алба хаагчдыг мэргэжилтэй, ажилтай, орлоготой болгож, эх орноо хамгаалах үндсэн үүргийнхээ зэрэгцээ улс орныхоо бүтээн байгуулалтад түлхүү оролцох нөхцөл боломжийг бүрдүүлэх явдал юм. Энэ оны гуравдугаар сард шинэчлэлийн Засгийн газраас батласан “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөр амжилттай хэрэгжин, эх орны өнцөг булан бүрт цэрэг дайчдын хүч хөдөлмөр, …

  • 6 December

    138 өндөр настан “Ахмадын орон сууц”-нд амьдрах эрхийн бичгээ гардан авлаа

    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн Эдийн засаг, нийгмийн зорилтод тусгагдсаны дагуу орон сууц нэн шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, цаашилбал моргейжийн зээл авах нөхцөл нь бүрдээгүй байгаа залуу гэр бүлд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн ИТХ-ын 2013 оны 05 сарын 09-ний өдрийн хуралдаанаар “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг баталсан. Нийслэлийн хэмжээнд 1995-2012 онд албан ёсоор орон сууцны …

  • 6 December

    Цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудыг бүртгэнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 2014 оны 01-р сарын 06-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулах тухай А/1070 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2014 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийг даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллана.  Тус ажлын хэсэг нь дүүрэг, хороодод цэргийн бүртгэлийн …

  • 6 December

    Юнител ХХК иргэдийг хохиролгүй болгоно

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Автомашины дугаарын хязгаарлалтыг хүйтний улиралд цуцлах эсэх” талаар албан ёсны санал асуулгыг Мобикомын санамсаргүй сонгогдсон 202 мянган хэрэглэгч рүү мессеж илгээх буюу нийслэлийн Лавлагаа мэдээллийн төвийн 12 00 тусгай дугаарын утсаар хүлээн авсан. Үүнтэй давхцуулан  158815  тусгай дугаараар иргэдээс санал авсан асуудал гарсныг Юнител ХХК илрүүлэн, Харилцаа холбооны зохицуулах хороонд мэдэгдэл хүргүүлжээ. Санал асуулга авсан …

  • 5 December

    Он солигдох мөчид нийслэлийн дөрвөн цэгт ёслолын буудлага болно

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, “Нийслэлийн шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах төсвийг батлах тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн шинэ жилийг угтах, тэмдэглэх ажлын хэсэг байгуулах ажлын хэсгийн дарга Ц.Энхцэнгэл танилцууллаа. Нийслэлийн шинэ жилийг угтах, тэмдэглэх ажлын хэсгээс баярын хөтөлбөрийн дагуу 12 сарын 15-ны өдөр болох төв талбайн сүлд модны …

  • 5 December

    Архинд донтолтоос гарсан нийслэл, орон нутгийн төлөөлөл 100 иргэн чуулж байна

    “Архи тамхины шалтгаан эмгэг судлалын төв”, “Эрүүл идэвхтэй амьдрал” ТББ-аас санаачилж, Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагатай хамтран Төрийн ордны А танхимд “Архины хор хөнөөлийг бууруулахад бүх нийтийн оролцоо” үндэсний чуулганыг зохион байгуулж байна. Чуулганд архины нөлөөллөөс гарч чадсан нийслэлийн болон хөдөө орон нутгийн төлөөлөл бүхий 100 хүн  оролцож байгаа бөгөөд тэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон зургаан яамны сайд …