Хоёр өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас нийслэлд хийгдэж буй зам засвар, шинэчлэлтийн ажил түр зогсоод байсан бол өнгөрсөн шөнөөс хэвийн үргэлжилж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар 2013-2014 оны хичээлийн шинэ эхлэхээс өмнө зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөсөн 8 замын 2 замын хөдөлгөөнийг нээгээд байгаа юм. Харин Чулуун-Овооноос Тролейбусны эцэс хүртэлх зам, Доржийн гудамж, Үйлдвэрийн гудамж, Баянмонгол хорооллыг Нарны замтай холбох авто …
Нийгэм
August, 2013
-
29 August
Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаануудын байршил
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа нийслэлийн 6 дүүрэгт 8 сарын 22-оос эхлэн гарч байгаа бөгөөд нийтдээ 20 байршлын 2430 цэгийн 171056 м2 талбайд худалдаа үйлчилгээ зохион байгуулж байна. “Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа” Чингэлтэй дүүрэгт “Тусгаар тогтнолын талбай”, Баянгол дүүрэгт Энэбишийн өргөн чөлөө, Хан-Уул дүүрэгт “Ажилчдын алдар талбай”, Баянзүрх дүүрэгт “Жуковын музей”-н талбай, Сансарын тунель дээр, Сүхбаатар …
-
28 August
Борооны тогтоол усыг соруулах ажил үргэлжилж байна
Бороо үргэлжлэн орж байгаа энэ өдрүүдэд зам дээр их хэмжээний ус тогтож явган зорчигч болон автомашин замын хөдөлгөөнд оролцоход онцгой хүндрэл учирч байна. Тиймээс Нийслэлийн Хот тохижилтын газраас борооны тогтоол усыг соруулах ажлыг өглөөний 08 цагаас эхлэн өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байна. Одоогоор Зам цэвэрлэгээний албаны 8 машин Энхтайваны өргөн чөлөө, Олимпийн гудамж, Бага тойруу, Их тойруу зэрэг замуудын борооны …
-
28 August
Ус зайлуулах хоолойг даван урссан усны улмаас айлууд усанд авжээ
Өчигдрөөс эхлэн орсон ширүүн борооны улмаас зам дээр их хэмжээний ус тогтож явган зорчигч болон автомашин замын хөдөлгөөнд оролцоход онцгой хүндрэл учирах болсон. Мөн шинэ тавигдаж буй замын ажил болоод энэ онд ашиглалтанд оруулсан замыг борооны ус ихээр эвдэж эхэлсэн. Тиймээс Нийслэлийн Хот тохижилтын газраас борооны тогтоол усыг соруулах ажлыг өглөөний 08 цагаас эхлэн өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан юм. Одоогоор …
-
28 August
Дугаарын хязгаарлалтын улмаас 160 мянга орчим автомашин зогсолт хийж байна
Энэ сарын 24-31-ний өдрийг дуустал автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ. Эл зохицуулалт нь замын хөдөлгөөний ачааллыг 50 хүртэлх хувиар бууруулж байгаа тухай ЗЦГ-аас мэдээллэж байна. Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд нийт 380 мянга орчим автомашин бүртгэлтэй байдаг бөгөөд үүнээс 300-320 мянга орчим нь нийслэл хотын замын хөдөлгөөнд оролцдог ажээ. Одоогийн байдлаар улсын дугаарын тэгш сондгой …
-
28 August
Хувиараа такси эрхэлдэг хүмүүс заавал такси компанид татвар төлөх ёстой
Өнөөдөр ШӨХТГ-аас такси үйлчилгээний шинэ төлбөр болон журмын талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, ШӨХТГ, Нийслэлийн Тээврийн газар болон такси компаниуд хэлэлцэж такси үйлчилгээний тарифыг 30 хоногийн дараагаас эхлэн км тутмыг 1000 төгрөг байхаар тохирсон байна. Ингэснээр Улаанбаатар хотод үйлчилгээ үзүүлж буй 16 аж ахуйн нэгжийн 800 гаруй такси эхний км гэж ялгахгүйгээр км тутамд 1000 төгрөгийн тарифтай болох аж. Харин дуудлагын таксины …
-
28 August
Оюутнуудыг өдрийн 20 мянган төгрөгөөр ургац хураалгана
Монголын залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, Улсын ургац хураалтын комисс, ҮХААЯ-тай хамтран ирэх сарын 1-нээс нийт оюутан залуусыг ургац хураалтын цалинтай ажилд уриалан ажиллуулахаар төлөвлөжээ. Энэ ажил нь их, дээд сургуульд суралцаж байгаа бүх оюутны дунд явагдах бөгөөд улс эх орны эдийн засгийг сайжруулах, алдагдалгүй болгох зорилготой гэнэ. Ургац хураалт нь үр тариа, ургац хураалт, жимс жимсгэнэ гэсэн гурван …
-
28 August
Улаанбаатар хотод таксины 3 зогсоол ашиглалтад орлоо
2013 онд Улаанбаатар хотын хэмжээнд 12 байршилд таксины зогсоол байгуулахаар төлөвлөжээ. Зогсоолуудын зураг төсөв боловсруулах ажлыгнийслэлийн Авто замын газар хийж, бэлэн болгосон бөгөөд “Улаанбаатар Зам Засвар арчлалт” компани хариуцан гүйцэтгэж байна.Өнөөдрийн байдлаар Центрпойнт /Голомт төв/, ТБД андууд /Хаан банкны урд/, Капитрон банк /103-ын уулзварын урд/ -ны гээд 3 зогсоол бэлэн болжээ. Төв номын сангийн таксины зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг хийгээгүй байна.Замын …
-
27 August
Гранд Плазагийн уулзвар болон Далан давхрын замыг нээжээ
Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө зорчих хэсгээ нээхээр төлөвлөсөн найман замаас хоёр замын хөдөлгөөнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд бүрэн нээгээд байгаа. Тодруулбал, Сөүлийн гудамжинд Гранд Плазагийн уулзвар, Хүчит шонхороос Хувьсгалчдын гудамж хүрэх 1.7 км авто зам буюу Далан давхраас баруун тийш шинээр тавих замын зорчих хэсгийг нээснээр тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлж эхэлсэн. Чулуун-Овооноос Троллейбусны эцэс хүртэлх зам, Доржийн гудамж, Үйлдвэрийн гудамж, …
-
27 August
Өдрийн дотор хурд хэтрүүлсэн 318 тохиолдол бүртгэгджээ
8-р сарын 25-ны байдлаар гэрлэн дохио зөрчсөн 140, хурд хэтрүүлсэн 318 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн сүүлийн үед жолоочдын хурд хэтрүүлсэн болон, гэрлэн дохионы зөрчил гаргах нь нэмэгдэж байгаа тул замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлж, соёлтой оролцохыг анхааруулж байна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
-
27 August
Иргэд үнэ төлбөргүйгээр мэргэжил эзэмших боломжтой
Нийслэлийн Хөдөлмөрийн газраас гурав дахь удаагаа “Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлэх гэж байна. Хөтөлбөрт ажилгүй болон ажилгүйдэлд өртөж болзошгүй, ажил олоход хүндрэлтэй иргэд, сургууль завсардсан хөдөлмөрийн насанд хүрсэн хүмүүс хамрагдах боломжтой ажээ. 45-60 хоногийн мэргэжил олгох тус сургалтанд бүртгүүлэхийг хүссэн иргэд ажилд орох өргөдөл гаргаж, өөрийн оршин сууж буй хорооноосоо тодорхойлолт аван, дүүргийн хөдөлмөрийн хэлтэст хандах хэрэгтэй юм байна. Энэ …
-
27 August
Сургууль, цэцэрлэгийн засварын ажил 80 хувьтай байна
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр Нарантуул ОУХТ-ийн хүнсний захад 08 сарын 23-ны өдөр гарсан томоохон гал түймрийн тухай, хичээлийн шинэ жилийн бэлтгэл, өвлийн бэлтгэл ажлын талаар зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.Нарантуул ОУХТ-ийн хүнсний захад гал гарсантай холбогдуулан нийслэлийн Онцгой комиссоос Баянзүрх Дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагч мэдээлэл өглөө. “1999 оноос хойш …
-
26 August
Захад шатсан талийгаач 53 настай, эмэгтэй хүн байжээ
ЦЕГ-аас мэдэгдэж буйгаар өнгөрсөн 23-ны өдөр Олон улсын худалдааны төв буюу “Нарантуул” захын хүнсний битүү захад гал гарах үеэр 53 настай, эмэгтэй хүн амь эрсэдсэн байна. Одоогоор талийгаачийн хэн болохыг таних ажиллагааг явуулж байгаа аж. Гадуур цацагдаад буй захад 3-4 хүн шатаж нас барсан, тэдний нэг нь хүүхэд байсан гэх мэдээлэл ор үндэслэлгүй худлаа юм байна. Мөн одоогийн байдлаар шатсан объектыг тусгаарлаж, …
-
26 August
9 сарын 15 гэхэд бүх газрын халаалтыг өгнө
Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2013 оны зун хийгдэх нягтын шахалт, засварын ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2013 оны 5 дугаар сараас эхэлсэн бөгөөд энэ сарын 30 гэхэд дуусах ёстой. Засварын ажлын явцын талаар “Улаанбаатар Дулааны сүлжээ” ХК-ны захирал Р.ХАЙДАВААС тодрууллаа. – Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан Дулааны шугам сүлжээнд их ба урсгал засварын ажлын үед хэрэгцээний халуун …
-
26 August
“Эко шөнийн тээвэр”-ийн туршилтын хугацаа ирэх сард дуусна
“Цахилгаан тээвэр” компаниас “Эко шөнийн тээвэр” төслийг Улаанбаатар хотноо туршилтын шугамаар өнгөрсөн 7-р сарын 11-нээс эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Хоёр сарын хугацаатай хэрэгжих уг төслийн хүрээнд “Тролейбус-3”-ийн “III-IV хороолол БММЗ”, “Тролейбус-2”-ын “Ханын материал-Офицеруудын ордон” маршрутаар дөрвөн тролейбус шөнийн тээвэрт гарч байгаа. Туршилтын хугацаа ирэх есдүгээр сарын 11-нд дуусгавар болох бөгөөд цааш үргэлжлэх эсэхийг хотын захиргаанаас шийдэх юм. Гэвч одоогоор III, IV …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл