Нийгэм

March, 2015

  • 5 March

    Ой хамгаалагчдад мэдээлэл хийжээ

    Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор  Д. Бат-Өлзий  нь 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хархорин сумд байрлах Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч зэрэг эрх бүхийн албан тушаалтнуудыг оролцуулан харъяалан ажилладаг сумдын хэмжээнд 2012, 2013, 2014 онуудад гарсан Ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргийн шийдвэрлэлтийн …

  • 5 March

    Хуульд заасан үндэслэл журмын хэрэгжилтийн талаар цагдаагийн газруудад шалгалт хийжээ

    Нийслэлийн прокурорын газрын 1 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс “Хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан ялтнууд, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан  насанд хүрээгүй этгээдүүдэд тавих хяналт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгжиж байгаа эсэх”-ийг дүүргийн Цагдаагийн газруудад шалгалт хийжээ. Шалгалтын дүнгийн хурлыг 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр …

  • 5 March

    “Мобиком” компани хэрэглэгчдийн хохироосоор байна

    ШӨХТГ-т  үүрэн холбооны оператор компаниудтай холбоотой санал гомдол ихээр ирдэг байна. Тэдгээр санал гомдлын дийлэнх нь “Мобиком” корпорацитай холбоотой байдаг бөгөөд хэрэглэгч хохирсон тохиолдол цөөнгүй байдаг. Энэ бүхэн нь тус компани хэрэглэгчдэд  мэдээлэл өгөөгүйтэй шууд холбоотой байдаг. Тухайлбал  “Мобиком”-ын хэрэглэгч гадаадад явахдаа  олон улсын роуминг үйлчилгээг авсан тохиолдолд хэрэглэсэн ч эс хэрэглэсэн ч  300 000-10 000 000 төгрөгийн  төлбөр гардаг байна.  Хэрвээ гарсан …

  • 5 March

    С хепатитыг 98 хувийн үр дүнтэй эмчилдэг “Harvoni” эмийг Монгол Улс эмийн бүртгэлдээ бүртгэнэ

    Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын АНУ-ын Сан Франциско, Вашингтон хотуудад хийж байгаа ажлын айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр /2015.03.05/ Гийлэд Сайнсэс / Gilead Sciences/ компанийн тэргүүн дэд захирлууд болох доктор Норберт Бишофберген, доктор Жон Мак Хачисон болон компанийн бусад эрдэмтэдийн төлөөлөлтэй уулзлаа. Монгол Улсын 400 гаруй мянган хүн өвчлөн шаналж байгаа элэгний вирусын өвчлөл тэр дундаа архаг С …

  • 5 March

    МЭНДЧИЛГЭЭ

    Монголд үндэсний сэтгүүлзүй үүссэн түүхэн тэмдэглэлт өдрийн мэндийг салбарынхаа нийт ажилтан ажиллагсад болон эрхэм үзэгч, уншигч, сонсогч, хэрэглэгчдэдээ хүргэе. Одоогоос 102 жилийн өмнө буюу 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Ж.Цэвээн нарын хэсэг монгол сэхээтнүүд “Шинэ толь хэмээх бичиг”-ийн анхны дугаарыг хэвлэн түгээснээр Монголын сэтгүүлзүй өөрийн түүхээ бичиглэж эхэлсэн билээ. Өнгөрсөн он жилүүдэд Монголд оршин байсан нийгмийн тогтолцоо, түүний хувирал …

  • 5 March

    Өнөөдөр болох үйл явдал

    09:00 цагт “Бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах нь” хэлэлцүүлэг Хууль зүйн Үндэсний хүрээлэнд болно. Хэлэлцүүлгийг Хууль зүйн яам болон Монголын эмэгтэйчүүдийн сангаас хамтран зохион байгуулж байна. 09:00 цагт  “Төрийн болон орон нутгийн өмчийн харилцаа” сэдэвт сургалт, семинар Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн хуралдааны танхимд үргэлжилнэ. Утас: 99055011 10:00 цагт Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн …

  • 5 March

    ”Эвийн хэрэм” үндэсний хөдөлгөөний тэргүүнээр Н.Удвал ажиллана

    Эвийн хэрэм үндэсний хөдөлгөөний нээлтийн ёслолын арга хэмжээ Худалдаа аж үйлдвэрийн танхимын дугуй танхимд  2015 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 11 цагт боллоо. Эвийн хэрэм үндэсний хөдөлгөөний зорилго нь хувь хүн, өрх бүл, найз нөхөд, хамт олон, орон нутаг, үндэсний хэмжээний нийтлэг үнэт зүйлсийг сэргээн хөгжүүлэх, үнэт зүйлс дээрээ бүх нийтээрээ эв санааны нэгдэлтэй болох, бүх түвшин дэхь үл …

  • 5 March

    АТГ-аас Нийтлэлч Баабарт ил захидал хүргүүлжээ

    Нийтлэлч Баабарт АТГ-аас ил захидал илгээсэн байна. Ингээд захидалыг бүрэн эхээр нь хүргэж байна.    “Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан …

  • 5 March

    Ням гаригт залуу эмэгтэйчүүд тайван жагсаал хийнэ

    Монголын Залуучуудын  Холбооны дэргэдэх Залуу эмэгтэйчүүд клуб нь өнгөрсөн  2014 оноос эхлэн дэлхийн хүчирхийллийн эсрэг JOIN ME ON THE BRIDGE олон улсын хөдөлгөөнд анх удаа нэгдэж дэлхий нийттэй дуу хоолойгоо нэгтгэсэн юм. Өнгөрсөн жил тус хөдөлгөөнд нэгдсэн эмэгтэйчүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж тайван жагсаал зохион байгуулж, залуу эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа асуудлуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэж улмаар энхтайвны …

  • 5 March

    Оюутнууд дадлагаа хийгээд ажилд орох боломжтой

    Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь “Оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлээд багагүй  хугацааг үдлээ. Энэхүү хөтөлбөр нь оюутнуудыг суралцаж буй мэргэжлээрээ дадлага хийх, тухайн ажлын байран дээрээ үргэлжлүүлэн ажиллах боломжийг олгож байгаагаараа оюутан залуучууд болон эцэг эхчүүдийн талархлыг хүлээгээд байгаа юм. Уг хөтөлбөрийн давуу тал нь оюутан залуучууддадлага хийх хугацаандаа суралцаж буй мэргэжлээрээ ажиллаж,ажлын дадлага туршлагай болох боломжтой. Үүнээс …

  • 5 March

    Унадаг дугуйтай Улаанбаатар-2015 хэлэлцүүлэг боллоо

    “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг 2013 оны арван сард боловсруулж улмаар 10 сарын 5-20 -ны хооронд нийт 26000 иргэний дунд санал асуулга явуулахад 99,7 хувь нь дэмжсэн билээ.Энэхүү төсөл хөтөлбөрийн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдаж дугуйн хэрэглээг сүүлийн хоёр жилийн хугацаанд 7 дахин нэмэгдүүлжээ. Өнөөдөр Монголын Залуучуудын Холбоо, МЗХ-ны дэргэдэх Авто Замчин Залуучуудын Холбоо, Нью имежи клуб, Монголын Дугуйн Холбоо, …

  • 5 March

    Тээврийн прокурорын газар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн зам тээврийн осолд хяналт тавьж байна

    Хэвлэл, мэдээллийн “24 цаг.мн” сайтад  2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Бетон хашлага мөргөж жолооч амиа алджээ” гарчигтай Баянгол дүүргийн нутаг 1 дүгээр хороо Энгельсийн гудамж Нарны гүүрийн урд замд Субару маркийн авто машины жолооч А нь бетон хашлага мөргөж жолооч өөрөө нас  барсан хэргийг  шалгаж  байгаа тухай мэдээлэл нийтлэгдсэн.  Иргэн А-нь  С.Форестер маркийн 53-49 УБҮ дугаарын тээврийн хэрэгслийг …

  • 4 March

    С.Жавхлан иргэний хөдөлгөөнийхөнтэй хамт жагсанаt

    Хамаг Монгол төслийн удирдагч, МУГЖ С.Жавхлан, “Гал үндэстэн” холбоо, цахим орчинд эвлэлдэн нэгдсэн залуусын ДМ нэгдэл хамтран энэ сарын 7-нд Чингисийн талбайд жагсаал зохион байгуулахаар болжээ. Тэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүрэгт ажлаа өгч, огцрох шаардлагатай юу? гэдэг асуултыг ард иргэдээсээ бүх нийтийн санал асуулгаар асууж байна.

  • 4 March

    470 гаруй нээлттэй ажлын байр эзнээ хүлээж байна

    Монголын залуучуудын холбооны дэргэдэх Хөдөлмөрийн биржэд 470 гаруй нээлттэй ажлын байр байгаа аж. Тодруулбал удирдах, гүйцэтгэх албан тушаалтан, худалдаа үйлчилгээний болон мэргэжлийн, мэргэжлийн бус ажилтан зэрэг ажил эзнээ хүлээж байна. Мөн зөөгч, тогооч, цахилгаанчин, үйлчлэгч, шатахуун түгээгч гэх мэтчилэн мэргэжил шаардаагүй ажлын байрны захиалга түлхүү ирдэг аж. Гэвч тус биржэд хандах ажил хайгчдын дийлэнх нь буюу 70 хувь нь бакалавр …

  • 4 March

    Өмнөд Солонгост суух АНУ-ын элчин сайд руу халджээ

    Өмнөд Солонгост суух АНУ-ын элчин сайд Марк Липпэрт рүү хутга барьсан хүн өнөө өглөө дайрчээ.Өмнөд Солонгосын цагдаагийн хэлсэнээр уг этгээд 13 см орчим хутгатай байсан ба элчин сайдын нүүр болон бугуйг зүссэн байна. Түүнийг тэр даруй эмнэлэгт хүргэсэн бөгөөд зүүн хацар болон зүүн гарын бугуй нь гэмтсэн гэж мэдэгдлээ. Цагдаагийнхан сэжигтнийг тэр даруй барьж саатуулсан байна. Сэжигтэн Өмнөд Солонгосын иргэн …