Нийгэм

November, 2013

  • 22 November

    Нийслэлд 5331 гүний худаг байна

    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Туул, Сэлбэ, Дунд голын усны урсацыг нэмэгдүүлэх, сэргээх, гадаргын усыг хуримтлуулах усан сан, цөөрөм байгуулж, хот орчмын голын ай сав газар, гол, булаг, шандыг хамгаалж, ногоон байгууламжийг байгуулна гэж тусгасан. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэсгэр дээрх бүх төрлийн гүний худгийн  тооллогыг  Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/621 дүгээр захирамжийн …

  • 22 November

    Швед улс дахь МЗХ-ны салбар “Тусгай 28-р цэцэрлэг”-т тоглоом хандивлахаар боллоо

    Швед дахь МЗХ-ны салбар зөвлөл өөрийн орон лугаа чиглэсэн үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа бөгөөд эхний ээлжинд Хан-Уул дүүргийн тусгай 28-р цэцэрлэгийн бяцхан хүүхдүүддээ тоглоом бэлэглэхээр болжээ. Өөрсдийн биеэр хүрэлцэн ирээгүй ч МЗХ-оор дамжуулан өнөөдөр тоглоомыг эздэд нь гардуулан өгөх юм байна. Тус холбоо нь энэ оны 1-р сард Швед улсад сурч, ажилладаг залуусын санаачилгаар Монголын Залуучуудын Холбооны салбар зөвлөл болон …

  • 22 November

    Нийтийн үйлчилгээг бүхэлд нь хянах, удирдах, Диспетчерийн төв байгуулана

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж Улаанбаатар хотын Нийтийн үйлчилгээний шуурхай удирдлага зохицуулалтын төв байгуулах болон НИТХ-ын ээлжит хуралдаан зарлах тухай, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын Нийтийн үйлчилгээний шуурхай удирдлага зохицуулалтын төв байгуулах талаар Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал танилцуулсан юм. Энэ төв нь эрүүл, аюулгүй, тухтай орчинд иргэдийн ажиллаж, …

  • 21 November

    2 цагийн хугацаанд цахилгаан хязгаарлана

    Нийслэл хотын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний  өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, хэрэглээний ачаалал даах чадвар, найдвартай байдлыг хангах үүднээс  110/10 кв-ын “Баруун” дэд станцын 10 кв-ын 1 ба 2-р секцийн шинэчлэлтийн ажлыг хийх гэж байна. Уг станц нь жилд дунджаар 170 гаруй сая квт. цаг цахилгаан эрчим хүч дамжуулдаг. Дэд станцын 2 ширхэг хуучин хүчний трансформаторыг 2009 онд 25 МВА болгож, …

  • 21 November

    Улаанбаатар хотод 321 мянга 159 тээврийн хэрэгсэл байна

    Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор НИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоолоор нийслэлийн зарим гудамж, замуудад тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон. Энэхүү тогтоолын дагуу шинэ журам мөрдөгдөж эхэлснээр замын хөдөлгөөнд оролцож байгаа машины тоо  ажлын нэг өдөрт 34 мянгаар буюу 20 хувиар буурчээ. Харин өдөр ирэх бүр тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсээр байгааг холбогдох байгууллагуудаас авсан …

  • 20 November

    Эцэг, эхчүүд сургуулийн орчимд эргүүлд гарна

    ЕБС-ийн хүүхдүүдийг дээрэмдэх, дарамтлах зэрэг олон аюултай хэргүүд суралцаж буй сургуулийнх нь оройлцоо гардаг билээ. Тэгвэл маргаашнаас эхлэн  эл байдалд эцэг эхчүүд санаа зовох хэрэггүй боллоо. Учир нь сурагчдын аюулгүй байдлыг хангах зорилготой Нийслэлийн Засаг даргын тамгын газраас санаачилсан “Сургуулийн эргүүл” төслийн нээлтийн ажилллагаа маргааш өүх ЕБС-д дээр болох гэж байна. Уг төслийн зорилгын хүрээнд эцэг, эхчүүд хагас өдрийн турш сургуулийн …

  • 20 November

    Дугаарын хязгаарлалтыг цуцлах санал асуулгын дүнг маргааш танилцуулна

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 11-р сарын 21-ний өдөр буюу Пүрэв гарагт 14 цагаас Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар дараахь 10 асуудлыг хэлэлцэнэ. Авто машины улсын дугаараар замын хөдөлгөөнд хязгаартайгаар оролцуулах асуудлыг цуцлах талаар явуулсан санал асуулгын дүнгийн тухай танилцуулна. Улаанбаатар хотыг Улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг Нийслэлийн ИТХ-д өргөн мэдүүлэх тухай Нийслэлийн Эрүүл мэндийн зарим байгууллагуудыг менежментийн болон …

  • 20 November

    Залуучуудыг ажилд зуучлах “Худалдаа, үйлчилгээний салбарын зуучлал” аян өрнөж байна

    Өнгөрсөн зунаас эхлэн МЗХ дэргэдээ “Залуучуудын хөдөлмөрийн бирж”-ийг байгуулж, ажил олгогч, ажил хайгчдын дунд гүүр болоод явж байгаа юм. Байгуулагдсан цагаасаа эхлэн тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, байнгын болон цагийн ажлын байранд нийтдээ 3000 гаруй хүнийг ажилд зуучилсан бөгөөд төрийн болон хувийн аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээний салбарын 1000 орчим байгууллагатай хамтарч ажиллаж байна. Энэ 11-р сарын эхээр МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын …

  • 20 November

    Оюутнуудын 70 мянгыг өнөөдрөөс олгоно

    Их, дээд сургуулийн бакалаврын болон магистр, докторын өдрийн ангийн суралцагчдад олгодог үндэсний 70200 төгрөг болон урамшууллын тэтгэлгийг өнөөдрөөс олгож эхлэх ажээ. Тодруулбал, нэг улирлын буюу 9, 10, 11,-р сарын тэтгэлгийн мөнгө оюутнуудын “Ухаалаг” карт болох Төрийн банкны дансанд байрших юм байна. Тэтгэлэг олгох журамд өөрчлөлт ороогүй тул өнгөрсөн жил олгож байсны дагуу оюутнууд амжилттай сайн суралцсаныхаа урамшуулалт тэтгэлгийг авах боломжтой …

  • 20 November

    Өнөөдөр “Хүүхдийн эрхийн конвенцийн өдөр”

    Өнөөдөр олон улсын “Хүүхдийн эрхийн конвенцийн өдөр” тохиож байна. Жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ НҮБ-аас өөр өөр уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Бидэнтэй нэгд, үгээ хэлцгээе” гэсэн уриан дор олон улсад тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай Конвенц бол хүүхдийн эрхийн тухай цогц хууль бүхий баримт бичиг юм. Конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблей …

  • 19 November

    120 мянгатад цахилгаан шат бүхий явган хүний гарц барина

    Нийслэлийн автозамын газраас Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу 120 мянгатын автобусны буудлын орчимд ирэх жилээс цахилгаан шат бүхий явган хүний гарц барихаар болжээ. Уг байгууламж нь Хархорины гүүрэн гарцтай адил өндөртэй байх бөгөөд цахилгаан шаттай гэдгээрээ онцлог байх гэнэ. Цахилгаан шатыг ирэх оноос ашиглалтад оруулахаар Нийслэлийн автозамын газрынхан ажиллаж байгаа бөгөөд одоогоор хөрөнгө оруулалт нь шийдэгдэж, зураг төслийн ажлаа хийж …

  • 19 November

    “Хальтиргаагүй Улаанбаатар” аян гурван сар үргэлжилнэ

    Өвлийн улиралд жил бүр хальтиргааны улмаас 24 мянган хүн унаж бэртдэг гэсэн статистик судалгаа бий. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээгээр ч нийт унаж бэртсэн хүмүүсийн 60 % нь хальтиргаа гулгааны улмаас гэмтдэг байна. Иймээс хүн амын унаж бэртэх тохиолдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн төр захиргааны болон хууль хяналтын байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд  хамтран 2013 оны 11 сарын 20-ноос “Хальтиргаагүй …

  • 19 November

    Цагаан сараар гурван өдөр нийтээрээ амрахаар шийдвэрлэв

    Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2013.11.19/ үдээс өмнө хуралдаж, эхлээд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Үндэсний их баяр наадмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Харин хуулийн төслийг санаачлан өргөн барьсан гишүүдийн нэг болох гишүүн Г.Батхүү төсөл санаачлагчдын саналаар уг хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргасныг гишүүн …

  • 19 November

    Хязгаарлалтыг цуцалбал машиндаа хоноё

    Дугаарын хязгаарлалтыг цуцлах уу, үгүй юу гэсэн асуудлаар хотын захиргаа иргэдийн саналыг сонссон биш эгээтэй л хоёр найзыг маань муудалдуулчихсангүй. Бүтэн сайн өдөр бидний хэдэн найзууд уулзалдаж, нийгэм, эдийн засгийн талаар буу халав. Нэг маань ирэх гэж баахан цаг алдсан болохоор ерөнхийдөө ярианы гол сэдэв замын  түгжрэл байлаа. Тэр яриа яван явсаар өөр сэдэв рүү хальснаас болоод нөхдийн дунд халуухан …

  • 19 November

    Явган хүний зам дээр хууль зөрчин барьсан барилгыг нураах эсэхийг НМХГ шийдэнэ

    Нийслэлийн иргэдээс эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд нь ноцтойгоор халдаж, явган хүний зам дээр барилга баригдаж байгаа талаар нийслэлийн ЗДТГ-т гомдол ирүүлжээ. Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэр Нарны зам дагуу, Номин худалдааны төвийн эсрэг талд явган хүний зам дээр өнгөрсөн 05-р сараас эхлэн иргэдийн явах замыг хаан барилга барьж эхэлсэн байна. Гомдлын мөрөөр холбогдох албаны хүнээс тодруулахад нийслэлийн Ерөнхий …