Нийгэм

December, 2014

  • 28 December

    Дүнжингаравын замыг маргааш нээнэ

    Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл буюу Дүнжингарав худалдааны төвөөс Улиастай замын уулзвар хүртэл үргэлжлэх 6.0 км автозамын ажил дуусчээ. Автозамын ажлыг “Хансуун зам” ХХК гүйцэтгэсэн бөгөөд тус замыг 15 метрийн өргөн, 4 эгнээ урсгалтайгаар хийжээ. Энэхүү зам нь хотыг зүүнээс баруун тийш холбосон шинэ зам болох бөгөөд Нарны …

  • 28 December

    Он солигдох мөчид 4 цэгт ёслолын буудлага хийнэ

    Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан   “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг  12-р сарын 31-ний үдэш “Их эзэн Чингис хааны талбай”-д зохион байгуулдаг. Энэ жилийн цэнгүүний найруулагчаар ДБЭТ-ийн найруулагч E.Сарантуяа ажиллаж байгаа бөгөөд шинэ оны үдшийн цэнгүүнд  “Шар айраг”, “Ньюанс”, 3 охин, Чинбат, Наран, Болд  зэрэг хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөх юм. Мөн он солигдох мөчид нийслэлийн 4 цэгт …

  • 28 December

    Төрийн ордны баруун, зүүн талын автозамын хөдөлгөөнийг хязгаарлана

    Он солигдох мөч буюу 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний үдэш Чингисийн талбайд болох “Мөнгөн шөнө” арга хэмжээний үеэр Төрийн ордны баруун болон зүүн талын замын хөдөлгөөнийг оройн 20.00 цагаас 01.00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлах ажээ. Энэ үеэр тээврийн хэрэгслийн зогсоол хомс байдаг учраас Чингисийн талбайтай ойролцоо байрладаг Спортын төв ордны зогсоол, Улаанбаатар зочид буудлын зогсоол, Драмын театр, Хангарьд ордны …

  • 28 December

    ХААН банкны бүх салбарууд өнөөдөр амарна

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу өнөөдөр ХААН Банкны бүх салбар нэгжүүд амрах аж. Энэ өдөр ХААН банкны 372 АТМ, 3000 гаруй Картаар үйлчлэгч байгууллага (КҮБ), “Мобайл банк”, “Интернэт банк”, “Ухаалаг банк” үйлчилгээг ашиглан хувийн санхүүгийн хэрэгцээгээ хангах боломжтой аж. Харин 2014 оны маргааш ХААН банкны бүх салбар нэгжүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Голомт банкны …

  • 28 December

    Өнөөдөр Монгол улс тусгаар тогтоносон өдөр

    Өнөөдөр 12 дугаар сарын 29-ны өдөр. Шинэхэн үеийн түүхнээ Монгол Улс дахин сэргэж 200 гаруй жил үжийн дарлалаас үргэлжилсэн Манжийн дарлалаас чөлөөлөгдөн Богд Жавзандамбаа улсын хаанаар өргөмжлөн туурга тусгаар Монгол улсаа тунхагласан өдөр.  Энэ өдөр тусгаар улсаа тунхаглах их ёслол Да хүрээнээ болж шашны тэргүүн Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж, хатан Дондогдуламыг улсын эх дагина хэмээн залахад Богд хаан зарлиг гарган …

  • 27 December

    “Газар хөдлөлтөөс амжиж анхааруулах систем” төслийг хэрэгжүүллээ

    Гамшгаас хамгаалах арга хэмжээний хүрээнд болзошгүй гамшгийн аюулыг олон нийтэд эрт зарлан мэдээлэх үйл ажиллагааны шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар дээр хэрэгжүүлж буй “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах” төслийг хэрэгжүүлж хүлээн авлаа. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын 9 дүүрэгт зарлан мэдээлэх дуут дохиоллын нийт 60 цамхагийг суурилуулан 3 телевиз 9 FМ радиогийн газруудад өргөн …

  • 27 December

    Гурван сая дахь иргэнд орон сууц, чацуутнуудад нь гурван сая төгрөг олгоно

    Монгол Улсын гурван сая дахь иргэнийг ирэх оны нэгдүгээр сард төрнө гэж Үндэсний статистикийн хорооноос тооцоолж байгаа ажээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар гурван сая дахь иргэн, тэдний үе чацуутанд олгох мөнгөн шагнал, тэтгэмжийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар тогтлоо. Монгол Улсын гурван сая дахь иргэнийг орон сууц буюу түүнтэй тэнцэх 70 сая хүртэл төгрөгийн мөнгөн шагналаар шагнах, тухайн өдөр …

  • 26 December

    “Их засаг” их сургууль оюутны 70 дээр ажиллаж байна уу?

    Төрөөс оюутнуудад олгодог урамшууллын 70 мянган төгрөг оноос өмнө оюутнуудын дансанд байршиж, оюутнууд мөнгөтэй залгаж, нар нь гарч байна. Гэтэл зарим их, дээд сургуульд уг мөнгөө өгөхгүй байна гэх гомдол үүсээд байгаа аж. Тодруулбал, “Их засаг” их сургууль оюутнуудын 70 мянга дээр ажиллаж, дүнгийн голчийг нь харж өгч байна, мөн мөнгөө авахгүй гэсэн гарын үсэг хүчээр зуруулсан гэх юм. Мөн …

  • 26 December

    Дугаарын хязгаарлалт 29 болон ирэх сарын 1,2-нд үйлчлэхгүй

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн газраас амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх шийдвэрийг гаргасан байна. Үүнд “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр”-ын өдөр  буюу энэ сарын 29-нд болон ирэх сарын 1, 2-нд машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, бүх авто машин замын хөдөлгөөнд оролцоно.

  • 26 December

    31-ний орой гурван зогсоолоос автобус үйлчилнэ

    Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг  12-р сарын 31-ний үдэш “Их эзэн Чингис хааны талбай”-д зохион байгуулдаг. Цэнгүүний дараа нийслэлийн Нийтийн тээврийн газраас шөнийн 00:00 цагаас 01:00 цагийн хооронд 28 автобус иргэдэд үйлчилнэ. А зогсоол буюу Ленин клубын түр зогсоолд тав,  Хэлмэгсдийн хөшөө буюу B зогсоолд 12, Хас банкны С зогсоолоос зургаан автобус үйлчилгээнд …

  • 26 December

    Нийслэлийн 2014 оны онцлох 10 үйл явдал

    Улирч буй 2014 онд Нийслэлд болж өрнөсөн онцлох 10 үйл явдлыг хүргэж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын үр дүн гарч эхэллээ Улаанбаатар хотын нийт газар нутгийн 54.9 хувийг хамран төлөвлөлтгүйгээр тэлсэн гэр хороолол, агаар, хөрсний бохирдлыг ихээр үүсгэж, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгвэл иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг эхлүүлсэн. …

  • 26 December

    Залуус шинэ оны анхны нар харах ёслолыг зохион байгуулна

    Шинэ оны анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн монголчууд бэлгэшээдэг. Тиймээс шинэ оны өглөө нар харах ёслол, аяллыг  МЗХ-оос  жил бүр зохион байгуулдаг болоод байгаа. Өнгөрсөн жил Төмөр замын аялал жуулчлалын товчоотой  хамтран зохион байгуулж  байсан  бол  энэ жилийн хувьд Багахангай дүүрэг, Багахангай  дүүргийн залуучуудын холбоо, Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн төв хамтран Хангай зөрлөгт оны …

  • 25 December

    Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа Цагдаагийн албан хаагчид үүргээ маш сайн гүйцэтгэж байна

    Цагдаагийн байгууллагын алба хаагчид БНӨСУ-ын Юнити мужид НҮБ-ын мандатын дагуу нутгийн иргэд болон орон гэрээсээ дайжсан хүмүүс, НҮБ-ын ажилтан, албан хаагчдын аюулгүй байдлыг хангах талаар даалгасан үүргийг амжилттай гүйцэтгэж байна. Тэд эх орон, байгууллага, хамт олныхоо итгэл найдварыг биелүүлж, бусад орны цэргийн алба хаагчдад үлгэр дуурайлал үзүүлж байгааг НҮБ-аас өндрөөр үнэлж Непалын цэргийн багаас ЦЕГ-ын ОНАБХГ-ын Хамгаалалтын III газрын хүний …

  • 25 December

    Цагдаагийн албан хаагч түүхэн кинонд тогложээ

    Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүл хамгаалалт хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч, МУСТ Б.Алтанзул МУУГЗ Б.Баатарын найруулсан “Чингис хаан эргэж ирлээ” түүхэн кинонд Персийн ноёны дүрд тогложээ. Тэрбээр төрийн тусгай албанд тасралтгүй 21 жил ажиллахдаа урьдчилан сэргийлэх хэлтэс, хэвлэл мэдээлэл, согтуурал мансуурлаас урьдчилан сэргийлэх, эрүүгийн алба, орон байр, захиргааны зөрчил, эргүүл хамгаалалт хариуцсан чиглэлийн ахлах байцаагч зэрэг бүхий л чиглэлээр ажиллаж …

  • 25 December

    Оюутнууд ирэх сараас нийтийн тээвэрээр үнэгүй зорчино

    Нийтийн тээврийн хэрэгслээр зорчих үнийн тариф өөрчлөгдөж 500 төгрөг болсоноос үүдэн 2015 оны 1 дугаар сарын 1-нээс оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчиход хүндрэл учираад байсан билээ. Энэхүү асуудлаар Монголын Оюутны холбоо 11 сарын 17-ны өдөр оюутан суралцагчидтай хамтарсан албан шаардлага хүргүүлсэн билээ.     Энэхүү шаардлага биелэлээ олж 1 дугаар сарын 1-нээс 2014-2015 оны хичээлийн жилийг дуустал оюутан суралцагчдыг …