Нийгэм

October, 2013

  • 22 October

    Үүрийн 03:30 цагаас эхлэн цас цэвэрлэжээ

    Өнгөрсөн шөнө орсон цасны улмаас Улаанбаатар хотын автозамд үүссэн  хальтиргаа гулгаа арилгах талаар хэрхэн ажиллаж байгааг нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэлийн дарга Д.Энхсайхан-аас тодруулахад:  Урьд шөнө Улаанбаатар хотод 02:45 минутанд цас орж эхэлсэн. Бид шөнийн 03:30 цагаас хальтиргаа гулгааг арилгахаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж  эхэлсэн. Цас орсноос эхлээд осол их гардаг зам, уулзварууд болон “Нарны зам”, “Энхтайвны өргөн чөлөө”, “Их тойруу”, “Бага …

  • 22 October

    Нөөцийн мах 12-р сарын 25-наас худалдаанд гарна

    Жил бүр манайд 12 дугаар сар өнгөрөөгөөд махны үнэ өсч эхэлдэг. Харин засгийн газраас махны үнийг тогтвортой байлгахын тулд нөөцийн мах  хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.  Энэ жилийн нөөцийн маханд 14 тонн мах бэлтгэсэн байна. Энэ жилийн хувьд нөөцийн махыг Улаанбаатар хотын хэрэглэгчдэд нийлүүлэх  тендерт 12 тонн мах нөөцөлж, нийлүүлэхээр “Эй Эн Ди Эм”, “Баатрууд тэнгэр” компани шалгарсан байна. Харин Дархан-Уул аймгийн …

  • 21 October

    Амаржаргал: Нарантуулын ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байгаа, гадуур худал мэдээлэл яваад байна

    Өнгөрсөн наймдугаар сарын 23-нд “Нарантуул” олон улсын худалдааны төвд гал гарсаны улмаас  нэг хүн алтан амиа алдаж 400 гариу түрээслэгч хамаг бараагаа шатаалгаж хохирсон. Гэсэн ч түрээслэгчид маш ухаалагаар хандаж хамгийн эхэнд ажлын байраа авч үлдэхийг нэн тэргүүнд тавьж байсан. Шатсан өдрийн эхнээс л галын шалтгаан, хохирлын хэмжээг тогтоохоор ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлсэн бөгөөд гадуур ажлын хэсгийн дүгнэлт гарсан …

  • 21 October

    Хотын үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 453501 утсаар авч байна

    Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” байгуулагдсанаар хотыг тойрсон олон асуудал нэг дор зангидагдаж, хариуцах эзэнтэй болох эхлэл тавигдсан. Тус нэгтгэл нь нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, ногоон байгууламжийн арчлалт хамгаалалт, үерийн хамгаалалтын далан сувгийн засвар, арчлалт, цэвэрлэгээ, авто замын борооны ус зайлуулах шугам болон хөрсний ус зайлуулах барилга байгууламж, авто замын урсгал тусгаарлах хайс хашааны арчлалт хамгаалалт, авто зам, замын …

  • 21 October

    22-ын товчоо бүрэн автомат хаалттай боллоо

            Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/191 дугаар захирамжийн дагуу 22-ын товчоог хоёр салгаж, Баруунтуруун ба Эмээлтэд нүүлгэн шилжүүлэх ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлээд байна. Энэ ажлын хүрээнд Шалган бүртгэх товчоодыг бүрэн автомат  тоног төхөөрөмж бүхий хаалттай болголоо. Уг хаалт нь тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэх дугаар танилтын системтэй бөгөөд  2 секундын дотор нээгдэж хаагдана. Дугаар танилтын систем ба …

  • 21 October

    Иргэдийн оролцоотой хийсэн зураглалыг “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-тэй уялдуулна

    Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 10 сарын 17-ны ээлжит хуралдаанаар “Нийслэлийн гэр хорооллын амьдрах орчны газрын зураглалыг иргэдийн оролцоотой гаргах ажлын үр дүнгийн тухай” хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын А/785 “Нийслэлийн хороодын амьдрах орчны зураглалыг иргэдийн оролцоотой гаргах ажлыг зохион байгуулах тухай” захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба АНУ-ын Азийн сантай хамтран Улаанбаатар хотын гэр хороолол дахь Захирагчийн ажлын алба, хорооны Засаг …

  • 19 October

    Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол боллоо

    Ерөнхий сайдын ивээлд зохион байгуулдаг Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол Төрийн ордонд 11 дэх жилдээ болж 16 нас хүрч иргэний үнэмлэхээ гардаж буй залуучууд оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд тэдэнд хандаж хэлсэн үгэндээ “Өнөөдрөөс хүүхэд нас нь ард үлдэж, хамгийн их эрч хүчтэй, ихийг бүтээж цогцлоодог, хамгийн аз жаргалтай настайгаа золгож байна. Монгол Улсын иргэний эрх, үүргээ нэр төртэй …

  • 18 October

    Маргааш “Иргэний андгай өргөх ёслол” болно

    Энэ жилийн уламжлалт иргэний андгай өргөх ёслол маргааш Төрийн ордонд болох гэж байна. Ёслолын үеэр ерөнхий сайд болон урлаг спортынхон хүүхдүүдэд иргэний үнэмлэхийг нь гардуулж, баяр хүргэх юм. Иргэний андгай өргөх ёслолыг зохион байгуулснаар хүүхдүүдэд эх оронч хүмүүжил, эх орноороо бахархах сэтгэлийг бий болгоход ач холбогдолтой ажээ.

