Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монгол цэргийн жавхаа” уралдаан зохион байгуулах тухай А/140 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 3 дахь жилдээ зохион байгуулна. Тус уралдааны шалгаруулалтын …
Нийгэм
February, 2015
-
24 February
Өнөөдөр болох үйл явдал
11:00 цагт Монголын Үндэсний номын сангийн уншигчдын танхимд Эмнести Интернэшнлийн Дэлхийн хүний эрхийн төлөв байдлыг танилцуулах уулзалт болно. 11:30 цагт ирэх гуравдугаар сарын 2-11-ний өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотод болох олон улсын аялал жуулчлалын “ITB Berlin” үзэсгэлэнд Монгол Улс анх удаа түнш орноор оролцох гэж буй талаар Төрийн ордны Г танхимд хэвлэлийн бага хурал болно. Утас: 88080619 11:30 цагт Нийслэлийн ИТХ-ын …
-
24 February
Аянгат удган Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захидал илгээжээ
Амар байна уу. Ерөнхийлөгч Элбэгдоржоо Би болбоос чиний захирдаг Хөх Монголын эгэл нэгэн улаач, эгэл нэгэн гэрийн авгай, эгэл нэгэн иргэн чинь, энэ Монголын нэг эс байна. Өлсөж явснаа мартсан өнөөгийн та нарыг өлсөөд хэвтэж байхад чинь би орь залуу эх байлаа, ажлаа таслаад ч очдог, нялх хүүхдээ тэврээд ч очиж дэмждэг байлаа. Бидний төлөө хөөрхий минь гээд байдаг чадлаараа …
-
24 February
Лүнрэг Эш Төмөр: Шинийн найманд “Наран мэт мандах хонин жил” шашин номын цэнгүүнийг зохион байгуулна
“Редакцийн зочин” булангийнхаа энэ удаагийн зочноор Лүнрэг Эш Төмөрийг урьж ярилцлаа. Тэрбээр шинийн найманд “Наран мэт мандах хонин жил” шашин номын цэнгүүнийг зохион байгуулах гэж байна. -Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу? -Миний бие Лүнрэг буюу Эш Төмөр гэж хүн байна. “Монгол шүтээн” цогцолборын тэргүүн, айлдлын багш, шашин судлаач. Сүүлийн жилүүдэд “Даян дэлхийг засах Монгол ухаан” хэмээх дөрвөн бүлэг бүхий …
-
24 February
Нийслэл хотын зарим нутаг дэвсгэрийн агаарын чанарын хэмжилтийн мэдээ
Нийслэлийн Агаарын чанарын албаны орчны агаарын чанарын хэмжилтийн 4 автомат суурин станцын Амгалан, Нисэх, Толгойт, Телевиз орчмын агаарын чанарын хэмжилтийн мэдээг 2015.02.17-02.23-ны байдлаар тоймлон хүргэж байна. Агаар бохирдуулагч үндсэн 4 бодисын өнгөрсөн 7 хоногийн хэмжилтийн дүнгээс харахад Азотын давхар исэл(NO2)-ийн хамгийн их агууламж 02.17-нд Телевиз орчимд 0.069 мг/м3 буюу хүлцэх хэмжээнээс 1,7 дахин их, Хүхрийн давхар исэл(SO2) -ийн хамгийн их …
-
24 February
Өнөөдөр сар хүрч буй 3 сая дахь иргэн болон түүний нас чацуутнуудад хүндэтгэл үзүүллээ
Өнөөдөр Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин болон түүний үе чацуутнууд, тэднийг эх барьж авсан эмч, эх баригч нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо. Модон морь жилийн үхэр сарын шинийн 4-ний өдөр буюу аргын тооллын 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 цаг 27 минутад төрсөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын охин Монгол Улсын 3 …
-
24 February
Олон нийтийн цагдаагийн ажилтны сургалт зохион байгуулагдаж байна
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2015 онд баталсан орон тоонд багтаан Нийслэлийн дүүрэг, хороодод Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллах хүсэл сонирхолтой иргэдийг судлан бүртгэх ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд судлагдсан 136 иргэнийг 2015 оны 1 дүгээр сард бүртгэн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, тэнцсэн 41 иргэнийг 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс Цагдаагийн Ерөнхий газрын Сургалт, дадлагын …
-
23 February
Баярын өдрүүдэд 321 хүүхэд шинээр мэндэлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харъяа эмнэлэг эрүүл мэндийн байгууллагууд энэ сарын 18-23-ны 09 цаг хүртэл хариуцлагатай жижүүр томилон ажилласан байна. Үүнд Шүд, Эрүү нүүрний төв болон дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг 10-16 цагийн хооронд ажиллуулж эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлжээ. Баярын үеэр өлсгөлөн зарлаж буй иргэдийн нэг болох Цэрэннадмид /59 настай эмэгтэй/ энэ сарын 20-ны орой түргэн тусламжаар …
-
23 February
Увс аймгийн Өмнөговь суманд янгир ямаа хамуурчээ
Увс аймгийн Өмнөговь сумын нутагт янгир ямаа хамуурч орон нутгийн хэмжээнд арга хэмжээ авч байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаа талаарх мэдээлэл цацагдаж эхэллээ. Тодруулбал, Өмнөговь сумын Улиастай, Баянгол багийн нутагт орших Төрийн тахилгат Алтан Ханхөхий, орон нутгийн тусгай хамгаалалттай Яргайт ууланд бэлчээрлэн амьдардаг янгир ямаанууд хамуурч одоогийн байдлаар зургаан настай тэх, гурван настай эм янгир хамуурсан байдалтай үхсэн байсныг …
-
23 February
“Хүний амь нас эрсдэх нөхцөл үүссэн байсан”
Ноён ууланд олборлолт явуулахыг эсэргүүцэж өлсгөлөн зарлаж байсан “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүдийг урьд шөнө 00.50 цагийн орчимд албадан тараасан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга цагдаагийн хурандаа Б.Баатархүүгийн сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэж байна. -Өлсгөлөн зарласан иргэдийн ямар шалтгаанаар тараасан нь тодорхой бус байна …
-
23 February
Шатарчин гэр бүлүүд өрсөлдөхөөр болов
Шатарчин гэр бүлүүдийн дунд болдог “Гэр бүл 2015” тэмцээн энэ сарын 28- наас ирэх сарын 1-нд Хан- Уул дүүргийн 115 дугаар сургуулийн байранд болох гэж байна. Тус тэмцээнд оролцогч багууд хоёр хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд багийн нэг гишүүн нь 18- аас доош насных байх юм. Тэмцээн швейцарь системээр долоон өрөг болж, эхний таван байрт шалгарсан баг мөнгөн шагнал хүртэх ажээ. …
-
23 February
Залуу эмэгтэйчүүд чуулна
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу эмэгтэйчүүд” клуб “Хүчирхэг эмэгтэйчүүд энхтайвны гүүр болдог” чуулганыг 2015 оны 03-р сарын 01-нд Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулах гэж байна. Энэхүү чуулганаар эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдийн эрх, ололт амжилт болон алдаа оноотой талуудыг гаргаж ирэх, түүнчлэн нийгэмд хүргэх уриалгыг боловсруулах юм байна.Чуулганд нийгэм улс төр, соёл урлаг, гэр бүл, хүний эрх, бизнесийн чиглэлээр салбартаа манлайлал болсон …
-
23 February
Дүүргүүдийн эрүүл мэндийн төвд шалгалт хийлээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дүүргүүдийн Эрүүл мэндийн төвд шалгалт хийв. Шалгалтаар зарим дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмийн санд эм бэлдмэлийг заагдсан хэмд хадгалаагүй, тусгаарлах өрөөнд өвчтөн хүлээн авсан, яаралтай тусламжийн эм тарианы нөөцийг бүрдүүлээгүй, бэлэн байдлыг хангаж ажиллаагүй, бодисын гадна талд бүртгэл тэмдэглэгээ хийгээгүй, хүүхдийн түргэн тусламжийн хэсэгт хүчилтөрөгч, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл дутагдалтай гэх зэрэг зөрчлүүд илэрсэн. Мөн эмнэлгүүдийн тусгаарлах …
-
23 February
Залуус Rokit bay, Gee нараар лекц уншуулах санал өгчээ
Монголын Залуучуудын Холбооноос 7 дахь жилдээ зохион байгуулж буй “Залуу хүн” цуврал лекц тун удахгүй эхлэх гэж байна. Нийгмийн салбар бүрт амжилттай ажиллаж байгаа лидерүүд амжилтад хүрсэн нууцаасаа хуваалцаж, сонирхолтой энгүүн яриа өрнүүлдэг энэхүү лекцийг мэдэхгүй залуус цөөхөн болжээ. Өнгөрсөн жилүүдэд Олон Улсын харилцаа судлалын профессор, онц бөгөөд бүрэн эрхт элчин, дипломатич Д.Баярхүү, МҮОНТ-ийн “Гараг” продакшны захирал Г.Бадамсамбуу, “Оюун …
-
23 February
“Босоо хөх монгол” ТББ-ын гишүүн долоон иргэний талаар мэдээлэл хийлээ
Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр дэх “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний урд өлсгөлөн зарлаж байсан “Босоо хөх монгол” ТББ-ын гишүүн долоон иргэнийг эрүүл мэндийн байгууллагын шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулсан талаар мэдээлэл хийлээ. 13 хоногийн турш өлсгөлөн зарласан “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүн долоон иргэний эрүүл мэндийн байдал доройтож, цаашид хүний амь насанд хохирол учирч болзошгүй нөхцөл үүссэн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл