2014 онд Улаанбаатар хот, ДарханУул, Орхон аймгийн хүн амын хэрэгцээнд зориулан 14 мянган тонн мах нөөцлөх, нөөцийн махны менежерээр Дархан-Уул аймгийн “Дархан миит фүүд” ХХК, Орхоны “Эрдмийт” ХХК, Улаанбаатар хотын “Эй Эн Ди Эм” 6000, “Баатрууд тэнгэр” ХХК сонгогдоод байгаа билээ. Өнгөрсөн 9-р сард бол тус сонгон шалгаруулалтад заасан ёсоор “Дархан миит фүүд” ХХК, Орхоны “Эрдмийт” ХХК тус бүр 1000, …
Нийгэм
November, 2013
-
4 November
Өнөөдөр ажиллаж буй худалдаа, үйлчилгээний төвүүд болон банкууд
Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний өдөр буюу “Монгол бахархалын өдөр” тохиож байгаа тул орон даяар бүх нийтийн амралтын өдөр болгон зарлаад байгаа.Тэгвэл өнөөдөр зарим худалдаа үйлчилгээний байгууллагууд болон банкууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа юм байна. Худалдаа, үйлчилгээний байгууллага: – “Номин”, “Миний дэлгүүр”, “Макс”-ын сүлжээ дэлгүүрүүд – “Гурван билэг”, “Билэг” их дэлгүүр – “Барс”, “Хүчит шонхор”, “Алтжин бөмбөгөр” …
-
4 November
Есөн хөлт цагаан сүлдийг цэнгүүлэх ёслол болж байна
2012 оноос эхэлэн Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр – “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэж байхаар УИХ-аар хуульчлан баталсанчлан өнөөдөр Монгол орон даяар эл өдрийг тэмдэглэж байна. Тус өдрийг нээж өглөө 10.00 цагт Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслол Чингис хааны талбайд болсон. Харин яг одоо Төрийн туг Есөн хөлт их цагаан сүлдийг цэнгүүлэх …
-
4 November
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байгаа билээ. УИХ-аас 2012 онд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан Их Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол Бахархлын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж, бүх нийтээр амрахаар хуульчилсан. Тиймээс энэ өдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бас бүх нийтээр амрах юм.
-
1 November
Цахилгаан, дулаан, устай холбоотой асуудлыг 24 цагийн турш хүлээн авч, шийдвэрлэдэг болно
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 10 сарын 31-ний ээлжит хуралдаанаар “Улаанбаатар хотын Нийтийн үйлчилгээний шуурхай удирдлага, зохицуулалтын төв байгуулах” асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод дулаан, цахилгаан, ус сувгийн сүлжээтэй холбоотой иргэдийн санал, хүсэлт, гомдлыг холбогдох газрууд нь мэдээллийн төв дээр хүлээн авч шийдвэрлэж байгаа бол замын хөдөлгөөний ачаалал, …
-
1 November
Өнөөдөр “ҮНДЭСНИЙ ӨГӨХ ӨДӨР”
Шинэ сар Шинэ өдөр Шинэ өглөө. Өнөөдөр бол “ҮНДЭСНИЙ ӨГӨХ ӨДӨР” буюу 11 сарын 1. Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй байдаг. Тиймээс иргэн та бүхэн бидний ирээдүй болсон хүүхэд багачуддаа хайр, энэрлийг түгээж бага гэж чамлалгүйгээр доорхи аянд нэгдэхийг уриалж байна. ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн Эмнэлэгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасаг нь 0-16 насны хүүхэд, зарим эмгэг бүхий насанд хүрэгчдэд мэдээгүйжүүлэг, хагалгааны дараах …
October, 2013
-
31 October
Ажилчны гудамжны гүүр ашиглалтад оров
Ажилчны гудамжин дахь Дунд голын доод гүүрийг хос болгон шинэчлэх ажлын хүрээнд баруун талын гүүрийг шинээр барьж, нийслэлийн ойн өдөр ашиглалтад орууллаа. Нийслэлийн автозамын газрын захиалгаар Солонгосын “Сүсон инженер” компани зөвлөж, Монголын “ЗМЗ” ХК-ийн 3 сарын хугацаанд гүйцэтгэсэн 65 метр урттай, 9 метр өргөнтэй замыг нээлээ. Хэдийгээр гэрээт хугацаанаасаа өмнө ашиглалтад өгч, Солонгосчуудын зөвлөгөөгөөр ажилласан ч хийсэн ажилдаа эзэн сууж …
-
31 October
“Амгалан” дулааны станцын барилгын ажил 30 хувьтай байна
Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “УС-15” халаалтын зуухыг шинэчлэн 300 МВт хүчин чадалтай дулааны станц барихаар Засгийн газрын 35,55 дугаар тогтоолоор баталсан. “Амгалан” дулааны станц нь 348 МВт-ын хүчин чадалтай бөгөөд ашиглалтад орсноор хотын зүүн хэсгийн 50 мянган өрхийг дулаанаар хангах төдийгүй ойрын жилүүдэд шинээр нэмэгдэх дулааны хэрэглээг хангахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Тус станцыг 10,8 га газарт …
