Нийгэм

April, 2014

  • 4 April

    Техникийн сааталтай гэгдсэн МИАТ-ын онгоц УЛААНБААТАР РУУ хөөрлөө

    08:56 2014/04/04 Дөнгөж сая авсан мэдээллээр техникийн сааталтай гэгдсэн онгоц УБ-ын цагаар 08.35-д Инчоноос Улаанбаатар руу хөөрсөн талаар нисэхийн лавлах ажилтан мэдээллээ. Тус онгоц Чингис хаан олон улсын онгоцны буудалд 11.50 цагт газардах юм байна. 00:03 2014/04/04 МИАТ-ийнхэн онгоц нь ШАТАХУУН АЛДАЖ байсныг мэдээгүй хөөрөх гэж байв уу?! БНСУ-ын Инчон олон улсын нисэх онгоцны буудлаас 2014.4.3-ны 14:50 цагт Улаанбаатар руу хөөрөх ёстой байсан МИАТ-ын онгоцонд …

  • 3 April

    Авто оношилгооны төв, дүүргийн татварын хэлтсүүд энэ сарын 15-наас эхлэн амралтын өдрүүдэд ажиллана

    Авто тэээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, автозам ашигласны төлбөр хураах ажил нийслэлийн хэмжээнд 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2 үе шаттайгаар эхэлсэн. Энэхүү ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар 2014 оны 04 дүгээр сарын 15-наас эхлэн 2014 оны 05 дугаар сарын 31-ныг дуустал Авто оношилгооны төв, дүүргийн татварын хэлтсүүдийг …

  • 2 April

    Иргэд цалингийнхаа 25-30 хувийг өгөөд 3-5 жилийн дотор байртай болох боломжтой болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл НОСК буюу Нийслэлийн орон сууцны корпораци байгуулах талаар өнөөдөр сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. Улаанбаатар хотод 180 мянга гаруй орон сууцны хэрэгцээ үүсээд байгаа судалгаа гаргажээ. Жилд 15 мянга орчим орон сууц ашиглалтад орж байгаа ч нийт хэрэгцээний 10 хувийг л хангадаг байна. Харин орон сууцтай болохыг хүссэн иргэдийн 80 орчим хувь нь урьдчилгааг …

  • 2 April

    Нийслэлийн цэцэрлэгчид ажлаа эхэллээ

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар Их сургууль, “Эко монгол” МСҮТ-тэй хамтран Нийслэлийн ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг хариуцдаг мэргэжлийн цэцэрлэгчийг хоёр дахь жилдээ бэлтгэж байна. Сургалтад хамрагдсан 154 цэцэрлэгч өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Цэцэрлэгчид Нийслэлийн төвийн зургаан дүүргийн гол гудамжууд болох Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Олимпийн гудамж, Их монголын …

  • 2 April

    Зургаан дүүргийн хяналтын камерыг 60 хувиар нэмэгдүүлнэ

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 03 сарын 31-ний өдөр болж, Нийслэлийн зургаан дүүргийн хяналтын камержуулалтын ажлын талаар хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган зам, нийтийн үйлчилгээний газруудад гэрэлтүүлэг, аюулгүй байдлын хяналтын сүлжээ бий болгох ажлын хүрээнд төвийн зургаан дүүрэгт …

  • 2 April

    Мөс цөмрөх болон хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх мэдээ

    2014 оны 4 дүгээр сарын 1–ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Үүр, Шишхэд, Хангай нуруунаас усжих Идэр, Хануй, Суман, Урдтамир, Чигэстэй, Богд, Буянт, Хожуул, Тэс, Завхан, Зүйл, Хэнтэй нуруунаас усжих Хүдэр, Ерөө, Тэрэлж, Туул, Балж, Хэрлэн түүнчлэн Сэлэнгэ мөрөн, Орхон голын дагууд болон Алтай нурууны Түргэн, Ховд, Буянт, Сагсай, Булган зэрэг голууд 20-160 см зузаан мөсөн бүрхүүлтэй …

  • 1 April

    Өнөөдрөөс ГИХАЭГ шинэ нэр, бүтцээр ажиллаж эхэллээ

    Манай улс дэлхийн бусад орнуудтай улс төр, эдийн засгийн салбарт хамтран ажиллахаас гадна ард түмний элэгсэг дотно нөхөрлөлөөр  гадаад харилцаагаа  улам өргөжүүлж буйн бодит илрэл нь жилд дунджаар гадаад дотоодын  4.5 сая гаруй  зорчигч манай улсын хилээр нэвтэрч байгаа тоон үзүүлэлт юм. Тиймээс хилийн чанадад зорчиж буй өөрийн орны иргэд, Монгол Улсад зорчих, оршин суух гадаадын иргэдэд олон улсын жишигт …

March, 2014

  • 31 March

    Тээврийн хэрэгсэл эзэмшигч Таны төлөх албан татварын хэмжээ

    Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/189 дүгээр захирамжаар нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2 үе шаттай зохион байгуулж эхлээд байна. 3 дугаар сарын 20-ны өдрөөс  05 дугаар …

  • 31 March

    Гудамж талбайн усалгаа чийгшүүлэлтийн ажил эхэллээ

    Хаврын хуурайшилтын үе эхэлж хотод тоос, шороо ихээр босч агаар бохирдож байгаатай холбогдуулан хариуцсан гудамж талбайнхаа усалгаа чийгшүүлэлтийн ажлыг хийж эхлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд үүрэг болгосон. Энэ үүргийн дагуу  Эзэн Чингисийн талбайг 1,4 дэх өдрүүдэд чийгшүүлэн угаах юм.  Харин Энхтайван, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу, Их тойруу, Ард Аюуш, Энэбишийн гудамж, Самбуу, Залуучууд, Засгийн …

  • 31 March

    Өнөөдрөөс эхлэн хааж буй зам, гүүрүүд

    Өнөөдөр 10.00 цагаас ХААИС-ийн зүүн хойд уулзвараас Зайсан толгойн зүүн хойд уулзвар хүртэлх авто замыг  бүрэн хааж, зам засварын ажил хийхээр боллоо. Зам засварын ажил 5-р сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм. Харин Нийслэлийн Хан-Уул дүүрэг, Ажилчны гудамж, Дунд голын хос гүүрийн хуучин гүүрийн баруун талыг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс буюу маргаашнаас эхлэн гурван сарын хугацаанд хааж, засварлахаар болжээ. Тиймээс зүүн талын гүүр …

  • 31 March

    Хятад ажилчдын завхрал хэрээс хэтэрлээ

    Монголчууд сүүлийн жи­лүүдэд бүтээн байгуу­лалтын ажилдаа гадаадаас тэр дундаа БНХАУ-аас олон тооны хүн авч ирж ажил­луулах болсон. Тэгвэл тэдгээр ажилчдын нэгнээс ХДХВ-ийн вирус илэрсэн тухай өнгөрсөн долоо хоногт нэгэн хэвлэлд бичсэн. Тодруулбал Ховд аймагт ажиллаж байсан хятадын иргэнээс ХДХВ илэрч, түүнийг нутагт нь буцаасан хэмээн тус аймгийн албаны хүн хэлсэн байдаг. Харин ХӨСҮТ-ийн олон нийттэй харилцах хэлтсийн дарга “Энэ тухай …

  • 28 March

    3000 хоригдлыг суллах асуудлыг хэлэлцэнэ

    Монголын ард иргэдийн анхаарлыг татаж, ихээхэн хүлээлт үүсгэж буй Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр багтаажээ. Нэр бүхий 24 гишүүний өргөн барьсан дээрх хуулийн төсөл найман сар хүлээлгэсний эцэст ийнхүү хэлэлцэгдэхээр болж байна. Гэхдээ хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаах эсэх шийдвэрийг мэдээж УИХ эцэслэн шийдвэрлэх юм. Хууль батлагдсанаар гарах хамгийн том үр дүн нь хөнгөн болон хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн 3000 …

  • 28 March

    Хүний наймаатай тэмцэхээр төрийн бус байгууллагууд нэгдлээ

    “Хүний наймаатай тэмцэх” төрийн бус байгууллагуудын сүлжээнээс өчигдөр мэдээлэл хийлээ. Сүлжээний зорилго нь орчин үеийн боолчлол болох хүний наймааны үр дүнтэй тэмцэх төрийн бус байгууллагуудын хамтын үйл ажиллагааг хөгжүүлэн, дэмжин ажиллах ажээ. “ Хүний наймааны эсрэг төрийн бус байгууллагуудын сүлжээ” нь өнгөрсөн нэгдүгээр сард байгуулагджээ.Сүлжээг Европын холбооны санхүүлжилтээр хүний аюулгүй байдлын судалгааны төв, Каритас Чех байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “ …

  • 28 March

    Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүллээ

    Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Энэхүү захирамжинд цаг агаар дулаарч буйтай холбогдуулан гол горхи, цөөрмийн мөсөн дээгүүр тээврийн хэрэгслээр зорчих, мал туух зэргээс болж мөс цөмөрч хүний амь нас, эд материалын хохирол учрах эрсдэлтэйг иргэдэд сэрэмжлүүлэх, хориглосон газарт тэмдэгжүүлэлт хийж, хүн хүч машин тоног төхөөрөмжийг болзошгүй аюул учирсан үед бэлэн …

  • 28 March

    Албанид манай Өргөмжит консулын газар үүдээ нээжээ

    Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Бүгд найрамдах Албани улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Монгол Улсаас тус улсад суух өргөмжит консулын газрыг нээлээ. Тус улсад манай улсыг төлөөлөн суух Өргөмжит консулаар хатагтай Белма Чела сонгогдон ажиллахаар болжээ. Өргөмжит консулын газрын нээлтийн арга хэмжээнд Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Албаний Парламентын дарга, гишүүд, Интеграцийн сайд, Боловсролын сайд, Гадаад хэргийн дэд сайд зэрэг …