  • 18 October

    Багануурт МИ-8 нисдэг тэрэг осолдлоо

    А-JET авиа компанийн МИ-8 нисдэг тэрэг Багануур дүүргийн ойролцоо осолджээ. Осолдсон МИ-8 нисдэг тэрэгний хугацаа нь дууссан, нислэг үйлдэх эрхгүй байсан гэнэ. Одоогоор онгоц чухам юунаас болж осолдсон, ослоос үүдэн ямар хохирол учирсан талаар мэдээлэл өгөхгүй байна.

  • 18 October

    Эрс хүйтрэхтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг үүрэгдэв

    Ус цаг уурын хүрээлэнгээс ирүүлсэн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 10 дугаар сарын 20-ны өдөр баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 21-ний өдөр ихэнх нутгаар цас орж, салхи 20-ний өдөр баруун болон төвийн нутгаар, 21-ний өдөр ихэнх нутгаар 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Иймд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор  Цаг агаарын урьдчилан сэргийлэх …

  • 18 October

    Доржийн гудамжны гэрэлтүүлгийг бүрэн асаажээ

    Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт нийт 28 000 гаруй гэрэлтүүлэг байдаг ч зам барилгын ажилтай холбоотойгоор гэрэлтүүлгийн 83,7 хувь нь л асаж  байгааг албаныхан хэллээ. Хотын  гэрэлтүүлгийн ашиглалт, бүрэн бүтэн байдлыг 7 компани хариуцан ажилладаг бөгөөд ажлын гүйцэтгэлд нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хяналт тавьдаг юм. Автозамыг өргөтгөн шинэчлэх  ажлын хүрээнд ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, явган зорчигчийн замыг цогцоор …

  • 18 October

    2-р ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ

    Нийслэлийн 2013 оны 2-р ээлжийн цэрэг татлагын  нээлтийн ажиллагаа  Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль дээр эхэллээ. Хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн 18-25 насны эрэгтэйчүүдийг цэргийн жинхэнэ албанд татдаг бөгөөд зарлан дуудах хуудас авсан цэргийн жинхэнэ албанд татагдагчид нь тогтоосон өдөр, цаг хугацаанд цэрэг татлагын байранд болон товлосон газарт ирсэн байх үүрэгтэй байдаг. Энэ жилийн хувьд цэргийн жинхэнэ алба хаагаагүй …

  • 17 October

    Улаанбаатар хотын 99 цэгт ҮНЭГҮЙ WiFi цэгийг байгууллаа

    Утасгүй интернэтийн үйлчилгээ эрхлэгч Кевико компани, Нийслэлийн мэдээлэл технологийн газар хамтран Улаанбаатар хотын 99 цэгт ҮНЭГҮЙ WiFi цэгийг байгууллаа. Та бүхэн Сөүлийн гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Бага тойруу, Налайх дүүргийн соёлын төвийн урд талбай болон Нийслэлийн бүх цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ҮНЭГҮЙ WiFi-д холбогдох юм. Дээрхи дурьдсан газруудад та өөрийн ухаалаг гар утас, таблет, нөүтбүүк зэрэг WiFi дэмждэг төхөөрөмжүүдээ ашиглан ямар нэгэн хэрэглээ, хугацааны хязгаарлалтгүйгээр хүссэн үедээ …

  • 17 October

    Энэ сарын 21-ээс эхлэн ихэнх нутгаар эрс хүйтэрнэ

    2013 оны 10 дугаар сарын 18-наас 10 дүгаар сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 18-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, 20-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 18-нд говь талын нутгаар, 20-нд баруун болон төвийн нутгаар, 21-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 …

  • 17 October

    Маргааш нийслэлийн захирагчийн ажлын албаны нээлттэй хаалганы өдөрлөг болно

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Ажлаа танилцуулах нээлттэй хаалганы өдөр”-ийг 2013 оны 10-р сарын 18-нд 10.00-14.00 цагийн хооронд Хангарьд ордны 1 дүгээр давхарт зохион байгуулахаар боллоо.  Энэ үеэр хэлтсүүд энэ онд хийсэн томоохон ажлуудын талаар мэдээлэл өгч, иргэдэд нээлттэй үйлчлэх юм.  Мөн нээлттэй хаалганы өдрөөр иргэн та худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгох журам, “Ахмадын орон сууц” хөтөлбөр гэх мэт …