-
30 October
Дүүргүүдийн хүн амын нягтралыг гаргажээ
Хэнтийн нурууны урд үзүүр болох Баянзүрх, Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй хайрхан уулсаар зүүн, урд, баруун, хойд талаараа хүрээлэгдсэн Улаанбаатар хот Туул, Сэлбэ голуудын бэлчир хөндийд нийт 4,704.4 мкв нутаг дэвсгэр эзлэн оршдог. Засаг Захиргааны нэгжийн хувьд алслагдсан 3, төвийн 6 дүүрэгт хуваагддаг бөгөөд Багануур дүүрэг 620,2, Багахангай дүүрэг 140,0, Налайх дүүрэг 687,6, Баянгол дүүрэг 29,5, Баянзүрх дүүрэг 1244,1, Сонгинохайрхан …
-
30 October
Гэрэл дохионы зөрчил 52 хувиар буурчээ
Замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталж, 8-р сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн болон уулзварт улаан гэрлэн дохиогоор нэвтэрсэн зөрчлийг илрүүлэх камерыг 11 цэгт суурилуулж, торгуулийн мэдээллийг тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар шуудангаар хүргэж байгаа. Журам хэрэгжиж эхэлснээр хурд хэтрүүлэх …
-
29 October
Орон гэргүйчүүдийг цахим мэдээллийн санд бүртгэнэ
Нийслэлийн Цагдаагийн газар /НЦГ/орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх “Итгэл сэтгэл” арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ. Арга хэмжээний хүрээнд нийслэлийн хэмжээнд НЦГ бүртгэлтэй байдаг 600 гаруй орон гэргүй тэнэмэл иргэдийг хамруулан, эрүүл мэндийн үзлэг хийн бичиг баримтжуулж, ажил эрхлэх боломжтойг нь ажлын байраар хангах зэрэг шат дараатай ажлуудыг зохион байгуулах юм байна. Мөн хурууны хээгээр нь бүртгэлжүүлж цахим мэдээллийн санд бүртгэх аж. Ийнхүү орон гэргүй …
-
29 October
Нийслэлийн 7 цэгт зад хямдралтай худалдаа явагдаж байна
“Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан зарласан “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал” баярын худалдаа яг одоо нийслэлийн долоон цэгт явагдаж байна. Хямдралтай худалдаанд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд Хан-Уул дүүрэгт Яармаг худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт 15-р хорооны талбай, Сонгинохайрхан дүүрэгт Ханын материал, Дүүхээ төвийн талбай, Баянгол дүүрэгт Энэбишийн гудамж, Чингэлтэй дүүрэгт “Нарантуул-2” худалдааны төв талбай, Баянзүрх дүүрэгт Жуковын талбай болон Их …
-
29 October
“Нийслэлийн өдөр” тохиож байна
Өнөөдөр нийслэл хот байгуулагдсаны 374 жилийн ой “Нийслэлийн өдөр” тохиож байгаа билээ. Эл өдөртэй холбогдуулан “Улаанбаатар хотын түүх ба соёл” сэдвээр нийслэлийн удирдлагууд болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар Ерөнхий боловсролын сургуулиудад хичээл заана. Мөн 11:00 цагт Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслолын ажиллагаа 11.30 цагт Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг шинэ байршилд залах ёслолын ажиллагаа, …
-
29 October
Хүүхдэд ээлтэй байгууллагууд тодорлоо
Улаанбаатар хотыг хүүхдэд ээлтэй, хүүхдийн аюулгүй байдлыг хангасан хот болгон хөгжүүлэхэд нийслэлээс онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа юм. Тиймээс НИТХ, Монголын Сурагчдын холбоотой хамтран нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн хүүхдэд таатай үйлчилгээ үзүүлдэг, хүүхдийн оролцоог дэмждэг байгууллагуудыг сонгож хүүхдүүдийн саналын дагуу шалгаруулан, өнөөдөр батламж гардууллаа. НИТХ-ын хурлын дарга Д.Баттулга шалгарсан байгууллагуудад батламж гардуулан баяр хүргэхдээ, “Өнгөрсөн нэг жилд нийслэл хотод маш олон …
-
29 October
Нийслэлчүүддээ мэндчилгээ дэвшүүллээ
Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ! Улаанбаатар хотын иргэд ээ! Та бүхэндээ Нийслэлийн 374 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Бид нийслэлийнхээ өдрийг иргэдийнхээ дунд, тэднийхээ хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн, амжилт бүтээлээ цугтаа тэвэрч, аз жаргалын өрхийг татсан, иргэдийн оролцоонд тулгуурласан олон үйл ажиллагааг зохион байгуулахын зэрэгцээ хийсэн ажлаа дүгнэх, хийх ажлаа төлөвлөх, алдаа оноогоо хэлэлцэх өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Нийслэлийн хүн ам 1.3 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл