Нийгэм

November, 2013

  • 13 November

    Дүүргүүд төсөвт хүргүүлэх саналаа нэгтгэж байна

    Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай  А/984 тоот захирамжийн дагуу нийслэлийн 152 хороогоор дамжуулан нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд 318,000 өрхөөс санал авсан. Нийгэм, дэд бүтэц, нийтийн үйлчилгээ, тохижилт, аюулгүй байдал гэсэн 5 чиглэлээр тухайн хорооны иргэдээс хамгийн олон санал авсан бүтээн байгуулалтыг жагсаан 11 сарын 11, 12-ны өдрүүдэд хороо бүрт хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлгийн дүнд …

  • 13 November

    Аж ахуйн нэгжүүдийг ойр орчны 50 метр хүртэлх зам, талбайгаа цэвэрлэхийг анхаарууллаа

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор Иргэн, Аж ахуйн нэгж байгууллагуудыг эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж хийх, арчилгаа цэвэрлэгээг хариуцах, өвлийн улиралд байнгын хүн томилж цас, мөсийг тухай бүрд нь арилган, хальтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг үүрэг …

  • 13 November

    Дугаарын хязгаарлалтгүй болох талаар санал авч эхэллээ

    Нийслэлийн иргэдээс зам засварын ажил дууссан, хүйтний улирлал эхлэж байгаатай холбогдуулан дугаарын хязгаарлалтыг зогсоох тухай саналыг НЗДТГ-т  удаа дараа ирүүлж байгаа юм. Тиймээс Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс хүйтний улиралд дугаарын хязгаарлалтыг цуцлахаар хэлэлцэн, иргэдээс санал авч эхэллээ. Өнөөдрөөс эхлэн 48 цагийн хугацаанд “Хүйтний улиралтай холбогдуулан дугаарын хязгаарлалтгүй болохыг Та дэмжиж байна уу” гэсэн асуулттай санал асуулгыг …

  • 12 November

    “Хүнд суртлын индекс-2013”-ыг ЭМЯ тэргүүллээ

    МҮХАҮТ-аас хоёр жил тутамд гаргадаг “Хүнд суртлын индекс-2013” судалгаа гарчээ. Судалгаанд нийт 1350 иргэд, бизнесийн болон олон нийтийн төлөөлөлийн хүмүүс оролцсон байна. Судалгаанд оролцогчдын 69.5 хувь нь Эрүүл мэндийн яамыг хамгийн их хүнд суртал гаргадаг гэж үзжээ. Үүний дараагаар 67.3 хувь нь Сангийн яам, 58 хувь нь БСШУЯ,  46.4 хувь нь ҮХААЯ, 34.8 хувь нь Хууль зүйн яамыг хүнд сурталтай …

  • 12 November

    Хүйтний улиралд дугаарын хязгаарлалтыг цуцлах талаар иргэдээс санал авна

    НИТХ-аас 2012 оны 8 дугаар сарын 22-нд “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх” зарим арга хэмжээний тухай 2/08 дугаар тогтоолыг баталсан юм. Тогтоолын дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2012 оны 8 дугаар сарын 24-нд “Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай”  А/532 …

  • 12 November

    Чингэлтэй дүүргийн 9-р хорооны иргэд төсөвт оруулах саналаа нэгтгэлээ

            Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай  А/984 тоот захирамжийн дагуу нийслэлийн 152 хороогоор дамжуулан нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд 318,000 өрхөөс санал авсан. Нийгэм, дэд бүтэц, нийтийн үйлчилгээ, тохижилт, аюулгүй байдал гэсэн 5 чиглэлээр тухайн хорооны иргэдээс хамгийн олон санал авсан бүтээн байгуулалтыг жагсаан хороо бүрт хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хэлэлцүүлгийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 9-р хорооны …

  • 12 November

    “Гал үндэстэндээ туслая” хандивын аян эхэлжээ

    “Урт нэрт хуулийн төсөл”-д өөрчлөлт шинэчлэлт оруулахтай холбоотойгоор өнгөрсөн 9-р сарын 16-ны өдөр “Гал Үндэстэн” холбоо жагсаал зохион байгуулж улмаар төрийн ордон руу буудсан хэрэг гарсан билээ. Үүний улмаас тус холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй зургаан хүнийг хориод байгаа юм. Тэгвэл эл хэрэгтэй холбогдуулан Голомт-ЦЭХ ТББ-аас “Гал үндэстэндээ туслая” хандивын аяныг эхлүүлсэн байна.  Гал үндэстэндээ туслая! “Гал Үндэстэн Холбооны нөхөд Монгол …

  • 11 November

    Улсын хэмжээнд 5 хүртэлх насандаа 1181 хүүхэд энджээ

    Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал (2013 оны эхний 10 сарын байдлаар) I. Нийгмийн үзүүлэлт Улсын хэмжээнд 2013 оны эхний 10 сард 66277 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 66618 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 4192 буюу 6.8 хувиар, хүүхдийн тоо 4271 буюу 6.9 хувиар өссөн байна. Улсын хэмжээгээр энэ оны эхний 10 сард нялхсын эндэгдэл 953 …

  • 11 November

    Нийслэлийн бүх хороонд төсвийн хэлэлцүүлэг өрнөж байна

    Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай А/984 дугаартай захирамжийн дагуу нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд Улаанбаатар хотын өрх бүрээс санал авч, хэлэлцүүлэх ажил үргэлжилж байна. Төсвийн төсөлд санал авах хуудсыг 11 сарын 5-наас нийслэлийн 152 хорооны өрх бүрт тарааж, бөглөсөн саналын хуудсыг цуглуулан, автомат машинаар уншуулсан юм.  “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгийг зохион байгуулах удирдамжийн дагуу саналын …

  • 11 November

    Дундговь-Улаанбаатарыг холбосон 163 км автозамыг нээнэ

    Өнөөдөр Дундговь-Улаанбаатарыг холбосон 163 км хатуу хучилттай автозамыг нээх гэж байна. Мөн Сайншанд-Замын Үүдийн авто замыг  ашиглалтад өгөхөөр төлөвлөөд байгаа ажээ. Нээлтийн үйл ажиллагаанд нь Ерөнхий сайд оролцоно. Дээрхи ажил нь Засгийн газар энэ онд багтаан Баянхонгор, Хөвсгөл, Дундговь, Дорноговь, Дорнод, Өмнөговь аймгийн төвүүдийг хатуу хучилттай автозамтай холбохоор төлөвлөсний дагуу явагдаж буй ажил юм.

  • 11 November

    “Нарантуул-2” худалдааны төвд гал гарч 100 түрээслэгч хохирчээ

    Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Дэнжийн  мянгад  байрлах “Нарантуул-2”  худалдааны төвд өнгөрсөн бямба гаригт буюу 11-р сарын 9-нд гал гарчээ. Тодруулбал,бямба гаригийн орой 22.48 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт “Нарантуул-2” худалдааны төвийн хоёр давхар барилгаас утаа гарч байгаа тухай дуудлага ирж, дуудлага өгснөөс хойш 12 минутын дараа дүүргийн гал унтраах анги бүрэлдэхүүнээрээ очсон байна. Гал сөнөөгчдийг очих үед хүнс, барааны …

  • 9 November

    Шинэ дүрэмт хувцас аваагүй байгаа сурагчид энэ хичээлийн жилд хуучин хувцсаа өмсөж болно

    Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11 төв”-д 2013 оны 11 дүгээр сарын 1-8-нд 700 гаруй санал, хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсэн байна. Үүний 50 орчим хувь нь эрүүл мэнд, боловсрол, халамж үйлчилгээ, нийслэлийн асуудал байлаа. Боловсролын салбарын гол асуудал нь сурагчдын дүрэмт хувцас. Дүрэмт хувцас аваагүй байгаа сурагчдын хувьд энэ хичээлийн жилд хуучин хувцсаа өмсөж болно гэсэн …

  • 9 November

    Төсөвт оруулах иргэдийн саналыг ням гарагт уншуулж дуусна

    Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай А/984 тоот захирамжийн дагуу нийслэлийн 152 хороогоор дамжуулан 318,000 өрх бүрт  нийслэлийн төсөв, бүтээн байгуулалтын ажилд санал авах хуудас тарааж санал авсан.  Иргэдийн өгсөн саналын хуудсыг хорооны ажилчид цуглуулан нийслэлийн ЗДТГ-т байрлах төв штабд хүргүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 141 хороо материалаа ирүүлжээ. Харин Баянзүрх дүүргийн 10, 22, 23-р хороо, …

  • 8 November

    Дахин 3 чиглэлд сурагчдын автобус явуулахаар боллоо

    Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс алслагдсан хороодын хүүхдүүдийг тээвэрлэх сурагчдын автобусны маршрут шинээр гаргаж туршилтаар явуулж эхэлсэн юм. Эхний ээлжид Нарангийн голоос СХД-ийн 107, 42, 65, 62 дугаар сургуулийн сурагчдийг тээвэрлэхээр их багтаамжийн автосбуыг тусгай маршрутаар  явуулсан бол энэ сарын 11-нээс эхлэн дахин 3 чиглэлд хүүхдийн автосус явуулахаар боллоо. Тодруулбал, Их наран, Орбит, Баянхошуу, Зүүн салаа гэсэн …

  • 8 November

    Туул Тосгоноос Нисэх хүртэл 400 төгрөгөөр зорчино

    Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хот орчмын чиглэл болох Туул тосгоноос Баруун 4 зам хүрдэг байсан чиглэлд өөрчлөлт оруулж Туул тосгон-Нисэхийн эцэс гэсэн богино эргэлтээр үйлчилгээнд явуулж эхлээд байна. Хуучин энэ чиглэлийн автобус 68 км замыг хоёр цаг орчим туулдаг байсан бол богино эргэлт хийдэг болсноор 42 км газарт хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх …