Нийгэм

January, 2014

  • 30 January

    Хэлмэгдэгч, тэдний гэр бүлд 16 сая гаруй төгрөгийн мөнгөн тусламж олгожээ

    Нийслэлийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Д.Баттулга өнөөдөр улс төрийн хэрэгт хилсээр шийтгэгдсэн,  хэлмэгдсэн иргэд болон хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Тэрээр,  “Учран золгох морин жилийн босгон дээр та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Төр бол улс төрийн хэрэгт хилсээр шийтгэгдсэн, хэлмэгдсэн иргэдээ, тэднийхээ  гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарт хайр энэрлээ үзүүлэх …

  • 29 January

    Сар шинийн өдрүүдэд эрүүл мэндийн төвүүд хагас ажиллана

    Сар шинийн баярын амралтын өдрүүдэд Шүд Эрүү нүүрний эмгэг судлалын төв, Дүүргүүдийн  Эрүүл мэндийн нэгдлийн шүд, дотор, мэс засал, гэмтлийн  кабинетууд, Өрхийн Эрүүл мэндийн төвүүд тус бүр  10-16 цагийн хооронд ажиллахаар болжээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2014 оны нэгдүгээр сарын 30-ны оройн 20.00 цагаас 2014 оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн өглөөний  09.00 цаг хүртэл хариуцлагатай жижүүр 320981 дугаарын утсан дээр …

  • 29 January

    Нийтийн хоол, ахуйн үйлчилгээний газрууд гурван өдөр амарна

       Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн хоол, ахуйн үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 1 дүгээр сарын  30 –нд  10.00 -22.00 цагт ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амраад, 2 дугаар сарын 03 –с  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Баар цэнгээний газрууд 1 дүгээр …

  • 29 January

    Баярын өдрүүдэд нийтийн тээвэр 08.00 – 22.30 цагийн хооронд үйлчилнэ

    Цагаан сарын баярын өдрүүдэд нийтийн  зорчигч тээврийн үйлчилгээ шинийн 1, 2, 3 буюу 2014 оны 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд  өглөөний 08.00 цагаас  орой 22.30 цагийн хооронд ажиллана.    Үндсэн 67 чиглэлд 582,  хот орчмын 13 чиглэлд 57, нийт 639 их багтаамжийн автобус, троллейбус, туслах 25 чиглэлд 188 бага багтаамжийн микроавтобус бүгд   827  тээврийн хэрэгсэл  …

  • 29 January

    Бэлэгний хувьсал

    Монголчууд цагаан сараар ямар бэлэг авдаг байв. Одоо ямар бэлэг бэлдэц­гээж байна вэ гэдэг асуул­танд хариулцгаая. Тухайн цаг үед юу бэлддэг байсан, дараа нь юу болсон, одоо юу болж вэ гэдэг нь өөрөө Монголын эдийн засгийн байдал, хүн ардын амжиргааны түвшин, бүр цаашилбал нийгмийн сэтгэхүй, түүх соёлыг ч давхар харуулах боломжтой. Чингисийн үеэс улбаатай Цагаан сарын баярт хэдий үеэс нь …

  • 29 January

    Сар шинийн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарь

    Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн  хуваарийн  дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд 1 дүгээр сарын 30–нд 09.00 –24.00  цагийн хооронд ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02  –нд амарч, 2 дугаар сарын 03 – ны өдрөөс  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Томоохон зах болон салбар дэлгүүрүүдтэй худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. “Номин холдинг” ХХК …

  • 28 January

    Сар шинийн өдрүүдэд цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ

    Энэ сарын 30-31-нд баруун болон төвийн нутгаар, 2 сарын 1-2-нд зарим газраар цас орно. Салхи сар шинийн баярын өдрүүдэд ихэнх нутгаар 7-12 м/с, ялангуяа 30-31-нд Алтайн салбар уулс, Говийн аймгуудын нутгаар, 2 сарын 1-2-нд Говь, талын зарим нутгаар 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Агаарын температур 1 сарын 30-31-нд харьцангуй дулаан байх боловч 2 сарын 1-нд баруун болон …

  • 28 January

    Цэцэрлэг бариулах газраа чөлөөлсөн иргэдэд 320 саяын нөхөн олговор олгоно

    Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/528 дугаар захирамжаар  Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцаас нийслэлийн Засаг даргад эрх шилжүүлэн нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 8, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тус бүр 120 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга барих ажлыг зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга  тус газрын байршилд өртсөн иргэдийн  өмчлөл, эзэмшлийн газар дээр  байгаа эд хөрөнгийн нөхөх олговрыг олгохоор …

  • 28 January

    Сайншанд, Замын-Үүд чиглэлд том оврын автобус иргэдэд үйлчилдэг болно

    Дорноговь аймгийн төв Сайншанд болон Замын-Үүдийг холбосон 120 км хатуу хучилттай замыг түшиглэн Сайншанд-Замын-Үүд чиглэлд том оврын автобусаар иргэдэд үйлчлэхээр болжээ. Галт тэргээр зорчдог байсан эл чиглэлд автобус иргэдэд үйлчилснээр цаг хугацааг ихээхэн хэмнэх бөгөөд тус үйлчилгээг сар шинийн дараагаар эхлүүлэхээр болсон байна. Үйлчилгээнд 45-аас дээш хүний суудалтай, нийтийн тээврийн стандарт, шаардлага хангасан том оврын автобус гарах ажээ.

  • 27 January

    Нийслэлийн тээврийн газраас троллейбусны тасалбарыг 400 төгрөг болгожээ

    Нийслэлийн тээврийн газраас “Цахилгаан тээвэр” ХХК троллейбусны үйлчилгээний үнээ 200 төгрөгөөр нэмэгдүүлж, 400 төгрөг болгохыг даалгасан байна. Энэ дагуу “Цахилгаан тээвэр” компани тасалбараа өнгөрсөн бямба гариг /2014.01.25/-аас эхлэн 400 төгрөг болгон, иргэдэд үйлчилж эхэлжээ. Одоогоор юуны учир тасалбарын үнээ нэмэгдүүлсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ тухай 1-р сарын 28-ны өдөр Нийслэлийн тээврийн газраас олон нийтэд мэдээлэл өгөх гэнэ. Юутай ч …

  • 27 January

    Сар шинээр нийтийн тээвэрт 837 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

    Цагаан сарын баярын өдрүүдэд нийтийн  зорчигч тээврийн үйлчилгээ  өглөөний 08.00 цагаас  орой 22.30 цагийн хооронд ажиллах юм байна. Үндсэн 67 чиглэлд 582,  хот орчмын 13 чиглэлд 57, нийт 639 их багтаамжийн автобус, троллейбус, туслах 25 чиглэлд 188 бага багтаамжийн микроавтобус  иргэдэд үйлчилнэ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ. Түүнчлэн 2014 оны 1-р сарын 31-нээс 2-р сарын 04-нийг дуустал  хотын захын гэр …

  • 24 January

    Бямбад тэгш, нямд сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

    Сар шинийн баяр болохтой холбогдуулан орон нутгаас нийслэлд ирэх тээврийн хэрэгслийн тоо ердийнхөөс 3-4 дахин нэмэгдэж, нийслэлийн төвийн бүсэд түгжрэл үүсдэг. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай А/09 дүгээр захирамж гаргасан юм. Захирамжийн дагуу сар шинийн өмнөх амралтын өдрүүдээр буюу 2014 оны 1 дүгээр сарын  25-ны бямба …

  • 24 January

    ХАСБАНК ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦИТАЙ ХАМТРАН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

    Банк санхүүгийн салбарт тэргүүлэгч ХасБанк жижиг, дунд үйлдвэрлэл, тэр дундаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулж, санхүүжилтээ нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн Банкны Группын гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпорацтай зөвлөх үйлчилгээний гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа. Ингэснээр ХасБанк нь Зүүн Өмнөд Ази, Номхон Далайн бүс нутаг дахь ОУСК-ийн “Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүд” хөтөлбөрийн 2 дахь түнш банк болж байгаа юм. Монгол Улсын …

  • 24 January

    Орчноо цэвэрлэдэггүй байгууллага, аж ахуй нэгжүүдийг зарлалаа

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2009 оны    63 дугаар тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын дагуу  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд орчныхоо 50 хүртэлх метр квадрат нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, эд хөрөнгийн арчлалт хамгаалалт, ногоон байгууламж, тохижилтыг хариуцан ажиллах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй дараах аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд мэдээлж байна. …

  • 24 January

    Ясны гурилаар хийсэн Хятад хэвийн боовыг 1200 төгрөгөөр худалдаалж байна

    Нарантуул зах дээр байхгүй юм гэж бараг үгүй гэж ярьдаг. Тэгвэл хар зах дээр үнэхээр л хачин сонин бүхэн дэлгэгдэх болжээ. Тодруулбал, БНХАУ-д үйлдвэрлэсэн хэвийн боовыг хэсэг бүлэг хүмүүс нууцаар зарах болсон гэнэ. Энэхүү боовыг ширхэгийг нь 1200 төгрөгөөр зарж байгаа бөгөөд ясны гурилаар хийсэн аж. Хятад хэвийн боов зарж буй наймаачид зах дундуур явж “хямд хэвийн боов авах уу?” …