НИТХ-ын 2013 оны 3/31 дугаар тогтоолоор “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан бөгөөд журмын дагуу НИТХ-аас тогтоосон 20 байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Харин төсөл хэрэгжих явцад үүсч буй зарим харилцааг боловсронгуй болгож зохицуулах зайлшгүй шаардлага гарч байгаа учраас журамд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Журамд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн явц, Монгол улсын …
Нийгэм
February, 2014
-
21 February
Иргэд орон сууц худалдан авах гэрээг буруу байгуулснаар хохирогч болж байна
Нийт 50 гаруй компани орон сууцны метр квадратаас дутаасан болох нь шалгалтын явцад тогтоогдлоо. Үүнээс шалтгаалан иргэдэд 2.8 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Харин энэ хохирлоос ердөө 400 сая төгрөгийг л барагдуулаад байгаа бөгөөд харин эсрэгээр хохирол барагдуулах хүсэлгүй байгаа компаниудын асуудал шүүхийн шатандаа шилжээд байгаа аж. Тэгвэл энэ бүх асуудал анх гэрээ байгуулахаас үүдэлтэй хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Ихэнхи барилгын …
-
21 February
Маргааш УБЕГ хагас ажиллана
Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивын ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан Иргэний баримтын архивын хэлтэс энэ бямба гаригт 10.00-16.00 цагийн хооронд иргэдэд үйлчилж архивын лавлагаа олгохоор болсон байна. Учир нь Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд заасны дагуу болзлыг хангасан эхчүүд гуравдугаар сарын 1-ний дотор Халамж үйлчилгээний газарт материалаа бүрдүүлж өгөхтэй холбогдуулан архиваас төрсний болон нас барсны лавлагаа олгох ажлын …
-
21 February
Нийслэлийн алслагдсан дүүрэг, хороодыг нэгдсэн сүлжээнд холбоно
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 02 сарын 20-ны өдөр болж, Хороодыг нийслэлийн нэгдсэн сүлжээнд холбох ажлын талаар хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий танилцуулсан юм. Нийслэлийн нэгдсэн сүлжээ нь 2010 онд анх байгуулагдсан бөгөөд 2011, 2012 онуудад үе шаттайгаар Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг сүлжээнд холбожээ. Өнөөдрийн байдлаар 177 байгууллага нэгдсэн сүлжээнд холбогдоод байгаа юм. Тус сүлжээ нь …
-
21 February
Их,дээд сургуулиудын дэргэдэх цайны газруудыг шалгана
Монголын оюутны холбоо, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран их, дээд сургууль, МСҮТ-ийн дэргэд үйл ажиллагаа явуулж буй цайны газруудад шалгалт оруулахаар болжээ. Тодруулбал, оюутнуудаас МОХ-д “чанарын шаардлага хангахгүй орчин нөхцөлд оюутнуудад хоол хийн үйлчилж байна” гэсэн гомдол удаа дараа ирж байгаа тул энэхүү шалгалтыг явуулахаар болсон байна. Оюутнууд өөрсдийн сургуулийн цайны газрын үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ МОХ-нд хүсэлт илгээх болон …
-
21 February
Төрийн байгууллагын үйлчилгээнд шинэ программ нэвтрүүлнэ
Нийслэлийн ЗДТГ болон “Мобиком” корпораци хамтран Улаанбаатар хотод барьж буй барилга, байгууламж, авто замын мэдээлэл түгээх аппликейшн-ийг удахгүй олон нийтийн хүртээл болгох ажээ. Барилга болон авто замын компаниуд зөвшөөрлөө бүгдийг авсан эсэхийг дээрх программын тусламжтайгаар иргэд өөрсдийн гар утаснаасаа мэдэх боломжтой. Мөн энэхүү технологийн онцлог нь тухайн барьсан болон барьж буй барилга, авто замыг утасны камераараа авахад хэний эзэмшил, ямар …
-
21 February
Багануур дүүрэгт шинэ сургууль ашиглалтад орлоо
Багануур дүүрэгт одоогоос 7 жилийн өмнөөс баригдаж эхэлсэн 640 хүүхдийн суудалтай олон улсын жишиг сургууль тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар “Бридж констракшн” компани энэхүү сургуулийн барилгыг барьсан байна.2013 оны эхэнд барилгын ажил 20 гаруй хувьтай байсан бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хөрөнгө оруулагч Дэлхийн банк, захиалагч БШУЯ, гүйцэтгэгч “Бридж констракшн” компаниудын хамтын ажиллагааг уялдуулах үүднээс …
-
20 February
Авто худалдааны цогцолборын эхний ээлж 7 сард ашиглалтад орно
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай, “Нийслэлийн тээврийг хөгжүүлэх сан”-гийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай, “Авто худалдааны цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай, Авто худалдааны цогцолбор орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулж, дүрмийг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. Налайхад бага оврын цэвэрлэх байгууламж барина Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг …
-
20 February
“Буянт -Ухаа ” хорооллын бүртгэлийг ирэх сарын 1-нээс бүртгэж эхэлнэ
“Буянт -Ухаа 1” хорооллоос орон сууц худалдаж авах иргэд ямар материал бүрдүүлэх болон хэзээнээс захиалга авч эхлэх талаар ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгаас зарим асуултад хариулт авлаа. -Шинээр барьсан “Буянт-Ухаа” хороололд орон сууц худалдаалах журмыг Засгийн газраас батлаад байгаа. Орон сууц авах хүсэлтэй иргэдийн бүртгэл хэзээнээс эхлэх бэ. Хамрагдах иргэд ямар бичиг баримт бүрдүүлсэн байх ёстой вэ? -Одоогоор зээлд хамрагдах хүсэлтэй …
-
20 February
Иргэд хөрөнгө оруулалтад хяналт тавих боломжтой
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2014 оныг ил тод байдлыг хангах жил болгон зарлаж, “Шилэн тендер” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тиймээс нийслэлийн иргэд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын худалдан авах ажиллагаан дахь оролцоо, хяналтыг дээшлүүлэх зорилгоор “Шилэн тендер ба иргэний оролцоо” сэдэвт уулзалтыг зохион байгуулахаар боллоо. Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл хөтөлбөрийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд орж ажилладаг, худалдан …
-
20 February
Манай улсын нийт малын тоо 45,127,158 толгойд хүрсэн байна
Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн 2013 оны эцсийн мал тооллогын дүнгээр манай улсын нийт малын тоо 45,127,158 толгойд хүрсэн. Өнгөрсөн оныхтой харьцуулахад 4.2 сая толгой буюу 10.3 хувиар өссөн байна. Малын тоог 5 төрлөөр авч үзвэл, хонь 20.060.254, ямаа 19.218.499, үхэр 2.908.491, адуу 2.618.452, тэмээ 321.462 толгой байна. Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Говьсүмбэр аймаг …
-
20 February
Үнэт цаасны бүртгэлийн журмыг шинэчлэн баталлаа
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар Үнэт цаасны бүртгэлийн журмыг шинэчлэн баталлаа. Ингэснээр 2009 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр батлагдсан үнэт цаасны бүртгэлийн журам хүчингүй болж байна. Шинээр батлагдсан “Үнэт цаасны бүртгэлийн журам” нь хөрөнгийн зах зээлийн шинэ орчин, систем болон зах зээлд шинээр нэвтэрсэн эрх зүйн актуудтай уялдаа холбоотой байх бөгөөд үнэт цаасны бүртгэлийн үйл ажиллагааг илүү олон улсын стандартад …
-
20 February
Өнөөдөр Шүүх эмнэлгийн “Нээлттэй хаалганы өдөр” болно
Байгууллагын хэмжээнд “Нээлттэй ил тод байдлыг хангах, сургалт, сурталчилгаа, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийттэй харилцах ажлыг хэрэгжүүлэх” ажлын хүрээнд 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдөр буюу өнөөдөр гарагт Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн байранд 09:00-15:00 цагийн хооронд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулна. Нээлттэй хаалганы өдрөөр иргэдэд үзүүлэх үйлчилгээ: – Тус хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Галт зэвсгийн шинжилгээний лаборатори нь галт …
-
19 February
Нийслэл долоон жилийн цэвэр усны нөөцтэй
Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр усны асуудлаар холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтад “2030 Усны нөөцийн групп” байгууллагын Азийн орнууд хариуцсан тэргүүн Кристоф Жэйкоб, Британийн PWC байгууллагын Женифер Моллер-Гуллэнд болон Цэнгэг усны хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн дарга Д.Доржсүрэн нар оролцсон байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван жилийн өмнө Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо усны асуудлаарх …
-
19 February
“Сууц өмчлөгчдийн холбоогоо шинэчлэе, сайн туршлагыг нэвтрүүлье” аян эхэллээ
“Сууц өмчлөгчдийн холбоогоо шинэчлэе, сайн туршлагыг нэвтрүүлье” аян энэ сарын 10-аас эхэлжээ. Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг сайжруулах, сайн туршлагыг нэвтрүүлэх зорилготой аяныг хоёрдугаар сарын 10-наас 12 дугаар сарын 10-ныг хүртэл зохион байгуулах захирамж гаргасан байна. Захирамжийн дагуу “Сууц өмчлөгчдийн холбоогоо шинэчлэе, сайн туршлагыг нэвтрүүлье” аяны хүрээнд Сууц …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл